С.Баяр намаа сонгуульд ямар аргаар ялуулсан нь одоо нэгэнт чухал биш болж УИХ-д олонхи болсон нь сүүлийн үеийн үнэн болж хувираад байна. Яаж ч маргаад УИХ нь тангаргаа өргөөд тавилангаа эдлэх учиртай боллоо. МАХН "алсаа бодож" Ардчилсан намтай хамтарч засгаа барих санал гаргачихсан. АН харин дуртай нь аргагүй өвөрт нь шургахаа илэрхийлчихлээ.
Суудал сандлын төлөөх дайн үргэлжилж л байна. С.Баярын өмнөх туршлагаас харахад чив чимээгүй дүнсийж байгаад л эцсийн мөчид сайд нар нь тодорхой болдог. Энэ удаа ч тэр байдал давтагдана гэж намын нөхөд нь хэлж байсан. Сайдын суудалд суух эсэх нь МАХН-ын горилогчдын хувьд С.Баярын үзэмжээс ихээхэн шалтгаална. Суудлын эзэд эцэслэгдээгүй ч таамаг болон яригдаж байгаа буюу, магадлалтай, горилж байгаа нь олон. Нэр нь яригдаж мөн өөрсдөө горилж буй нөхдүүд хэн бэ. Ардчилсан нам ч яахав оногдсон яамдаа хуваарилан булуугаа мэрэлцэж таараа. МАХН-аас харин хэн сайд болохыг С.Баяр л мэдэх биз. Гэвч түүнийг эцсийн шийдээ гаргаагүй байгаа энэ үед яригдаж байгаа хувилбар таамгийг хүргэе.
Засгийн газрын хүчний харьцаа 60:40 байхаар тохиролцсон гэх яриа сүүлийн үед чих дэлсэх болсон. Арван хоёр яамтай байхаар яригдаж байгаа бөгөөд хоёр Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай нийлээд арван таван сайдтай байх нь. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар яам болж магадгүй. Ардчилсан намд Шадар сайдын суудалтайгаа нийлээд зургаан суудал оногдох нь. Ардчилсан намаас сайд болох нөхдүүд нь намын даргын найз нар буюу "Алтан гадас"-аас гаралтай хүмүүс байна гэж үзэж байгаа. Энэ ч бас ортой байж болох юм.
АН-аас суудал горилогчдын эхний эгнээнд нэрлэгдэж байсан Г.Батхүү УИХ-ын дэд дарга болсон тул горилогчдын эгнээнээс хасагдав.
Хэдийгээр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өөрийгөө сайд болохгүй хэмээн намын хамт олны өмнө албан ёсны байр сууриа илэрхийлж байсан ч энэ үг нь талаар болох бололтой. МАХН-ын зүгээс хоёр шадар сайдтай байхаар төлөвлөж байгаа бөгөөд нэг Шадар сайдаар Н.Алтанхуягийг очихыг санал болгожээ. Учир нь намын дарга нь Засгийн газрын гадна үлдэхээр АН МАХН-д бүрэн гүйцэд дагаар орсон болж харагдахгүй гэж цаад тал нь бодсон байж болох юм. Ямар ч байсан АН-ын даргад ийм шахаа ирсэн байна. Харин тэргүүн Шадар сайдын суудалд М.Энхболд үлдэх аж.
Батлан хамгаалахын сайдад горилогчдын тоо нэлээд хэд байгаа. МАХН-аас гэхэд л сонгуульд ялагдсан Т.Ганди сонирхож байгаа. Гэхдээ Эрүүл мэндийн яам ч түүний сонирхлын гадна үлдсэнгүй. Парламентад насныхаа нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн тэрээр хоосон хоцорсноос олдож байвал аль нь ч яахав гээд хөөцөлдөж байгаа сурагтай. Харамсалтай нь түүний сонирхлоос гадна намын даргын сонирхол хэнийг сонгохыг мэдэх болохоор байдал яаж ч эргээ билээ. Т.Ганди хэрэв сайдын сэнтийд сууж чадахгүй аваас "Францад Элчин сайд болсон ч яахав" гээд алхаж яваа тухай яриа нам дотор нь тархаад байгаа. Гэвч сонгуульд ялагдсан хүмүүстээ хариуцлага тооцож, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн намын Бага хурлын гишүүдийн хатуухан үг үнэн болбол үнэн худал нь бүү мэд франц хэлтэй гэх Т.Ганди юу ч үгүй хоцорч ч болох талтай. Мөрөөдөгсдийн жагсаалтыг Ж.Цолмон, Л.Одончимэд гээд үргэлжлүүлж болно. Батлан хамгаалахын сайдад Ардчилсан намаас Д.Дорлигжавын нэр яригдаж байгаа гэсэн. Өмнөх Засгийн газрын жишгээр бол "бэлэгний яам" гэгдэх энэ газарт Д.Дорлигжавыг очих яриа аль хэдийнэ таржээ.
Ардчилсан намаас сайдын суудалд очих хүмүүсийн жагсаалтад "Алтан гадас" фракцын харьяалалтай Л.Гансүхийг БОЯ, С.Ламбааг БСШУ-ны яам, Дэд бүтцийн яамыг С.Баярцогт, Сангийн яамыг Н.Батбаяраар толгойлуулна гэсэн хувилбар яригдаж буй. Зарим хэвлэл Ардчилсан намд төсөв багатай ажил ихтэй яамдаа өгөх нь гэж мэдээлж байгаа ч нөгөө талаар Н.Энхбаярын гэгддэг хүмүүсээс С.Баяр салахын тулд дээрх яамдыг нөгөө намдаа өгөх нь гэсэн таамаг байна.
Саяхан хэрүүл маргаантай болж өндөрлөсөн Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын дараа АН дахь МоАХ фракц гэхэд л гурав, дөрөв хуваагдсан нь ил болж байна. С.Эрдэнийн гэгдэх МоАХ-ны хуучин нөхөд хийгээд өөрөөр нь дамжин ҮЗХ-нд орсон эрхмүүдтэй хамт нэг фракц бүлэглэл бий болгож байгаа бол Д.Нямхүүгийн буюу Д.Дорлигжав тэргүүтэй цуглардаг газрынхаа нэрээр нэрлэгдсэн Кроуныхан гэгдэх фракц, Б.Батбаатарын гэсэн бүлэглэлд Чингэлтэйн намын залуус буюу Чөлөөт залуучууд хэмээн нэрлэгддэг ҮЗХ дахь залуучуудын фракцууд бүр ч ил тодорхой болов. Зөвхөн "Алтан гадас" төдийгүй дээрх фракцуудын ямар байр суурьтай байгаагаас нь шалтгаалан хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд АН-аас багтах эрхмүүдийн хувь заяа хамаарах магадлалтай. Хэрэв дээрх фракц бүлэглэлүүдтэй хэл амаа ололцож чадвал дан "Алтан гадас"-ынхан биш АН дахь дээрх бүлэглэлүүдээс хамтарсан Засгийн газарт орж болох талтай. Үгүй бол Ардчилсан намын хагарал туйлдаа хүрэх ирээдүй нээгдэнэ. Тэгэхээр дээр дурдагдаж сайд болох магадлалтай гэгдэх хүмүүсийн нэрс энэ байдлаас шалтгаалан өөрчлөгдөх тал бас бий.
МАХН талаас Үндэсний хөгжлийн буюу эдийн засгийн хөгжлийн яамыг О.Чулуунбатад, Эрүүл мэндийн яамыг хуучин сайдад нь буюу Б.Батсэрээдэнэд, Гадаад хэргийн яамыг Сү.Батболдод, Хууль зүйн яамыг Ц.Нямдоржид, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг Ё.Отгонбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн яамыг Г.Бадамжунайд, Үйлдвэр, худалдааны яамыг У.Барсболдод өгөх тохироо хийгдэж байгаа гэнэ. Мөн намын нарийн бичгийн дарга Л.Амарсанаа нарын хүмүүсийг ч хоосон хоцроохгүй байх гэсэн таамаг явж байна. Түүнчлэн Дэд бүтэц, Сангийн яамаа "Эзэн" нам нь авна гэсэн сураг байгаа юм. Гэхдээ С.Баярын толгойд хэний нэрс эргэлдэж байгааг хэн мэдэхэв дээ.
С.Баярын хувьд сайд нараа цоо шинэ хүмүүсээс бүрдүүлж сюрприз барих санаатай байгаа гэсэн мэдээлэл ч нөгөө талд нь яригдаж байна. Тиймээс ч сайд нарынхаа нэрийг халаасандаа хав дарж байгаа гэж МАХН зүгийн эх сурвалжууд мэдээлж байгаа билээ. Тэгэхээр байдал яаж ч эргэж болно.
МАХН-ын Удирдах зөвлөл сүүлийн үед байнга хуралдаад зав тун тааруухан байгаа. Одоогоор бүтэц бүрэлдэхүүнийг албан ёсоор ярьж амжаагүй байгаа. Хоёр намын хамтын ажиллагааны гэрээний төсөл хамтарсан Засаг байгуулагдсаны дараа хамтран хийх ажлаа хоёр намын мөрийн хөтөлбөр дотроос сугалж авч хийж байгаа гэсэн. Гэрээний төсөлд хурал хаяхгүй, огцрох асуудлыг хоёр бүлэг харилцан ярилцаж шийдэх гэх мэтийн заалт оруулах аж. Хамтрах гээд байгаа Засгийн газрын бүрэлдэхүүн одоогийн байдлаар нэг иймэрхүү л бүрэлдэхүүнтэй яригдаж байна. Шийдвэр харин яаж гарахыг цаг хугацаатай хамт хүлээх л үлдэх шив.
Д.Мөнгөндалай