"Vidal"
салоны үсчин Д.Одонгоо зөвлөж байна.
-Хүний
үсний ургалт янз бүр байдаг уу? Ямар үед
ихээр унадаг вэ?
-Үс байнга ургаж
байдаг амьд эрхтэн. Нэгээс зургаан
жилийн дотор идэвхтэй ургаж, дараа нь
зогсон амарч унадаг. Энэ үед өмнөх үсний
уутанд дараагийн үс ургахад бэлэн болсон
байна. Ширхэг үс бүрийн амьдрах хугацаа
янз бүр байдаг. Зарим нь идэвхтэй ургаж
байхад, зарим нь амарч байдаг. Толгойн
үс ургалт анаген, катаген, телоген гэсэн
гурван үе шаттай.
Анаген
үе: Үсний хамгийн идэвхтэй ургалтын
үе юм. Үсний эд эс, үндэс үүсч, ургах үйл
явц үргэлжилнэ. Хэдэн сараас хэдэн жил
үргэлжлэх боломжтой. Ийм үедээ үс бүдүүн,
нарийн, зөөлөн, хатуу болдог.
Катаген
үе: Энэ үед үсний ургалт зогсдог хэдий
ч уган дахь эсүүд идэвхтэй хэвээр үлдэнэ.
Үс аажмаар угнаасаа салж гадагшилна.
Телоген
үе: Үсний ургалт бүрмөсөн зогсоно.
Энэ үед үсний уут агшиж, угны хэсгээс
сална. Энэ явц удаан үргэлжилдэггүй. Эд
эсүүд дахин идэвхжилтийн үр дүнд үс
ургаж эхэлдэг.
Зарим
хүн төрсний дараа үс их унадаг гэж
ярьдаг. Жирэмсний явцад үсний анаген
үйл явц идэвхтэй явагддаг. Төрсний дараа
энэ үе удааширч, катаген болон телоген
үе идэвхждэг.
-Үсэнд ямар шалтгааны
улмаас гажиг үүсдэг вэ?
-Үсний гажиг
олон янзын шалтгаантай холбоотой.
Trichorrhexic
nodosa- Энэ нь үсний ширхэг зарим хэсгээрээ
сэмэрч тасарна. Үүний шалтгаан нь физик,
химийн хүчтэй нөлөөллөөс үүдэлтэй юм.
Үсний ширхэг зарим хэсгээрээ сэмэрч,
хугарах шинж тэмдгээр илэрнэ. Ийм үед
үсийг үзүүрээс нь тайрч, үс бэхжүүлэгч
бүтээгдэхүүнээр арчлах шаардлагатай.
Кутикл
буюу үсний ширхгийн гаднах үеийн гэмтэл:
Үс хугарч. амархан салаалдаг нь мөн л
физик, химийн хүчтэй нөлөөллөөс үүсдэг.
Үсний ширхэг ширүүсч, гаднах үе сөрнө,
зарим хэсэгтээ алга болно. Үс чийгээ
алдаж хуурайшдаг. Манай орон эрс тэс
уур амьсгалтай тул үс амархан хуурайшиж,
өнгөө алдаж гэмтдэг тал бий. Зуны аагим
халуун, өвлийн хүйтэнд малгайгүй явбал
үсний гаднах үе гэмтдэг. Хими будаг
хийлгэснээс бас гэмтэнэ.
-Үсний
өвчлөл юунаас үүдэлтэй вэ?
-Үс
өвчлөхдөө эхлээд хуйх хуурайшиж хагтдаг.
Мөөгөнцрийн халдвар, эсвэл физик химийн
гаж нөлөөнөөс шалтгаалж өвчилнө.
Хуурайшсан арьс хагтаж, жижиг хэсэг
болон унаж эхэлнэ. Хаг нь норж, эсвэл
тослогтон арьсанд наалдаж, өнгөр
үүсгэдэг. Үс хагтсаны улмаас нүд, зовхины
үрэвсэл үүсдэг. Ийм үед хагны эсрэг
шампуниар угааж, тохирох эм хэрэглэх
хэрэгтэй.
-Үс, арьс яагаад тослогтдог
вэ?
-Үс хэт тослогтох нь химийн
харшлаас болж, тослог их ялгарснаас
үүдэлтэй юм. Үс тослог шулуун болно. Мөн
арьс тослогтдог учраас үсийг засч
янзлахад төвөгтэй болдог. Үсээ тогтмол
угааж цэвэрлэн, химийн нөлөөллийг нь
багасгах хэрэгтэй. Хүндэрсэн тохиолдолд
эмчид хандах нь чухал.
-Халзралт
хэрхэн үүсдэг вэ?
-Alopecia
areata гэж хуйхны зарим хэсгээр үс халзарч
эхлэх үеийг хэлнэ. Хэрэв энэ байдал
үргэлжилбэл Alopecia totalis үе эхэлж, хуйх тэр
чигээрээ халзан болдог.
-Alopecia
universalis гэдэг нь биеийн бүх үс татаж,
зулгааснаас болж унахыг хэлнэ. Энэ нь
үсийг ороох, самнах, янзлах үед хэт чанга
зулгааж, эсвэл үсийг чангаар сүлжин
удаан байлгаснаас үүддэг. Ихэвчлэн
үсний захаар халзарч эхэлдэг.
Шалтгаан
нь үсний уут хуучин үсийг нь унахад
шинийг ургуулах боломжгүй болсноос
үүддэг.
Alopecia буюу эр загварын алеписа нь эрэгтэй хүнд залуу байх үед тохиолддог халзралт юм. Харин эмэгтэй хүнд хожуу үзэгддэг. Энэ халзралт нь удамшлынх юм. Салоноор юмуу, мэргэжлийн гоо сайханч эмчид үзүүлснээр эмчлэх боломжтой.
Cicatcal alopecia буюу сорвины халзралт. Энэ нь үсний уут гэмтэж, байнгын халзралт үүсгэдэг.
Шинж тэмдэг нь: Шингэрч жигд бус ургах, alopecia areata-гийн үед ягаарч, толигор болсон хэсэгт жижиг үс ургадаг. Ийм үс толгойн хуйхны хэсэгт илүү шингэхэн байдаг. Ингэсэн тохиолдолд эмчийн заавар зөвлөгөөгөөр эмчилгээ хийлгэх шаардлагатай.