gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Архинд донтох өвчин удамшлын өндөр эрсдэлтэйг эрдэмтэд тогтоосон

Эрүүл мэнд
2009-03-19
0
Twitter logo

-Архинд донтох өвчний эмчилгээ бол нарийн төвөгтэй урт хугацаагаар үргэлжилдэг-
Сэтгэцийн  эрүүл мэндийн үндэсний төвийн аддиктологийн  тэргүүлэх зэргийн их эмч З.Туяатай архины хор хөнөөлийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед архинд донтохыг өвчин гэж үзэж байгаа. Үнэхээр энэ өвчинд багтдаг уу?
-Архи хэмээн нэрлэгддэг тархи мэдрэлийн системийг хордуулж, мансуурал үүсгэж, хүнийг хараат байдалд оруулдаг энэ бодисыг олон жил эмх замбараагүй хэрэглэж байсан хэн боловч энэ бодист татагдан бие болоод сэтгэцийн хараат байдалд орж, улмаар түүнийг зайлшгүй хэрэглэх хэрэгцээ шаардлага үүсдэг эмгэг байдлыг архинд донтох өвчин гэж үздэг. Архинд донтох явдлыг аль дээр үеэс л өвчин гэж үзэж, түүнийг янз бүрийн аргаар эмчилж байсан боловч өнөөдрийг хүртэл 100 хувь эмчилдэг эмчилгээний арга бий болоогүй байгаа нь нэн харамсалтай.

-Тэгэхээр монголчууд архийг багагүй хэрэглэдэг. Харин яг энэ өвчтэй болж байна гэдгээ хэрхэн мэдэх вэ?
-Архинд донтох өвчнөөр хэн ч өвдөж болно. Өөрөөр хэлбэл, энэ өвчнөөр өвчлөхөд хүний нас хүйс, боловсрол, ажил мэргэжил, нийгмийн гарал шашин шүтлэг алинаас ч хамаарахгүй. Архийг олон удаа зүй зохисгүй хэтрүүлэн хэрэглэсэн хэн боловч өвчилнө. Гэхдээ эрдэмтэд эрэгтэйчүүд 10-15 жил, эмэгтэйчүүд 8-10 жил хэрэглэж байж архинд донтох өвчтэй болдог гэдгийг судалсан байдаг. Гэвч орчин үед энэ нь нийгмийн байдал, хэрэглээний соёл, хэрэглэж байгаа архины чанар зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад эрэгтэй хүн таван жил, эмэгтэй хүн гурван жил хэтрүүлэн хэрэглэхэд л архинд донтох өвчтэй болоход хангалттай хугацаа. Гэхдээ өнөөдөр архи ууж хэрэглэсэн болгон архинд донтох өвчтэй болдог юм уу гэвэл бас тийм биш.

-Архинд донтох өвчтэй болоход манай өнөөдрийн нийгэм нөлөөлж байна уу?
-Ер нь архинд донтох өвчтэй болоход хэд хэдэн хүчин зүйл шалтгаалж байгаагийн хамгийн эхнийх бол мэдээж нийгмийн хүчин зүйл. Төр засгаас хэрэгжүүлж буй архины бодлого, ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдал, түүнчлэн хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, архидалтыг үүсгэдэг бичил орчин гэх мэт нийгмийн шинж хамгийн эхэлж хүнийг архийг хэтрүүлэн хэрэглэхэд нөлөөлдөг. Хоёрт, тухайн хүний сэтгэл зүйн онцлог ихээхэн нөлөөлдөг. Эмгэг жамын тохироо бүрдсэн бол хэн ч архинд донтох өвчтэй болж болох боловч архинд бусад хүмүүсээс илүү хурдан автагдах сэтгэл зүйн онцлогтой бие хүн байж болно. Тухайлбал, мэдрэлийн систем нь сул тэнцвэргүй, их амархан баярлаж хөөрдөг, гомддог, нийгэм хамт олонтой дасан зохицох чадвар султай хүн архинд амархан автдаг. Үүн дээр архинд донтох өвчин удамшлын өндөр эрсдэлтэйг эрдэмтэд эрт үеэс л тогтоосон. Эцэг эх нь архинд донтох өвчтэй байх үед төрсөн хүүхдүүд хожим хойно насанд хүрсэн үедээ архи ууж эхлэхэд маш богино хугацаанд архинд донтох өвчтэй болдог. АНУ-д хийсэн судалгаагаар архинд донтох өвчтэй эцэг эхээс төрсөн хүүхдийн өвчлөл эрүүл бүлгийнхээс дөрөв дахин их байсан байна. Хүний уусан архи нь цусаар дамжин элгэнд очиж алкоголдегидрогеназа ферментийн нөлөөгөөр анхны задрал явагдаж, улмаар биохимийн урвал задрал явагдсаар эцэст нь биеэс ялгарах ёстой. Архи задалдаг А/ за фермент нь ази төрхтөн тэр дундаа монголчуудад европынхныг бодвол харьцангуй дутмагшилтай байдаг. Гэтэл бид өөрсдийн энэ онцлогоо мэдэхгүй их хэмжээгээр архи уудаг нь архинд донтох өвчтэй болоход нөлөөлж байна.

-Архийг нэг их хэрэглэдэггүй мөртлөө архинд донтох өвчтэй болчихсон хүн байдаг?
-Ер нь бүх хүнийг архинд хандах хандлагаар нь таван бүлэгт хуваадаг. Үүнд нэгд, эрүүл бүлэг буюу огт архи хэрэглэдэггүй хүмүүс, хоёрт туршигчид буюу амсагчид, гуравт, хэрэглэгчид. Энэ нь шаардлагатай үед хэний ч шахалтгүйгээр 100-250 грамм архи хэрэглэдэг хүмүүсийг хэлдэг. Харин янз бүрийн шалаг шалтгаанаар архийг хэрэглэж, хэрэглэсэн үедээ даварч, эрүүл мэнд нийгэм, сэтгэлзүйн хувьд хохирол амсч буй хүмүүсийг хэтрүүлэн хэрэглэгчид гэдэг. Эцэст нь архинд донтох өвчин буюу архины хамааралтай хүмүүс архины хэрэглээнээс болж, өөрт нь эрүүл мэнд болон бусад хохирол учирч байгааг ойлгож байгаа боловч архиныхаа хэрэглээг багасгах буюу зогсоох чадваргүй хүмүүс. Өөрөөр хэлбэл, бие сэтгэцийн хувьд архинаас хамааралтай болсон хүмүүс юм. Харамсалтай нь хүмүүс архинд донтох өвчний дунд үед хүрсэн хирнээ үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Би архичин биш, гэр бүлтэйгээ байна, ажлаа хийж байна, аргагүй учир шалтгааны улмаас л уусан, дуртайдаа уугаагүй, хааяа л нэг уудаг гэх мэтээр өөрийн өвчнийг үгүйсгэдэг. Үгүйсгэл хичнээн их байна, өвчин төдий чинээ л хүндэрсэн байдаг.

-Хэдийгээр 10 хувь эмчилгээний арга гэж хараахан гараагүй байгаа ч үр дүнтэй аргууд бол анагаах ухаанд аль хэдийнэ нэвтэрсэн. Тэгэхээр монголчуудад аль эмчилгээ нь илүү үр дүнгээ өгч байгаа бол?

-Архинд донтох өвчний эмчилгээ бол их нарийн төвөгтэй урт хугацаагаар үргэлжилдэг. Түүнээс нэг удаа эм ууж, тариа тариулаад юм уу, мэс засал хийлгээд эдгэчихдэг өвчин биш. Архинд донтох өвчин даамжран архагшдаг архаг өвчин бөгөөд өвчний хүндэрсэн төгсгөлийн шатанд эмчилгээнд хандвал үр дүн өгөхгүй эмгэнэлтэй байдлаар төгсдөг. Мөн эмчилгээг зөв, шатчилсан тасралтгүй хийлгээгүй тохиолдолд өвчин маш хурдан даамжран хүндэрдэг. Иймээс архинд донтох өвчинд хүн анхнаасаа л эмчийн хяналтанд удаан хугацаагаар тасралтгүй эмчилгээ хийлгэнэ гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Маш олон хүн нэг л удаа маш хүчтэй эм тариа хэрэглээд л гаргаад өгчих гэдэг хүсэлт тавьдаг. Харамсалтай нь ингэж нэгэнт үүссэн архины эмгэг дурын голомтыг эм тариа, мэс заслаар эмчилдэг арга Монголд байтугай дэлхийд ч байхгүй. Тэгвэл архинд донтох өвчин чинь эмчилгээгүй юм уу гэж асуух байх л даа. Бас тийм биш ээ. Архинд донтох өвчин хэдий чинээ эрт мэргэжлийн эмчид хандаж, зөв тусламж эмчилгээг авч чадна.

Ер нь архинд донтох өвчин бол сэтгэцийн өвчин учир эмийн эмчилгээтэй хавсарч зайлшгүй сэтгэл заслын эмчилгээ хийж байж үр дүнгээ өгдөг. Олон улсын хэмжээнд архинд донтох өвчний үеийн хамгийн үр дүнтэй эмчилгээ нь сэтгэл заслын эмчилгээний нэг хэлбэр болсон Миннесота хөтөлбөрийг тооцдог бөгөөд зарим нэг улс оронд энэ хөтөлбөрт архинд донтох өвчтөн өөрөө оролцох төдийгүй гэр бүлийн гишүүд хамтдаа оролцож, хамтдаа эдгэрч, гэр бүлийн баяр баясгалан аз жаргалыг эдэлдэг юм. Манай улсад энэ хөтөлбөр1995 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоо Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн аддиктологийн тасагт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байгаа.

Б.Анхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан