Ялгуусан хэмээх модон морин жил гарахад хэдхэн хоногийн хугацаа үлджээ. Монголчууд ч сар шинэдээ бэлтгэж, идээ, сэлтээ зэхсэн завгүй өдрүүд үргэлжилж байна.
Зарим хүн цагаан сарын өмнө улс орон даяараа бужигнадаг энэ үйл явцыг “Илүү сайхан, чинээлэг амьдарч байгаа гэдгээ бусдад харуулах аархуу баярхуу хүсэл, хүний дор орж доошоо орохгүй юм шүү гэсэн омголон шазруун зан хоёр “уламжлалт баяр, билэгдэлт ёс заншил” нэрийн дор халхлагдан тэрүүхэн тэндээ цусгүй дайн” өдөөж байна хэмээн тодорхойлсон байна билээ.
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстээ золгохоос гадна гэртээ ах дүү, төрөл садан, найз нөхдөө оруулан цайлах нь ч цагаан сарын уламжлалын нэг.
Сар шинээр зочдын гарыг цайлгах бэлгийн тухайд мөн л асуудал дагуулж байгааг иргэд хэлж байна. “Энэ жил юмны үнэ нэмэгдсэн, монгол үйлдвэрүүдийн бэлэг өгөх гэхээр харьцангуй үнэтэй байгаа учраас хятад бараанаас бэлгээ бэлтгэж байна” гэж иргэдийн дийлэнх нь хуучилж байх юм.
Бэлгийн тухайд эртнээсээ ахмадуудынхаа гарыг цайлгаж, юм ховор үед хадаг, ёотон барьж золгодог байсан бол одоо гэртээ ирсэн айлчин бүрд бэлэг бэлтгэдэг уламжлалтай болчихоод буй. Гэхдээ сүүлийн жилүүдэд өндөр настан, хүүхдүүдэд л бэлэг өгнө гэдэг асуудлыг өөр хоорондоо зөвшилцөөд шийдэх нь олон болжээ. Лам нар, зурхайчид, өндөр настнуудын хувьд жилдээ нэг сэтгэлийн бэлэг өгч, ирсэн гийчний алгыг дээш харуулдаг нь ёс гэж хуучилдаг. Гэхдээ өгөх бэлгээ мөнгөний их багаар хэмжих биш жаахан ч гэсэн сэтгэлийн бэлгийг харамгүй өгвөл буян болдог ажээ.
Зарим хүн, тэр дундаа УИХ-ын гишүүдийн зүгээс цагаан сарыг үнэтэй бэлэг, архи, дарсгүйгээр угтахыг уриалж байгаа. Энэ нь ч иргэдэд таалагдаж байгаа. Гэхдээ олон жилийн турш дагаад ирчихсэн заншлаас тийм ч амар татгалзаж чаддаггүй байдал энэ жилийн цагаан сарыг ч тойрохгүй бололтой.
Монголчуудын уламжлалт баяраар саар, муу зүйлийг ярих ёсгүй ч иргэдийн дунд баяраа тэмдэглэх гэж эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч байгаа хэсэг бодож байгаагаас харьцангуй олон байгаа нь үнэн. Дээрээс нь цагаан сар ойртож, цалин, тэтгэврийн хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн олноороо зорчдог нийтийн тээврийн хэрэгслийн үнэ нэмэгдсэн гэсэн мэдээлэлтэй сар шинээ угтах гэж байна.
Энэ жилийн тухайд уламжлалт баяраа тэдний өдөр тэмдэглэнэ гэдэг асуудал дээр маргаан үүсч, зурхайчид хоёр хэсэг болж талцаагүй. Бүгд энэ сарын 31-нд хаврын эхэн сарын шинийн 1 тохионо гэдгийг хэлсэн. Нэг ёсондоо иргэд баяраа хэдэнд тэмдэглэх вэ гэж хүн, хүний ам хараагүй юм.
Сүүлийн жилүүдэд зарим айл өрх цагаан сарыг ургийн баяр болгон тэмдэглэх, олон айлд очих биш нэг газраа цуглараад тэмдэглэх нь эдийн засагт хэмнэлттэйгээс гадна биед амар хэмээн үзэх болсон. Цагаан сар угаас ураг садны баяр. Тийм учраас энэ мэтээр тэмдэглэвэл болохгүй гэх. Зөвхөн ургийн баяр болгон тэмдэглэхдээ гэлтгүй нийтээрээ сар шинийн өдрүүдэд ураг саднынхаа амрыг мэдэж, үр ачдаа удам, үүх түүхээ таниулан, удмынхаа номыг бичин үлдээж байх нь чухал аж. Улирч буй жилд хэн нь сайн үйл хийж, хэрэгжүүлсэн, хэн нь амжилт бүтээлээр дүүрэн байсныг ургийнхаа түүхийн номд бичиж, түүхээ арвижуулах ёстой юм байна. Монголчуудын хувьд энэ заншлыг тэр бүр дагадаггүй.
Тиймээс ураг садныхаа намтар, эцэг эхийнхээ юу бодож санасныг ургийнхаа түүхдээ бичих асуудлыг дагаж мөрдөхийг олон хүн уриалж байгаа юм. Дээрээс нь зөвхөн өндөр настнууд гэлтгүй залуу гэр бүлүүд ч эртнээс тэмдэглэж ирсэн үндэсний баяраар идээ будаа засах, хүндэтгэлийн зоог шүүсэнд хэрхэн хүрэх, яаж мэндэлж золгох, ямар үг хэллэгээр ярих гээд олон сайхан ёс заншлыг дагаж тэмдэглэх нь үр хойчдоо уламжлалаа хадгалан үлдээх гэдэг асар үүргээ амжилттай биелүүлж байгаагийн нэр юм.
Энэ нь сүүлийн үед “Цагаан сар хэтэрхий нүсэр, зардал ихтэй, төвөгтэй баяр” хэмээх шүүмжлэл гарах болсонтой холбоотой аж. Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэх нь сайны ерөөлийг урин дууддаг гэдгийг зурхайчид онцолжээ. Монголчууд ёслол, зан үйлээ хэвээр хадгалж дэлхийд таниулах нь Монгол Улсынхаа өвөрмөц онцлогийг мэдүүлж байгаа хэрэг юм.
Ямартай ч улиран буй могой жилийг монголчууд алдаа оноо, амжилтын аль алинаар үдэж байгаа. Харин айсуй модон морин жил монгол түмэнд ээлтэй жил болох ажээ. Гэхдээ анхаарах зүйл их байгааг зурхайч нар хэлж байна. Тухайлбал, морь жилд хаврын улирал илүү сартай. Зундаа хур бороо багатай, гандуу, зарим үед хэт халсан тийм л өдрүүд үргэлжлэх шинжтэй байгаа аж. Энэ жилд иргэд цаг уурын аюултай үзэгдлээс сэргийлэх ёстой.
Мөн газар тариаланчид үр тарианыхаа боловсруулалтад анхаарахгүй бол болохгүй гэжээ. Түүнчлэн модон морин жилд хур бороо ихтэй. Монгол Улс ерөнхийдөө төвшин сайхан байна гэж зурхайд буужээ. Нийгмийн хувьд морь жилд заавал нэг хөдөлгөөн орж ирдэг гэх хүн ч байна. Уул уурхайгаас үүдэлтэй маргаан, хэрүүл тэмцэл намдаж, түмэн олны сэтгэлийг зассан, төр нь төвшин болох сайхан цаг ирэх аж. Хөх морин жил хөх монголчуудын сүлд хийморь сэргэнэ гэж бөө нар хэлж байна.
Цагаар сараар үйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэдэг ёстой. Мөн усанд явбал нацаг нарт нь цөв болно, эд мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ, шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн цээрлэдэг. Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгүй болно гэж үздэг билээ.
Түүнчлэн шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, айл хэсэхээ зогсоох ёстой байдаг аж. Энэ жилээс эхлэн зурхайчид, лам нар мөр гаргахдаа зөвхөн гэрийн эзэн биш, өрхийн гишүүн бүр мөрөө гаргах ёстой талаар зөвлөх болжээ.
Т.Урангэрэл