-“Бороо гоулд” өнөөдрийг хүртэл 52.5 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулаагүй-
“Багануур дүүрэгт архины хордлогоос болж 15 хүн нас барлаа”, “Миламинтай сүүг улсын хилээр нэвтрүүлж, зах зээлд нийлүүлжээ”, “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд болоод мал нь хамуурсан гэх шуугиан дунд Mэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүн бол Ц.Шийрэвдамба. Дуулианы эзэн салбартаа хэд хэдэн томоохон өөрчлөлтийг хийсэн ч бусдын дарамт, шахалтаар албан тушаалаасаа буусан гэдэг.
Түүнээс хойш сураг алдарсан эрхмийг энэ удаагийнхаа зочноор урилаа. Тэрбээр Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөх, тэргүүлэх ажилтан болжээ.
-Сайхан хаваржиж байна уу. Сураг алдраад багагүй хугацаа өнгөрлөө. Хаагуур юу хийж явна даа?
-Сайхан хаваржиж байна. Хийсэн ажил их л байна. Сураг алдарсны тухайд Монгол Улсдаа ажиллаж, амьдраад л явж байна (инээв).
Энэ байгууллагын дарга нар бараг хоёр жилд нэг удаа солигддог. Даргын харшилтай гэж хэлж болно
-Монгол Улсад өрнөсөн аюулт галын шугам дээр багагүй хугацаанд ажиллаж байсан. Таныг МХЕГ-ын даргаар ажиллаж байхад 15 хүн архинд хордсон, Хонгорынхон хүн, малгүй хамуурсан гээд асуудал бишгүй. Амаргүй ажлыг аюултай нөхцөлд эхлүүлж байсан үеэ эргэн дурсахгүй юу?
-Газрын даргаар томилогдон ирэхэд нөхцөл байдал хүнд байсан. Хэл ам ихтэй. Тухайн үед одоо дэлгэрч байгаа Н1N1 вирус, малын шүлхий, миламинтай сүү, Хонгорын асуудал, архины хордлого гээд асуудал ид гарч байлаа. Асуудлыг газар авахуулахгүй, богино хугацаанд, бага зардлаар намжаах гэж манай байгууллагынхан бүх хүчээ дайчилан ажилласан. Унтах ч завгүй зүтгэсэн. Үнэхээр амаргүй хоёр жил өнгөрчээ. Шантраад байх зүйл гараагүй гэдгийг өнгөрсөн хугацаа харуулсан. Нөгөөтэйгүүр МХЕГ хэтэрхий данхайсан бүтэцтэй байгууллага байлаа. Бүр 3000 гаруй ажилтантай. Үүний 500 гаруй нь төвдөө байх жишээтэй. Сүлжээ байгууллага олон. Улсын 10 алба, 22 хэлтэстэй. Шат болгондоо даргатай. Үүнийг өөрчилж 150 хүний орон тоотой Улсын мэргэжлийн хяналтын байгууллага болгож билээ.
-Олон хүнийг ажлаас чөлөөлөх мөчид хэл ам, хэрүүл тэмцэл багагүй байсан байх. Тэр бүхнийг хэрхэн шийдвэрлэж байв?
-Ганц асуудал шийдвэрлүүлэх гэж 10 даргын хаалга нүддэг байлаа. Төрийн алба иргэндээ үйлчлэх ёстой. Тийм байтал хүнд суртал, шат дамжлага хэтэрхий их. Зүй нь 10 даргын гарын үсэг, нэг даргын баталгаажуулалт хоёр адил. Төрийн тийм данхар бүтэц мэргэжлийн хяналтад саад болно уу гэхээс өгөөж өгөхгүй. Иймээс гаргасан шийдвэртээ бат зогсож, эрс шинэчлэл хийж чадсан. Ойлгомжтой биз дээ. Нэг хүний ажлыг 10 хүн хийх ямар хэрэг байна.
-Таниас хойш бараг 4-5 дарга солигдлоо. Ийм хариуцлагатай байгууллагын даргыг яагаад богино хугацаанд солиод байдаг юм бол?
-Энэ байгууллагын дарга нар бараг хоёр жилд нэг удаа солигддог. Даргын харшилтай гэж хэлж болно. Өнөөдөр хүртэл орлон гүйцэтгэгчтэй ажиллаж байна. Иймэрхүү зүйлд эсрэг байр суурьтай байдаг. Ийм чухал салбарт халаа сэлгээ хийх нь хэнд хэрэгтэй юм. Угтаа ард түмнээ бодвол огт шаардлагагүй зүйл юм. Засаг солигдох бүрт тэрний гэх тодотголтой хүн тавигддаг.
Ихэнх Ерөнхий сайд мэргэжлийн бус. Тэд салбар бүрийг бужигнуулж л эхэлнэ үү гэхээс босгосон нь ховор.
Миний үед энэ салбар түргэн тусламжынхан шиг ажилладаг байлаа. “Тэнд нүх ухсан байна шалгаад өгнө үү” гэсэн гомдлоор хүртэл шуурхай ажилладаг байж. Гэтэл өнөөдөр шалгасан нэртэй акт тогтоосон нь үгүй. Энэ нь удирдлага муу байгаагийн илрэл. Миний хувьд 14 Ерөнхий сайдтай ажиллаж үзлээ. Гэхдээ ихэнх Ерөнхий сайд мэргэжлийн бус байсан. Тэд салбар бүрийг бужигнуулж л эхэлнэ үү гэхээс босгосон нь ховор. Нэг сайд ирнэ. Өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлнэ. Халаа сэлгээ хайр найргүй хийнэ. Ингэж болохгүй гэдгийг түүх өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа.
-Та С.Баяр Ерөнхий сайдын томилгоогоор МХЕГ-ын даргын үүрэгт ажилд очиж байсан. Шулуухан хэлэхэд, түүний гэх тодотголтойгоор томилогдсон. Бас л халаа, сэлгээ хийгдсэн байх аа?
-Дээр хэлсэнчлэн хэтэрхий данхар бүтэцтэй байгууллагын үйл ажиллагаа жигдэрнэ гэж байхгүй. Бүтцийн томоор төрийн ажил ургашлахгүй. Тэр олон ажилтан дунд хувийн амбиц хөөсөн хүн цөөнгүй. Иймээс тэднийг эхнээс нь өрөөндөө дуудаж, уулзаад нийт 256 хүнийг ажлаас чөлөөлсөн. Тэднээс хэн нь ч юм ярьж орж ирээгүй. Учир нь тэд авлига авсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон. Иймээс ихэнх нь өөрөө шууд өргөдлөө өгсөн. Ингээд тухайн үеийн Авлигатай тэмцэх газарт асуудлыг уламжилж, шалгуулсан. Бүгд авлига авсан нь батлагдаж, өнөөдөр ч нэр бүхий байцаагчид шоронд сууж байна. Мөн улсын мэргэжлийн хяналтын байцаагчдын гаргасан буруу үйлдлийг баримтжуулах үүднээс дөрвөн оронтой дугаар ажиллуулж эхэлсэн. Энэ маш үр дүнтэй арга юм билээ.
Мэргэжлийн хяналтын байцаагчдыг авлигад идэгдсэн хэмээн нийгэм үздэг нь үнэн. Энэ салбарт авлига, хээл хахууль бий юу гэвэл бий.
-256 байцаагчийг ажлаас халсан гэж хэллээ. Өнөөдөр дээрх хүмүүсээс хяналтын салбарт ажиллаж байгаа хүн бий юу?
-Халагдсан 256 хүнээс эргээд ажилдаа орсон байцаагч мэргэжлийн хяналтын тогоонд чанагдаж байгаа. Тэдэн дунд дарга ч, байцаагч ч бий. Гэхдээ мэргэжлийн хяналтынхан бүгдээрээ авлигад идэгдсэн хүмүүс биш. Ганц, хоёр хүнээс болж нийгэмд энэ байгууллага бүхэлдээ авлига, хээл хахуульд идэгдсэн гэж харагддаг. Тухайн үед намайг даргаар ажиллаж байхад муу нэр, луу данстай байсаан. Гэхдээ улсын ажлыг хийдэг нь мэргэжлийн хяналт л байсан шүү. Олон хүн сайнтай, муутай. Ой мод урттай, богинотой гэдэг дээ.
-Энэ байгууллагын дотоод ялзралыг нийгэмд ил болгосон нь ололттой. Гэхдээ өнөөх л авлига оршин тогтносоор байна. Шулуухан хэлэхэд, авлигын уурхай тэнд цэцэглэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Олны үг ортой гэдэг. Мэргэжлийн хяналтын байцаагчдыг авлигад идэгдсэн хэмээн нийгэм үздэг нь үнэн. Энэ салбарт авлига, хээл хахууль бий юу гэвэл бий. Миний хувьд аль ч салбарт шударга ажиллахыг хичээдэг. УИХ-ын гишүүн, Байгаль орчны тэргүүн дэд сайд, мэргэжлийн хяналтын дарга Ц.Шийрэвдамба авлига авлаа гэж та нөхөд дуулаагүй байх аа. Ер нь нийгэмд авлигагүй юм байна уу.
-Миний хувьд байхгүй гэж хариулна. Тухайн үед танд хэр, их дарамт шахалт ирж байв?
-Тухайн үед хэд хэдэн удаа утсаар дарамтлах, өс хонзон авах гэсэн хүмүүс мэр сэр байсан. Гэхдээ би хуулиа л хэрэгжүүлсэн. Утсаар дарамтласныг эс тооцвол энэ асуудалд халагдсан хүмүүс хүлээцтэй хандаж, буруугаа ухамсарласан. Миний дараа даргын ажлыг авсан н.Батбаатар дарга 19 хүнийг авлига зэрэг асуудлаас болж ажлаас чөлөөлсөн гэсэн. Гэтэл тэр хүмүүс нь эргээд Батбаатар даргыг шүүхэд өгсөн гэнэ билээ.
-Өнгөрсөн долоо хоногт хүртэл таны толгойлж байсан байгууллагынхан авлига авахгүйгээр нэг сар амьдрах утга бүхий аяны эхлүүлснээ зарлалаа. Үүнийг харсан олон нийт энэ байгууллага нэг сар л авлигаас татгалзлаа гэж шүүмжилж байна. Үнэхээр тийм сэтгэгдэл төрөхөөр байна?
-Өнөөдөр энэ байгууллагад 3000 гаруй мэргэжлийн байцаагч ажиллаж байна. Төрийн төлөө шударга ажиллаж байгаа хүн энэ дотор олон бий. Гэтэл сайн нэгний нэрийг болдоггүй нэг нь зээлж, нийгэмд буруу мэдээлэл түгээж байна. Тэд ихэвчлэн хувийн ашиг сонирхлын төлөө ажилладаг. Хууль бусаар баяжсан нөхдүүд байдаг. Үүнийг үгүйсгэхгүй.
Миний тушаалаар орон нутгаас халагдсан нөхдүүд өнөөдөр нийслэлд бүгсэн сууж байна. Тэр нөхдийг би мэднэ. Магадгүй нийгэм ч мэднэ. Үнэн ийм л байна. Мөнгөнд дурласан хүн ямар ч үед засардаггүй юм билээ. Би олон хүнийг мөнгөний дуршлаас нь салгах гэж үзсэн. Болдоггүй юм билээ. Уг нь миний үед байсан дөрвөн оронтой дугаарын утсыг ажиллуулах хэрэгтэй. Үүгээр баримтжуулж мэргэжлийн хяналтын нэрээр баяжсан нөхдийг АТГ илрүүлэх учиртай. Ингэж байж төрийн ажил урагшилна, хамтын ажил ч эрчимжинэ.
-Бүхэл бүтэн улсын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллагыг түр орлон гүйцэтгэгч толгойлж байна. Энэ хуульд нийцэх үү. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?
-Энэ бол хууль бус үйлдэл. Миний хувьд тус байгууллагыг даргалах үүрэгт ажлаасаа өргөдлөө өгч гарсан. Өргөдөл өгөх шалтгаан нь нийслэлд чанаргүй барилга ихэссэнээс үүдэлтэй. Миний орлогчоор ажиллаж байсан н.Баасан инженер нийслэлд баригдаж буй хуучин, шинэ барилгын ихэнх нь 7-8 баллын газар хөдлөлтөд нурах аюултай гэдгийг батлан гаргасан юм.
Тэр үед улс даяар газар хөдлөлт зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байлаа. Гэтэл өнөөдөр энэ төрлийн ажиллагаа өдрийн од шиг болж. Барилгын хяналт гэж алга. Миний үед нийслэлд баригдаж буй 256 барилгын үйл ажиллагааг зогсоосон. Тэр дотор “Sky tower” барилга багтсан. Энэ барилга нь Монголын хамгийн өндөр барилга болж тухайн үед олны анхаарлыг татаж байсан. Гэвч зураг төсөл нь гурван удаа буцаж, өөрчлөгдсөн.
“Sky tower”-ын барилга зүүн урд талруугаа хазайлттай. Иймээс барилгын ажлыг нь зогсоогоод байсан юм. Гэтэл удалгүй би ажлаа өглөө. Харин ажлыг нь зогсоогоод байсан барилгууд ээлж дарааллан сүндэрлэж эхэлсэн дээ. Тэдгээр барилгын цаана дандаа төрийн нэр нөлөө бүхий эрхмүүд байдаг.
-Тэдгээр барилгуудыг нэрлээч?
-Одоо нэрлэчихвэл дарамт ирнэ шүү дээ.
-Тухайн үед стандартаар баригдаагүй барилгын асуудал нууцлагдмал байдалтай байсан. Яагаад нууцлах болсон юм бэ?
-Нууцлах шалтгаан нь нөгөө л дарамт, шахалт.
-Сүүлийн үед нийгэмд барилгын асуудал хурцаар яригдах болж. Чанартай үгүйг нь ч таахын аргагүй. Таны ажиллаж байх үед зөрчил гаргасан барилгын үйл ажиллагааг актад тулгуурлаж зогсоодог байж. Гэтэл өнөөдөр барилгын чанар, аюулгүй байдал алдагдаж хүний амь насанд хүрч байж зогсоох, үгүйг нь шийддэг болж. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Намайг энэ ажлыг авахаас өмнө барилгын комисс гэж Барилга, хот байгуулалтын сайдын томилгоогоор ажилладаг байцаагч нар байлаа. Дараагаар нь үүнийг өөрчилж комиссыг мэргэжлийн хяналтаас томилдог болсон юм. Улмаар энэ комиссын нэр бүхий хүмүүс ажлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Ганц худагт хоригдсон удаатай.
Өнөөдөр ч хоригдож байгаа. Над дээр энэ хүмүүсийн авлига авсан тухай баримтыг CD дээр бичиж, баримтжуулж авчирч өгсөн. Тэд “...Танай байцаагч нар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн барьсан барилгын өрөөг авлигад авдаг байсан бол одоо нэг давхрыг тэр чигт нь эзэмшдэг боллоо. Тэр барилгын нэг давхрын бүх үйлчилгээг мэргэжлийн хяналтын байцаагчид эрхэлж сууна. Энэ бол аюул” гэсэн мэдээллийн дагуу шалгасан. Шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн. Ингээд холбогдох газарт хүргүүлж, хариуцлага тооцсон.
180 гаруй хайгуулын болон ашиглалтын лицензийг цуцалсан. Үүн дотор “Бороо гоулд” бий.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж буй 16-гаас дээш давхар барилгын зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яам өгнө гэсэн журам бий. Гэтэл өнөөдөр салбарын яаманд энэ төрлийн мэдлэг, мэдээлэлтэй хүн дутмаг. Энэ бол тоглоом биш гэж хэлэх хүн ч таарах юм?
-Үнэн шүү. Барилгын яаманд энэ асуудлыг мэдэх мэргэжлийн хүн байхгүй. Мөн НЗДТГ дээр барилга хүлээж авдаг комисс ажиллаж байна. Тэгвэл мэргэжлийн хяналт гэдэг байгууллага байх хэрэг байна уу. Улсын комисс гэдэг олон талын мэдлэг, мэдээлэлтэй хүмүүсийн нэгдэл.
Барилга гэхээр ганц шаврын асуудал биш. Бүхэл бүтэн холбоо, мэдээллийн систем, сантехник гэсэн өргөн ойлголттой. Маш олон мэргэжлийн хүн энэ комисст багтаж барилгын чанартай, чанаргүйг дүгнэдэг. Сүүлийн үед олон улсын стандартаар ч барилга барих болж. Энэ бүхэнд тухайн комиссын гишүүдийн мэдлэг, мэдээлэл дутах учиргүй.
-“Бороо гоулд” тэргүүтэй хэд хэдэн уурхайн үйл ажиллагааг бас зогсоож байсан байх аа?
-180 гаруй хайгуулын болон ашиглалтын лицензийг цуцалсан. Үүн дотор “Бороо гоулд” бий. Энэ компанийн үйл ажиллагааг гурван сар хаасан. Учир нь тус компани нь том ашиглалтын талбайн дунд руу далан тавьж, автомашин явуулдаг байсан юм. Гэтэл үүний дор байх алтыг улсад тушаалгүй, шамшигдуулсан нь батлагдсан. Иймээс улсын байцаагчийн хувьд тус компанийн үйл ажиллагааг гурван сараар хааж билээ.
Гэтэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр намайг энэ уурхайн үйл ажиллагааг зогсоосон гээд авч хэлэлцсэн. Тухайн үед манай улсын эдийн засаг уналтад орсон гэх шалтгаанаар намайг байнгын хорооны гишүүд зэмлэсэн юм. Ийм нөхцөлд улс болон орон нутгийн төсөв улайсах дээрээ туллаа. Наад гаргасан актаа цуцал. Энэ уурхай орон нутгийн төсөвт сар бүр 2-3 тэрбум төгрөг оруулдаг. Уурхайн үйл ажиллагаа зогссоноос болж хэцүүдэх боллоо гэсэн. Би “Одоо юу ч ярихгүй ээ.
Би дангаараа энэ дүгнэлтийг гаргаагүй. Манай байгаль орчны байцаагчид хэргийг илрүүлж, хяналт тавьсан. Харин миний бие дээрх үйлдлийг баталгаажуулж, тус уурхайн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаасан. Энэ шийдвэрээ цуцлахгүй. Хэрэв буруу шийдвэр гаргаж, улсад хохирол учруулсан бол хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад бэлэн байна. Гэхдээ та нар түр хүлээ” гэж хэлээд хурлаас гарсан. Үр дүн гарсан. Тус уурхайд дахин шалгалт оруулж, тонн гаруй алт улсад тушаалгүй ухаад явсан нь батлагдсан. Тухайн үеийн ханшаар 52.5 тэрбум төгрөгийн алт улсын санд оролгүй алга болсон байсан. Би энэ уурхай дээр акт тавьсан юм.
-“Бороо гоулд” улсад учруулсан хохирлоо төлж барагдуулсан уу?
-Одоо хэр нь энэ мөнгө улсад төлөгдөөгүй. Тэгээд намайг энэ салбараас шахах оролдлого хийсэн. Бүр ална гэж утсаар дарамтлах болсон. Ард нь өнөөх л УИХ болон төрийн өндөр албан тушаалтан бий. Гэр бүл рүү маань хүртэл дарамт ирсэн. Сүүлдээ унтаж чадахгүй болсон шүү. Ингээд л өргөдлөө бичсэн юм даа.
-Өөрийн хүсэлт гэхээс илүүтэй дарамтад орж ажлаа өгсөн юм биш үү?
-Анх удаа энэ тухай ярьж байна. Энэ төрд шударга, улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэчихвий гэсэн хүнд хаалт үзүүлдэг юм байна. Амь насаа ч хайрлалгүй зүтгэсэн хүнд төр төмөр нүүрээ харуулдаг гэж энэ. Энэ асуудлыг биеэрээ амслаа. Алуулчихаагүй дээ баярладаг шүү.
Эцсийн бүлэгт үнэн ялдаг шүү дээ. Ер нь хүнд адлуулж, дарлуулж, дээрлэхүүлж байх шаардлага надад байхгүй.
Өнөөдөр авлигын хэргээр халагдсан нөхдүүд хүртэл ажлаа хийж байна. Хаасан уул уурхайн компаниуд нээгдэж, хүчээ авлаа. Яагаад Ц.Шийрэвдамбыг явуулах ёстой гэж. Дээдсүүдийн аль эсвэл тэдний найз нөхдийн компанийн хууль бус үйлдлийг гаргаж ирсэнд, хаасанд бухимдсанаас тэр. Ингээд л өргөдлөө тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт өгсөн. Өргөдөлдөө “...Үүссэн нөхцөл байдал нь УМХГ болон дарга, Монгол Улсын ерөнхий байцаагчийн хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул ажлаа өгч байна” гэсэн утгаар бичиж билээ.
-Өргөдөл өгсөндөө харамсах үе байдаг уу. Аль эсвэл баярлаж сууна уу?
-Гаргасан үйлдэлдээ ер харамсдаггүй. Энэ бол миний ажил. Хийх ёстой зүйлээ л хийсэн. Бүхнийг тэвчиж, өмнөө байгаа ажлыг хийгээд яваад байвал болох л байсан. Гэтэл улс төр гэдэг чинь бохир, заваан зүйл. Надад улстөрчидтэй заваарч байх шалтаг, шалтгаан байхгүй. Өмгөөлөгч авч гэмтний эсрэг олон жил шүүхдэж болно л доо. Гэхдээ тэгж яах юм. Эцсийн бүлэгт үнэн ялдаг шүү дээ. Ер нь хүнд адлуулж, дарлуулж, дээрлэхүүлж байх шаардлага надад байхгүй. Учир нь УИХ-ын гишүүн хүртэл төрийн албанд зүтгэсэн. Юманд ханана, цадна гэж байдаг даа. Хүмүүс насаараа дарга байх юм шиг загнадаг. Тэрэндээ бардаж давхар давхар дээл өмсөөд яваад байна. Би үүний эсрэг зогсдог.
-Цагдаа хүчний байгууллагад энэ асуудлыг хэлж, шалгуулж болоогүй юм уу?
-Өгөөд яах юм. Ихэвчлэн цагаан утаснаас залгаж дарамтална. Тэгээд дараа нь утас тагнасан, чагнасан гэдгээр зүйлчилж би хохирогч болж үлдэнэ. Бүх зүйл ингэж өрнөсөн. Миний дараа ажиллаж байсан дарга нар ч энэ маягаар халагдсан. Энэ талаар сайн мэдэж байгаа. Р.Содхүү дарга улс төрөөс болж халагдсан. Я.Содбаатар дарга ч ялгаагүй. Миний орлогчоор ажиллаж байсан н.Гүнэбазар ч мөн тийм шалтгаанаар л ажлаа өгсөн. Өнөөдөр тус байгууллага залуу орлон гүйцэтгэгчтэйгээр ажиллаж байна.
Аль ч салбарт даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн орон тоо байж болохгүй. Тэр дундаа мэргэжлийн хяналтын байгууллагад. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд мэргэжлийн хяналтын төрийн захиргааны байгууллагын дарга нь улсын ерөнхий байцаагч байна. Даргыг Ерөнхий сайд томилж, чөлөөлнө. Улсын байцаагчийн эрхийг Монгол Улсын Засгийн газар олгоно. Ерөнхий байцаагч гэдэг өндөр хариуцлагатай албан тушаал. Хүний амь нас ч энэ хүнээс хамааралтай.
Миламин илрэх үед 300 тонн сүүг улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзаж, буцааж байсан. Мөн Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн 500 тонн миламинтай сүүг татах арга хэмжээ авч байлаа. Түүнчлэн Сэлэнгэ аймаг руу байгалийн хөнөөлт шавьж вагоноор дамжиж орж ирсэн байсныг илрүүлж, улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, акт тогтоосон. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдаж улмаар миний бие дахин загнуулсан.
Төмөр замын дамжин өнгөрөх гарц дээр 300 гаруй хүн ажиллаж буй. Энэ хүмүүсийн амьдрал зогслоо. Мөн Монголын төмөр зам зогсонги байдал байна хэмээн Р.Раш дарга зэмлэж билээ. Тэрбээр “Чи буруу ажил хийж байна. Яах гэж вагонтой орооцолдоод байдаг юм. Энэ салбарын голыг таслах гээ юу. Энэ олон хүнийг ажилгүй болголоо” гэж байсан.
Дарамталдаг, дээрлэхдэг байсанд С.Баярын оролцоо байгаагүй. Энэ асуудал түүний доод албан тушаалд ажиллаж байсан нөхдөөр дамждаг
Угтаа Монгол Улсад байгалийн хөнөөлт шавж бий юу бий. Гэхдээ хойд хилээр дамжин орж ирсэн дээрх шавж маш аюултай. Энэ хөнөөлт шавжаас болж гурван сая гаруй га талбай идэгдсэн. Тэр өт, хорхойг судлаачид судлах хэрэгтэй. Гэтэл энэ жил тэр хөнөөлт шавжид идэгдсэн ой талбайг цэвэрлэнэ гэж 15.5 тэрбум төгрөг төсөвт тусгаж байх юм. Магадгүй тэр модыг дотогш нэвтрүүлсэн бол өнөөдөр үүнээс ч илүү аюул нүүрлэх байсан биз. Энэ бол 2009 оны асуудал. Ер нь эргээд харахад төрийн ажлыг хийхэд алдсан, шүүмжлүүлсэн гэхээс илүүтэй бүх зүйлийн төлөө зүтгэсэн нь их юм даа.
-Дарамтласан мессеж ирдэг байсан гэж хэллээ. Тэр үеийн удирдлагууд тань руу чиглэсэн мессеж тараадаг байсан гэж ойлгож болох уу?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаа баасан гаригт өгч байлаа. Харин С.Баяр мягмар гаригт нь Ерөнхий сайдын ажлаа өгсөн юм. Дарамталдаг, дээрлэхдэг байсанд С.Баярын оролцоо байгаагүй. Энэ асуудал түүний доод албан тушаалд ажиллаж байсан нөхдөөр дамждаг. Тодруулбал, төрийн толгойд суусан газар, барилга, уул уурхайн ченжүүд. Тэдний нэрийг хэлэхэд эрт байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт үнэн ялна. Тухайн үеийн Тагнуулын ерөнхий газар ажиллаж байсан хүн “...Энэ ажил таны аминд цөвтэй. Эртхэн боль” гэсэн утга бүхий сануулга хүртэл өгч байлаа. Тэгж дарамталж байхад юу ч болоогүй юм шиг ажлаа хийх үү. Ёстой бүтэхгүй. Төрийн ажил бол хатуу. Ер нь төрийн ажил ийм л байгаа.
Ер нь төрийн албанд шунах шиг муухай зүйл хаа ч байхгүй. Эзний алба ээлжтэй. Хааны алба халаатай гэдэг байх аа. Үнэндээ сайдын суудалд шунасан олон хүн УИХ-д бий.
-Төрийн албанд дахиад зүтгэе гэж боддог уу. Магадгүй тийм боломж гарвал хүлээж авах уу?
-Тэгж бодох завгүй явна. Дээр нь энэ хэдэн хүүхэддээ хэдэн жил харагдмаар байна. Надаас илүү мэдлэг, чадвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшсэн залуус олон бий. Төр засаг, залуусдаа хандаж нэг үг дайя. Албан тушаалд битгий шуна. Насаараа албан тушаалын сэтэр зүүсэн олон хүн бий.
Тэд зайгаа тавьж өгөх цаг нь болжээ. Одоо болих хэрэгтэй. Та үр хүүхдээ бодооч. Таны хүүхэд шиг шижигнэсэн залуус ард чинь байна. Тэдэнд боломж олго, шаврын хаалт болохоо боль. Ер нь төрийн албанд шунах шиг муухай зүйл хаа ч байхгүй. Эзний алба ээлжтэй. Хааны алба халаатай гэдэг байх аа. Үнэндээ сайдын суудалд шунасан олон хүн УИХ-д бий.
-Сүүлийн үед юу хийж байна вэ. “Улаан ном” бичиж, хэвлүүлсэн сураг дуулсан?
-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны чиглэлээр төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байна. Түүнчлэн байгаль орчны чиглэлээр төрийн бодлогыг тодорхой болгох чиглэлээр нэлээдгүй ажлыг хийлээ.
Эрдэмтэн хүний хувьд Монгол Улс төдийгүй дэлхийд дуурсагдах бүтээл гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн “Монголын байгалийн өвийг хамгаалах холбоо” ТББ-т ажиллаж байна. 12 хүний бүрэлдэхүүнтэй холбоо маань өнгөрсөн онуудад арвин ургац хураалаа. Эрдэмтэн хүний хувьд Монгол Улс төдийгүй дэлхийд дуурсагдах бүтээл гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний нэг нь “Монгол Улсын улаан ном”. Номоо бэлтгэж, хэвлүүллээ. Энэ ном дэлхийн жишигт хүрсэн гэж үнэлэгдэж, монгол, англи хэл дээр гурав дахь удаа хэвлүүлсэн. Өнөөдөр “Монгол Улсын дархалсан газрууд ном”-ыг эхлүүлээд явж байна.
Анх 1878 онд Богд хан уулыг дархалсан байдаг. Тийм учраас монголчууд үүгээр бахархах ёстой. Өнөөгийн байдлаар Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ 99 болсон байна. Энэ газар нутгийн талаар төрийн мэдээлэл болгох үүднээс ном гарсан байдаг. Мөн “Дэлхийн тусгай хамгаалалттай газар нутгууд” гэсэн сайхан ном бий. Ер нь улс гүрнүүд энэ салбар руу иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой бүтээл туурвидаг.
-“Монгол Улсын Улаан ном”-ыг шинэчлэн хэвлүүлэх шаардлага, эрэлт хэрэгцээ гарах болсон талаар тодруулахгүй юу?
-Сүүлийн үед хүний хүчин зүйлээс үүдэж улаан номонд орох амьтдын тоо, толгой өссөн. Энэ бол зарлаад өнгөрөх асуудал биш. Хүн байгалийн эмгэнэл. “Дэлхийн байгаль хамгаалах холбоо” гэсэн дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг. Энэ байгууллага өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн судалгаа хийсэн. Судалгаагаар өдөрт олон төрлийн амьтан, ургамал устаж байна гэсэн дүгнэлт гарсан.
Үүнээс улбаалж 1954 онд дэлхийн Улаан номыг гаргаж байсан. 1985 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Монгол Улсын улаан ном”-ыг бий болгох тухай онцолсон байдаг. Үүний дагуу 1987 онд “Монгол Улсын улаан ном” гэсэн жижигхэн ном гарсан. Үүний дараагаар 1996-2000 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсын улаан ном”-ыг шинэчлэн хэвлүүлнэ гэсэн заалт орсон юм.
Ингээд энэ номыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн хэвлэлийг 1997 онд гаргасан. 1997 оноос хойш дахин шинэчлээгүй. Дэлхийн бусад орнууд 10 жил тутамд нэг бус удаа шинэчлэн хэвлэдэг. Учир нь онцгой хамгаалалт шаардлагатай амьтны тоо толгой өссөн үү, үгүй юу гэдгийг судалгаанд оруулдаг. Ялангуяа манай улсад унаган 150 гаруй төрлийн ургамал бий. Энэ бол Монголын брэнд.
-Улаан номын хэвлэлийн хуудасны тоо нэмэгдэх тусам эмгэнэлийн тоо өссөн гэсэн үг. Сүүлд хэвлэсэн “Монгол Улсын Улаан ном”-нд хэдэн төрлийн амьтан, ургамал багтсан бэ?
-400 гаруй амьтан устах, устаж болзошгүй амьтан ургамал бий. Энэ бүх амьтныг улаан номонд оруулах шаардлага гарсан. 130 төрлийн дээд ургамал, 35 зүйлийн хөхтөн, 35 зүйлийн шувуу, 19 зүйлийн шавьж, зургаан зүйлийн мөлхөгч, гурван зүйлийн хоёр нутагтан нэмж оруулсан.
-Таны бэлтгэн, хэвлүүлсэн улаан номын онцлог нь?
-Бусад улаан номноос ялгарах онцлог нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Хоёр хэл дээр гарсан. Монгол Улсын нэгдэн орсон 10 гаруй тогтоомжид нийцсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлсэн гэдгээрээ онцлогтой. Өмнө 35 төрлийн шувуу байснаас 17 нь хасагдаж, 20 зүйлийн шувуу нэмэгдсэн. Ургамлын хувьд өөрчлөлт орсон. Өмнө 100 ургамал багтсан байсан бол 120 болж өссөн.
-Ярилцсанд баярлалаа.
М.Ариунтуул