“Ажилдаа дуртай хүн орой гэртээ байсан ч ажлаа бодоод байдаг юм. Маргааш тийм тийм ажил хийнэ гээд. Ажилдаа дургүй хүн бол тэгж бодохгүй шүү дээ” хэмээн бодлогошрон өгүүлэх энэ хүн “Жигүүр гранд” группт сантехникийн ахлах ажилтан албатай. Оюутан ахуй цагаа хойно өнгөрөөж, армид 20 жил ажиллаж, Урал мөрөнд живж үхэх шахсан түүх ч түүний алдаа, онооны дэнсэнд байх. “Хойшоо сургуульд явах үед хүмүүсийн уснаас болгоомжилж байгаарай гэж захисан нь бодогддог юм билээ” хэмээн ярихаар нь “Говийн хүн байх нь” гэж бодсон нь эндүү байж...
-Ах нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Тэр үеийн ЗСБНХУ-ын техник мэргэжлийн сургуульд 1966 онд явж хоёр жил суралцаж төгссөн. Сантехникээр 40 гаруй жил ажиллаж байна. Сангаас өөр мэргэжил рүү хальтирч ороогүй. Хожим нь Барилгын техникумын сантехникийн ангийг оройгоор төгссөн.
Хойноос ирээд Нийтийн ахуй тресст хоёр жил ажиллаад Барилгын цэргийн удирдах газрын 158 дугаар ангид 20 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Цэргийнхэн тэтгэвэрт эрт гардаг, зах зээлд шилжээд хууль дүрэм нь ч тэгж таарсан. 1990 онд тэтгэвэрт гарч байсан, одоо дахин тэтгэвэрт гарах болсон байна даа /инээв. Сур/
-Мэргэжлээ хэрхэн сонгож байсан бэ?
-1966 онд аймгийн долоон жилийн сургуулийг төгсөөд КТМС-т хуваарилагдсан. Мэргэжлийн ялгааг сайн мэддэггүй балчир байлаа шүү дээ. Ямар сайндаа Техник мэргэжлийн сургууль гэдэг нэрийг нь техникийн хүн болох нь гэж ойлгосон. Аав маань жолооч хүн байлаа. 469-т нь суухаар дотор муухай оргиод, хол явж чаддаггүй байлаа. “Машин дотор удаан явж чаддаггүй намайг багш техниктэй сургуульд хуваарилсан байх юм” гэж дотроо дурамжхан хүлээж авсансан. Тэгтэл барилгын чиглэлээр Урал мөрний эрэгт амьдралын маань хамгийн дурсамжтай хоёр жил өнгөрсөн. Би одоо ч оросын ард түмэнд элэгтэй ханддаг.
-Хүний амьдралын хамгийн сайхан мөч оюутан байхад өнгөрдөг юм шиг санагддаг?
-Тэгэлгүй яахав. Маш сайхан үе өнгөрсөн. Эхний нэг жил гэрээ их санасан. Хүүхдээрээ явсан хүмүүс аргагүй биз. Ямар сайндаа л зуны амралтаар гэртээ харихдаа стипендийн бүх мөнгөөрөө чемодан дүүрэн тоглоомтой очиж байсан. Хоёр дахь жилдээ “Болбол улирах юмсан” гэж хүртэл тоглоом шоглоомоор ярьдаг байсан. Нэлээд дасаад ирж байхгүй юу.
-Жигүүр грандтай хэзээнээс холбогдсон юм бэ?
-1990 онд тэтгэвэртээ гардаг юм. Зургаан жил Төмөр замд ажилласан. Одооны “Жигүүр гранд”-ын төв оффисийн суурин дээр дөрвөн давхар байшин барихаар болоод ажлаасаа сарын чөлөө авч сантехникийг дөрвүүлээ хийлээ. Одоогийн хэллэгээр бол халтуур хийж байгаа юм. Тэр үедээ бид нар гар матагч хийж байсан. Сэдлийг нь бол захирал өгсөн л дөө. Энэ нь хуучнаар бол ШБОС, одоогоор бол шинийг санаачилсан явдал юм. Цуг ажиллаж байсан хүүхэд маань архи ууж бангадуулаад ажлаас халагдах дээрээ тулсан “Гараар матаад сурчихсан надад ажил хаана ч олдоно доо” гэж бардам ярьж байсан үе ч бий. Ер нь манай “Жигүүр гранд”-д ажиллаж байгаад ямар нэгэн шалтгаанаар ажлаас гарсан хүн хаана ч очоод ажилласан өндөр нэр хүндтэй явдаг.
-Өөр шинээр сэдсэн, санаачилсан зүйл танд байдаг уу?
-Армид цехийн дарга байсан. Хоёр гуйлга байнга ирнэ. Авах хэцүү байх хэцүү. Тэр үед буяны ажилд төмрөөр раам зангидаж бетон цутгадаг байсан. Цэргийн дарга нараас ялангуяа энэ гуйлга маш их ирнэ. Нөгөө нь пийшингийн ширэм. Хуруу шиг зузаан арматураар хийнэ. Зөөлөн нь хатуугаа гэдэг шиг арматур төмөр нь галд улайсаад уядаад дахин ашиглах боломжгүй болно. Би ч нэлээд бодлоо. Энэ их дулааныг ашиглах юмсан гэж. Ингэж бодож бодож шүүрэн тогоог анх санаачилж хийсэн. Хуруу зузаан арматурынх нь оронд труба хийсэн. Ширэмний оронд труба хийсэн гэсэн үг шүү дээ. Трубан дундуураа ус гүйж хална. Шөнө гал цогшсон ч ус нь халуун гэр дулаахан байдаг. Тэр үед патент авна гэж мэдэх биш дээ ямар.
-Мэргэжил бүхэн сайхан. Тэр хэрээр мэргэжлийн өвчин гэх үү онцлог байдаг шүү дээ. Таны хувьд?
-Хаана ч орсон паарыг нь өөрийн мэдэлгүй бариад үзчихсэн байдаг юм. Сантехник бол биеэр яривал хүний судас шөрмөс шүү дээ.
-Амьдралдаа авч байсан хамгийн том шагнал гэвэл юуг хэлэх вэ?
-Олон л шагнал авч байсан. Армид байхдаа хороон захирагчаасаа өмнө одон авч л байсан. “Жигүүр гранд”-аас авч үзээгүй шагнал гэж байхгүй дээ. Ямар сайндаа “Орон сууцнаас өгсүүлээд зөндөө юмаар шагнууллаа. Хөргөгч, зурагт хоёр л дутуу байна” гэж наргиж хэлж байсан чинь сугалаагаар хөргөгч хожчихсон /инээв. сур/ Анх сантехникэд дөрвүүлээ орж байсан. Одоо 40-үүлээ болсон. Анх ажиллаж байхад “Жигүүр гранд”-д гар утастай хүн нэг ч байгаагүй. Тэгвэл одоо манай бригадын тал хувь нь машинтай болоод байна. Зөвхөн манай хэлтсээс 10 хүн хоёр, хоёр өрөө байраар шагнуулаад байна. Хүмүүсийн амьдрал их сайхан дээшилж байна. “Жигүүр гранд”-ын ажилчдадаа өгдөг шагналыг ах нь хэлээд барахгүй дээ. Эд материалын хувьд иймэрхүү.
Харин юутай ч зүйрлэшгүй шагнал бол өөрийгөө хамт олондоо, ер нь хүмүүст хэрэгтэй хүн юм байна шүү гэдгийг мэдрэх мөч. Энэ үедээ л их баярладаг.
-Ажилдаа баримталдаг зарчим тань юу вэ?
-Цаг бол алт гэж ярьдаг. Үнэхээр ч цаг бол алт юм. Гэхдээ хугацаа хожиж байна гэж түүхий дутуу юм хийсэнд орвол сэтгэлдээ хүртэл хийгээд тав, арван минут алдсан нь дээр гэж боддог. “Өнөөдөр таван минут алдах яахав. Маргааш буцахгүй юм л хийх хэрэгтэй“ гэж би залуучуудад хэлдэг. Шалан доогуур, хананы цаана гэх мэтээр одоо сангийн ажил бүгд далд болсон. Маш өндөр хариуцлагатай хандах хэрэгтэй болсон гэсэн үг л дээ.
-Та “Жигүүр гранд”-ын барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн ахмад нь юм байна. Залуучуудад юу гэж сургадаг вэ?
-Хүн эвдэрч л болохгүй гэж хэлдэг. Би нэг хэсэг бараг инженер хийж байлаа. Сангийн юм авах гэж бэлэн мөнгө их авч явна. Мөнгөө алдчихгүйн тулд оймсондоо хүртэл хийгээд явдаг байлаа. Тэгэхдээ ч энэ зарчмаа л барьж явдаг байсан. Мөнгөнөөс болж эвдэрсэн хүнийг бишгүйдээ л харлаа даа.
-Таны яриан дунд захирал гэх үг багагүй гарах юм. Ажлын ямар арга барил нь танд их нөлөөлсөн бэ?
-Захиралд их ч загнуулж явлаа. Загнуулсны хүчээр ажил төрөл бүх юм маань сайн сайхан явж байна. Би хэлдэг юм “Манай захирлын нүд бол нэвлийр /ажлын дуран/ л гэсэн үг” гэж. Нэг удаа барилга дээр явж байгаад цонхны амлагаа харчихаад “Энэ нэг л алдаатай хийсэн юм шиг харагдаад байна даа” гэсэн. Би ч “Үгүй дээ” гэлээ. Хийсэн хүн нь ч “Би тэгш ус барьж хийсэн. Алдаагүй” гэлээ. Тэгэхээр нь тэгш усаар шалгатал яг алдсан байсан.
Бас нэг удаа бид нар нэг барилгыг өргөтгөж байлаа. Шувуу нурууг нь босгож байсан үе. Би машинд нь цуг сууж явсан. Тэгсэн байшингийн хажуугаар нь өнгөрч явснаа буцаж очоод “Наад шувуу нуруу чинь нэг талаасаа өндөр болчихоод байгаа юм биш үү” гэлээ. Сайн ч бригадын дарга ажиллаж байсан. “Үгүй дээ, захирлаа” гэлээ. Тэгээд хэмжээд үзсэн 20 см алдчихсан байсан. Барилгын хоёр талын өндөр, намыг ингэж нарийн харж байгаа хэрэг шүү дээ.
-Барилгачин мэргэжлийн сайхан нь яг юундаа байдаг юм бэ?
-Барилгаа ашиглалтад өгнө. Ашиглалтад өглөө гээд бүх юмаа үүрээд тэр дороо яваад өгөхгүй шүү дээ. Хүмүүс бужигнаад, хүүхэд тоглож гүйгээд амьдрал буцлахыг хараад “Бидний барьсан байшин шүү дээ” гэж бодох л хамгийн сайхан байдаг. Хийсэн ажлаараа хүн бахархаж амьдрах хамгийн сайхан шүү дээ.
-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Ном унших дуртай. Унших ном олдохгүй бол ямар ч ном байсан бариад сууна. Ургамал зүйн ном ч хамаагүй. Хуучин сонин ч хаях бас дургүй.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.