Морин хуурын үүслийн тухай олон домог, түүх байдаг ч чухам хэдэн онд хэрхэн бий болсныг нь эцэслэн тогтоогоогүй л байгаа.
“Аргасун хуурчийн домог”, “Эр хоёр загал”, “Гэсэр”, “Жангар” зэрэг домог туульсын бүтээлд хөгжийн зэмсэг болон морин хуурын тухай өгүүлсэн цөөнгүй жишээ бий.
Арьсан цартай байснаа модон цартай болж, хялгасан утсаа нийлэг утсаар солиод байгаа морин хуур хөгжмийн урлаачид уламжлалт байдлаар нь хадгалж, бас хөгжүүлэхийн тулд ур ухаанаа уралдуулж байдаг юм.
Монголын төдийгүй дэлхийн өв соёлын бахархал болоод буй морин хуур хөгжим өдий хүртэл тусгай стандартгүй үйлдвэрлэгдсээр байгаа нь харамсалтай ч хуураа гэсэн сэтгэлтэй, уламжлалыг алдуулахгүй гэсэн тангарагтай мэргэжлийн урлаачид байгаад талархмаар.
Морин хуурын чуулга, ҮДБЭЧ, Улаанбаатар чуулга болон орон нутгийн театруудын мэргэжлийн хөгжимчид Д.Уламбаяр, П.Байгалжав, Д.Түвшинтөр нарын хуурыг барьдаг.
Тэднээс гадна өөр олон урлаачид байгаа ч мэргэжлийн ур чадвар, үйлдвэрлэлийн дайтай ажиллаж байгаа нь эдгээр хүмүүс гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.
Эгшиглэн түгээгч
“Эгшиглэн магнай” хөгжмийн зэмсгийн үйлдвэрийн П.Байгалжав захирал тун уран гартай, бүтээлч сэтгэлгээтэй.
Уг нь тэрбээр Шарын голын уурхайд цахилгааны гагнуурчин мэргэжлээр ажиллаж байсан юм билээ. Нийслэлд ирээд хөгжим урлаач Д.Индрээгийн шавь болж Үндэсний дуу бүжгийн чуулгын дэргэд байгуулагдсан хөгжим урлал, засварын газарт ажиллах болжээ.
1989 онд Морин хуур урлаачдын анхдугаар уралдаан болоход П.Байгалжав тэргүүн байр эзэлсэн бөгөөд тэр хуур нь өдгөө Театрын музейд хадгалагдаж байна.
Олон хүнийг ажлын байртай болгож, хөгжим үйлдвэрлэлээр идэвхтэй ажиллаж байгаа тэрбээр олон төрлийн модоор хөгжмийн зэмсэг урлан турших дуртай.
Тухайлбал хоёр жилийн өмнө түүнтэй уулзахад нэгэн үнэтэй модны үндсээр хуур хийх гэж байгаа тухайгаа ярьж байсан. Тэрбээр морин хуурыг өөрчлөхөөсөө илүү уран хийцтэй болгоход анхаардаг.
“Алтан ураг” хамтлагийнхны тоглодог “мангас хуур”-ыг энэ хүн бүтээсэн. Морин хуурын толгойг “Харийнхан” киноны гол баатрын дүрстэй төстэй болгож урласан бөгөөд одоо ч тус хамтлагийнхан тоглосоор байна.
Сүүлийн үед морин хуур урлаачид стандарттай болох хэрэгтэй хэмээн санал нэгдээд байгаа. Морин хуур хөгжмийг морин толгой, хоёр чих буюу хөглөгч, дээд тэвх, иш, доод ба дээд цар, татуурга, доод тэвх, нум гэсэн найман хэсгээс бүрдэнэ гэж тэмдэглэсэн байна.
Ишний урт нь морины сүүлний уртаас хамааралтай хэмээн үзэж байгаагаас биш хэмжээг нь нарийн тооцоолж, тогтоосон баримт бичиг үгүй байна.
Төрийн хан хуур урлаач
Д.Уламбаяр урлаачийг Төрийн хан хуур урлаач гэдгээр нь онцолж болно.
Тэрбээр 1992 онд Төрийн хан хуурыг урлаж, Монгол морин хуурын хийц, харагдах байдал, дуугаралт ямар хэмжээнд байхыг харуулж чадсан хүн.
Хөгжмийн зэмсгийн багаж туршилтын газрын мастер, үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Д.Уламбаяр аливаа хөгжмийн зэмсгийг мэргэжлийн судалгаа, нарийн тооцоололтойгоор бүтээдэг учраас баргийн зүйл санаанд нь нийцдэггүй.
Мөн морин хуур хөгжмийг уламжлалт шинж байдлаар нь урлах тухай байнга ярьдаг. Зургаан жилийн өмнө болсон Морин хуурын олон улсын наадам симпозиумын үеэр илтгэл тавихдаа ч тэрбээр энэ тухай ярьж байсан. Морин хуурыг модон цартай, нийлэг утсан чавхдастай болгосон нь олон улсын хэмжээнд очиж, мэргэжлийн тайзан дээр тоглоход эергээр нөлөөлсөн гэдэгтэй тэрбээр санал нийлдэг ч ямар ч судалгаагүйгээр өөрчлөхийн төлөө өөрчлөөд байгаа урлаачдад тэрбээр хатуухан сануулга өгсөн санагддаг.
Тухайлбал мэргэжил нэгт Д.Түвшинтөрийг морин хуурыг шилбэгүй, царыг нь дугуйдуу хэлбэртэй, хийл хөгжим шиг болгон өөрчилснийг тэрбээр шууд буруутгасан.
Социализмын үед ч шилбэгүй болгох тухай яригдаж байсан ч туршлагатай урлаачид нь энэ хуурын уламжлалт хэв маягийг алдагдуулна хэмээн үзсэн тухай Д.Уламбаяр ярьдаг.
2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэж байсан Д.Уламбаяр урлаач “Аргасун мюзик” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Морин хуур болон чавхдаст зарим хөгжмийг үйлдвэрлэж, мэргэжлийн хөгжимчид болон хөгжим сонирхогч хүмүүст үйлчилж байна.
Шинэчлэгч эсэргүү
Эдгээр урлаачид 1990-ээд оноос өмнө нэг үйлдвэрт хамт ажиллаж байсан хүмүүс. Одоо бол тус тусын компаниа байгуулан захирлаар нь ажиллаж байна. Д.Түвшинтөрийн компанийн нэр нь “Сеттимо”.
Италид А.Страдиварийн нэрэмжит хөгжмийн зэмсгийн институтэд мэргэжил дээшлүүлж, Европын хөгжим урлаачдыг дагалдан ажиллаж байгаа түүнийг зарим урлаач “Морин хуурыг хийл шиг болгох гэлээ” гэж шүүмжилдэг.
Харин Д.Түвшинтөр өөрийнхөө хийснийг буруу гэж боддоггүй. Харин ч хөгжим урлаачийнхаа хийцийг ялгаруулж, тайзан дээр тоглоход илүү үзэмжтэй харагдах хуурыг урласан гэх юм билээ.
Д.Түвшинтөр бол монголчуудын хайртай жүжигчин Б.Дамчаа гуайн хүү. Урлагийн гэр бүлд өсөн торниж, урлагийн ертөнцөд өөрийн байр суурийг эзлээд байгаа түүнд бодсон, санасан зүйл олон бий.
Хийл, виолончель, контрбасс урладаг түүний хувьд морин хуур урлалын салбарт сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллажээ.
Морин хуурын царны дээд хэсгийг дугуйруулж хийсэн тухайгаа “Царан доторх дуу авиа тойрог маягаар хэлбэлздэг учраас царан дотор байсан шилбийг авч, матаж хийсэн. Японд ажиллаж байгаа морин хуурч А.Бат-Эрдэнэ морин хуурын хэлбэлзлийг хэмжүүлж үзэхэд миний хийсэн хуур сонгодог хөгжимд арай ойртсон гэсэн. Энэ хуурыг шилбэгүй, эсвэл маталттай хуур гэж ярьж болно. Түүнээс биш яагаад ч хийл шиг харагдахгүй. Миний хэрэглэдэг лак сонгодог хөгжмийнхтэй ижил болохоор тэгж хэлээд байгаа юм” хэмээн ярьсан.
Мөн морин хуур хөгжим төгс, сонгодог дүр төрхөө олтлоо хөгжих ёстой, яг тэр төвшинд хүрэхээр нь дэгийг нь тогтоож барих хэрэгтэй гэж Д.Түвшинтөр урлаач боддог.
Хэрэв түүний хийсэн энэ өөрчлөлт буруу бол гээгдэж, харин зөв бол хадгалагдан үлдэх ёстой гэдэг үзэл бодлыг нь хүндэтгэх ёстой биз ээ.
Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулдаг Морин хуурын олон улсын IV наадам дөрөвдүгээр сарын 26-нд эхэлнэ.
Энэ жил наадмын хүрээнд урлаачдын уралдаан зохион байгуулахаар болсон. Уралдаанд оролцох урлаачдын хуурыг дөрөвдүгээр сарын 20 хүртэл хүлээн авч, 30-нд шилдгийг нь шалгаруулна.
Энэ уралдаанд гадаад, дотоодын урлаачдыг нас харгалзахгүй оруулах бөгөөд тэргүүн байрын эзнийг 2.000.000 төгрөгөөр урамшуулах гэнэ.
Ж.Солонго