gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Экспорт эзэнгүй хэвээр

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2018-03-14
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Эдийн засаг
2018-03-14
Экспорт эзэнгүй хэвээр

«Монголд үйлдвэрлэв» гэсэн шошготой барааг аль болох олноор нь гадаад орнуудад худалдах тусам манай улсын экспортын орлого өснө.   

2017 онд экспорт анх удаа 6 тэрбум ам.доллар давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өсөх тусам ажлын байр бий болж, эдийн засгийн өсөлтийг тэтгэдэг.

Гэвч экспорт эзэнгүй хэвээр байна. Гадаад худалдааны агентлаг, Гадаадын хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагууд экспорт өсгөх үүрэг хүлээн ажиллаж байв. Гэвч сонгуулийн дараа зарим яамд, агентлагуудыг татан буулгаж, ажилтнуудыг нь халж, чиг үүргийг сольдог. Иймд экспортод хэн санаа тавьж байгаа нь тодорхойгүй байна. Засгийн газраас 2013 онд баталсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилт ердөө 18 хувь байжээ. 2016 онд дахин баталсан энэ хөтөлбөрт зааснаар энэ онд бид уул уурхайн бус салбарын экспортын орлогыг 30 хувьд хүргэх ёстой. Харин одоо 23 хувь байна. 

Учир нь гадаад худалдааны чиглэлээр институцийн чадавхыг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авсангүй. Гадаад худалдааг дэмжих чиглэлээр Дэлхийн банкны «Экспортыг дэмжих төсөл»-өөс өөр төсөл, хөтөлбөр одоогоор алга. Улсын төсвөөс санхүүждэг, байнгын үйл ажиллагаатай, санхүүгийн чадавхтай, экспортыг дэмжих байгууллага ч байхгүй байна.

Эрдэнэт тоглоомоос гарч, Оюутолгой улам томрох тул уул уурхайн бус салбарын экспортыг одооноос анхаарах нь зөв.

Жишээ нь Чили, Бразилийн экспортыг дэмжих байгууллага улсын төсвөөс бүрэн санхүүждэг, санхүүгийн чадавх өндөртэй. Эдгээр байгууллага олон тооны ажилтантай, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бусад улсуудад үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчилдаг.

Чилийн Prochile хэмээх байгууллага 33 сая ам.долларыг улсын төсвөөс авдаг, 384 ажилтантай бол Бразилийн Apex 120 сая ам.долларын дэмжлэг авдаг, 214 ажилтантай юм байна.

Үүний сацуу ямар арга механизмаар, хаанаас санхүүжүүлэн, экспортоо өсгөх бодлого ч бүдэг бадаг байгааг Монголбанкы Судалгаа, статистикийн газрын эдийн засагч Б.Хүслэн онцлов. Тус газар «Экспортын төрөлжилт, эдийн засгийн өсөлт» сэдвээр судалгаа хийн, чухам аль салбаруудыг дэмжвэл экспортод эерэг нөлөөтэйг танилцуулсан юм. Эдгээр салбар болон бүтээгдэхүүнүүд:

Энэ жагсаалтад уул уурхайн бус салбарыг багтаажээ. Манай улсын нийт экспортын орлогын 89 хувийг уул уурхай дангаараа хангадаг. Иймд уул уурхайн бус салбарын экспортыг нэн тэргүүнд өсгөх шаардлагатай.

Харин дунд болон урт хугацаанд дараах салбарыг төрөөс онцгойлон анхаарвал, экспорт өсөх боломжтой:  

Дээрх судалгааг танилцуулсны дараа оролцогчид санал бодлоо илэрхийлсэн юм. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав «Эрдэнэт тоглоомоос гарч, Оюутолгой улам томрох тул уул уурхайн бус салбарын экспортыг одооноос анхаарах нь зөв» гэв. Мөн зарим оролцогч арьс шир, савхин бүтээгдэхүүнийг Монголчууд өөрсдөө ч тоож худалдаж авдаггүй. Иймд яаж экспортын бүтээгдэхүүн болох вэ? Төрөөс дэмжлэг үзүүлсээр байтал ахидаггүй салбаруудын татаасыг эргэж харах санал дэвшүүлсэн юм.

Манай улсын нийт экспортын 97 хувийг долоон төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Мөн нийт экспортын арав орчим хувийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн эзэлдэг нь чамламаар. Иймд түүхий эдээ тэр чигээр нь хил давуулах бус, аль болох дахин боловсруулах шаардлага бий. ОХУ болон ЕХ-нд худалддаг монгол бараа улам цөөрч, байгаа бүхнээ шахуу урд хөршдөө нийлүүлдэг гэх мэтээр тоочвол экспорт тойрсон олон асуудал байсаар байна. Иймд юуны түрүүнд экспортыг эзэнтэй болгоосой.      

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан