Австралийн эрдэмтэд арьсны хорт хавдрыг эрт үед нь оношлох цусны шинжилгээг амжилттай туршлаа.
Эхний туршилтад 209 хүн оролцсоноос арьсны хорт хавдрын эхэн үеийг 81.5 хувьд нь зөв оношилж чаджээ. Эдит Коуаны их сургуулийн эрдэмтдийн дараагийн алхам нь клиникийн туршилт явуулж, эхний туршилтын үр дүнг батлах гэнэ.
Туршилт амжилттай болбол уг шинжилгээг 3-5 жилийн дараа оношлогоонд нэвтрүүлэх аж. Эдит Коуаны их сургуулийн Арьсны хорт хавдрын судалгааны төвийн дарга профессор Мэл Зиманы хэлж байгаагаар тус цусны шинжилгээ нь мянга мянган хүний эрдэнэт амийг аврах гэнэ.
Шинжилгээний ачаар арьсны хорт хавдар хүний нүдэнд үл үзэгдэх жижиг хэмжээтэй байгаа үед хавдрыг эрт, зөв оношилно. Ялангуяа арьсны эмч байхгүй газруудад өвчнийг оношлох чухал ач холбогдолтой аж.
Арьсны хорт хавдар Австралид хамгийн элбэг тохиолддог хавдрын дөрөвдүгээрт бичигддэ, жилд 1500 орчим хүн нас бардаг аж. 2017 онд 14 мянган хүнийг арьсны хорт хавдартай хэмээн оношилжээ.
Одоогийн байдлаар эмч нар үйлчлүүлэгчийн арьсыг шалгаж, арьсан дээр ямар нэгэн мэнгэ, толбо шинээр гарсан эсэх, өмнө нь байсан мэнгэний хэлбэр хэмжээ, өнгө өөрчлөгдсөн эсэхийг шалгаж, арьсны хорт хавдрыг оношилдог. Харин цусны шинжилгээгээр арьсны хорт хавдрын үед бие махбодиос ялгарах эсрэг биеийг олж тогтоодог аж.
Профессор Зиманы хэлж байгаагаар эрдэмтэд цусны шинжилгээний мэдрэг чанарыг сайжруулж, клиникийн туршилт явуулж, цусны шинжилгээний хариунуудыг хавдрын эсийн шинжилгээтэй харьцуулах аж. Туршилт амжилттай болбол эмийн компанийн тусламжтайгаар цусны шинжилгээг дэлхийн бусад орнуудад нэвтрүүлэх боломжтой. Австралийн Хавдрын зөвлөлийн гүйцэтгэх захирал Санчиа Аранда уг туршилт эрүүл мэндийн салбарт гарч буй дэвшил болохыг хүлээн зөвшөөрсөн ч нөгөө талаар иргэдийг арьсаа сайтар шалгаж байхыг сануулж, ямар нэгэн хэвийн бус зүйл ажиглавал заавал эмчдээ үзүүлэхийг анхааруулжээ.
www.theguardian.com