gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мазаалай баавгай хамгаалал 2013 онд

Б.Нямдарь
2014-01-15
0
Twitter logo
Б.Нямдарь
0
Twitter logo
2014-01-15
БОНХЯ өнгөрөгч онд төр болон ТББ, эрдэмтэн судлаачид, иргэд, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр дэвшүүлсэн 6 зорилтын хүрээнд 35 арга хэмжээг нийт 668.140.00 төгрөгний төсөвтэйгээр хийхээр төлөвлөсөн байна.

Төлөвлөгөөний 88 хувийг бүрэн хэрэгжүүлж, 5.8 хувь нь хэрэгжилтийн эхний шатанд, 5.7 хувь нь огт хэрэгжээгүй байна. Нийт 499.539.200 төгрөг зарцуулснаас 61.2 хувийг “Байгаль хамгаалах сан”-аас, 14.3 хувийг БОНХЯ-ны төвлөрсөн арга хэмжээнээс, 16.51 хувийг ТББ-аас, 8 хувийг төслөөс санхүүжүүлжээ.

Мазаалай баавгайг хамгаалахад чиглэсэн зорилтод ажлуудаас дурдвал:

1. Мазаалай баавгайн усан хангамжийг нэмэгдүүлжээ

2013 онд Мазаалай баавгайд зориулж 4 уст цэгийг шинээр хийж Говийн Их дархан цаазат газарт Мазаалай баавгайд зориулж гадаргын усны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Шар хулс, Хөшөөтөд 2 булаг шандыг сэргээн тохижуулж, хөв байгуулав.

Нар, салхины эрчим хүчээр ажилладаг автомат ажиллагаатай 2 гүний худгийг Мянган тоорой, Баруун шаргатад гаргажээ.

Мөн үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх генераторыг шинээр суурилуулж, 2014 оны хавар, зуны улиралд ажиллуулж Мазаалай баавгайн идэх дуртай Бажууна ургамлын ургах нөхцлийг сайжруулна гэсэн зорилтыг БОНХЯ-аас тавьж байна.

2. Мазаалай баавгайн тэжээлийг нэмэгдүүлэв

ТББ, иргэд, ААН-ын оролцоотойгоор нийт 28 сая төгрөгийн өртөгтэй 20 тн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан байршуулсны Говийн Их ДЦГ-ын “А” хэсгийн Хамгаалалтын захиргаа нийт 22 сая төгрөгөөр 10 ширхэг тэжээлийн сав, 2 ширхэг тэжээл хадгалах сав шинээр хийж байршуулжээ.
 
Ирэх хавар Мазаалай баавгай ичээнээс нь гарахад уургийн агууламж өндөртэй шинэ нэмэлт тэжээл өгөхөөр “Мазаалайг аврах Монголын алхам /МАМА/” ТББ нь Эхийн голд 0.5 га, Баянтооройд 0.7 га газарт эрдэнэшиш, буурцагт ургамлыг тариалжээ.

3. Мазаалай баавгайн судалгаа шинжилгээний ажлыг шинэ түвшинд гаргажээ

Мазаалай нь Монгол орны Алтай, Хангай, Хэнтийн нуруунд тархсан хүрэн баавгайн зүйлээс генетикийн хувьд ялгаатай нь батлагджээ. Одоо Гималай, Тэнгэр ууланд тархсан хүрэн баавгайн зүйлээс ялгаатай эсэхийг тодорхойлох ажлыг АНУ-ын Айдехогийн Их сургуульд Монгол Улсын судлаач олон улсын судлаачтай хамтран генетикийн дүн шинжилгээ хийн ажиллаж байгаа аж.  

Судлаач Т.Одбаяр нийт 300 үсний дээжний удамшлын мэдээллийг хадгалж буй генетик/ДНХ/-ийг ялгаж, нарийвчлан шинжлэхэд 225 дээж нь Мазаалай баавгайнх мөн болох нь тогтоогджээ. Дараа нь бодьгал, эр эмээр нь ялгаж шинжлэх юм байна.

Шинжлэх ухаан академийн Бага чуулганы санаачлагаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд “Мазаалай баавгай хамгаалал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа Байнгын хорооны 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоол гарч “Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулах, генетикийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, Мазаалай баавгай хамгаалалд олон нийтийн оролцоог дэмжиж ажиллах” зэрэг үүргийг Засгийн газарт даалгасан байна.

4. Мазаалай баавгайн хамгаалалд зарим улс орон анхаарч эхлэв

Монгол Улсын Шадар Сайд Д. Тэрбишдагва Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын уулзалт дээр “Мазаалай баавгайг хамгаалах” талаар танилцуулга хийсэн бөгөөд тус улсын Байгаль орчны яам Мазаалай баавгай хамгаалах чиглэлээр манай улстай идэвхтэй хамтран ажиллах санал санаачилгыг гаргав.

Зүүн Хойд Азийн орнуудын  байгаль орчны 9 дүгээр хуралд Мазаалай баавгайг хамгаалах төслийг танилцуулж, хурлаас энэхүү төслийг санхүүжүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргажээ.

“Мазаалай сан” ТББ-ын санаачлагаар “Мазаалайг хамгаалах, өсгөн үржүүлэхэд төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын түншлэл, түүний ирээдүй” сэдэвт семинарыг НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарт зохион байгуулж Мазаалай баавгайг хамгаалах урт хугацааны хөтөлбөр боловсруулан батлуулах, Ерөнхийлөгчийн ивээлд оруулах, Мазаалайн нэрэмжит өдөртэй болох, гадаад улсад сурталчлан ажиллах зэрэг саналыг гаргав.

 “Мазаалай сан” ТББ CNN олон улсын телевизтэй хамтран 12 удаагийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд түгээх төслийн санал боловсруулан донор байгууллагаас санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Мөн өнгөрөгч онд мазаалай дөрвөн бамбаруушаар бүл нэмсэн юм.

Та БОНХЯ-ны www.mazaalai.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Б.Сондор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан