Сүүлийн үед төрөл бүрийн харшилтай хүмүүс эмнэлэгт хандаж байгаа талаар мэргэжлийн эмч нар ярьж байна.
Хүн төрөлхтөний амьдралын хэв маяг өөрчлөгдөж шинжлэх ухаан, техникийн хурдац, үйлдвэржилт, түүнийг дагалдан гарах байгаль орчны сөрөг нөлөөлөл, агаарын бохирдол, озоны давхаргын цооролт зэрэг нь харшлын төрөл бүрийн өвчин үүсэх шалтгаан болдог ажээ.
Арьсны өвчнүүдээс харшлын гаралтай өвчин ихэсч байгаа. Энэ өвчин гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалдаг.
Гадаад хүчин зүйл
Эрс тэс уур амьсгал орно. Халуун, хүйтэн, нар, сарны нөлөөллөөс болж харшил үүсдэг. Мөн тоос, тоосонцор, ургамал, амьтнаас харшлах тохиолдол бий. Агаарын бохирдол, төрөл бүрийн химийн бодис мөн л харшил үүсгэдэг. Үүнд цемент, будаг, шохой, саван, угаалгын нунтаг, ариутгагч бодис, гоо сайхны бүтээгдэхүүн, үсний будаг гэх мэт зүйлс орно.
Дотоод шалтгаан
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт зэрэг багтдаг. Хийжүүлсэн ундаа, чихэр, шоколад, өндөг, бүх төрлийн халуун ногоо, улбар шар өнгийн жимс, ундаа, эмийн замбараагүй хэрэглээнээс болж мөн харшил үүснэ.
Харин цочроогч хүчин зүйл нь хоол боловсруулах болон амьсгалын замаар бие махбодид ордог. Эмийн бодис судас, булчин, шулуун гэдсээр орж, цусаар бие махбодид тархдаг. Ургамлын харшлаас хамар, хоолой, нүд, уушигны багтраа зэрэг эмгэг үүснэ. Өөрөөр хэлбэл, дархлааны тогтолцоо суларч, харшлыг идэвхжүүлж, өдөөгч бодис гистамин цусанд ихэсдэг байна. Тиймээс аль болох өөрт ээлтэй хоол хүнс сонгох нь чухал.
Харшил илрэх шинж тэмдгүүд
Арьсны харшлын гол шинж тэмдэг нь гүвдрүү, цэврүү үүсч хавсарсан тууралт юм. Арьс улайна, хөөнө, хавдана, хэсэг газар нь бэржийж, ус шүүс гоожно. Бас загатнаж, хорсон, нойр, хоолонд муудан тайван бус болох зэрэг нэлээд хүнд зовиур илэрдэг.
Харшлын тууралт их, бага байх нь хувь хүний бие махбодийн онцлог, хордуулагч бодисын хүчин зүйлтэй холбоотой. Ургамал, тоос тоосонцрын харшлын үед хамар загатнан битүүрч, нус гоожиж, нүд улайдаг. Мөн нулимс гоожиж, хоолой загатнан ханиаж, амьсгаадна.
Харшлыг мэдээллийн системтэй холбон тайлбарлаж болно. Нийгмийн бухимдлаас үүссэн стресс харшил өвчнийг үүсгэх бас нэгэн шалтгаан болдог. Харшил үүслээ гээд янз бүрийн тос түрхдэг хүн цөөнгүй. Ингэх нь маш буруу. Мэргэжлийн эмчид хандах ёстой. Мэргэжлийн эмчид хугацаа алдалгүй хандвал дахин өвдөхгүй, бүрэн эдгэрэх ч боломж бий.
Харшил бүрэн эмчлэгддэг өвчин
Харшлыг эмнээс гадна сэтгэл санаагаар эмчлэх нь чухал. Ер нь олон давтамжтай харшлын өвчин цаашид уушгины багтраа өвчин үүсгэх аюултай. Иймээс мэргэжлийн сайн эмчид хандах хэрэгтэй байдаг.
Харшлын өвчнийг зөвхөн хавар, намар дэгддэг гэж ойлгож болохгүй. Өвлийн улиралд ч харшлаар өвдөж байна. Зөвхөн Монголд биш дэлхий нийтээр харшлын өвчин нэлээд дэгдэж байна. Энэ нь байгаль цаг уур, хоол хүнстэй холбоотой. Бүх төрлийн харшил газар авсан бөгөөд насны зааг ялгаа байхгүй болсон. Тиймээс биеийн эсэргүүцлээ сайн байлгахад хүн бүр анхаарах хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх
Өөртөө тохироогүй хүнсний бүтээгдэхүүн битгий хэрэглэ. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг харж байгаарай.
Ямар нэг харшлын шинж тэмдэг илэрвэл ямар хүнсний бүтээгдэхүүн, эм, угаалгын нунтгаас болов гэдгийг мэдэж байх нь чухал. Гоо сайхны бүтээгдэхүүн ялангуяа үсний будаг харшлын шинж үүсгэвэл давтан битгий хэрэглэ.
Нарны харшлын үед урьдчилан сэргийлэх эмчилгээг нарийн мэргэжлийн эмчийн зааврын дагуу хийх шаардлагатай. Нарны хэт ягаан туяанаас сэргийлэн нүдний хар шил зүүх, цайвар өнгийн хувцас өмсөх, сүүдэр газраар явах малгай өмсөх, үдийн халуунд гадуур явахгүй байхаас гадна нуур, цөөрмийн усанд орж болохгүй.
Харин ургамлын харшлын үед шарилж ургасан газраар аль болох бүү яв. Гэхдээ энэ бүхнээс илүү өвчний тухай айдас хүйдэс үүсгэхгүй, өвчнийг ялан давах итгэлтэй байх хэрэгтэй.