Үндэсний портал GoGo.mn Март-8-ныг тохиолдуулан "Ханьдаа бичих хайрын захиа" уралдааныг зарласан.
Хоёрдугаар сарын 26-наас эхэлсэн уралдаан өчигдөр 15.00 цаг хүртэл үргэлжилсэн.
Хайртай ханьдаа тэр бүр хэлж чаддаггүй сэтгэлийн үгсээ сийрүүлэн илгээсэн бүх оролцогчиддоо талархсанаа илэрхийлье.
Ингээд ирүүлсэн бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
Сайна байна уу. Юуны өмнө сэтгэлийн гүн дэх хэдхэн үгийг минь хайртад минь хүргэж байгаа та бүхэндээ чинь сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Миний хайртай бүсгүйг А.Энүжин гэдэг. Энэхүү захиаг унших тэр мөчид аз жаргалын инээмсэглэл чамайг минь инээлгээж хөөрхөн нүдэнд нь баярын мишээлээр бялхана гэдэгт хайр нь итгэлтэй байна.
Миний хайр инээж байхдаа ямар хөөрхөн гээч дэндүү хөөрхөн бас дэндүү баян байдаг юм шүү.
Яг л энэ хөөрхөн инээд 3 жилийн өмнө миний нүдэнд бусдаас онцгой ганцхан надад зориулагдсан юм шиг надад гэрэл гэгээ бэлэглэсэн. Өдөр хоног үргэлжилсээр чамтайгаа учирсан тэр нэгэн өдрөөс хойш одоог хүртэл 3 жилийг ардаа орхиж яагаад ч юм цаг хугацаа дэндүү хурдан бас дэндүү удаан өнгөрч байх шиг.
Үнэндээ би анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэггүй цөөхөн хүний нэг л дээ. Гэсэн ч тэр үгийг минь үгүйсгэх гэсэн шиг чамдаа тэр нэг сайхан үдэж анхны харцаар бараг дурласан байх. Энгийн даруухан атлаа бусдаас онцгой сайхан чамтайгаа учирсандаа би хайрын бурхан “Амурт” өдөр бүр баярлаж явдгаа нуугаад яахав.
Урд нь би энэ хорвоод би өөрөөсөө илүү хайрладаг 3 хүн л байдаг энэ 3-ынхаа төлөө юу ч байсан хийнэ гэж боддог байлаа мэдээж энэ гурван хүн маань энэ дэлхийд төрсөн цагаас минь хүн шиг хүний зэрэгтэй сайн хүн болгож хүмүүжүүлсэн аав , ээж юу ч тохиолдсон үргэлж миний талд зогсох хайртай эгч минь байлаа. Харин цаг хугацаа өнгөрсөөр надад ирэх үүрэг хариуцлаг улам нэмэгдсээр л түүгээр ч барахгүй бүхнээ зориулж чадах чи минь гарч ирсэнээр би ямар өчүүхэн бодолтой явсанаа ойлгох болсон.
Өнөөдөр миний хайрлаж хүндэтгэх 3 хүн маань 4 болон хувирсан байхыг хараад ирээдүйд 5,6,7.... гээд бүрч олон болохыг ойлгож байна. 5,6,7... энэ бүх хүмүүс миний үр хүүхэд , хүүхдүүдийн минь хань ижил , ач зээ гээд л улам олон өргөжсөөр байна гэж бодохоор үнэхээр сэтгэл минь догдолж байна шүү.
Ирээдүйн сайн сайхныхаа төлөө хайр нь бүхнийг хийнээ. Одоо байгаасаа илүү их сурч илүү их хөдөлмөрлөж өөрсдийн гэрэлт ирээдүйгээ бий болгож урт удаан хамтдаа байж өвөө эмээ болтлоо яг үлгэрт байдаг шиг жаргалтай байхын төлөө хичээнээ. Чи минь ч бас надад итгэж миний дэргэд үүрд байгаарай.
Нэг ийм үг байдаг даа
Үхэл биднийг салгахгүй л бол
Өглөө бүр чинийхээ дэргэд сэрнэ гэж миний хайр хажууд минь байвал би энэ дэлхийн хамгийн жаргалтай эр хүн шиг өөрийгөө төсөөлдөг шүү.
Чамдаа би дэндүү их хайртай. Чамайгаа би намайг жаргалтай байлгахын тулд маш их зүйлийг хийдгийг мэднээ чиний минь бүх зүйл хийсэн үйлдэл бүхэн хайрыг нь 1000% аз жаргалтай байлгадаг юм шүү.
Би чамаасаа илүү ихийг хүсэхгүй гол нь чи минь эрч хүчтэй баяр хөөртэй үүрд миний хажууд байхад л би энэ хорвоо дээр хамгийн баян хамгийн аз жаргалтай хүн байна гэдгээ л ганцхан мэдэж байна.
Ирээдүйд бид хамтдаа баяртай гунигтай, магадгүй хүнд бэрх гээд олон зүйлийг даван туулах болно тэр болгонд би чинийхээ дэргэд байхыг хүсч байна чи минь ч бас үүрд миний хажууд байх юм бол би энэ дэлхийд ямарч бэрхшээл тохиолдсон ч даван туулж чадах тийм их эрч хүчтэй байдаг шүү. Чамдаа би цаг хугацааг бага зарцуулж байгаагаа мэднэ гэсэн ч энэ бүхэн миний чи бид 2-т ирээдүйд ирэх бяцхан үр бас чинийхээ сайн сайхны төлөө юм шүү.
Үнэн хэрэгтэй хайртай гэдэг үгийг үгээр илэрхийлж хэлэх үнэхээр хэцүү юм байна. Энэ захиандаа чамдаа хайртай гэдгээ илэрхийлэхийг хичээсэн боловч 1% -д нь хүрч чадсангүй ээ. Хайрыг үйлдэлээр магадгүй илэрхийлж болдог гэж найдья...
Цаг хугацаа бүхнийг илчилж чамдаа ямар их хайртайг мэдрүүлэх тэр мөчүүд урд минь ирээдүй болон харагдаж байна. Би чинийхээ хайр чинь байхыг үргэлж хүснэ. Чамайгаа чанга тэврэн дахин дахин үнсий.
Чиний хайртай Маараагаас Энүжиндээ