“Хар сарнай” гэхээр үндсэрхэг үзэл нэвт шингэсэн бүтээл туурвидаг, этгээд сонин хувцсаар гоёдог Амраа, Маадай нар санаанд ордог. Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, Монголын залууст peп, техно урсгалыг анх мэдрүүлж өгсөн тус хамтлаг хориод жилийг ардаа үлдээгээд байна. Манай сурвалжлагч хамтлагийн гишүүн Б.Маадай буюу Б.Баяржаргалтай уулзаж ярилцлаа.
-1990-ээд оны дунд үед үзэгчдийг байлдан дагуулж байсан "Хар сарнай" хамтлаг өдгөө нам гүм байх болж. Хамтлагийн гишүүд одоо хаана, юу хийж яваа вэ?
-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамтлаг одоохондоо тус тусынхаа ажлыг хийгээд явж байна. Дан ганц урлагаар хоол олж иднэ гэдэг хэцүү шүү дээ. Тийм болохоор хамтлагийнхаа уран бүтээлийг хойш нь тавиад уран бүтээлийнхээ хажуугаар бизнес хийж байна. Амраа хувийн бизнесээ хийж, манай "Next star" студи саяхан "9009" уран сайхны киногоо хийж дууслаа. Өнгөрсөн зун манай хамтлагийн 15 жилийн ой болж, тоглолтоо хийх гэсэн боловч долдугаар сарын нэгний үймээн самуун болоод чадаагүй. Одоохондоо тус тусынхаа ажлыг хийгээд явж байгаа болохоор бид хоёр тухтай уулзаж амжихгүй л байна. Харин "Та хоёр тоглолтоо хий. Тоглолтыг чинь ивээн тэтгэе" гэсэн найз нөхөд байгаа. Бид уулзаж хоорондоо тохирсны үндсэн дээр тоглолтоо хийнэ. "Хар сарнай"-гаас хүмүүс үргэлж шинэ, содон зүйлийг хүсдэг учраас яарч түүхий тоглолт хийхийг хүсэхгүй байна. Сайн бэлдэж байгаад одоо боллоо гэсэн үедээ л тоглолтоо хийнэ дээ.
-Та өөрийн хүчтэй өрсөлдөгч байсан "Хар тас" хамтлагийн Маркатай хамтарч "МХМ" хамтлаг байгуулаад удалгүй тарсан, энэ тухайгаа?
-Тийм ээ, хэсэг хугацаанд Марка, Бамбар бид гурав хамтраад "МХМ" хамтлагийг үүсгэн байгуулсан. Тухайн үед Марка гадагшаа тодорхой хугацаагаар явах болоод хамтлагийн ажил түр хойшлогдсон. Түүний дараахан Амраа бид хоёр эргэж нийлээд "Зүгээр л сонс" цомгоо гаргасан. Тэр үед "Хар сарнай", "Хар тас" өрсөлдөгч байсан ч уран бүтээлийн хувьд бие биенээ хурцалдаг байсан.
-Амараа, Маадай хоёр муудалцсан, “Хар сарнай” дахин тайзнаа гарахгүй гэх яриа олны чихийг дэлдийлгэх болсон.
-Гадуур хамт явахгүй болохоор л энэ хоёр муудалцсан байна гэж ярьж болохгүй байх л даа. Амраа маань хувийнхаа ажлыг амжуулаад, би ч бас өөрийнхөө ажлыг хийгээд ойрд уулзалдаагүй нь үнэн. Гэхдээ бид муудалцаагүй. Бид хоёр хамтлагаа байгуулж нөхөрлөөд 17 жилийг ардаа үдсэн байна.
-Монголын анхны peп хамтлагийг байгуулахад бэрхшээл гарч байсан уу. Ер нь энэ хэний санаа байсан бэ?
-Бид хоёр анх "Найрамдал" зуслан дээр танилцаад, үглэл дуу буюу peп дууг Монголд оруулж ирнэ гэсэн зорилгоор хамтлагаа байгуулсан. Тэр үед одоогийнх шиг ийм олон студи, продакшнууд байгаагүй. Ганцхан "Сонор рекордс" л байсан цаг шүү дээ. Тэгээд гэртээ "Ямаха" хөгжим тавиад л юмаа хийнэ. Радио, телевизэд очиж гуйгаад хоолойгоо бичүүлдэг байлаа. Ер нь бидний үеийн хамтлагууд ахмад үеийнхнээ маш их хүндэлдэг байсан. Монголд "Соёл-Эрдэнэ", "Харанга", "Баян Монгол" гээд энэ олон сайхан чуулга, хамтлагууд байгаагүй бол бид эстрадын урлаг гэдгийг ойлгохгүй л явах байсан. Анхныхаа бичлэгийг "Хөх тэнгэр"-ийн Даашка ахаар хийлгэсэн байх жишээтэй. Бүгд л бидэнд зөвлөж тусалдаг байлаа. Ингээд дараагийн үе болох "Хар сарнай", "Номин талст", "Камертон", "Никитон" гээд сайн хамтлагууд гарч ирсэн дээ.
-Таныг Баяржаргал гэхээсээ илүүтэй Маадай хэмээн дууддаг. Бүр энэ нэрээрээ нэршчихсэн. Чухам яагаад ийм нэртэй болсон юм бэ?
-Хоч гэж хэлж болно. Багадаа л тийм малигар хүүхэд байсан юм байлгүй. Бага байхаас л гэрийнхэн маань Маадай гэж дууддаг байсан. Одоо хүртэл энэ нэрээрээ л явж байна даа.
-Маадай гэж хэн бэ. Урлагт анх хэрхэн хөл тавьж байв. Хамтлаг байгуулахаасаа өмнө суурь байв уу?
-Миний бага нас III хорооллын "Ард Аюуш"-ийн гудманд өнгөрсөн. Одоо ч хороололдоо амьдарч байна. Бид ээжээс дөрвүүлээ, би айлын дунд хүү. Аав, ээж маань сайхан дуулдаг хүмүүс байлаа. Ээж маань дунд сургуулийн дуу хөгжмийн багш байсан юм. Тухайн үед Пионерийн ордонд дуу хөгжмийн дугуйлан нээгдэж байна гээд намайг тэнд бүртгүүлсэн. Тэр үед “Чингис хаан”-ы Жагаа ахын ээж Бадам багш манай ордны уран сайхны удирдагчаар ажилладаг байсан. Тэндээс шалгараад цахилгаан хөгжмийн дугуйланд С.Батболд багшийн удирдлага дор "Цэцэг" хамтлаг байгуулагдахад гитарчнаас бөмбөрчин болсон.
-Дэлгэцнээ гараад удаагүй байгаа "9009" киноныхоо зохиолыг бичиж, өөрөө найруулсан гэж сонссон. Яагаад кинонд хүч үзье гэж шийдэв?
-Энэ кино бол "Next star" продакшны дэлгэцийн бүрэн хэмжээний анхны уран бүтээл. Зохиолоо жил гаруйн өмнөөс бодож өөрөө бичлээ. Нэрнийх нь утгаас эхэлж бодсон л доо. 1990-ээд оны үетэй харьцуулахад манай өнөөгийн залуусын хүмүүжил сэтгэхүй тэс өөр болсныг харуулахыг зорьсон юм. Киногоо хийх гээд найруулагч хайсан боловч нэг л болж өгдөггүй. Яагаад гэвэл өөрөө зохиолоо бичиж, найруулвал илүү сайн мэдэрч хийх юм шиг санагдсан. Хамгийн хэцүү нь жүжигчдээ сонгох байсан. Энэ дүрд хэнийг тоглуулах вэ, ямар араншинтай хүн байх вэ гээд олон асуудал гарсан. Өнөөдөр манайд кино урлаг харьцангуй сэргэх хандлагатай байна. Чанартай үгүйг үзэгчид шүүн тунгаадаг. Манай киног "Монхонь" компанийн захирал, миний багын найз Гантөмөр гэдэг залуу ивээн тэтгэсэн. Чадварлаг уран бүтээлчид хамтран ажилласан болохоор гологдхооргүй бүтээл болсон байх гэж бодож байна.
-Кинондоо "Next stаг" продакшны захирал Бамбарыг тоглуулсан. Таны төрсен дүү байх. Гол дүрийг таны сэтгэлд хүртэл бүтээж чадав уу?
-Хэр сайн тоглосныг би биш, үзэгчид дүгнэнэ. Миний хувьд сайн тоглосон гэж бодож байгаа. Миний төрсөн дүү Баярсайхан буюу Бамбар гэж залуу энэ киноны Тэмүүжингийн дүрийг бүтээсэн. Түүний дүр өөрийнх нь зан араншинтай ерөнхийдөө төстэй санагдсан болохоор энэ дүрээ өгсөн.
-Таны хувьд одоо байгаа амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Зорьсон зорилгынхоо хэдэн хувийг биелүүлсэн бол?
-Ерөнхийдөө хүн ямарваа нэгэн юманд бүрэн гүйцэд сэтгэл ханаж цадна гэж байдаггүй байх. Хэрвээ "За, би ингээд л болсон" гээд больчихвол утгагүй шүү дээ. Миний хувьд бусдын жишгээр сайхан амьдарч, хүн болж төрснийх эх дэлхийгээ тойрон аялахыг хүсдэг. Бас үр хүүхэд, хойч үедээ дуурсагдахаар юм үлдээе гэж боддог. Миний зорилго, хүсэл мөрөөдөл одоо л эхэлж байна./инээв. Сур./
-Амьдралдаа харамсаж явдаг зүйл... Өнгөрсөн амьдралаа эргээд харахад юу бодогдох юм?
-Эргээд харахад хийсэн бүтээсэн зүйлтэй байх шиг сайхан юм байхгүй. Миний хувьд харамсаж явдаг зүйл байгаа. Саяхан аав маань бурхан болсон. "Амьд сэрүүн үед нь жаргааж чадсангүй дээ" гэж боддог. Хорвоод эцэг, эхээс илүү үнэтэй зүйл байдаггүй юм, тэднийгээ бүхнээс илүү хайрлах хэрэгтэй юм гэдгийг ухаарсан. Магадгүй би ажил гэж явсаар байгаад аавдаа тавих халамж дутмаг байсан болов уу гэж боддог. Хүн бүхэнд бурханаас зурсан зураг гэж байдаг, би тэр замаар л явж байна. Уран бүтээлийн хувьд харамсаад байх юмгүй. Монголд peп, техно урлагийг Амараа, Маадай хоёр оруулж ирсэн гээд бодохоор гоё санагддаг. Үнэхээр сайн уран бүтээл хийсэн бол хожим мартагдахгүй шүү дээ. Бид жаахан ч гэсэн чамлахааргүй юм хийж үлдээсэн. Гэхдээ хийсэн юмандаа бардам загнаад, ханаж цадаад явахгүй цаашид илүү ихийг хийж, Монголын эстрадын урлагийг дэлхийд биш ч Азид таниулж, хойч үедээ дурсагдахаар юм хийе гэсэн бодолтой явж байна. Бид хоёр өөрсдөө чадахгүй бол үнэхээр авьяастай шинэ залуу хүүхдүүдийг дэмжихэд бэлэн байгаа.
-Гэр бүлээ танилцуулаач. Хүүхдүүдээ урлагийн хүн болгоно гэсэн бодолтой явдаг уу?
-Эхнэр, хоёр хүүгийнхээ хамт амьдардаг. Миний ханийг Оюука гэдэг. Английн Лондон хотод худалдааны сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байна. Хүүхдүүдээ заавал урлагийн хүн болгоно гэж албадахгүй ээ. Өөрийнхөө сонирхлоор шийдэх хэрэг. Хоёр хүү маань бага байна, янз бүрийн дугуйлан сонирхдог насандаа л явна.
-Таны амьдралын хамгийн жаргалтай мөч хэзээ байсан бэ. Та хэр баян хүн бэ?
-Жаргалтай мөч гэвэл олон байсан л даа. Гэхдээ хамгийн их аз жаргалыг хүүтэй болоод л мэдэрсэн. Би сэтгэлээрээ баян хүн шүү. Айдгаа ардаа хийсэн хоёр сайхан хүүтэй боллоо.
-Та нарын уран бүтээлээс үндсэрхэг үзэл их мэдэрдэг. Мэдээж та ч өөрөө тийм үзэлтэй байх. Ер нь үндсэрхэг үзэл гэж...?
-Манай хамтлагийн ихэнх уран бүтээл эх орны сэдэвтэй байдаг. Гэхдээ эх оронч үзэлтэй байлаа гээд гадныхныг барьж авч зодоод будаг, шунх цацаад байх нь гол биш. Миний бодлоор чадах чадахаараа л энэ үзэл ээ гаргах хэрэгтэй байх л даа, Наад зах нь идсэн чихрийн цаас, татсан тамхиныхаа ишийг хогийн саванд хийдэг байх хэрэгтэй. Эх орон минь, нийслэл хот минь цэвэр цэмцгэр байх ёстой гэж боддог бол гудамжны гэрэл чийдэнг хагалчихгүй, энэ бол миний эх орны юм шүү гэсэн ойлголттой байх хэрэгтэй л дээ. Түүнээс би үндсэрхэг үзэлтэй хүн гэж яриад болчимгүй алхам хийгээд явах нь буруу. Хүн өөрөөсөө л эхэлж эх орноо хайрлах ёстой. 1990-ээд онд бид айдасгүй, утаа униаргүй сайхан хотод амьдарч байсан. Би энэ тухай кинондоо харуулахыг хичээсэн. Ахмад үеэсээ сургамж авч тэднийг хүндэлдэг цаг үе өнгөрчээ.
Ядаж л аав, ээжийн найз ирвэл цай хоол болдог байсан бол одоо хаалгаа ч онгойлгохгүй болсон байх жишээтэй. Энэ бол айдас. Адаглаад идэж уух юмаа хүссэнээрээ идэхэд бэрх, хордоод үхчих болов уу гэсэн айдастай. Олон зүйл өөрчлөгдсөн дөө. Би эх орноо хөгжөөгүй, улам хэцүү байдалд орсон гэж ярихгүй ээ. Хот маань өргөжиж, олон сайхан барилга байшингууд сүндэрлэсэн ч сөрөг хүчин зүйлүүд олон болсон. Туул гол ширгэж, Богд уулын мод байхгүй болж. Хотын утаа униарт гэр хорооллын иргэдээ буруутгаж байна. Ингэж болохгүй шүү дээ. Тэр хүмүүс ажил хийж, амьдрахын төлөө л хот суурин газраа бараадаж байна. Гэр орноо дулаан байлгахын тулд гал түлэхгүй гээд яах юм бэ. Мэдээж утаа гарч л таарна. Энэ бүхнээс болж Нийслэл хотыг нүүлгэнэ гэж яриад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Гарах арга байгаа шүү дээ. Орон сууцжуулах аянаа л эрчимжүүлэх нь чухал юм.
-Ярилцсанд баярлалаа.