Монгол Улсад зэвсэгт хүчин үүсч, байгуулагдсаны 88 жилийн баярын өдөр тохиож байна.
Манай ард түмэн, газар нутгаа харийн дайсны дарлал, эзэрхийллээс чөлөөлж, баатарлаг, дайчин замналаа эхэлсэн зэвсэгт хүчний 88 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Д.Сүхбаатар жанжны талбайд цэргийн баярын Хөгжимтэй жагсаалын үзүүлэх тоглолт болж байна.
Мөн энэ өдөр дөрвөн бригадын генерал төрлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Н.Энхбаяр Хил Хамгаалах Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга А.Лхагвасүрэн, ХХЕГ-ын Ар талыг хариуцсан газрын дэд дарга М.Заяабаатар, Зэвсэгт Хүчний Жанжин штабын ХЦУГ-ын дарга П.Пүрэвбазар, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга Ц.Болдбаатар нарт бригадын генерал цол тэмдэг гардуулан өгсөн юм.
Эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө цэргийн ёсоор амь биеэ үл хайрлан тулалдаж, ард түмэндээ мөнхөд дурсагдах гавъяа байгуулсан ахмад дайчид, дархан хилийн манаа, энхийг сахиулах үйл хэрэгт шамдан зүтгэж яваа нийт зэвсэгт хүчний алба хаагч хийгээд Монголын нийт эрчүүддээ баярын мэнд хүргэе.
Дархан хил минь амгалан, Монгол цэргийн зовхи нь өөдөө байг!
Та манай Холбоотой мэдээнээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Н.Энхбаярын баярын мэндчилгээг үзнэ үү.