gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СЭТГҮҮЛЧИД МАН-ыг эсэргүүцэж, хэвлэлийн хурлыг нь сурвалжлахаас ТАТГАЛЗЛАА

Р.Адъяасүрэн
Улс төр
2018-12-20
0
Twitter logo

Өчигдөр МАН-ын бага хурал хаалттай болсон.

Өмнөх өдөр нь буюу арванхоёрдугаар сарын 18-нд бага хурлыг сурвалжлах эрхийн мандат авахаар нэр болон цээж зургаа МАН-ын хэвлэлийн албанд хүргүүлээд байсан юм.

Гэвч тухайн өдрийн 22.00 цагийн үед утсаар холбогдон мандат олгохгүй, хаалттай хуралдахаар болсноо илэрхийлсэн. Ийнхүү өчигдөр бага хурал ч болж, хэвлэл мэдээллийнхнийг Тусгаар тогтнолын ордны үүдээр оруулсангүй.

Сэтгүүлч, зураглаач нар орой 20 цаг хүртэл хүлээж, үлдсэн цөөн хэдийг нь дотогш нэвтрүүлсэн ч нэг өрөөнд оруулан гаргаагүй байсан талаар мэдээлж байна. 

Харин өнөөдөр МАН-ынхан Бага хурлынхаа мэдээллийг өгөхөөр сэтгүүлчдийг дуудав. Сэтгүүлчид цугласан өрөөнд тэднийг орж ирэн суудлаа эзлэх үед сэтгүүлчид "Уучлаарай, бид та бүхэнд мэдээлэл хийх гэсэн юм" хэмээн МАН-ынхныг цочирдуулав.

Монгол HD телевизийн сэтгүүлч Ч.Дэлгэрцэцэг:

-Өчигдөр та бүхэн Бага хурлаа хаалттай хийсэн. Танай хэвлэлийн албаныхан мэдээлэл тараасан ч хэт нэг талыг барьсан мэдээллүүдийг хэвлэлийнхэнд өгсөн. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй. Тиймээс бид МАН-ын Бага хурлын талаарх мэдээллийг авахгүй байх шийдвэрийг гаргасан юм.

Zarig.mn сайтын сэтгүүлч Ч.Өнөрцэцэг:

-Өчигдөр манай сурвалжлах баг бүтнээрээ ажилласан. Гадаа -20 гаруй хэмийн хүйтэнд та бүхэн Тусгаар тогтнолын ордны хаалгыг тас түгжээтэй байлгаж чадлаа. 20.00 цагт цөөн хэдэн хэвлэлийнхнийг нэг өрөөнд хашиж байгаад гаргалаа. Ийм ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийнхнийг иймэрхүү байдалтай ажиллуулж байгаад харамсаж байна. Өчигдөр танай удирдлагуудад сэтгүүлчид даарч байна гэдгээ хэлсэн, хэвлэл мэдээллийнхэн ихэнхдээ эмэгтэйчүүд байдаг. Та нар өөрсдөө дулаахан байранд халуун кофегоо уугаад сууж байсан. Гэтэл өчигдөр биднийг хэрэггүй гэчихээд өнөөдөр дуудаад хэвлэлийн хурал хийж байгаа чинь үнэхээр таалагдахгүй байна.

Сэтгүүлч:

-Бид тэнвцэртэй мэдээлэл авах байтал зөвхөн Хүрэлсүхийн талаарх мэдээллийг өгч, биднийг тэнцвэртэй ажиллах боломжийг боосон.

Medee.mn сайтын сэтгүүлч Ж.Мядагбадам:

-Ер нь улстөрийн буюу парламентын сэтгүүлчид маш их гүтгэлгийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-ын чуулган хуралдахгүй бүтэн сар болж байгаа атлаа дуртай үедээ хэвлэлийн хурал зарлаж биднийг дууддаг. Сэтгүүлчдийг өмнөөсөө харуулж байгаад “сэтгүүлчид худалдагдсан” гэж элдвээр хэлж, доромжилдог байдал хэрээс хэтэрч байна. Та бүхэн дуртай үедээ хэвлэл мэдээллийнхнийг дууддаг, дуртай үедээ доромжилдог энэ байдлаа эргэж хараач гэж ийнхүү хэвлэл мэдээллийнхэн нэгдэж байна.

Newspress.mn сайтын сэтгүүлч Г.Улсболд:

-Саяхан Н.Номтойбаяр гишүүн хэвлэлийн хурал хийх үеэрээ “Та нар намайг хэвлэлийн хар хонгилоороо чирээрэй” гэж тавласан. Төр барьж байгаа МАН-аас хариуцлагатай албанд ажиллаж байгаа хүн ингэж болохгүй. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээ ялгах хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан нийгэм гэж байгаа бол төр байрьж байгаа МАН ийм асуудал дээр өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Мөн гүтгэх үйлдлийг Зөрчлийн хуульд оруулж хэвлэлүүдийг хардах, хэвлэн нийтлэх эрхийг боосон нь Ардын Намынхан. Энэ алдаагаа залруулах хэрэгтэй.

NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар:

-
МАН-ын хоёр талын хэрүүл сэтгүүлчдэд үнэндээ хамаагүй. Бид иргэдэд мэдээлэл өгөх л үүрэгтэй, ажлаа л хийж яваа хүмүүс. Ажлын ачааллаас болоод нэг талынх нь мэдээллийг гаргахаар “Тэдний талд худалдагдсан сэтгүүлч” гэдэг. Нөгөө талд нь амжаад очихоор “Өө эдний талынх болчихож” гэдэг. Өнгөрсөн 45 хоногт төрийн ордонд улсын ажил яригдаагүй. Тэд улс төрөө л ярьж, хоорондоо маргалдаж, нэг уруугаа дайрсан. Ийм байж яагаад намын хурлаа хаалттай хийчихээд маргааш нь хэвлэлийнхнийг дуудаж байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан