gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНХАУ-ын эрчим хүчний салбарын хөгжил, одоо ба ирээдүй

Эдийн засаг
2018-05-17
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2018-05-17

Монгол улсын эрчим хүчний салбарын шинэтгэл, үнийн зохицуулалт болон Зүүн хойд Азийн эрчим хүчний системийн интеграцид манай улс хэрхэн бодлого боловсруулан оролцох гэх мэт салбарын тулгамдсан асуудлуудад гадны болон хөрш орны туршлагыг судлах нь чухал юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан манай орны хувьд эрчим хүчний салбарын шинэтгэл нь эрт орой хэзээ нэгэн цагт зайлшгүй хийгдэх ёстой өөрчлөлт бөгөөд ижил төстэй улс орнуудын шинэтгэлийн үе шатууд болон бодлогын баримт бичгүүдийг судлаж байх нь зүйд нийцнэ. Мөн ирээдүйд манай улс нь эрчим хүчний экспортлогч орон болох том зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа өнөө үед эрчим хүчний хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй хөрш орны салбарыг бүрэн судлах нь зайлшгүй асуудал юм. Судлаач доктор Д.Үлэмжийн “Эрчим хүч Инженеринг” сэтгүүлд хэвлүүлсэн “БНХАУ-н Эрчим Хүчний Салбарын хөгжил, одоо ба ирээдүй” сэдэвт судалгааны өгүүллийг бүрэн эхээр нь толилуулж байна.

БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ, ОДОО БА ИРЭЭДҮЙ 

Дамирангийн Үлэмж

Эрчим Хүчний Сургууль

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Улаанбаатар хот, Монгол улс 14191

ulemjd@must.edu.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ) цахилгаан эрчим хүчний зөвлөлийн 2017 оны тайлан мэдээ, эрчим хүчний хөгжлийн XIII таван жилийн төлөвлөлт зорилтод түшиглэн тус улсын эрчим хүчний салбарын өнгөрсөн, одоо болон цаашдын ирээдүйн талаарх тоо баримт, салбарт тулгамдсан асуудлуудыг энэхүү өгүүлэлд авч үзэх болно. Тус улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал хөгжлийг 1979 оноос өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үетэй харьцуулж судлах нь оновчтой юм. Хөрш орныхоо эрчим хүчний салбар дахь улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд тэдгээрийн бүтэц зохион байгуулалт, үнийн зохицуулалт болон эдийн засгийн өсөлттэй уяалдан авч хэрэгжүүлсэн шинэтгэлийн бодлогыг судлах нь ирээдүйд эрчим хүчний экспортлогч орон болох төлөвлөгөөтэй манай орны хувьд чухал ач холбогдолтой асуудал юм.

Түлхүүр үг—БНХАУ; Эрчим хүч; Шинэтгэл;

I. ОРШИЛ

Хятадын эрчим хүчний салбарын үүсэл хөгжил XIX зууны сүүлээс эхлэлтэй боловч 1949 он хүртэлх хугацаанд хаант засгаас бүгд найрамдах засаглал руу шилжсэн, цэргийн эрхтэнүүдийн засаглалын жилүүд дотоод гадаадын дайн гэх мэт олон хүчин зүйлээс улбаалан тус улсын эдийн засаг болоод эрчим хүчний салбарын хөгжил удаан өсөлттэй байжээ. 1949 онд БНХАУ үүсгэн байгуулагдаж байх үед улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1,85 ГВт байсан ба V таван жилийн төлөвлөгөөний жил хүртэлх хугацаанд аж үйлдвэржилттэй зэрэгцэн уг салбар хөгжсөөр байсан байна [1].

1949-1979 оны хооронд Хятадын эдийн засгийн систем нь төвлөрсөн төлөвлөгөөт байсан бөгөөд эрчим хүчний салбар нь төрийн өмч хэлбэрээр удирдлагын босоо тогтолцоотой байсан юм. Энэ хугацаанд засгийн газраас цахилгаан эрчим хүчийг аль болох өргөн хүрээг хамруулж түгээх мөн үйлдвэрлэх бодлого барьж байсан. Энэ бодлого нь хүнд болон хөнгөн үйлдвэрлэлүүдтэй зэрэгцэн эрчим хүчний салбарын эдийн засагт эзлэх багтаамжийг нэмэгдүүлж өгсөн боловч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үр ашиггүй байдал нь олон асуудал дагуулж байсан байна.

1979 оноос эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлсэн ба зах зээлийн эдийн засаг нь уламжлалт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийн бүтцийг эвдэж эхэлсэн. Өсөн нэмэгдэж буй эдийн засаг түүний шинэтгэлийн бодлогын хүрээнд БНХАУ нь эрчим хүчний салбарын өөрчлөн байгуулах зайлшгүй шаардлагатай тулгарсан бөгөөд 1985 онд уг салбарын шинэтгэлийг эхлүүлжээ. Гэсэн хэдий ч 2017 оны байдлаар эрчим хүчний салбарын бүтэц зохион байгуулалт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогын үеийнх шиг босоо тогтолцоотой бүрэн либералчилж чадаагүй хэвээр байна. 20-иод жилийн өмнөөс зах зээлийн эдийн засаг болоод төвлөрсөн удирдлагатай эрчим хүчний салбар хоорондын зөрчилдөөн даамжиран цахилгааны хязгаарлалт, үнэ өртгөөр илрэн гарч эрчим хүчний хямралд хүргэснээр 2004 оны байдлаар нийт 31 муж болон өөртөө засах орнуудын 26 нь эрчим хүчний гачигдалд орсон байна. 2003 оны 8 сарын Америкийн Нэгдсэн Улс (АНУ),  Канадын зүүн умард, 1999 оны Бразилын эрчим хүчний системийн хямралыг [2,3] давтахгүйн тулд Хятадын засгийн газар яаралтай арга хэмжээ авсан байна. Уг ажлын хүрээнд улс орон даяар эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлыг өсгөх, түгээх болон дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээ авч чадсан боловч уг салбарт шинэтгэл зайлшгүй хэрэгтэй байгааг засгийн газар анхааралдаа авчээ.

Энэхүү өгүүлэл нь IV хэсгээс бүрдэх бөгөөд I хэсэгт оршил, II хэсэгт БНХАУ-н эрчим хүчний салбарын түүхэн хөгжил болон өнөөгийн байдал, бүтэц зохион байгуулалт болон үнийн зохицуулалтуудыг дурьдав. Өгүүллийн III хэсэгт тус улсын эрчим хүчний салбарын ирээдүйн чиг хандлагын талаарх дүн шинжилгээг XIII таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан тоо баримтуудад тулгуурлан өгүүлэв. Эцсийн хэсэгт хэлэлцүүлэх асуудал тус тус дурьдсан болно.

II.БНХАУ-Н ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

2.1 Эрчим хүчний салбарын хөгжлийн тойм
1880 оноос Хятадын эрчим хүчний салбарын эхлэл тавигдсан гэж үздэг. 1882 онд Шанхай хотноо Их Британы хөрөнгө оруулалттайгаар Хятадын анхны бага чадлын цахилгаан станцыг (ЦС) ашиглалтанд оруулж одоогийн Нанжин гудамжны хэрэглэгчдыг цахилгаан эрчим хүчээр хангаж байжээ. Улмаар 6 жилийн дараа Бээжин хотноо Циши хатны зарилгаар Манж Чин гүрний хааны гэр бүлд зориулж бага чадлын цахилгаан генератор суурилуулсан [4]. 1888 он хүртэл эрчим хүчний салбарт Европын орнуудын хөрөнгө оруулалт давамгай байсан бол энэ онд Гуангжоу хотод Хятадын анхны өөрийн хөрөнгө оруулалтаар баригдсан цахилгаан станц ашиглалтанд орж байжээ [5]. Хятадын болон барууны хөрөнгө оруулагч нар орон нутгын шинж чанартай тусдаа бие даасан, хэсэгчилсэн эрчим хүчний систем байгуулж эхэлсэн бөгөөд эдгээр хөрөнгө оруулалт нь ихэвчлэн Шанхай, Тианжин болон Ухань гэх мэт хүн ам олноор төвлөрсөн хотуудад чиглэсэн байна. Мөн Хятадын анхны усан цахилгаан станцыг (УЦС) 240 КВт хүчин чадалтайгаар төлөвлөн Германы хөрөнгө оруулалтаар Сименс компани Юннан мужид 1909 онд ашиглалтант оруулж байжээ [6]. Зориулалтын хувьд үйлдвэрлэлд гэхээсээ илүүтэй хотын гэрэлтүүлэг болон амжиргааны түвшин дээгүүрт тооцогдох дүүргүүдэд үйлчлэх эрчим хүчний компаниуд байсан байна. 1911 оны байдлаар 2,7 МВт суурилагдсан хүчин чадалтай Манж Чин улсын эрчим хүчний системийн 1,5 МВт-н эх үүсвэрийг гадаадын хөрөнгө оруулалт эзлэж байсан бөгөөд хамгийн сүүлийн томоохон гадаадын хөрөнгө оруулалт 1936 онд Их Британы 79%-н оролцоотойгоор Шанхай хотноо 2,66 МВт-н цахилгаан станц ашиглалтанд орж байжээ [7]. XIX зууны төгсгөлөөс XX зууны дунд үе хүртэл дайн, дэглэмийн өөрчлөлтүүдээс шалтгаалан Хятад улсын эдийн засаг ихээхэн доройтсон. Үүний үр дүнд орон нутгийн цахилгаан эрчим хүчний системийн хөгжил удааширч хөдөө орон нутагт тэлж чадаагүй юм.

1949 онд БНХАУ үүсгэн байгуулагдаж байх үед эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1,85 ГВт байсан бөгөөд аж ахуйн нэгжүүд босоо удирдлагын тогтолцоотой төрийн өмчийн хэлбэрт шилжин салбарын хөгжил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн төлөвлөгөөт таван жилээр тодорхойлогдох болжээ [8].

2.2 Өнөөгийн байдал

БНХАУ-н эрчим хүчний салбарын үйлдвэрлэл дэлхийд тэргүүлдэг бөгөөд суурилагдсан хүчин чадал нь 2017 оны байдлаар 1777,030 ГВт, жилийн дундаж өсөлт 10% болсон байна. Мөн тус улсын эрчим хүчний системийн үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх 2016 оноос 6,5% өсөлттэй гарч 6417900 ГВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Хүснэгт 1, Зураг 1,2-д тус улсын эрчим хүчний салбарын тоон үзүүлэлтүүдийг 1949 оноос 2017 он хүртэл хугацааг хамруулан үзүүлэв [9]. БНХАУ-ийн I таван жилийн төлөвлөгөө эхэлсэн 1952 оноос  XII таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж дууссан 2015 он, эдийн засгийн шинэтгэл эхлүүлсэн 1979 он [10], анхны атомын цахилгаан станц (АЦС) ашиглалтанд орсон 1991 оны [11] эрчим хүчний салбарын тоон үзүүлэлтүүдийг дурьдлаа. Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор 2015 оны Парисын тунхагт [12] БНХАУ нэгдсэн бөгөөд хүлээсэн үүргээ биелүүлэх ажлын хүрээнд айл өрх бүр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжийг 2016 онд нээж өгсөн тул бичил нарны цахилгаан станцын (НЦС) суурилуулалт 2017 оны үзүүлэлтээр өмнөх 2016 оны үзүүлэлтээс 68,7%-ийн өсөлттэй гарсан тул сүүлийн хоёр жилийн тоон үзүүлэлтийг тус тус дурьдсан болно. Парисын тунхаг хэрэгжиж эхэлснээс хойшх хугацаанд бичил нарны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал сүүлийн гурван жилд дунджаар 80%-н өсөлттэй байгаа юм. Тосгон гацааны айлууд хоршоолол байгуулан 6 МВт-с доош хүчин чадалд тааруулан нарны цахилгаан станц ажиллуулах явдал нь түгээмэл болсон юм. Бичил нарны цахилгаан станц төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн гол шалтгаан нь сэргээгдэх эрчим хүчийг (СЭХ) дэмжих тариф улс орны өнцөг булан бүрт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой.

Хүснэгт 1: Суурилагдсан хүчин чадал болон үйлдвэрлэлийн үзүүлэлт

Он

Суурилагдсан хүчин чадал, ГВт

Цахилгаан үйлдвэрлэл, ГВт.ц

1949

1,85

4310

1952

1,96

7300

1957

4,64

19300

1962

13,04

45800

1970

23,77

115900

1975

43,41

195800

1979

63,02

282000

1980

65,87

300600

1985

87,05

410700

1990

137,89

621300

1991

151,47

677500

1995

217,22

1006900

2000

319,32

1368500

2005

517,18

2497500

2010

966,41

4227700

2015

1525,27

5739950

2016

1650,51

6022845

2017

1777,03

6417900

График 1. Суурилагдсан хүчин чадал 1949-2017 он

График 2. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээ 1949-2017 он

2.3 Эрчим хүчний салбарын салбарын бүтэц, зохион байгуулалт

Энэ хэсэгт БНХАУ-н эрчим хүчний системийн зохицуулагч байгууллагууд, түлшний бүтэц, дамжуулах болон түгээх компаниуд болон үнийн зохицуулалтын талаар авч үзэх болно.

2.3.1 Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж болон зохицуулагч байгууллагууд

Эрчим хүч үйлдвэрлэгч, түгээх болон дамжуулах байгууллагуудыг үр ашигтай ажиллуулах зорилгоор Улсын эрчим хүчний корпораци (SPC) хэмээх байгууллагын бүтцийг 2002 онд задалсан байна. Энэхүү нүсэр байгууллагыг Хуанэн групп (CHNG), Хуадиан повер (Huadian Power), Гуодиан Повер (Guodian Power), Датанг Повер Групп (Datang Corporation) болон Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын компани (CPI) гэх 5 компани болгон задалсан байна. Эдгээр компаниудыг тус бүр улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлын 20% орчим хувийг хянаж байхаар зохицуулалт хийсэн байна. Эрчим хүч дамжуулах компаниудыг үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанаас тусгаарласан бөгөөд оператор компани болгон Улсын эрчим хүчний сүлжээ компани (State Grid) мөн Өмнөд Хятадын эрчим хүчний сүлжээ компани (CSG) болгон хоёр салгасан байна.

Улсын эрчим хүчний зохицуулах хороо (SERC) нь 2003 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүчний салбарын хяналт зохицуулалтыг хариуцан тусгай зөвшөөрлийг олгох үүрэг хүлээсэн байна. Энэ байгууллага нь Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороотой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд зөвхөн эрчим хүчний салбарын үйл ажиллагаагаар хязгаарлагдана. Хятадын эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах журам боловсруулах мөн дээр дурьдсан 7 аж ахуйн нэгжүүдийн (5 үйлдвэрлэгч, 2 дамжуулах компани) хоорондын үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээдэг байна.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь (NDRC) засгийн газрын шууд удирдлага дор ажилладаг байгууллага бөгөөд эдийн засгийн бодлого төлөвлөлтийг хариуцан ажиллана. Энэ хороо нь эрчим хүчний салбарын хөгжлийн стратеги, богино болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулах бөгөөд салбарын хөрөнгө оруулалтын орон зайн хуваарилалтыг төлөвлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сан байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Мөн эрчим хүчний үнэ тарифт мониторинг хийж төсвийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна. БНХАУ-н сангийн яам нь эрчим хүчний салбарын татварын бодлого, санхүүгийн удирдлагын тогтолцоог бий болгох, төсвийн зардалд хяналт шалгалт явуулах үүргийг гүйцэтгэнэ. Зураг 3-д аж ахуйн нэгж байгууллагуудын болон зах зээлийн бүтцийг үзүүлэв.

Зураг 3. Аж ахуйн нэгж байгууллага зах зээлийн бүтэц зохион байгуулалт

2.3.2 Эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшний бүтэц
XI таван жилийн төлөвлөөг баталсан жилд эрчим хүчний салбарын өсөлтийг 2020 онд 1080 ГВт суурилагдсан хүчин чадалтайгаар төсөөлсөн боловч XIII таван жилийн төлөвлөгөөт жилүүдэд төлөвлөгөөнөөс даруй 1 дахин их хүчин чадал нэмэгдсэн байна. Хятад нь нүүрс болон усны эрчим хүчний арвин их нөөцтэй орон юм.

Нүүрс болон ус нь тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшний бүтцийн хамгийн том хоёр бүрэлдэхүүн хэсэг болохыг Зураг 4-с харж болно. 2017 оны нийт үйлдвэрлэлийн хүчин чадлын 62%-г нүүрсээр, 19%-г усаар, 17% орчмыг нар болон салхины эх үүсвэрээр хангасан байна. 1991 оноос АЦС нь түлшний бүтцийн нэг хэсэг болон орж ирсэн бөгөөд одоогийн байдлаар 2%-г эзлэж байна. Гэвч Төрийн эрчим хүчний корпорацийн судалгаагаар 2020 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлын 4-6%-г бүрдүүлэх таамаглалтай байна [11]. XIII таван жилийн төлөвлөгөөний эдийн засгийг зүүнээс баруун зүгт шилжүүлэх, өмнөд нутгийн усны эх үүсвэрийг хойд нутагт урсгах мега төслүүдийн бодлогын хүрээнд УЦС олноор ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна. БНХАУ-н усны эрчим хүчний нөөц 694 ГВт-р тогтоогдсон ба одоогийн байдлаар үүний 341 ГВт хүчин чадлыг ашиглаж байгаа бөгөөд Төвдийн өндөрлөг бүсүүдэд ойрын жилүүдэд том төслүүд хэрэгжих төлөвтэй байна [13].

Зураг 4. Эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшний бүтэц

2.3.3 Дамжуулах болон түгээх шугам сүлжээ
1949 оны байдлаар БНХАУ нь 6500 км урттай (35 кВ ба түүнээс дээш) газар нутгийн хэмжээтэй харьцуулбал хангалттай бус цахилгаан дамжуулах агаарын шугам өвлөн авчээ. Эдийн засгийн шинэтгэлээс хойшх он жилүүдэд тус салбарын дамжуулах болон түгээх шугамын урт болон хүчин чадал огцом нэмэгдсэн байна. Анхны 330 кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамыг 1972 онд, 500 кВ-ийн шугамыг 1981 онд тус тус ашиглалтанд оруулсан [14]. 2017 оны байдлаар тус улсын эрчим хүчний системд ашиглагдаж байгаа хувьсах болон тогтмол гүйдлийн өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын (35 кВ ба түүнээс дээш) нийт урт 1756141 км болсныг хүснэгт 2-с нарийвчлан үзэж болно [9].

Хүснэгт 2: Дамжуулах шугамын урт 2017 оны байдлаар

Дамжуулах шугам, кВ

Дамжуулах шугамын урт, км

AC

Нийт урт

1727333 км

1000

7245

750

17968

500

165875

330

28366

220

397050

110

611431

35

499400

DC Нийт урт

28808 км

±800

12295

±660

1334

±500

13539

±400

1640

Нийт урт: 1756141 км

UHVDC

2017 онд нэмэгдсэн

нийт урт 56679 км

1000

4252

750

1813

500

6931

330

1525

220

17088

110

25070

Хятадын эрчим хүчний нөөц нь тэгш бус хуваарилалттай байдгаас цахилгаан эрчим хүчийг дамжуулах нь нүүрс болон бусад түлш тээвэрлэлтээс илүү бага зардалтай бөгөөд байгаль орчинд ээлтэй гэж үзсэн байна. Энэхүү төлөвлөгөөний үндэслэл нь тус улсын нүүрсний орд газрууд усаар дутмаг хойд нутгаар тархсан бол усны арвин их нөөц нутгийн баруун нутгаар Төвдийн өндөрлөгөөс эхтэй Хөх мөрөн дагуу байрласан байна. Гэтэл Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг шингээн үйлдвэрлэдэг эдийн засгийн хөгжлийн чухал бүс нутаг нь өмнөд болон зүүн эрэг дагуух мужууд юм. X таван жилийн төлөвлөгөө батлагдсанаар тус улс газар нутгийнхаа эрчим хүчний болоод усны нөөцийн тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх томоохон төслүүд санал болгосны чухал хоёр төсөл нь

  • “Баруун-Зүүн цахилгаан дамжуулах төсөл”
  • “Өмнөд-Хойд ус дамжуулах төсөл” юм.

“Өмнөд-Хойд ус дамжуулах төсөл” нь нүүрсээр баялаг хойд нутгийн усны эх үүсвэрийг хангах бол “Баруун-Зүүн цахилгаан дамжуулах төсөл” нь усны хомсдолтой баруун нутгийг цахилгаан эрчим хүчээр хангаж нийт улсын цахилгаан эрчим хүчний ухаалаг систем байгуулах зорилготой. Энэхүү цахилгаан дамжуулах төслийн хүрээнд улс орны цахилгаан дамжуулах системийг хэвтээ тэнхлэгийн дагуу үндсэн гурван чиглэлд хуваарилан авч үзэх бөгөөд хойд, төв болон өмнөд бүсийн цахилгаан дамжуулах хэт өндөр хүчдэлийн (UHVDC) шугамаар зүүн мужуудыг Шинжаан, Төвдийн чиглэлд холбох болно. Хүснэгт 2-с харвал 2017 оны байдлаар хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын уртыг 56679 километрээр нэмэгдүүлсэн байна.

БНХАУ-ийн эрчим хүчний сүлжээ нь Зүүн хойд, Хойд, Баруун хойд, Төвийн, Зүүн, Өмнөд Хятадын болон Төвдийн гэх 7 үндсэн шугам сүлжээнд хуваагддагийг зураг 5-д үзүүлэв. Энэхүү зурагт мөн бүс нутгуудийн цахилгаан дамжуулах сүлжээнүүдийн хэт өндөр хүчдэлийн шугамаар холбогдох 2050 оны төлөвлөгөө тусгагдсан болно [15]. Одоогийн байдлаар Зүүн хойд Хятадын сүлжээ нь ОХУ-ын Амур мужтай 500 кВ-н хэт өндөр хүчдэлийн шугамаар 2011 онд холбогдсон.

Зураг 5. Хэт өндөр хүчдэлийн дэд бүтэц дээр суурилсан 2050 оны эрчим хүчний сүлжээ

“Баруун-Зүүн цахилгаан дамжуулах төсөл”-ийн гурван үндсэн чиглэлээр дайран өнгөрөх газар нутаг болон томоохон хотуудыг зураг 6-д үзүүлэв [16].

  • Хойд чиглэл: Шар мөрний УЦС-ууд болон нүүрсний орд түшиглэсэн эх үүсгүүртэй Өвөр Монгол, Шаньси, Шэньси, Шинжаан, Хөх нуур, Гансу мужуудаас Хөбэй муж руу чиглэлтэй бөгөөд энэ чиглэлд Бээжин Тианжин хотууд багтана.

Зураг 6. “Баруун-Зүүн цахилгаан дамжуулах төсөл”-н зураглал

  • Төв чиглэл: Хөх мөрний эх Хөх нуур, Сичуан, Хойд Юньнань, Чунчин болон Хубэй мужуудаас Хөх мөрний делта бэлчир (гурвалсан бэлчир буюу YZD) дэхь мега хотууд болох Шанхай, Нанжин болон Хангжоу хотууд руу чиглэлтэй шугам юм. Хөх мөрний адагт гурвалсан бэлчирт байх эдгээр 3 хотууд нь Хятадын үйлдвэрлэсэн эрчим хүчний 20% хэрэглэдэг бөгөөд Гурван хавцалын УЦС нь үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 35% нийлүүлдэг байна.
  • Өмнөд чиглэл: Гуйжоу, Гуанси, Юньнань мужуудад шинээр нээгдсэн нүүрсний орд газар мөн Меконг, Салуин мөрнүүдэд баригдах 12 УЦС-д түвшиглэн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг Хятадын үйлдвэрлэлийн зангилаа Гуангдун муж руу чиглэсэн сүлжээ юм. Гурван хавцалын УЦС нь үйлдвэрлэлийнхээ 16% орчим хувийг уг сүлжээнд нийлүүлдэг байна.

“Баруун-Зүүн цахилгаан дамжуулах төсөл” нь тус улсын хэвтээ чиглэлд хэрэгжиж буй төсөл бөгөөд XII таван жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан босоо чиглэлд хэт өндөр хүчдэлийн 3 чиглэлээр өмнөд бүсээс хойд бүсэд чиглэсэн “Хойд-Зүүн-Төв хэт өндөр хүчдэлийн сүлжээ” төслийг Улсын эрчим хүчний сүлжээ компани (State Grid) хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хэвтээ босоо чиглэлийн дамжуулах сүлжээнүүдийн төсөл нь эцсийн дүндээ нүүрс болон нар салхины нөөцөөр баялаг баруун хойд болон хойд бүс, усаар баялаг баруун өмнөд бүсүүдийг цогцоор нь нэг систем болгон хөгжүүлж XIII таван жилийн төлөвлөгөөний эрчим хүчний салбарт тусгагдсан “Дөрвөн хувьсгал-Нэг хамтын ажиллагаа” (Эрчим хүчний хэрэглээ, хангамж, технологи ба систем) зорилтыг хэрэгжүүлэх үндсэн ажлуудын нэг юм [17].

2.2.4  Үнийн зохицуулалт
1990-д оноос эхлэн гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт татах зорилгоор шинээр байгуулагдсан цахилгаан станцуудын нэгж бүтээгдэхүүнд тусгай үнийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ. 1985 оноос өмнө төрийн хөрөнгө оруулалтаар баригдсан эх үүсвэрүүдийн хувьд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос хатуу үнийн бодлого баримталж үйлдвэрлэлийн зардал, дамжуулах болон түгээх зардлуудыг тусгасан үнийн зохицуулалтыг авч хэрэгжүүлжээ. Энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлснээр шинэ эх үүсвэрүүдийн нэгж эрчим хүчний үнэ хуучинтайгаа харьцуулахад өндөр байхыг зөвшөөрсөн бөгөөд шалтгаан нь нүүрс болон бусад түлшний үнийг хуучин цахилгаан станцууд улсын хатуу тогтоосон үнээр авч байсантай холбоотой. Энэ зохицуулалтын нөгөө нэг эерэг тал нь Хятадын эрчим хүчний салбарт бөөний үнэ хэмээх ойлголтыг шинээр бий болгосон.

Улмаар 1999 онд Улсын эрчим хүчний корпораци (SPC) зургаан мужид хязгаарлагдмал хүрээнд эх үүсвэрүүдийн хооронд бөөний зах зээлийн өрсөлдөөнийг туршиж эхэлсэн. Энэхүү туршилтыг “Английн нэгдсэн нөөц” загвараар амжилттай гүйцэтгэсэн байна [18]. Улмаар 2000 оны 7-р сараас эхлэн уг туршилтыг компаниудын хооронд бодитоор өрсөлдөөн болгон явуулсан боловч энэ нь бодит санхүүгийн төлбөр тооцоонд суурилаагүй юм. Эрчим хүчний зах зээлийн бөөний үнийн энэ туршилт нь хязгаарлагдмал орчинд бодит зах зээлийн өртөгт суурилаагүй хийгдсэн учир туршилт амжилтгүй болж 2000 оны эхээр зогсоох шийдвэрт хүрчээ. Эцэст нь 2002 онд харъяа эрчим хүчний байгууллагууд уг туршилтын үр дүнд дүн шинжилгээ хийж ирээдүйн эрчим хүчний салбарын зах зээлийн өрсөлдөөний урьдчилсан загварыг БНХАУ-ын төрийн зөвлөлд танилцуулснаар цахилгаан эрчим хүчний үнийн зохицуулалтын талаархи хэд хэдэн бодлогын баримт бичгийг боловсруулан баталсан байна. Улмаар 2005 онд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос бөөний болон жижиглэнгийн, эрчим хүч дамжуулах, түгээх үнийг зохицуулах заалтуудыг гаргасан байна.

Эдгээр зохицуулалт бодлогын бичиг баримтуудын үр дүнд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос бөөний зах зээлд чадлын болон хөрвөх үнийг мөрдүүлэхээр болсон байна. Чадлын тарифыг засгийн газрын үнийн хэлтэсээс тодорхойлдог бол хөрвөх үнийг цэвэр зах зээлийн өрсөлдөөн зохицуулдаг байна.  

III.БНХАУ-Н ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ИРЭЭДҮЙ

Тус улсын эрчим хүчний салбарын 2020 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлал болоод дэвшүүлж буй зорилтуудыг 18 дахь удаагийн төв хорооны 3,4,5 болон 6-р бүгд хурлаар хэлэлцэн баталсан “Цахилгаан эрчим хүчний хөгжлийн XIII таван жилийн төлөвлөлт” удирдамжийн хүрээнд дараах байдлаар дурьдав [17]. Уг хөгжлийн төлөвлөгөөнд эрчим хүчний салбарын 4 хөгжлийн чиглэлийг тодорхойлсон бөгөөд ногоон хөгжил, шинэ эх үүсвэрүүдийн байршлыг оновчлох, цөмийн энергийн аюулгүй байдал болон нүүрнээс хийн түлш гарган авах сайжруулахад анхаарах аж [19,20].

3.1 Эрчим хүчний системийн хүчин чадал
Жилийн дундаж 5,5%-н өсөлттэйгөөр 2020 онд 2000 ГВт суурилагдсан хүчин чадалтай байхаар төлөвлөсөн бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ болон эрэлтийг 3,6-4,8%-н өсөлттэй 7,2 сая ГВт.ц байхаар тусгажээ. Нэг хүнд ноогдох суурилагдсан хүчин чадлыг 1,4 кВт, хэрэглээг жилийн 5140 кВт.ц орчим байхаар тус тус төлөвлөжээ. Уг үзүүлэлтүүдийг эдийн засаг болоод нийгмийн хөгжилд нөлөөлж буй эрчим хүчний хосдолоос зайлсхийхийн тулд нийт эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийг 2020 оноор тооцож Улсын хөгжил, шинэтгэлийн хорооноос боловсруулсан байна.

3.2 Эрчим хүчний үйлдвэрлэл ба түлшний бүтэц
ДЦС-г 1100 ГВт-аас ихгүй, УЦС-г 380ГВт, СЦС-г 210 ГВт, НЦС-г 110 ГВт мөн АЦС-н суурилагдсан хүчин чадлыг 58 ГВт байхаар тус тус төлөвлөжээ. Уг төлөвлөгөөний дагуу эрчим хүчний үйлдвэрлэл дэхь түлшний бүтцэд ихээхэн өөрчлөлт орж уламлалт нүүрсээр ажилладаг ДЦС-н нийт системд эзлэх хувь 55% болж буурахаар байна. Учир нь бусад төрлийн эх үүсгүүрээр ажиллах цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлын хэмжээ мэдэгдэхүйц өсөлттэй байхаар төлөвлөсөн байна.

3.3 Дамжуулах сүлжээ
“Баруун-Зүүн цахилгаан дамжуулах төсөл”-н хүрээнд уг дамжуулах шугамын хүчин чадлыг 13 ГВт-с 27 ГВт болгон нэмэгдүүлэх мөн эдгээр жилүүдэд 500 Кв-н агаарын шугамыг 92000 км-р өргөтгөх аж. Мэдээж хэрэг эдгээр дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдын чиглэл нь экспортлогч муж болон улсуудаас эдийн засгийн чухал зангилаа хотууд руу чиглэлтэй байх болно.

3.4 Иргэдийн амьжиргааны аюулгүй байдал
Хятадын хойд бүсийн дунд болон түүнээс дээш зэрэглэлийн хотуудын 60% багагүй хэсгийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, дагалдах шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх мөн хэсэгчилсэн дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг цомхотгон татан буулгах. Хөдөө орон нутгийн тосгон гацаануудад хүрэх эрчим хүчний сүлжээг сайжруулах хот хөдөөгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээх гэх мэт олон зорилтууд XIII таван жилийн төлөвлөгөөнд зорилт болон тусгагдсан байна.

Эдгээр асуудлуудаас гадна Хятадын эрчим хүчний салбарт хууль эрх зүйн болон зохицуулалтын шинэчлэлд томоохон сорилт тулгараад байна. Эдгээр сорилтуудыг нүүрсний тухай, эрчим хүчний тухай, эрчим хүчний аюулгүй байдлын тухай болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тухай хуулиудад шинэтгэл хийснээр сорилтыг даван туулах боломжтой гэж үзэж байна. Мөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үеэс эхтэй эрчим хүчний салбар дахь төрийн өмчлөлийн асуудал нь нэгж бүтээгдэхүүний өсөлт бууралтанд чухал үүрэгтэй гэж үзжээ. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт 2017 онд оруулан хөрөнгө оруулалтын хязгаарыг өндөрсгөх замаар төрийн өмчийн мэдлийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн эзлэх хувийг эрчим хүчний салбарт багасгах нь чухал юм.

IV.ХЭЛЭЛЦҮҮЛЭХ НЬ

Дээр дурдсан тоо баримт мэдээлэлүүд нь БНХАУ-ын эрчим хүчний салбарын түүхэн хөгжлийн гараа, өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар тус улсын холбогдох байгууллагуудын гаргасан 2017 оны тайлан мэдээ, XIII таван жилийн төлөвлөгөөнд үндэслэн бичлээ. Мөн зохиогч миний бие Хятад эх сурвалжуудаас мэдээлэл тоймлон салбарын хамт олондоо хүргэж байх нь судлаач хүний үүрэг гэж үзэв. Эцэст нь бүс нутгийн хэмжээнд Монгол улсын эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн соргог ажиглан судлаж байх хэд хэдэн асуудал хэлэлцүүлэхийг зорив. Үүнд:

  • Зах зээлийн системдээ манай улсаас даруй 10 гаран жилийн өмнө нээлттэй шинэтгэлийн бодлого хэрэгжүүлсэн Хятад улсын эрчим хүчний системийн шинэтгэлийн бодлогыг сайтар судлан өөрийн орны нөхцөлд уг асуудлыг авч үзэх
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран эдийн засгийн хэтийн төлөвт уялдуулан эрчим хүчний эх үүсвэрийн чадал болоод орон зайн төлөвлөлтийг боловсронгуй болгож бодлогын баримт бичиг боловсруулах
  • Хятад улсын нэг хүнд ноогдох цахилгаан эрчим хүч болоод түүний хэрэглээ нь хөгжингүй АНУ болоод Канад гэх мэт улсуудтай харьцуулахад бага байгааг анзааран бүс нутгийн эрчим хүчний бодлогод манай улс оролцох боломжийг судлах
  • Зүүн хойд Хятадын сүлжээ нь Хар голын (Heihe HVDC line) 500 Кв-н шугамаар ОХУ-н Амур мужтай холбогдсонтой адилаар тус улсын Хойд сүлжээтэй манай улсын эрчим хүчний систем илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг судлах
  • Хятад улсын “Баруун-Зүүн цахилгаан дамжуулах төсөл”-ийн Хойд чиглэл нь манай орны нүүрс, сэргээгдэх эрчим хүчний нөөц арвин баруун болон өмнөд нутгуудтай газар зүйн хувьд ойрхон тул уг төсөлд хамтран ажиллах боломжыг судлах
  • Эрхүү-Улаанбаатар-Бээжин чиглэлтэй хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын төслийг “Талын зам” төсөлтэй уяалдуулах
  • БНХАУ-н удирдлага улиран сонгогдох эрх зүйн орчин бүрдсэн тул тэдний дэвшүүлж буй “Бүс ба зам” санаачлага нь ойрын хэдэн жилдээ өөрчлөгдөхгүй олон улс орныг хамран дэд бүтцийн төслүүд хэрэгжихээр байна. Энэ санаачлагад бид эрчим хүчний салбарын хэмжээнд ямар бодлого төлөвлөлттэйгээр оролцохоо тодорхой болгох…

Эх сурвалж: www.ulemj.com

V.ЭШЛЭЛ

  1. NGAN, H. W. Electricity regulation and electricity market reforms in China. Energy Policy, 2010, vol. 38, no 5, p. 2142-2148.
  2. Anderson, C.W., Santos, J.R. and Haimes, Y.Y., 2007. A risk-based input–output methodology for measuring the effects of the August 2003 northeast blackout. Economic Systems Research, 19(2), pp.183-204.
  3. Andersson, G., Donalek, P., Farmer, R., Hatziargyriou, N., Kamwa, I., Kundur, P., Martins, N., Paserba, J., Pourbeik, P., Sanchez-Gasca, J. and Schulz, R., 2005. Causes of the 2003 major grid blackouts in North America and Europe, and recommended means to improve system dynamic performance. IEEE transactions on Power Systems, 20(4), pp.1922-1928.
  4.  Zhou Mingli, “The history of electricity in North China (华北电力历史沿革)”, North China Electricity, 2003.
  5. Zhang, C. and Heller, T.C., 2004. Reform of the Chinese electric power market: economics and institutions. The political economy of power sector reform: the experiences of five major developing countries. Cambridge, p.76e108.
  6. Gleick, Peter H. "China dams." In The world’s water, pp. 127-142. Island Press, Washington, DC, 2012.
  7. China Electric Power News (CEPN) (2002) ‘A Bright Cause: In Memeory of the 120th Anniversary of the Chinese Electricity Industry’, China Electric Power News, 31 July 2002.
  8. Peng, W. and Pan, J., 2006. Rural electrification in China: history and institution. China & World Economy, 14(1), pp.71-84.
  9. China Electricity Council, “2017 National Electric Industry Statistics”, (中国电力企业联合会2017年全国电力工业统计块表一览表), 2017.
  10. Naughton, Barry. Growing out of the plan: Chinese economic reform, 1978-1993. Cambridge university press, 1996.
  11. Lu, Daogang. "The current status of Chinese nuclear power industry and its future." E-Journal of Advanced Maintenance 2, no. 1 (2010).
  12. Rogelj, J., Den Elzen, M., Höhne, N., Fransen, T., Fekete, H., Winkler, H., Schaeffer, R., Sha, F., Riahi, K. and Meinshausen, M., 2016. Paris Agreement climate proposals need a boost to keep warming well below 2 C. Nature, 534(7609), p.631.
  13. Huang, H. and Yan, Z., 2009. Present situation and future prospect of hydropower in China. Renewable and Sustainable Energy Reviews, 13(6-7), pp.1652-1656.
  14. Xu, Yi-chong, Powering China: Reforming the Electric Power Industry in China. Ashgate Publishing Company, Burlington, VT, 2002.
  15. China National Renewable Energy Centre. China Wind Roadmap 2050 (中国风电发展路线图2050). 2014
  16. Chen, W., Li, H. and Wu, Z., 2010. Western China energy development and west to east energy transfer: Application of the Western China Sustainable Energy Development Model. Energy Policy, 38(11), pp.7106-7120.
  17. 电力发展“十三五”规划2016-2020, (The 13th Five-Year Plan for Electric Power Development 2016-2020), www.ndrc.gov.cn
  18. Newbery, D.M., 1998. The regulator's review of the English Electricity Pool. Utilities Policy, 7(3), pp.129-141.
  19. 刘世宇, 杜忠明, 王茜 and 周天睿, 2017. “十三五” 电力发展思路解析. 中国电力, 50(1), pp.7-12.
  20. 张运洲,程路, 2015. 中国电力 “十三五” 及中长期发展的重大问题研究. 中国电力, 48(1), pp.1-5.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан