“Нью-Йорк таймс” сонин Пулитцерийн нэрэмжит сэтгүүл зүйн салбарын дээд шагналд таван номинациар тэргүүлж баяраа тэмдэглэж байна. Сонин эрэн сурвалжлах, мэдээ, олон улсын сэтгүүл зүй, гэрэл зураг, шүүмжээр Америкийг бичиж сургасан гэдэг алдарт Пулитцерийн шагнал хүртжээ. Тус сонины сэтгүүлч Дэвид Барстоу Америкийн хэвлэлд тойм нийтлүүлдэг батлан хамгаалах салбарынхны хоорондын сүлжээг эрэн сурвалжилсан аж. Нью-Йорк мужийн захирагч Элиот Спитцерийн секс шуугиан тарьсан мэдээ энэ салбартаа түрүүлсэн бол гэрэл зурагчин Дэймон Уинтерийн ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн кампанит ажлын фотогоор тэргүүлжээ.
Харин “Лас Вегас Сан” нийгмийн салбарын шилдэг сурвалжлагаар энэ төрлийн номинацийн дээд шагнал авчээ. Тус сонин барилгачдын дунд гэнэтийн ослоор амиа алдагсад их байгааг хөндсөн байна.
Энэ жил анх удаа Пулитцерийн шагналд интернэт хэвлэлүүд оролцсон ч нэг ч номинацид шалгараагүй аж. Сэтгүүл зүйн дээд шагналыг хүртэгсэд тус бүр 10 мянган ам.долларын урамшуулал хүртдэг. “Нийгмийн төлөө” номинацид түрүүлэгч алтан медаль авдаг уламжлалтай.
1904 онд медиа-магнат Жозеф Пулитцер хоёр сая ам.доллар Колумбийн их сургуульд үлдээхдээ мөнгөний дөрөвний гурвыг сэтгүүл зүйн сургууль байгуулах, үлдсэнийг нь Америкийн сэтгүүлчдийг шагнахаар гэрээсэлсэн байна. Пулитцерийн гэрээслэлийн дагуу түүнийг нас барснаас жилийн дараа Сэтгүүлчдийг бэлтгэх сургуулийг 1912 онд нээж нэрэмжит шагналыг нь 1917 оноос эхлэн олгож эхэлсэн юм. Хэвлэлийн магнатын нэрэмжит шагналыг олгох ажиллагаа нэгдүгээр сарын нэгнээс эхэлдэг. Колумбийн их сургуулийн хаягаар хэдэн зуун нэр дэвшигчдийн ажил ирдэг бөгөөд гуравдугаар сард Америкийн нэр хүндтэй хэвлэлийн 77 редактор шагналтнуудыг тодруулдаг.
Жозеф Пулитцер Унгарын жижигхэн хот Макод 1847 оны дөрөвдүгээр сарын 10-нд төржээ. Түүний эцэг талхны баян худалдаачин еврей, эх нь католик шашинтан герман үндэстэн байв. Тэрбээр дөнгөж 17 нас хүрээд цэрэгт алба хаахыг хүсч Австри, Франц, Британийн цэрэгт нэгэн зэрэг бүртгүүлсэн боловч сул биетэй, хараа муутай хэмээн гологджээ. Гэсэн ч тэрбээр тун уйгагүй нэгэн тул Америкийн армид элссэн гэдэг. Пулитцер Нью-Йоркийн морин цэргийн хороонд алба хаасан ч 1865 онд иргэний дайн дуусч цэргээс халагдсан 18-тай залуу юу хийхээ ч мэдэхгүй байсан аж. Харин түүнд номын сангийн шатрын танхимд “ноён амжилт” инээмсэглэсэн гэдэг. Пулитцер шатар тоглож байгаа хоёр хүний нэгэнд нь зөвлөгөө өгсөн нь түүний амьдралыг сэтгүүл зүйд бүрмөсөн татан оруулсан юм. Залуугаас зөвлөгөө авсан хүн “Westliche Post” сонинг герман хэл дээр гаргадаг редактор байсан гэдэг. Тэд Пулитцерийн зоримог занг үнэлж сониндоо ажиллахыг санал болгожээ. Итгэл хүлээсэн залуу нэр хүндийн шатаар эргэлт буцалтгүй өгсөж 25-тайдаа “Westliche Post” сонинг үүсгэн байгуулагчийн нэг болсон юм.
Пулитцер 1878 онд “St Louis Post-Dispatsh” сонинг худалдан авч өглөөнөөс шөнө дунд хүртэл ажиллан жижиг гэлтгүй бүгдийг судалж байв. Тэрбээр уншигчдыг татахын тулд авлига, татвараас хэрхэн зайлдаг аргачлал зэргийг баримт нотолгоотой бичиж байв. Чухам энэ нь л сонины хэвлэлтийн тоог огцом өсгөж чадсан юм. Гэвч тэрбээр өдөр, шөнөгүй ажилласан нь эрүүл мэндийг нь муутгаж, 35 настай түүний хараа огцом мууджээ. 1883 онд Европ руу эхнэртэйгээ эмчилгээнд явсан боловч усан онгоцондоо суухын оронд “The New York Wold” сонинг худалдан авч дахин ажиллаж эхэлжээ. Тухайн үед тус сонин дампуурлын ирмэгт байсан бөгөөд сонины формат, редакцийн бодлогыг бүхэлд нь өөрчилж анх удаа зоримог шинэ өгүүллийг нийтэлж өнгөт зургаар баяжуулан хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхагласан юм. Арван жилийн дараа тус сонин 600 мянган хувь борлогдож эхэлжээ. Энэ бол ганц хүний хувьсгал байлаа.
Гэвч өрсөлдөөн бол өрсөлдөөн. “The Sun” сонин бохир арга хэрэглэж “азтай унгар”-ын амыг барихын тулд “Төрлөө мэддэггүй еврей” хэмээн бичсэнээр Нью-Йоркийн еврейчүүд түүний сонинг худалдаж авахаа больжээ. Энэ бүх сөргөлдөөн Пулитцерийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж сэтгэцийн хүчтэй цохилт авснаар 43 насандаа “The Wold” -ын редактороос татгалзахад хүрсэн юм. Ганцхан зүйлийг дурьдахад түүний мэдээгээр хоёр улсын хооронд дайн зарлахад хүрч байв.
Америкийн цэргийн онгоц “Maine” үл мэдэгдэх шалтгаанаар дэлбэрч 1899 оны хоёрдугаар сарын 16-нд Гаваны боомтод живснээс хойш АНУ-ыг Испанид дайн зарлахыг шаардсан Пулитцерийн сонины мэдээг уншсан Конгрессийн гишүүд үнэхээр Испанид дайн зарлахыг зөвшөөрчээ. Дөрвөн сарын дараа Пулитцер “шар хэвлэл” гэсэн үгээс татгалзсан бөгөөд “The Wold” сонин Ардчилсан намын үзэл бодлыг түлхүү нийтлэх болжээ. Жозеф Пулитцер 1911 оны арваннэгдүгээр сарын 29-нд нас барсан юм.
Д.Баясгалан