Киви гэж нэрийг нь сонсоход л арааны шүлс асгармаар исгэлэн тансаг амттай хачин гоё жимс бий. Энэ жимсийг хэн дуртай нь аваад гадаа гудамжинд хаа нэгтээ идчихэж болдоггүй янзын золиг. Заавал нэг тав тухтай орчинд их л хичээнгүйлэн байж хальснаас нь салгаад нандигнан зооглохоос аргагүй болдог. Тэгвэл "Киви" гэж хэн хүний хараа булааж анхаарал татсан гоё охидтой хамтлаг байх. Тэдний уран бүтээл нь ч залуу нас, гоо үзэсгэлэн шигээ олны анхаарлыг татаж алдрын титэм булаалдаж эхэлжээ. Тиймээс тэднийг "Дебют цаг" булангийнхаа энэ удаагийн зочноор урьж ярилцсан билээ.
-Охидуудаа, хамтлагийн ахлагч нь хэн билээ?
-Ука.
-За тэгвэл эхний асуултаа Укад тавья. Ука чи гайхалтай гоё
бүжиглэдэг. Хаана тэгж бүжиглэж сураа вэ?
-Бүр жаахан байхаасаа л
бүжиглэж, дуулдаг охин байсан. Цэцэрлэгт байхаасаа, тэгээд дунд сургуульд
сурагч байхдаа, бас оюутан байхдаа урлагийн бүх л арга хэмжээнд
идэвхтэй оролцдог байлаа. Ер нь Уламбаяргүй юм гэж байдаггүй л байсан.
-Ука аль арван жилийг төгссөн бэ?
-44 дүгээр сургуулийг төгссөн.
-Урлаг соёл гээд харайж явдаг охин байсан юм биз дээ?
-Тэгэлгүй яахав. Уламбаяргүй юм гэж
байхгүй байлаа. Тэгээд дандаа л эхний байруудад шалгардаг байсан. Энэ хүмүүжил
маань өнөөдөр надад их тус болж байна л даа.
-Танай гэрт урлагийн хүн бий юу?
-Байлгүй яахав. Миний дээд
талын эгч СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн. Маш гоё
хоолойтой эмэгтэй бий. Одоо дуурийн театрт ажилладаг.
-Ээж тань бас урлагийн хүн үү?
-Үгүй. Ээж, аав хоёрын маань
хэн нь ч урлагийн хүн биш. Аав минь маш сайхан дуулдаг, гоё
хоолойтой. Яг урлагийн хүн гэвэл манай эгч л байна даа.
-Дунд сургуулиа төгсөөд хаана юу хийсэн бэ. СУИС-д
суралцсан уу?
-Би уг нь СУИС-д сурахыг маш их хүсч
байсан л даа. Гэхдээ ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний
"Орхон" дээд сургуульд орсон.
-Хэрвээ нууц биш бол ээж аав чинь юу гэж зөвлөсөн юм
бэ?
-Нууц биш ээ. "Чи хэл сайн
сураад европжуу төрхөө ашиглаад орчуулагч болбол зүгээр" гэсэн юм. Тэгээд
л би хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон. Гэвч нэг жил сураад энэ бол
миний эзэмших мэргэжил биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд хэнд ч
хэлэхгүйгээр чимээгүйхэн хувийн хэргээ аваад СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн
шалгалт өгсөн. Эхний шалгалтдаа тэнцсэн. Энэ нь надад маш их урам өгсөн л
дөө. Гэвч харамсалтай нь хоёр дахь шалгалтдаа тэнцээгүй уначихсан. Юу
нь болоогүй юм бүү мэд. Гэхдээ энэ нь харин ч азтай явдал болсон юм.
Тэгээд 2003 онд "Nature sounds" төвд орж сурсан. Тэгээд Ангирмаа
багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд зүгээр дээ гээд
"Nature sounds"-даа бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон.
Энэ саналд би маш их баярлаж бүжгийн багш болсон. Ингэснээрээ би Киви хамтлагт
орох анхны алхмаа хийсэн юм болов уу гэж боддог.
-Тэгэхээр Энхзол хэзээ нь ирсэн юм бэ?
-Энхзол эхний төгсөлтийн шилдэг
оюутан болж төгссөн юм билээ.
-Тэгвэл тэр үед Намуунаа чи хаана юу хийж байсан бэ?
-Би СУИС-ийн нэгдүгээр дамжааны
оюутан байлаа. Тэгэхдээ бас л "Nature sounds"-д гуравдугаар
дамжааных нь оюутан болж сурсан. Укагийн дараагийн төгсөлт гэсэн үг л дээ.
Энхзол, Ука бид гурав дараалаад суралцаж төгссөн юм.
-Намуунааг Ухнаа гуайн зээ охин гэдгийг уншигчид андахгүй
байх л даа. Ангирмаа багш чинь анх хамтлаг байгуулахдаа өвөөгөөс чинь чамайг
гуйсан гэдэг үнэн үү?
-Тиймээ. Нэг өдөр Дашка багш
над руу утасдаад "Чамайг шалгах гэсэн юм аа, чи хүрээд ирээч ээ"
гэсэн. Дашка багш маркетинг талаа хариуцдаг юм л даа. Маш их гайхсан боловч би
яваад очсон. Өвөө ч гэсэн намайг "Миний охин очоод шалгуулчихаарай"
гэсэн л дээ. Тэгээд очтол Ангирмаа багш, Дашка багш хамтлаг байгуулах
гэсэн юм гэж ярьж байсан. Надад үнэхээр таалагдсан.
-"Киви"-д нэр өгөх үедээ та нарыг энэ нэрэндээ
дургүй байсан гэж үнэн үү?
-Анх хамтлагийн нэр өгөх үед ийм
жимсний нэртэй хамтлаг огт байгаагүй болохоор чихэнд наалдаж өгөхгүй
байсан л даа. Бид болж өгвөл орчин үеийн англи нэр өгчих санаатай янз янзын л
санаанууд хэлж байсан. Гэвч "Киви" гэж нэрлэхийг багш зөвлөсөн.
Тэгээд л Киви болсон. Одоо бол "Киви"-дээ маш их хайртай.
-"Киви" анх гарч ирэхдээ л нэрнээсээ хүртэл
содон байсан шүү?
-Тиймээ, тэрийг хүлээн зөвшөөрнө.
Одоо бидний дараагийн хамтлаг "Банана" гэж байгаа шүү дээ.
-Bоу хамтлаг байгуулна гэж яриад байсан юм сан. Тэгвэл
тэр "Банана" байж л дээ. Бас л жимсний нэр байна?
-Тиймээ. Багшийн төрсөн өдрөөр
танилцуулсан шүү дээ.
-Одоо хамтлагийн шинэхэн гишүүн Агийгаас асууя. Агий чи
хэдэн онд төрсөн бэ. Учир нь чи дэндүү жаахан бараг нялхаараа шахуу юм шиг
харагддаг л даа?
-(инээлдэв)
-Ука: Агийг хүмүүс харин тэгээд байдаг юм.
-Намуунаа: Аргагүй ээ, бүр baby царайтай болохоор нь тэгдэг юм болов уу.
-Агий: Насаа хэлмээргүй байна. Эмэгтэй хүн чинь насаа хэлдэггүй биз дээ. Гэхдээ би тийм жаахан хүүхэд биш ш дээ. Ямар ч байсан "Киви" хамтлагийн гишүүн болоод Намуунаа, Ука хоёртойгоо хамт ажиллах болсондоо сэтгэл маш өндөр байгаа.
-"Киви" хамтлаг мэндэлчихээд Намуунаа,
Ука хоёр бас чиний өмнөх ази төрхийг төлөөлдөг байсан охид залуусыг байлдан
дагуулж байх үед Агий маань хаана юу хийж байсан бэ?
-Би "Киви"-г анх байгуулагдсан
цагаас нь л мэднэ. Маш гоё охид гоё дуулдаг, бас бүжиглэдэг. Стиль имиж нь
хүртэл бусдаас эрс ялгаатай. Үнэхээр гоё хамтлаг юм даа гэж боддог
байсан. Бас дууг нь их сонсдог байлаа. Харин ингэж хамтлагийнх нь нэг гишүүн
болно гэж огтхон ч төсөөлж байгаагүй шүү. Тэгээд Ангирмаа багшдаа шалгуулаад
л орсон доо.
-Шалгуур нь хэцүү байсан уу?
-Гайгүй ээ...
-Ука: Ангираа багш
бид гурав сууж байгаад л "за алив, ингээд бүжиглээдэх, дуулаадах"
гээд л шалгана ш дээ. (инээв) Намуунаа бид хоёр ч бас хамт ажиллах хүнээ
харах хэрэгтэй биз дээ. Мэдээж хэн ч гэсэн шинэ хамт олон дунд орж
ирээд эхэн үедээ гэрэвшинэ. Тэгээд тун удалгүй Намуунаа бид хоёрын галзуурал
дунд автаад биеэ барихаа больж задардаг. Агий анх даруухан байсан ш
дээ. Их ичимхий, бас нүүрээ ч буддаггүй л охин байсан. Ер нь манайд байсан
охидуудаас Солонго л их нүүрэмгий нь байсан юм байна.
-Агий: Мэдээж "Киви"-д ороод бүх юм маань өөрчлөгдсөн.
-Ингэхэд хамтлагийн анхны гишүүн Энхзол хаана яваа вэ?
-Ука: Золоо
маань "B" продакшнтай хамтран ажиллаж байгаа. Манай Золоо чинь
унаган англи, орос хэлтэй, боловсролтой сайн охин л доо.
-Бид яриад л байдаг Агий дуугүй голдуу л суугаад байх юм
аа?
-Ука: Манай Агий ийм
л даруухан байхгүй юу.
-Агий, өөрийнхөө тухай ярь л даа. Аль дунд сургуулийг
төгссөн, эхээс хэдүүлээ вэ гээд уншигчид сонирхох байх л даа?
-Би эхээс хоёулаа. Дээрээ нэг
ахтай. Гэгээрэл дунд сургуулийг төгссөн. Би дөчин мянгатын л хүүхэд. Манайх
тэнд байсан болохоор багаасаа л тоглож өссөн газар маань тэр. Аав,
ээжийн хайртай эрх охин нь. Аав, ээж хоёр маань урлагийн хүмүүс биш ч
гэсэн урлагийг ойлгодог, хүндэлдэг. Найранд дуутай, наадамд даваатай гэж монголчууд
ярьдаг шүү дээ. Тийм л хүмүүс.
-Агий найз залуутай юу?
-Нууц.
-Энэ сэдэв кивичүүдийн хувьд бас нууц уу?
-Нууц нууц.
-Ука: Болж өгвөл хувийн амьдрал яримааргүй байна.
-Яагаад. Уг нь та нарын хувийн амьдралыг л уншигчид маань
их сонирхох байх гэж бодсон юм?
-Бид нууцлагдмал, сонирхолтой
баймаар байна. Бүсгүй хүн чинь ер нь тийм нууц ертөнц л байх ёстой шүү дээ.
Тиймээс Киви нууцлагдмал сонирхолтой хэвээрээ олон олон жил баймаар байна.
-Тэгвэл сүүлийн үед шар сонинууд дээр гараад байгаа
зарим зүйлийн тухай тодруулмаар байна. Ука чи стриптиз үзүүлдэг байсан
юм уу?
-Ерөөсөө хувийн амьдрал яримааргүй
байна. Энэ асуултад хариулж чадахгүй нь л дээ, уучлаарай.
-Стриптиз үзүүлдэг байсан ч гэсэн тэр тийм муухай
юм биш л дээ, тийм үү?
-Тэглээ ч гэсэн дээ...
-"Ангирмаа гэж нэг муухай ааштай хүн хөөрхий гурван
охины хөдөлмөрийг мөлжиж байна" гэж бас бичдэг юм билээ?
-Тийм юм ёстой байхгүй. Бид гурав
багшдаа хайртай. Ангирмаа багш маань харин ч биднийг маш сайн ойлгодог шүү.
-Хамтлагийн ази төрхийг илэрхийлдэг охидууд яагаад ойр
ойрхон солигдоод байна аа. Ука, Намуунаа хоёрыг нөгөөдөхөө хавчаад хөөгөөд
явуулчихдаг гэх юм?
-Арай ч дээ. Бид хоёр хөөгөөд
байхдаа яахав дээ... (инээлдэв)
-Агий нэг л мэдэхэд бас яваад өгөх юм биш биз дээ?
-Өө, үгүй ээ. Би дандаа
"Киви"-тэйгээ хамт.
-Тэгвэл ийм гоё охидын хойноос залуучууд их гүйж байна уу?
-(инээв)Өө, үгүй дээ. Тийм юм нэг их
мэдэгддэггүй ш дээ.
-Та гурав анхны хайртайгаа учирсан уу?
-(инээлдэв) Мэдээж анхны хайртайгаа
учралгүй яахав. Гэхдээ одоо энэ тухай яримааргүй байна.
-Ука чамайг оросын эрлийз байх гэж ярилцдаг тийм үү?
-Ука: Үгүй ш дээ.
Аав ээж маань цэвэр монгол хүмүүс. Би эхээс тавуулаа. Айлын отгон охин. Би гэр
бүлээсээ ганцаараа л ийм царайтай. Ийм өндөр хамартай. Гэхдээ би ийм царайтай
төрсөндөө баярладаг. "Киви"-д орох гэж л ийм царайтай төрсөн гэж
боддог. (инээв) Бурханд баярлалаа.
-Чи үсээ шараар буддаг юм байна тийм ээ?
-Тиймээ. Бараг найман жил будаж
байна.
-Хэрвээ чи хар үстэй бол ийм европжуу төрхтэй харагдахгүй
байх аа?
-Хар үстэй байхдаа харин ч бүр европ
төрхтэй болчихдог юм.
-Танайх хаанахын айл вэ?
-Улаанхуарангийнх. Одоо техникийн
захын тэр хавь гэсэн үг.
-Ийм сайхан охидууд биеийн жингээ барьж гоо сайхнаа
хадгалах гэж нэлээд хичээдэг байлгүй. Тэр нууцаасаа хуваалцахгүй юу?
-Нэг их хичээгээд байдаг юм байхгүй
л дээ. Маш их бүжиглэдэг болохоор жин нэмнэ гэж байхгүй. Бид ер нь маш завгүй
байнга л бэлтгэл сургуулилт хийж байдаг. Гэхдээ энэ маань бидний хобби болчихсон
учраас бид ердөө ч ядардаггүй. Байнга бүжиглэдэг болохоор хоолны дэглэм барьдаггүй.
Харин тоглолтод орох үед бидний ард бүхэл бүтэн баг ажилладаг шүү. Хамтарч
ажилладаг бүх хүмүүстээ танай сониноор дамжуулаад "Та нартаа
Киви хайртай шүү" гэж хэлмээр байна.
-Одоо та нар хэн хэнтэйгээ хаана амьдардаг вэ?
-Ука: Нууц.
-Агий: Аав ээжтэйгээ.
-Намуунаа: Эмээ, өвөө хоёртойгоо. Би ер нь л эмээ өвөөдөө эрхэлж өссөн. Бүр сүүлд дүүтэй болсон.
-Намуунаа чи бол багаасаа л урлагийн гэр бүлд төрж өссөн
болохоор урлагаас ангид явах боломжгүй байсан байх тийм үү?
-Тийм шүү. Үнэхээр урлагийн орчинд
л өсч өндийсөн. Би их азтай хүн шүү. Цэцэрлэгт байхаасаа л дуулж бүжиглэдэг
охин байлаа. Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явдаг байсан. Сургуульд
орохдоо Хөгжим бүжгийн сургуульд орсон. Тэгээд дараа нь Соёл урлагийн их
сургуульд суралцсан. Дандаа л урлагийн сургуулиудаар явсан даа.
-Киви ер нь цаашдаа яах зорилготой байна вэ. Ингээд
дуулж бүжиглээд л байх уу. Гэхдээ энэ асуултыг хувь хүмүүсийн чинь хувьд асууж
байгаа юм шүү?
-Ука: Миний хувьд
болдогсон бол ингээд л дуулж бүжиглээд л насыг барах юмсан гэж үнэхээр
их мөрөөдөж байна. Тэрнийхээ төлөө маш их хичээж байгаа.
-Намуунаа: Ангирмаа багштайгаа байнга хамтдаа явж зорьсон зорилгодоо хүрч мөрөөдлөө биелүүлэх сэн гэж хүсч байна.
-Харин Агийгийн хувьд?
-Би ч мөн "Киви"-тэйгээ мөрөөдлөө
биелүүлэх сэн гэж бодож байна.
-Тэгээд гэр бүлийн амьдралд хэзээ хөл тавих юм бэ. Хүний
эхнэр болж, хүүхэд гаргах үе хэзээ вэ?
-Мэдээж хүний хорвоод эмэгтэй хүн
болж төрсний гол утга учир бол хүүхэд төрүүлж айлын эзэгтэй болох шүү дээ.
Гэхдээ одоохондоо бид яарахгүй байна. Нас залуу байна. Бас хийж амжуулах
ажил их байна. Зорьсон зорилгодоо хүрчихээд гаргасан амжилтдаа ханачихаад
дараа нь гэр бүлийн амьдрал зохионо оо.
-Гадны алдартай хамтлагуудыг хараад байхад ийм гурван өөр
төрхийг илэрхийлдэг охидын хамтлаг байхгүй юм шиг санагдах юм. Та нар өөрсдөө
энэ талаар судалж үзсэн үү?
-Бараг байхгүй байх аа. Яг ингэж
гурван өөр төрхийг илэрхийлсэн хамтлаг гэж үгүй байх гэж бодож байна. Сая бид
нарыг Англид тоглолт хийхэд гадаадын хүмүүс ирж үзсэн. Маш их сонирхож байна
билээ. Нэг хар залуу ирээд бидэнд баяр хүргээд "Монголд ийм
охидууд байдаг юм уу. Та нар их сайхан дуулж бүжиглэдэг юм байна"
гээд амжилт хүссэн. Тэгэхээр бид чинь бас Монголынхоо нэрийг гаргаад ирсэн шүү.
-Англи руу ямар зорилгоор явсан юм бэ?
-Бид хүмүүнлэгийн ажлаар явсан. Энд
асрамжийн газарт байсан хүүхдүүдээс Англид сургуульд сурах болсон юм билээ.
Үнэхээр сайн мэдлэгтэй, толгой сайтай хүүхдүүд даанч төлбөрийн мөнгө байхгүй
байсан. Тэгээд бид тоглолт хийж олсон мөнгөө тэдэнд зориулсан юм.
-Та нар тэгвэл сайн үйл бүтээсэн байна ш дээ. Киви ер
нь аль хэр хандивын тоглолт хийдэг вэ?
-Хандивын тоглолтод үнэхээр
олон удаа оролцож байсан шүү.
-Киви байгуулагдсан цагаасаа хэр амжилтанд хүрсэн бол?
-Ямар ч байсан өнгөрсөн дөрвөн
жилийн хугацаанд гурван CD, хоёр том тоглолт, 25 клиптэй болсон байна билээ.
Энэ бол манай продюссер Ангирмаа багшийн маань ач л даа. Манай багш хувь
хүнийхээ хувьд огт зүгээр суудаггүй хүн.
-Саяхан шинээр гаргасан "Boys boys" дууны чинь
клип үнэхээр гоё болсон байна билээ. Одоо бас шинэ уран бүтээл дээр ажиллаж
байгаа юу?
-Тиймээ. Шинэ жилд зориулсан клип
хийлгэж байгаа.
-Хэзээ гарах бол?
-Удахгүй, тун удахгүй.
-Бидний яриа өндөрлөж байна. Баярлалаа охидууд аа. Та нар
үнэхээр саак шүү.
-Баярлалаа. Киви ч гэсэн танай сонины
мянга мянган уншигчдад аз жаргал хүсэн ерөөе. Мөн залуустаа хандаж хэлэхэд муу
зуршилд бүү автаарай. Архи, тамхи битгий хэрэглээрэй. Хэрвээ гудамжинд тамхи
татаж байгаа хүүхэд залуус "Киви"-тэй тааралдах юм бол бид зүгээр
өнгөрөөхгүй шүү. (инээлдэв)
Л.Мөнхбаясгалан