"Хүнс эвсэл" төрийн бус байгууллагаас "Атрын-III" аяны хэрэгжилтэд мониторинг хийж, зөвлөмж гаргасан тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Газар тариалангийн салбарыг сэргээж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр төмс, хүнсний ногоо, улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин "Атрын-III" аянг эхлүүлсэн. Үүний хүрээнд өнгөрсөн жил газар тариалангийн салбарт багагүй хөрөнгө зарцуулсан байдаг. Тухайлбал, тоног төхөөрөмж худалдан авахад 22.5 тэрбум, итгэлийн зээлд зориулж аймагт бүрт 1 -2 тэрбум төгрөг гаргажээ. Мөн шатахууны зээлд дөрвөн тэрбум төгрөг зарцуулснаас гадна импортоор оруулж ирсэн үрэнд тодорхой хөнгөлөлт үзүүлсэн зэргээр тодорхой ажил хийж, хөрөнгө мөнгө зарсан байна. Харамсалтай энэ бүх хөрөнгө зөвхөн нэг талыг дэмжин тэтгэсэн. Мөн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт сул байсныг мониторинг хийсэн төрийн бус байгууллагын төлөөлөгчид мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар "Атрын-III" аяны хүрээнд өрхийн аж ахуй эрхлэгчдэд ямар нэг дэмжлэг, хөнгөлөлт хүрээгүй байна. Ихэнх хөрөнгө зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүдэд зориулагджээ.
Манай улсад өрхийн аж ахуй эрхэлдэг 130 гаруй мянган хүн байдаг аж. Тэд улсын жилийн хэрэгцээт төмс, хүнсний ногооны 80 хувийг хангадаг байна. Эндээс үзэхэд төрийн бодлого газар тариалан эрхлэгчдийн 20 хувьд л хүрсэн гэж хэлж болох гэнэ. Өрхийн аж ахуй эрхлэгчдэд ердөө л 14 тонн шатахууныг зээлээр олгож, 35 иргэнд 104 сая төгрөгийн зээл өгчээ. Мөн бага хэмжээний үрийг зээлээр олгосон байна. Энэ нь өрхийн аж ахуй эрхлэгчдэд хангалтгүй гэдгийг мониторинг хийсэн хүмүүс ярилаа.
Өрхийн аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл хамгийн чухал байдаг. Гэтэл атрын аяны хүрээнд зээл олгогдоогүй байна. Үүнтэй холбоотойгоор "Хүнс эвсэл" төрийн бус байгууллагаас энэ онд газар тариалангийн салбарт юуг анхаарах шаардлагатай талаар зөвлөмж гаргажээ.
Юуны өмнө бага газартай тариаланч, ногоочдыг дэмжиж, "Атрын-III" аяны хөтөлбөрт хамруулах хэрэгтэйг онцолсон байна. Мөн тариаланч, ногоочдын найдвартай ургац авч байгаа талбайг барьцаанд тавьж зээл авах боломжийг нээх өгөхийг хүсчээ. Үүнээс гадна бага газартай тариаланчдад тоног төхөөрөмжийг зээлээр олгох, үр үржүүлгийн нэгдсэн төв бий болгох зэрэг зөвлөмжүүдийг тусгасан байна.
Г.Батзориг