-2017 оноос орон сууцны үнэ буурах төлөв ажиглагдаж байна-
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирддаг. Энэ төслийн удирдах хорооны өргөтгөсөн хурал маргааш болохнээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу баригдах сууцны үнэ 1.5 саяас хэтрэхгүй болов уу гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
Төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч, эхний ээлжийн 15 компани ажлын гүйцэтгэлээ маргааш дэлгэрэнгүй танилцуулах юм байна. Тэд энэ онд 5800, ирэх онд 9500 айлын орон сууцыг ашиглалтад өгөх ёстой.
1.3 сая иргэнтэй нийслэлд 317 мянган өрх амьдардаг. Эдгээрийн 60 хувь нь буюу 189 мянган иргэн гэр хороололд амьдарч байна. Харин гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжсэнээр 92500 айлыг 2018 он гэхэд орон сууцаар хангаж дуусна. Энэ нь хийсвэр тоо мэт боловч хэрэгжүүлэх ямар ч боломжгүй биш юм байна.
Учир нь бусад улс орнуудад ийм хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлсэн түүх олон. Жишээ татвал,
Улс |
Хүн амын тоо |
Он |
Орон сууцны тоо |
Нийт |
ХБНГУ |
77 сая |
1970-1979 |
Жил бүр 600 мянган орон сууц барьжээ |
6 сая байр |
1980-1989 |
Жил бүр 200 мянган орон сууц |
2 сая байр |
||
1990-1999 |
Жил бүр 550 мянган орон сууц |
5 сая 500 мянган байр |
||
БНСУ |
35 сая |
1988-1992 |
|
2 сая орон сууц |
1992-1996 |
|
2.6 сая орон сууц |
||
Малайз |
10 сая |
1996-2000 |
|
800 мянган орон сууц |
Одоогийн ханшаар хашаа байшин 30-55 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр гэр хорооллын байшин сууцанд амьдардаг иргэд хашаа байшингаа худалдаад 30 хувийн урьдчилгаагаа төлөн, 8 хувийн зээлд хамрагдах боломжтой. Тэд урьдчилгаандаа 15-50 сая төгрөг төлөх ёстой.
Тэгвэл тэдний байрны үнэ ямар байх бол? Төсвийн хөрөнгөөр бүтсэн Буянт-Ухаа хорооллын 1м2-ыг 1.280,000 төгрөг гэж үнэлсэн. Иймд гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу баригдах сууцны үнэ 1.5 саяас хэтрэхгүй болов уу гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлт төлөвлөсөн ёсоор хэрэгжлээ гэхэд нийслэлийн 90-ээд мянган өрх байргүй үлдэнэ. Иймд тэдэнд зориулсан орон сууцыг ямар байршилд, хэзээ барьж эхлэх бол гэдэг асуулт үүснэ.
Гэхдээ хамгийн гол зүйлийг мартаж болохгүй. 90 мянган өрхийн бүгдэд нь байрны хэрэгцээ байгаа ч тэдний хэд нь орон сууц худалдан авах чадвартай бол. Өөрөөр хэлбэл эрэлтийн хэмжээ нь хэд бол? Энэ л хамгийн чухал.
Үлдсэн 90 мянган өрхийг орон сууцаар хангана хэмээн шууд л байр барих гээд ханцуй шамлаад дайрч болохгүй. Тэдний хэдэн хувь нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах чадвартайг бодитоор тогтоосны дараа л бүтээн байгуулалтаа эхлүүлэх ёстой.
Үл хөдлөх хөрөнгийн зууч, худалдаа эрхэлдэг “Мастер проперийз” компани нийслэлийн 6 дүүргийн, байшин суцанд амьдардаг 1000 өрхөөс хэрэглэгчийн түүвэр судалгаа авчээ.
Тэднээс байр худалдан авахаар төлөвлөж байгаа эсэх болон өрхийн орлогыг нь асуусан байна.
Ингэхэд судалгаанд оролцогсдын 34 хувь буюу гурван өрх тутмын нэг нь орон сууц худалдан авах чадвартай байгаа нь харагджээ. Тэгэхээр үүн дээр л үндэслэн орон сууц барих шаардлагатай гэсэн үг.
Харин нийслэлийн орон сууцны эрэлт, нийлүүлэлт ирэх онуудад ямар байхыг тандвал,
Эндээс харахад 2017 оноос эхлэн эрэлт буух төлөв харгдаж байна. Эрэлт буурахаар үнэ буурдаг жамтай. Тэгэхээр дөрвөн жилийн дараа л орон сууцны үнэ буурч эхэлнэ гэсэн үг юм.