Сүүлийн жилүүдэд ямаан сүрэг хурдацтай өсч байгаа нь мал сүргийн бүтцийг эвдэж, экологийн тэнцвэрийг алдагдуулж байгаа талаар салбарын эрдэмтэд сэрэмжлүүлж байна. Ямааг хяналтгүй өсгөснөөс Грекийн хээр тал, уулын хөндий нүцгэрэн цөлжиж, Мадагаскарын өтгөн ой хүртэл сүйрсэн тухай гашуун түүхийг тэд иш татаж байна. Хэдийгээр сүүлийн гурван жилд хонь, үхэр, адуу өсөх хандлагатай байгаа боловч сүүлийн 10 жилийн дүнгээр авч үзвэл нийт сүрэгт бод малын эзлэх хувийн жин 13.1 хувь болтлоо буурч, ямааны эзлэх хувь 44.4 болж өсчээ. Зах зээл дэх ноолуурын эрэлт, үнийн өсөлтийг дагаж ямаа өсгөх сонирхол нэмэгдэж байгаа нь ийм өрөөсгөл хандлага бий болгож буй аж. Ямаан сүргийг хэтрүүлэн өсгөх нь эргээд байгаль экологитоо ялангуяа бэлчээр их талхлагдаж байгаад, малчид, цаашлаад төр засгийн хэмжээнд анхаарах хэрэгтэй юм байна. Манай говь,тал хээрийн бүсэд цөлжилт эрчимтэй явагдаж, хур тундас багасч хуурайшиж байгаа нь бэлчээрийн үржил шим ядуурч байгаатай ч холбоотой байж болохыг судлаачид тогтоожээ.
Э.Адъяасүрэн