-Эдийн засагч ярьж байна-
МУИС-ийн багш, уурхайн инженер,эдийн засагч, доктор С.Авирмэдтэй эдийн засгийн чуулганы эргэн тойрон дахь асуудал болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголдоо бүтээх уриалга дэвшүүлж, тав дахь жилдээ “Эдийн засгийн чуулган”-ыг зохион байгууллаа. Эндээс ямар үр дүн гарна гэж харж байна вэ?
-Уг нь бид өнөө, маргаашаа яримаар байна. Эдийн засгийн форум жил бүр болдог. Тав дахь жилдээ болж байна шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жилийнхээ ажлыг дүгнээд, дараагийн, ойрын зорилтыг яримаар байгаа юм.
Гэтэл өнөөдөр 2040 оныг ярьж байна л даа. 26 жилийн дараах үйл явдлыг ярьж байна. 26 жилийн дараах Азийн байдал, урд, хойд хөршийн талаар ярилаа. Давосын чуулга уулзалт дээр ярьсан зүйлийг монголчууд яриад байгаа юм болов уу даа. Энэ бол их л хол байна. Тэгэхээр дэндүү алсын зүйлийг яриад байна шүү дээ. Ядахдаа нэг Засгийн газрын, эсвэл 2020 он хүртэл, эсвэл 2025 он хүртэл төсөөлөх хэрэгтэй. Дэндүү л холын зүйл яриад, эдийн засгийн багтаамж 80 тэрбум ам.доллар хүрнэ гээд байна л даа.
Гурван асуудлыг яриад байгаа. Уул уурхай, ногоон хөгжил, хяналттай байх тухай. Харамсалтай нь дэндүү холын асуудлыг ярих юм. Бүгдээрээ өнөө маргаашаа ярих ёстой байлаа. Дунд хугацааны зорилтоо яриагүй байж алс, хэтийг яриад байна гэж чуулганыг дүгнэсэн.
Өөрсдөө хийе, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье, монголчууд өөрсдөө бүтээе гэдэг зүйлийг ярьж эхэлсэн нь сайн
-Дунд хугацааны болон өнөө маргаашийн асуудлаа бид ямар байдлаар тодорхойлох ёстой юм бол?
-Монгол Улсын эдийн засаг хөгжиж байна, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос АРГУУЖИНдээгүүр байна гэж яриад байх юм. Яг бодит байдал дээр энэ нь хэр үр дүнтэй байгаа, иргэдийн амьдралд хүрч чадсан уу гэдэгт хариулт өгч чадахгүй байгаа. Хөөсөрсөн , нөгөө л нүүрс, зэс, алтаас орж ирсэн ашгийг том өсөлт гэж хараад байна.
Үр ашгийн талаар ярихгүй. Хөрөнгө оруулалт гэж удаан хугацаанд ярилаа. Үр ашиг өгөөжийг яръя, одоо. Тавантолгойг ашиглаад ямар үр ашиг оров, цалин хэдээр нэмэгдсэн, монгол хүний амьдрал сайхан болсон уу гэдгийг л яримаар байх юм. Амьдралаас хол том өсөлт, том мөрөөдөл яриад байна.
-Монгол брэндийг бий болгох ёстой гэж байна. Бид юугаа брэнд болгох ёстой юм бол. Нүүрс, эрчим хүч гэх мэтээр олон хувилбар ярилаа шүү дээ?
-Бүгдийг нь хараар шүүмжлээд байж болохгүй. Давуу тал байгаа. Монголдоо бүтээе гэсэн том урилга гарч ирлээ. Сүүлийн 20 гаруй жилд анх удаа л том лоозон гаргаж ирсэн. Өөрсдөө хийе, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье, монголчууд өөрсдөө бүтээе гэдэг зүйлийг ярьж эхэлсэн нь сайн. Уул уурхай брэнд гэдэг бол өрөөсгөл ойлголт. Нүүрс, зэсийн үнэ хоёр дахин унаад, ухаад дуусчихвал яах вэ. Н.Алтанхуяг сайд хэлж байсан шүү дээ. 90 хувь нь экспортын бүтээгдэхүүн дээр тулгуурлаж байна гэж. 20 жилийн дараа мэдээд байгаа юм уу.
Ерөөсөө л өмнө нь ярьдаг л байсан шүү дээ. Солонгоруулах, үйлдвэрлэлээ төрөлжүүлэхэд анхаарч ажиллахын тулд тооцоо судалгаа хэрэгтэй. Холбогдох яам, газрууд ийм зүйлийг хиймээр байгаа юм. Тав, арван жилийнхээ асуудлыг ярих нь өнөөдөр сонирхолтой байна.
-Валютын ханш өссөн, мөнгөний ханш суларсан, эдийн засаг тавгүй байгаа талаар ярьж байна. Нөхцөл байдал хэцүүдсэн гэдэгт санал нэгдэж байна уу?
-Наадах чинь л одоо хамгийн сэтгэл зовоосон асуудал болчихоод байна. Ерөнхий сайд 20 хувь өссөн гэж ярилаа. Ер нь 25 хувиар өсчихсөн л дөө. 500 мянган төгрөгийн цалинтай хүн өнөөдөр 200, 300 мянган төгрөгийн цалин авдаг болчихлоо. Тэр тусмаа бидний хэрэглэж байгаа зүйл импортын бараа юм бол бидний амьдрал улам л доошлоод байгаа байхгүй юу. Гол шалтгааныг тайлбарлахдаа их сонин тайлбар өгдөг. Хөрөнгө оруулалт муу байснаас, эсвэл алтны татвар өндөр байснаас гэж тайлбарладаг.
Би энэ дүгнэлттэй санал нийлдэггүй. Тухайлбал, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогсоно гэдэг нь далд уурхайг ухах зардал, түүний техник тоног төхөөрөмжийн зардлыг хэлж байгаа юм. Түүнээс биш гаднаас мөнгө орж ирээд, монголчуудын гар дээр очиж байгаа юм биш. Алтны татварыг багасгаснаар маргааш нь ам.долларын ханш 1500 болно гэж нэг УИ Х-ын гишүүн мэдэгдэж байсан.
Уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг чухал салбарын асуудлаа эрдэмтэн мэргэдээр хэлэлцүүлж, хөтөлбөр гаргуулаад баталчих ёстой
Гэтэл татварыг багасгаад хоёр сар өнгөрчихөөд байхад улам л өсөөд байна. Нэг талаар эдийн засаг өсөөд байгаа мэт боловч, нөгөө талаар иргэдийн амьдрал доошилж байгааг ялгаж салгах хэрэгтэй. Өнгөрснөө л дүгнэмээр байгаа юм. Засгийн газар бүрээр дүгнэлт гаргая. Ирээдүйг ярих цаг олдоно. Олон л чуулга уулзалт болох юм. Дандаа ирээдүй яриад өнгөрдөг.
-Хөрөнгө оруулалтын хуулиа шинэчилж баталсан ч өнөөдөр хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Гэтэл эрх баригчдын зүгээс мөнгөний чимээ сонсогдож байна. Хөрөнгө оруулалтын салхи эргэнэ ээ л гэж ярьсаар?
-Хөрөнгө оруулалт нэмэгдэхээр улс орон хөгжинө гэдэг онол яриад л яваад байх юм. Дээр хэлсэнчлэн, өөрсдөө бүтээцгээе, импортыг багасгая гэдэг уриагаа хэрэгжүүлэхийн тулд боломжийг нь олгомоор байгаа юм. Импортоос хамааралтай байхгүй гэж бодож байгаа бол жижиг дунд, томоохон үйлдвэрүүдийг хөгжүүлэх хөтөлбөр гаргах ёстой. Уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг чухал салбарын асуудлаа эрдэмтэн мэргэдээр хэлэлцүүлж, хөтөлбөр гаргуулаад баталчих ёстой. Зөв бодлого алга.
-“Чингис” бондын зарцуулалт зөв салбартаа зарцуулагдаагүйгээс эдийн засгийн хүндрэл үүсээд байгаа хэрэг үү?
-Бондын талаар хэвлэлийн мэдээлэлтэй л байгаа. Нэгдүгээрт, асар их өр гэж харж байгаа. Хоёрдугаарт, зээл гэж үзээд мөнгийг эргэлтэд оруулсан гэж харсан. Гэхдээ зарцуулалтыг бид мэдэхгүй байна. Зам барьсан гэж яриад байгаа. Эдийн засгийн чуулганаар ярьсан бүтээх, брэнд бий болгох, импортыг багасгах тал дээр юу ч хийхгүй байгаа учраас өр зээл болно. Бидний 60, 70 жил тавьсан өр зээлийг хоёр, гуравхан жилийн дотор тавьчихсан юм биш байгаа гэдэг эмзэглэл байна.
-Эдийн засгаа сайжруулах ямар гарц байна вэ?
-Ерөөсөө л тав, арван жилийн дунд хугацааны хөтөлбөрийг сайтар хэлэлцэж, үндэслэлтэй гаргаж ирье.
Б.Өнөртогтох