Монголын орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг эзэлж буй Үндэсний урлагийн их театрын /ҮУИТ/ дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн хамтлаг 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны 19:00 цагт “Корпорейт конвеншн” төвийн тайзнаа өөрсдийн бие даасан “ХУВЬСАХУЙ” тоглолтоо толилуулах гэж байна.
Хувьсахуй тоглолтын хөтөлбөрт өөрсдийн өвөрмөц онцлогийг шингээсэн дэлхийн улс үндэстний болон орчин үеийн бүжгийн урсгалыг үзүүлэх юм.
Бид “Эрхэмсэг” хамтлагийн бүжигчин Ж.Мандухайг урьж ярилцсан юм. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийг 2002 онд мэргэжлийн бүжгийн жүжигчин мэргэжлээр төгсөөд Үндэсний урлагийн их театрт өнөөдрийг хүртэл 16 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ.
-Шинэ оны өмнөхөн “Эрхэмсэг” хамтлагийн бүсгүйчүүд “Хувьсахуй” тоглолтоороо бэлэг барих гэж байна. Тоглолтоо ингэж нэрлэсний учрыг тайлбарлахгүй юу?
-Цаг үе нийгэм хөгжиж байна. Бүх юм хувьсан өөрчлөгддөг. Хүн ч мөн адил өөрөөсөө өөрчлөлтийг хайдаг байх хэрэгтэй.
Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хүмүүс бараан юм их тараадаг болчихож. Хэн нэг нь алдаа гаргавал доор нь төрөл бүрийн сөрөг хандлагатай сэтгэгдэл бичиж байна.
Бид аливааг гэгээлгээр харж, болж бүтнэ гэсэн өөдрөг сэтгэлтэй байж, дор бүрнээ ажилдаа эзэн болоод бие биеэ хүндэлж, сайн тал руугаа хувьсан өөрчлөгдөх хэрэгтэй. Нэг сайхан үдэш хувьслыг харуулж, гэгээлэг утга санааг тоглолтоороо дамжуулан хэлэхийг хүссэн юм.
-“Эрхэмсэг” хамтлагийг танилцуулахгүй юу. Ямар төрлөөр бүжиглэдэг вэ?
-“Эрхэмсэг” хамтлаг байгуулагдаад зургаан жил орчим болж байна. Манай хамтлаг Т.Ариунжаргал, С.Цэцгээ, Л.Энхболор, О.Дөлгөөн, Э.Номин, Ж.Мандухай миний бие гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй.
Хамтлаг маань өнгөрсөн жил “Эрхэмсэг” үдэш 1,2 тоглолтоо хийсэн. Тэрийг хүмүүс маш сайхан хүлээж авч билээ. Бүжгийн урлагийг үзэх хүсэл сонирхолтой олон хүн байдаг учраас бид тоглолт хийе гэсэн зорилго тавьсан. Бид Үндэсний урлагийн их театрын тоглолттой байсан учраас оройн цагаар бэлтгэлээ хийж байна.

Манай хамтлагийн ахлагч С.Цэцгээ Оросод бүжиг дэглээч мэргэжлээр сургууль төгсөөд ирсэн. Бид дипломын ажилд нь зориулаад испани фламинго бүжиг бэлдсэн юм. Тэр бүжгийг УГЗ, Төрийн соёрхолт С.Сүхбаатар багш Филармонийн тоглолтод оруулсан. Ингээд тоглолт дээр биднийг “Эрхэмсэг” хамтлаг гээд зарлачихсан юм. Тэр үед бид “Ингээд хамтлаг болчихсон уу?” гээд гайхаад л өнгөрсөн.
Түүнээс хойш манай хамтлагийг хүмүүс зарим үйл ажиллагаанд урьж, орчин үеийн болон чөлөөт хэв маягийн бүжиг бүжиглээч гэсэн санал тавих болсон. Тэр болгонд бид бэлдсээр нэг мэдэхэд 30 гаруй уран бүтээлтэй болсон байна.
Бид бусад улсын бүжгийг хараад л дуурайгаад хийчихдэг. Харин монгол бүжгийг гаднын бүжигчид тэр бүр хийж чаддаггүй юм билээ. Монгол бүжгийн хөдөлгөөн үнэхээр гайхамшигтай.
Манай хамтлагийн бүжигчин Номин саяхан амаржсан, харин М.Бямбаа маань өөр газартай гэрээ хийсэн учраас хамтлагийнхаа үйл ажиллагаанд орох боломжгүй байгаа.
-30 гаруй уран бүтээл хийсэн гэхээр та бүхэн ямар ч төрөл рүү хөрвөх чадвартай юм байна, тийм үү?
-Бид Хөгжим бүжгийн коллежийг төгссөн сонгодог тавилттай бүжигчид. Мөн МУГЖ , Ардын багш дэд профессор Долгорсүрэн багшийн Монгол ардын бүжгийн сургалтаар бэлтгэгдсэн бүжигчид.
Дээр нь Монголын өв соёлыг хадгалж авч үлдсэн Үндэсний урлагийн их театртаа бид ардын урлаг, бүжгээр дагнаж ажиллаж байна. Бусад улсын бүжгийг хараад л дуурайгаад хийчихдэг. Харин монгол бүжгийг гаднын бүжигчид тэр бүр хийж чаддаггүй юм билээ. Монгол бүжгийн хөдөлгөөн үнэхээр гайхамшигтай.
Бидэнд мөн нью классик, модерн, контемпорари, фламинго, жазз гэх мэт бүжгүүдийг хийхэд хүндрэл гардаггүй. Мэргэжлийн уран бүтээлч хүн юунд ч хөрвөх, бас хувирах чадвартай байх хэрэгтэй. Эхний бүжигт хатуу ширүүн төрх гаргасан бол дараагийнхдаа уян налархай зөөлөн байж, тухайн уран бүтээлдээ амьдраад, танигдахааргүй байж чадах нь уран бүтээлчийн чадвар.
-Театртаа 16 жил ажиллана гэдэг багагүй хугацаа. Энэ урлагийн юу нь таны сэтгэлийг татдаг вэ?
-Бүжгийн урлаг түүхийн тусгал, он цагийн өөрчлөлтийн толь гэж би боддог. Хуучны бүжгүүд цаг үеийнхээ хөгжилтэй адил тусгаар тогтнолоо харуулсан цаг үеийг одоо хүртэл харуулдаг. Тулга тойроод бүжиглэдэг байсан бүжиг өнөө цагт тайзны хэмжээний бүжиг болсон байна. Монгол түмэн эрд дээр үед гал ус, байгаль дэлхийтэйгээ шүтэлцээ холбоо үүсгэн тойрон бүжиг хийдэг байж. Газар дэлхийтэйгээ ярьдаг, тэнгэр хангайгаа хараад юу болохыг мэддэг байсан. Энэ бүхнийг үндэсний урлагтаа шингээсэн шүү дээ.
Урлагийн бид хэчнээн төсвийн цалинтай ч Янжинлхам бурхан биднийг ивээж байдаг учраас сэтгэл тэнүүн явдаг юм.
Бид үндэсний урлаг, соёлоороо бахархах хэрэгтэй. Урлагийн бид хэчнээн төсвийн цалинтай ч Янжинлхам бурхан биднийг ивээж байдаг учраас сэтгэл тэнүүн явдаг юм. Олон сайхан уран бүтээлчийн хөлс хүч, ахмадуудын маань нэр хүнд шингэсэн энэ театр маань Монгол орны түүх соёлыг авч үлдэхийн төлөө ажиллаж байна.
ҮУИТ төрийн албаны бүхий л арга хэмжээнд Монголын нүүр нэрийг тахлаад оролцдог. Тоглолтоо хийсний дараа гаднынхан их сайхан хүлээн авч, гар бариад “Монгол бүжиг ямар гоё юм бэ” гээд гарын үсэг авдаг шүү.
Би ҮУИТ-ын бүтээл, есөн хатны тухай “Монголын их хатад” бүжгэн жүжигт Мандухай сэцэн хатанд тоглосон. Хурц шийдэмгий хөдөлгөөнтэй, хүнд, хурдтай трюкүүдтэй. Мандухай сэцэн хатан гурвантаа ихэрлэсэн хүн. Дандаа дайн тулаанд оролцож байхдаа амаржсан байдаг. Ихэр хүүхэд тээсэн тулгар биетэй байхдаа яаж улс орныг удирдаж, тулалдаж явсан бол оо. Тухайн цаг үед чухам юу болсныг үзэгчдэд илэрхийлж харуулахыг хүсдэг. Судалгаа хийж, дүр дээрээ их ажилласан. Үзэгчдэд олон юм эргэцүүлж бодох боломжийг олгодог бүтээл.
Театр маань арвин их өв сантай байгууллага. Бид энэ байгууллагадаа их юм сурч, туршлага хуримтлуулсан.
-“Хувьсахуй” тоглолтын уур амьсгал бүхэлдээ ямар байх вэ? Дуучид мөн оролцоно гэсэн.
-Тоглолт маань хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэгтээ улс үндэстний болон модерн, контемпорари зэрэг олон төрлөөр бүжиглэх бол хоёр дахь хэсэгтээ Монголын үндэсний ардын урлагаа бага зэрэг эвдсэн хэв маягтай, этгээд төрлөөр бүжиглэнэ.
Бүжиг дэглээчээр Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүү, Монгол Улсын Консерваторийн багш С.Цэцгээ нар бүжиг дэглээчээр ажиллаж байна.
Тоглолт маань хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэгтээ улс үндэстний болон модерн, контемпорари зэрэг олон төрлөөр бүжиглэх бол хоёр дахь хэсэгтээ Монголын үндэсний ардын урлагаа бага зэрэг эвдсэн хэв маягтай, этгээд төрлөөр бүжиглэнэ.
Энэ тоглолтод орох уран бүтээлүүдийн 90 хувь нь шинэ. Аль болох шинэ, содон, үзэгчдийг уйдаахгүй, сонирхолтой байх тал дээр бид ажиллаж байна.
Хувцсандаа ч бид их анхаарч байгаа. Хувцсыг маань ҮУИТ-ын дизайнер Урантуяа, Баярцэцэг нар урласан. Бүжигчин хүнд бас гутал их чухал. Бид бүжиг болгон дээр гутлаа солино. Тиймээс гутлыг маань театрын гуталчин Цэцэгмаа эгч хийж өгсөн.
Мөн битбоксчин Рейтэй /Б.Нарандэлгэр/ хамтарсан уран бүтээл хийж, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат ахын хийсэн бүжгийн аянд хатны бүжиг хийлээ.
“Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, Филармонийн гоцлол дуучин Наагий, ҮУИТ-ын уртын дуучин Ц.Түмэнжаргал нар дуулна. Эвэр бүрээчин, хөгжмийн зохиолч О.Чинбат сайхан ая хийж өгсөн. Мөн Морин хуур чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, Монгол Улсын консерваторийн виоленчелийн дөрвөл зэрэг олон уран бүтээлч оролцоно.
Бид соёлыг түгээгч уран бүтээлч хүмүүсийн хувьд бүх юмаа өөрсдийн хүчээр хийе гэж чармайн ажиллаж байна. Тийм болохоор хүндрэл маш их байна. ҮУИТ маань Сүхбаатар дүүрэгт харьяатай. Энэ дүүрэгт өрх толгойлсон 300 орчим эмэгтэй амьдардаг юм билээ. Тиймээс тоглолтынхоо дараа орон гэргүй ээжүүддээ гэр, боломжгүй айлд нь илч сайтай нүүрс, өөр юу авч өгч болох талаар судалж байна. Зөв хүнээ сонгоод дэм болох юм сан гэж бодож байна. Гэхдээ бид тоглолтынхоо өмнө энүүгээр шоу хийе гэж бодохгүй байна.
-Баярлалаа. Тоглолтод нь өндөр амжилт хүсье.
-Арьсыг элдээд л байхад зөөлөрчихдөг шүү дээ. Тэрэн шиг бид улам сайхан бүтээл хийгээд үзэгчдэдээ хүргэх юм сан гэж хичээж ажиллаж байна.
Бид ямар бүжиг хийж, ямар сэтгэл хөдлөл гаргаж байна үзэгчид маань бидэнтэй зэрэгцээд яг л тийм сэтгэл хөдлөлтэй үздэг. Тийм сайхан амьд харилцааг үүсгэж тоглох болно.