gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.20
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын геополитикийн хувь заяа-1

2018-03-07
0
Twitter logo
0
Twitter logo
2018-03-07
Монголын геополитикийн хувь заяа-1

XXI зууны төлөв.

Монголын геополитик-энэ талаар ярьдаг, бичдэг, УИХ дээр дуугардаг болсон нь том дэвшил. Арай амтай болгон ярихгүй ч сэхээтнүүд мэр сэр гадарлаад байх шиг. Хорь гаруй жилийн тэртээ ийм сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байхад энэ нэр томъёог мэддэг хүн арав гаруйхан байсантай харьцуулан бичиж байна.

Тэгэхээр Монголын геополитик гэж яг юу юм бэ, одоо ямар байгаа, ямар асуудал тулгарчихаад буй тухай хоёр удаагийн цувралаар өгүүлье. Геополитикийн гол хууль бол их орон зайн зарчим хэмээн сонгодог геополитикчид онолдсон байдаг. Энэ зарчмаар бол аливаа улсын үндэсний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол нь зөвхөн түүний хүч чадал, чадавхид оршдог бус харин газар зүй-нутаг дэвсгэрийн байршлаас ихээхэн хамааралтай.

Францын судаалчдын тооцоогоор 2030 он гэхэд одоогийн нэг тэрбум хүн хоёр тэрбумаас давна

Геополитикийн хувьд бие даах чадвар, өөрийгөө үнэлэх ба илтгэх үндэсний үнэлэмж, оршин буй бүс нутгийнх нь тусгаар байдлыг гол болгодог. Хэрэв ямар нэгэн ард түмэн бүрэн эрхт байдлынхаа төлөө тэмцэж, тэмүүлж байгаа бол эхлээд нутаг дэвсгэрийнхээ асуудлыг шийдсэн байх хэрэгтэй. Нутаг дэвсгэрийн асуудлаа шийдэж чадаагүй, өөртөө хүрэлцээтэй газар нутагтай биш бол ямар ч ард түмэн- этнос, үндэсний хичнээн ч онцлогтой, үнэлэмжтэй, иргэншилтэй байсан ч бүрэн эрхт байдлаа олж авч чадахгүйн сонгодог жишээ манай урд, хойд хоёр хөршид хангалттай бий.

Геополитикийн их эрин үеүдэд зөвхөн их гүрнүүд л нутаг дэвсгэрийн хүрэлцээтэй байсан, тэр хэрээрээ стратегийн хувьд хамгаалагдаж байв. Өнөөдөр энэ дүр зураг өөрчлөгдөөгүй. Их орон зай, амьдрах орон зайн тухай ойлголт өмнөх нийгмийн байгууллын үед төдийлэн яригдаж байсангүй. Учир нь коммунизм, капитализм хоёр орон зайгаа хуваан захирч, түүний ойр тойрны бүс нутгууд хяналтад нь буфер (жийргэвч, хавчуурга) хэлбэртэй зэрэгцэж, энэ хоёрын хүрээллээс гадуур эвсэлд үл нэгдэх орон зай оршиж байв.

Тэгэхээр ХХ зууны түүхийн ихэнх хэсэг нь эвсэлд нэгдсэн, эвсэлд нэгдээгүй гэсэн хоёрхон орон зайн харилцан хамаарлын түүх болж байгаа юм. Евразийн геополитикийн дэвсгэр дээр нийгмийн эсрэг тэсрэг хоёр байгууллын хооронд гэхээсээ илүүтэй теллурократи- талассократийн эсрэгцэл (их эх газар ба их далай), атлантизм- евразичлалын зөрчил ХХ зууны түүхийн ихэнх үеийг тодорхойлно. Гэхдээ нийгмийн байгуулалдаа иргэншил нь идэгдчихээгүй.

Евразийн иргэншлүүдийн хилийн заагийг баруун талаас нь томъёолбол: Өрнөд Европын, Дорнод Европын, Орос-Евразийн, Азийн арабын болон Төв Азийн, Алс Дорнодын (Зүүн Азийнх) хэмээн ангилж болно. Мөн Евразийг хэвтээ тэнхлэгээр нь умард, өмнөд болгон Пиренейн нуруудаас Алтай, Хянганы уулс хүртэл гэж хоёр ангилна.

Энэ бол Оросын өнөө цагийн нэрт эрдэмтэн геополитикч А.Дугины онол. Америк эрдэмтэн С.Хантингтоны 1000, түүнээс удаан настай түүхэн гол иргэншлүүдийг томъёолсон түгээмэл ойлголтод болохоор Хятадын, Японы, Энэтхэгийн, Исламын болон Үнэн алдартны, Барууны, Латин Америкийн гэсэн ангилал буй. Жагсаасан долоон иргэншлээс лав дөрөв нь буюу Хятадын, Энэтхэгийн, исламын, барууны иргэншлүүд тус бүртээ тэрбумаас давсан хүн амыг хамарчээ.

Хүн төрөлхтний түүхийг авч үзвээс долоон том иргэншил ноёлж байсан буюу хүчтэй байж, эдүгээ дөрөв нь хүчтэй үлдсэн буюу хүчирхэгжиж буй. Эндээс хамгийн их балаг тарьж мэдэх, эсвэл дэлхийн хөгжлийг үймүүлж шашны дайнд босчихоор ислам иргэншлийг Евразийн ирээдүйтэй холбож үздэг. Лалын шашны ба терроризмын тухай миний олон цуврал бүтээл яг энэ дэвсгэр дээр бичигдсэн. Дэлхийн нийт хүн амын таван хүн тутмын нэг нь лалын шашинт, нэг тэрбум давсан хүн бий. Исламын бага хурлын байгууллагын гишүүн Исламын 53 улсад тэд тархан суурьшсан.

Францын судаалчдын тооцоогоор 2030 он гэхэд одоогийн нэг тэрбум хүн хоёр тэрбумаас давна. ОХУ-д гэхэд исламчууд хоёр дахин өсч, зарим судалгаагаар хүн амынх нь гуравны нэг болох төлөвтэй. Ингэж үржихийн үндэс нь Ази, Африкийн лалын шашинт хүн амын дотор төрөлт ихэссэн, “Арабын хавар”-аар дахин тэсэрч, дэлхийгээр тархаж буй, мөн исламын нэн хүчтэй суртал нэвтрүүлэг, мухар сүсэг оршин байгаатай холбоотой.

Хүн амын өсөлтийн хурдаар исламын орнуудад 16-30 насны залуусын эзлэх жин хүн амынхаа дунд ихсэж, энэ өсөлт 2020 оноос эхлэн буурсаар хэвийн хэмжээнд очих хүртэл исламын терроризмтай хийх тэмцэл мөн тэр үед шувтрана хэмээн Америкийн профессор С.Хантингтон сануулсан. Хүн амын хэт өсөлт ба залуусынх нь хүмүүжил, шашны мухар сүсгийн туйлшрал (жихад, шахид, газават) зэргийг Хантингтон тооцож үзээд ийм дүгнэлтэд хүрчээ. Оросын футурлогч-ирээдүй судлаач, зөгнөгч Виктор Феллер “XXI зууны дэлхийн хөгжлийн нарийвчилсан прогноз”, “Түүхийн бүтцийн тухай урьдчилсан төсөөлөл” хэмээх бүтээлүүддээ XXI-XXIV зууны дэлхийн хүчний харьцаа, хөгжлийн төв, хүчний төвүүдийг геополитик-шашин-түүхийн үндсэн дээр таамаглан бичиж, судлаачдын гайхлыг төрүүлжээ. Ирэх 200 жилд дэлхий дээр дараах төв ба цагариг байх гэнэ.

  1. Нэгдмэл байснаа сүүл рүүгээ Латины, Германых давамгайлж эцэст нь Слав- Туркийнх болох Европ
  2. Иран давамгайлж байснаа Түрэг угсааны, сүүлдээ арабчуудынх болох Исламын ертөнц Энэтхэг тусдаа
  3. Хятад-Пакистаны Холбоо
  4. Америк-Японы Холбоо гэх мэт. 

Энэ таван том төв дунд өнөөгийн Орос улс одоогийн 20 сая гаруй мусульманчууддаа идэгдэж дуусах ба ихэнх нутаг нь Хятад, Энэтхэг, Европынхны нөлөөнд орох тухай номложээ. Маш олон үндэсний-төрт улс, тоо томшгүй үндэстэн угсаатан ердөө дээрх таван төвийн нөлөөллийн хүрээ, эсвэл тэдний зах хязгаар (Rimland) нутаг дэвсгэр болж хувирах аж. Энэ XXI зуунд АНУ, Хятад хоёр дэлхийд ноёлохын төлөө ширүүн өрсөлдөж дэлхийн түүхийн ихээхэн хуудсыг бөглөх боловч зууны сүүлчээр Исламын маш хүчтэй иргэншил бүхий Иран төвтэй улс эхлээд үүсч, дараа нь Арабын хүчирхэг том гүрэн бий болно гэж В.Феллер зөгнөжээ. Тэр үед аливаа төр засаг, улс төрийн нам, үзэл суртал бус, харин шашны сект, клан-мафийн эрх мэдэл өсч, шашнаар дамжуулан дэлхийг нэгтгэх ажээ. XXII зуунд арабчууд исламын шашнаар дэлхийг нэгтгэх бол, XXIV зуунд католик шашинтнууд дэлхийн эзэн суух гэнэ. “Түүхийн их, дунд, микро хүрд” эргэсээр нэг мэдэхнээ Есүс Христ, Мухаммедын түүхэн мөчлөг давтагдана хэмээн Феллерийн үзэж буй нь зарим талаас шашны мунхруулга гэлтэй.

  • Бүрэн эрхт байдлаа олж авч чадахгүйн сонгодог жишээ манай урд, хойд хоёр хөршид хангалттай бий.
  • Геополитикийн гол хууль бол их орон зайн зарчим хэмээн сонгодог геополитикчид онолдсон байдаг.
  • Бие даах чадвар, өөрийгөө үнэлэх ба илтгэх үндэсний үнэлэмж, оршин буй бүс нутгийнх нь тусгаар байдлыг гол болгодог.

Есүсийг нөгчсөний дараа I зуун гэхэд христос дэлхийн гол шашин болж, VII зуунд ислам түүний халааг авч, дэлхийг ноёлж байсантай ирээдүйн 200 жил хүрдэн тойрог, эргүүлэг холбоотой гэж Феллер өөр нэгэн бүтээлдээ дүгнэжээ. Энд В.Феллерийг няцаах буюу буруушаах гээгүй, үзэл бодлоо дэлхий даяар уралдуулж байгаагийн нэгхэн жишээг эш татаж буй хэрэг. Эндээс “Пакс-Персика” гэгч олон улсын харилцааны ирээдүйн системийг дүрсэлж болно. “Пакс” гэдэг нь “энх тайван” гэсэн грек, латин үг, нэг ёсондоо дэлхийн энх тайвныг персийнхний үзэмжээр тогтооно гэж ойлгож болно.

Европ яагаад исламчуудаар дүүрэх, АНУ яагаад дэлхийн бодлогын захад гарах тухай хар бараанаар бус, гэгээтэй төсөөлдөг Италийн эрдэмтэн Карло Террачано дараах таамаглалыг дэвшүүлжээ. Үүнд, АНУ-ын одоогийн хэт давуу эрх дархыг (атлантизм, мондиализм, пакс-американа) европчууд үл тэвчихдээ Иран, Ливи, Иракийн лалын улс- дэглэмүүдэд ач холбогдол өгөх цаг ирнэ гээд, өөрөөр хэлбэл Европыг аврах гэвэл исламыг түш гэсэн сонин хувилбар гаргаж иржээ. “Арабын хавар”-аар лал дахин тэсэрсэн тухай дээр дурдсан нь оргүй хоосонгоос үүдээгүй. Проф. Террачаногийн үздэгээр, Европ руу Арабын орнуудаас дүрвэгсэд далайн давалгаа мэт халгиж цалгин очиж дүүрч байгаа нь бас АНУ-ын хэт нөлөөллийг тэнцвэржүүлэх гэсэн алхам байж болох мэт.

Оросын проф. В.А.Русаков “Хоёр зууны зааг дээрх Орос” хэмээх номдоо “Якутаас Сараево хүртэлх Их Туран” хэмээх Турк төвтэй лалын үзэл баримтлалыг төсөөлж, ирээдүйн “Түрэг угсаатны хамтын нөхөрлөл” нь ТУХН-ийн исламын орнуудтай холбоотон болж, улмаар слав туургатан Украин, исламын Ираныг хамруулсан Оттоманы эзэнт гүрнийг сэргээх магадлалтай гэж үзэв. Түүний үзэж байгаагаар, Иран нь геополитикийн хувьд хэзээнээсээ эх газрын орон бөгөөд Москватай эв санааны нэгдэлтэй, АНУ-ын тулгалтыг хүлээн авахгүй, тэр утгаар Ираны ислам нь далайн чанадаас тулгаж буй мондиализмын эсрэг эрч хүчтэй тулгуур нь байх ажээ. (Үргэлжлэл бий)

Олхонуд Баярхүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан