gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Оргил: Гүйлгэх, туулгах цай муу. Гэдэсний ханыг шархлуулна

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2018-03-31
0
Twitter logo

Цагаан мах эргэх. Шаналгаатай өвчний тоонд ордог, бидний ярьж заншсанаар цагаан мах эргэх буюу шамбарам өвчнийг анагаах ухааны хэлээр геморрой хэмээн нэрлэдэг.

Шамбарам цус алдах, хавдах, хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрч, хүндэрсэн үедээ хөдөлмөрийн чадварыг тодорхой хэмжээгээр алдагдуулдаг.

Тухайлбал, сууж болохгүй өвдөх, хавчуулагдах зэргээр тав тух алдуулдаг өвчин бол яах аргагүй шамбарам.

Энэ өвчний шалтгаан, эмчилгээний арга болоод хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий болон бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын эмч Н.Оргилтой ярилцлаа.

-Цагаан мах эргэх гэж ямар өвчин болох талаар яриагаа эхэлье.
-Шамбрам нь хошногоны амсар дээр мах цухуйж гардаг өвчин. Мах гээд байгаа нь өргөссөн судаснууд. Тэгэхээр судасны үрэвсэл гэж ойлгож болно. Шулуун гэдэсний хураагуур судас гол төлөв хошного орчимд зангилаатан өргөсөх өвчнийг хэлээд байгаа юм.

Эмчилгээ, арчилгааг сайн хийдэг бол заавал мэс заслыг сонгох шаардлагагүй

Бидний амьдралын хэв маягтай холбоотойгоор энэ өвчин түгээмэл болж байна. Хүн ам суурьшихын хэрээр хүн бүрд тохиолдоод байна.

-Өвчин үүсгэх олон шалтгаан байгаа байх. Зонхилох шалтгаан нь юу вэ?
-Ариун цэврийн өрөөнд удаан суух, буруу дүлэх, хоолны дэглэм алдах, хэт ядрах, хүмүүс суудлын ажил хийдэг болсонтой холбоотой. Хамгийн түгээмэл шалтгаан нь

  • хүнд хүчир ажил,
  • жирэмслэлт,
  • ариун цэврийн өрөөнд удаан суух,
  • өтгөн хаталт зэрэг болно.

Жирэмсэн болоход хэвлийн даралт ихсэн, хошногоны амсарт ачаалал очдог. Үүнээс болоод төрсний дараа эмэгтэйчүүдийн цагаан мах эргэх нь элбэг. Мөн өтгөн хаталтын улмаас жорлонд удаан суух, хүчтэй дүлснээр хошногоны амсар дахь судаснууд өргөсч, хэмжээгээрээ томроод бултайж гарч ирдэг. Үүнийг цагаан мах эргэх гээд байгаа юм.

-Хувийн ариун цэвэртэй холбоотой юу?
-Үгүй.

-Удамшлын шалтгаан бий юу?
-Удамшил нэг талаар тухайн өрхийн амьдрах хэв маягтай холбогддог. Аав, ээж, хүүхэд нь өвдөхөөр удамшдаг гэж ойлгодог. Судас өргөсөх өөрчлөлттэй хүмүүс байж болно. Энэ тохиолдлоос бусдаар удамшина гэсэн ойлголт байхгүй.

-Удаан үргэлжилбэл ямар хүндрэлтэй вэ?
-Танд ямар нэг байдлаар зовуурь мэдрэгдээд, бага зэрэг цус шүүрэх гэх мэт өөрчлөлт байвал эмчид хандах хэрэгтэй. Хүндрэл маш олон янз. Бохир ороод үрэвсэнэ. Судас тэлээд цус харвах, нөжирсөн цус тогтох, эргэж орохгүй болох, хавчуулагдана. Бие засахад эмзэгшихээс эхлээд арчихад хөндүүрлэх зэрэг олон хүндрэл бий.

-Бүдүүн гэдэсний хорт хавдар цагаан мах эргэхтэй холбоотой юу?
-Зарим хүн цагаан махаа авахуулахгүй бол хорт хавдар болно гэсэн гэдэг. Үнэндээ цагаан мах хавдар болохгүй.

-Эмчилгээний аргуудын талаар танилцуулахгүй юу?
-Эмчилгээ дотроо олон янз. Тухайн өвчин ямар шатанд байна, өвчтөнд ямар зовуурь өгч байна гэдгээс шалтгаалаад эмчилгээ нь өөр өөр. Зовууриас хамаараад мэс заслын эмчилгээ хийж болно, хийхгүй ч байж болно. Тухайн хүн эмчилгээ, арчилгааг сайн хийдэг бол заавал мэс заслыг сонгох шаардлагагүй. Хэрэв өвдөлт ихтэй, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд төвөгтэй байвал мэс заслын эмчилгээг санал болгож болно.

-Мэс заслын дараа дахих тохиолдол бий юу. Төгс эмчилгээ байж чадах уу?
-Хүмүүс дандаа ингэж асуудаг. Бид шүдний эмчээр эмчлүүлээд “Эмч ээ би дахиж өвдөх үү” гэж асуудаггүй биз дээ. Та шүдээ эмчлүүлчихээд тогтмол угаахгүй бол дахиад цоорно. Яг үүнтэй адилхан. Эмчилгээ хийлгэсэн ч зөв зохистой амьдралын хэмнэлийг дагаж мөрдөхгүй, анхаарал хандуулахгүй хуучин хэмнэлээрээ амьдарвал судаснууд өргөсөөд томорно.

Өтгөн хаталттай, жорлонд удаан суух нь цагаан мах үүсэх маш том шалтгаан болдог

Мөн бүх хүн тусдаг өвчин биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүнийн цагаан мах огт эргээгүй байдаг. Хэвийн ажиллаж, амьдардаг гэсэн үг. Тэгэхээр бидний амьдралын хэв маяг чухал.

-Жирэмсэн байх нь цагаан мах эргэх шалтгаануудын нэг гэлээ. Нэгэнт жирэмсэлчихсэн бол ямар эмчилгээ хийдэг вэ?
-Сайн амарч, хэвтрийн дэглэм барих, хөлөө сойх хэрэгтэй. Гамаа бариад эмийн эмчилгээ хийлгэж болно. Харин хоёр дахь жирэмслэлтээсээ өмнө заавал эмчид үзүүлээрэй. Эхний жирэмслэлтийн үед их хэмжээтэй гарсан бол хоёр дахь жирэмслэлтээс өмнө эмчлүүлэхгүй бол бүр хүндэрдэг. Жирэмсэн эмэгтэйд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй, эрсдэлтэй. Тиймээс жирэмслэхээр төлөвлөсөн бол эрт шийдэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Дээр нь эхчүүд төрсний дараа өтгөн хатах нь их. Төрөлттэй холбоотойгоор доод аарцагны булчинд өөрчлөлт орсноор өтгөн гадагшлахад саатал үүсдэг. Тиймээс нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Өтгөн хаталтын шалтгааныг мэдэхгүй бол цагаан мах дахин үрэвсэх тохиолдол байдаг. Өтгөн хаталттай, жорлонд удаан суудаг хүн цагаан мах үүсэх маш том шалтгаан болдог. Тиймээс өтгөн хаталтыг яаралтай шийдэх хэрэгтэй. Хоолны дэглэмээ өөрчлөх, гэдсээ дурандуулж, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.

-Жорлонд удаан суух гэж их ярилаа. Хэр хугацааг удаан гэх үү?
-Хүний биеийн анатоми, физиологиос хамаараад өөр өөр. Жорлонд ном унших, утас шагайхыг хэлээд байгаа юм. Та жорлонд бие засах ёстой болохоос ном уншиж, утас оролдох ёсгүй. Үүнийгээ больчихвол удаан суух ямар ч шаардлагагүй. Та номгүй, утасгүй ариун цэврийн өрөөнд ор. Биеэ заслаа, гараад ирнэ. Суух шаардлагагүй болчихно. Түүнээс тогтсон хугацаа байхгүй.

Хүн өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлээс, эсвэл өөрөө эмчид үзүүлсэн бол тэр зөвлөгөөг бусдад хүргэж байдаг

-Цагаан мах эргэхтэй холбоотойгоор хүмүүс ам дамжсан зөвлөгөө дагах нь бий. Халуун уураар утах, тос түрхэх гэх мэт.
-Олон нийтийн сүлжээнд энэ талаар зөвлөгөө хүссэн байх нь харагддаг. Хүн өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлээс, эсвэл өөрөө эмчид үзүүлсэн бол тэр зөвлөгөөг бусдад хүргэж байдаг. Өөрөөр хэлбэл, өөртөө тохирсон зөвлөгөөг л танд санал болгож байгаа хэрэг. Заримдаа онож болох ч мэргэжлийн эмчид үзүүлэх нь найзаасаа зөвлөгөө авснаас илүү амар. Хэн нэгнээс асууж, буруу эмчилгээ хийснээс дээр биз дээ. Зөвлөгөө, зөвлөмжүүд гаргаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эмчийн үзлэг, зөвлөгөөг орлож чадахгүй. Дээр нь оношилгооны асуудал дээр оновчтой зүйл хэлж чадахгүй болов уу. Тиймээс нарийн мэргэжлийн эмчид хандах нь богино хугацаанд зөв эмчилгээ хийх нөхцөл болно. Ам дамжсан яриагаар эмчилгээ хийх эрсдэлтэй.

-Хүндэрсэн үед нь эмчид хандаж байна гэж эмч нар хэлдэг. Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах ёстой вэ?
-Өвдөх, цус үзэгдэх, овгор товгор өөрчлөлттэй зүйл гарах, мэдэгдэх зэрэгт хандах хэрэгтэй.

-Суудлын ажил энэ өвчний бас нэг шалтгаан гэлээ. Энэ тохиолдолд урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Оффисын ажилчдад зориулсан дасгал хөдөлгөөний талаар мэдээллүүд их байдаг. Их энгийн хэр нь үр дүнтэй. Үүнээс гадна сууж байхдаа аарцагны булчингаа чангалж байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн цагаан мах эргэхээс сэргийлээд зогсохгүй үтрээ, бэлэг эрхтэн, түрүү булчирхайд эерэгээр нөлөөлдөг. Суугаа ажилтай хүмүүс цагт нэг удаа босоод гуравхан алхчих хэрэгтэй. Энэ бол бас үр дүнтэй дасгал.

-Аарцагны булчин чангалах гэж яг яахыг хэлж байна вэ. Хошногоныхоо амсрыг чангалж, суллахыг хэлж байна уу?
-Яг зөв. Хошногоо умалзуулах нь аарцаг, шулуун гэдэсний бүх булчингуудыг хамардаг.

-Бүдүүн гэдэс урт хүмүүст өтгөн хаталт их байдагг. Тайруулахаас нааш хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөнөөр эмчлэх боломжгүй гэж сонссон юм.
-Дээр үед тийм онош байсан. Бүдүүн гэдэс урт гэсэн үндэслэлээр хагалгаа хийж, гэдсийг нь тайрдаг байсан. Гэтэл өтгөн хатах олон шалтгаан байдаг ч гэдэсний урттай холбоогүйг орчин үеийн шинжлэх ухаанаар тогтоосон.

Өтгөн хатах нь нэгдүгээрт оюун санаатай, хоёрт идэж ууж, хэрэглэж буй хоол хүнс, гуравт бүдүүн гэдэс өргөн эсвэл саадтай зэрэг өвчин эмгэг байж болно гэж үздэг. Тиймээс үүнийг тогтоохын тулд шинжилгээ өгөх хэрэгтэй.

Оюун санааны гэдэг нь та гурав хоног хүндэрсэнгүй гээд санаа зовох зүйлгүй. Хэвийн. Өтгөнөө гадагшлуулж чадахгүй байна гэсэн зовинол эсвэл би өтгөнөө гадагшлуулахдаа асуудалтай гэсэн ойлголт өтгөн хаталтад нөлөөлдөг. Мөн хоолоо зохицуулж, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Ислэг ихтэй хоол хүнс, алим, сайхан ногоотой салат идэх хэрэгтэй.

-Гурваас дээш хоног өтгөнөө гадагшлуулахгүй бол асуудалтай гэж үзэх нь ээ.
-Ер нь бол дөрөв хоног ч хэвийн. Гол нь гарч л байх хэрэгтэй. Харин гарахдаа хатсан, эмзэглэл зовуурьтай, гэдсээр өвддөг бол үзүүлэх шаардлагатай. Түүнээс ямар ч зовуурьгүйгээр 3-4 хоног хүндрэхгүй байх нь асуудалгүй. Гэхдээ бүдүүн гэдсээ дурандуулах, рентген тойм зураг авахуулахад илүүдэхгүй.

Хотжилттой холбоотой өвчин, эмгэгүүд байна. Тиймээс дээрх шинжилгээг өгчихөд зүгээр. Хэвийн бие засдаг хүн ч өгөхөд гэмгүй.

Гүйлгэх, туулгах цай муу. Их хэрэглэвэл гэдэсний өнгөрийг хуулж, хэвийн бичил биетэн орших нөхцөлгүй болгохоос гадна таны биед хэрэгтэй шим тэжээлийг өгөхгүй

-Ямар нэг зовуурьгүй хүн бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг хэдийд өгвөл зохимжтой вэ?
-Бид 35 нас хүрчихсэн бол дурандуулахыг зөвлөдөг. Түүнээс доош насныхан эмгэг өөрчлөлт илрээгүй бол дурандуулахыг зөвлөдөггүй. 35-аас дээш насныхан дурандуулаад хэвийн бол 3-5 жилийн дараа дахин дурандуулахыг 45, 50 наснаас дээш бол хоёр жилийн дараа давтан дурандуулаарай гэдэг. Нөгөө талаар тухайн хүний ээж, аавд ийм өвчлөл байсан бол дурандуулах жилийг ойрхон тогтоох, гэдсэнд нь ургацаг гэх мэт өөрчлөлт илэрсэн бол түүнийг авсны дараа 3-6 сарын дараа давтан дурандуулахыг зөвлөнө.

-Өтгөн хаталтаас үүдээд ямар сөрөг үр дагавар гарах вэ. Эмэгтэйчүүдэд өтгөн хаталт удаан үргэлжлэх нь өндгөвч үрэвсүүлэх үү?
-Шулуун гэдэс, өндгөвч, сав нэг л зайнд оршиж байгаа эрхтнүүд. Өтгөн хатаад их хэмжээний ялгадас хуримтлагдаад гэдэс үргэлж тэлээд өндгөвч саванд нөлөөлөх нь тун цөөн. Өмнөх хагалгаагаар тэдгээр эрхтэн хоорондоо наалдсан байгаад нэгнийхээ үйл ажиллагаанд нөлөөлж болно. Түүнээс өтгөн хаталт өндгөвчинд нөлөөлдөггүй.

-Өтгөн хаталтын эсрэг бүтээгдэхүүнийг хүмүүс их хэрэглэдэг. Гүйлгэдэг цай, бургуй тавих гэх мэт.
-Клизм тавихад шалтгаан байна. Хоёроос гурав төрсөн эмэгтэйчүүдийн өтгөн хатах нь элбэг. Шинжилгээ авахад бие засах үйл ажиллагаанд оролцдог булчингууд гэмтсэн байдаг. Ийм тохиолдолд клизм тавихыг зөвлөнө. Харин гүйлгэх, туулгах цай муу. Гэдэсний ханыг шархлуулна. Их хэрэглэвэл гэдэсний өнгөрийг хуулж, хэвийн бичил биетэн орших нөхцөлгүй болгохоос гадна таны биед хэрэгтэй шим тэжээлийг өгөхгүй сөрөг талтай. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та өөрийгөө бусад өвчинд өртөх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс бид цай, эм зөвлөдөггүй.

Унгасаа тэвчсэнээр бусад эрхтэнд тархана гэж байхгүй. Гэдэс чинь битүү хоолой

Тун цөөн тохиолдолд буюу цөс угаахад болно. Гэхдээ тэр бол цай, эмнээс өөр арга. Гэдэс цэвэрлэнэ гэдэг байж болохгүй зүйл. Угаасаа л үйл ажиллагааны функцээрээ хэвийн ажиллаад, хэрэгтэй зүйлээ аваад гаргахыг нь гаргаад байж байгаа. Түүнийг гөлийсөн, толийсон цэвэрхэн болгоно гэж байж болохгүй. Тиймээс энэ төрлийн зүйлс хэрэглэхээс зайлсхийх нь танд илүү тустай.

Мөн ийм зүйл хэрэглэснээр турна гэвэл өрөөсгөл ойлголт. Зарим жин ихтэй хүнд “Таны гэдэс битүү ялгадас” гэж хэлдэг. Уучлаарай, тийм зүйл байхгүй. Тэр бол харвин, өөх шүү дээ. Түүнээс ялгадсаар дүүрээд гэдэс бүдүүрдэггүй юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд унгахгүй тэвчих нь бусад эрхтэнд муугаар нөлөөлдөг талаар тодруулмаар байна.
-Унгасаа тэвчихээр муу санаатай болно гээд үү. Монголчууд бүдүүлэг юм уу гэхээр бас их боловсон хүмүүс шүү дээ. Харин Европчууд чинь их бүдүүлэг. Бид юм яриад сууж байлаа гэхэд Монгол хүн унгахгүй тэвчинэ. Эсвэл гарч унгана. Харин европ хүн тоох ч үгүй унгана. Унгасаа гаргахгүй байснаар муу зүйл байхгүй ч гаргаж байх нь зөв. Хийг гаргаж, суллаж байх хэрэгтэй. Хий даарсан үед үүсдэг. Даарахаар гэдсэн доторх хэвийн бичил биетэнд задрал явагдаж, таныг дулаацуулдаг. Нэг төрлийн энерги гаргаад байна, гал асаад байна. Та даарч байвал их унгадаг гэсэн үг. Бусад эрхтэнд тархана гэж байхгүй. Гэдэс чинь битүү хоолой шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан