gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.23
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагаан сар гадаад оюутнуудын нүдээр

Х.Көгершин
Нийгэм
2014-01-31
1
Twitter logo
Х.Көгершин
1
Twitter logo
Нийгэм
2014-01-31
Монголд төдийгүй Азийн орнуудад өргөн тэмдэглэдэг Цагаан сарын баяр тохиож байна. Цагаан сар билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 1-нд болдог уламжлалтай.

Энэ баяраар элгэн саднаараа цуглаж, идээ ундаагаа дэлгэн, хотол түмнээрээ баярладаг. Цагаан сарыг Монголоос гадна Түвд, Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Энэтхэг, Бутан, Индонез, Тайвань зэрэг уламжлалт цаг тооллыг өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа Азийн орнууд өргөн тэмдэглэдэг.

Манай улсын их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудын дотуур байранд очиж, Монголын уламжлалт цагаан сарын талаар ямар ойлголттой байдгийг нь сонирхлоо.

Лаосчууд дөрөвдүгээр сард цагаан сараа тэмдэглэдэг

Сэн Атит Лаос улсаас 2010 оны наймдугаар сард иржээ. Түүний монгол нэр нь Баянжаргал. ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн II курсын оюутан.

-Би өмнө нь улсдаа их сургууль төгсөж, гурван жил ажилласан. Дараа нь Лаосын Боловсролын сайдын хамт Монголд ажлын шугамаар ирсэн юм. Монголд ирээд бүх зүйл их сонирхолтой байсан. Тэр үед сайд надаас Монголд сурмаар байна уу гэж асуухад нь би юу ч бодолгүй явна аа гэж хэлсэн. Миний хамгийн дуртай монгол хоол бол шарсан хавирга. Монголд сурдаг гадаад оюутнууд энэ сарын 24-нд цагаан сарын өдөрлөг зохион байгуулсан. Тэр үеэр цагаан сар тэмдэглэдэг Азийн орнуудаас ирсэн оюутнууд өөр өөрийн орны цагаан сарын уламжлалыг харуулсан үзэсгэлэн гаргасан. Вьетнам, Хятад улсууд цагаан сарыг хамгийн өргөн тэмдэглэдгээрээ ялгарч байсан. Тэд үндэсний хувцсаараа гоёж, үндэсний хоолоороо дайлсан л даа. ШУТИС-ийнхаа ангийн найзуудын гэрт очиж, монгол айлд цагаан сараар зочилж байсан минь надад сайхан санагддаг. Монголчууд их зочломтгой, сайхан сэтгэлтэй ард түмэн юм билээ.

-Лаосчууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Лаосын цагаан сар буюу уламжлалт шинэ жилийн баярыг дөрөвдүгээр сарын 13-15-нд гурав хоног тэмдэглэдэг. Баярын эхний өдөр иргэд ариун сүмд очдог. Түүнчлэн лаосчууд хөгшин залуугүй бие биеэ усаар угаадаг байна. Энэ нь муу, бохир бүхэн хуучин ондоо үлдэж, шинэ оноо цэвэр ариун угтахын бэлэг тэмдэг гэж үздэг. Шинэ хувцас, мөнгө, цэцэг, лаа авч, ахмад настнууддаа золгон гомдоосон бол уучлал гуйдаг уламжлалтай гэв.

Ан Сон Хён: Солонгосчууд цагаан сараар золгосон хүүхдүүддээ мөнгө бэлэглэдэг

Ким Же Мүг, Ан Сон Хён нар БНСУ-ын иргэн. Тэд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж өнгөрсөн жилийн наймдугаар сард Монголд ирсэн бөгөөд ШУТИС-ийн Монгол хэлний бэлтгэл ангид сурч байна.

“Бид Монголд зун ирэхэд тэнгэр цэлмэг, утаагүй сайхан байсан. Миний хамгийн дуртай хоол бууз, гуляш. Монголд ирээд гадаадад яваа мэт сэтгэгдэл төрөөгүй. Яагаад гэвэл Монголд Солонгос хоолны газрууд олон. Мөн солонгос хэл мэддэг хүн олон болохоор монгол хэл сурах орчин тааруу санагдаж байна.  Би Монголд иргээд зургаахан сар болж байгаа учир цагаан сарын талаар ойлголт муутай байгаа” гэж Ким Же Мүг ярилаа.

Харин Ан Сон Хён “Багадаа аавтайгаа аяллаар Монголд ирж байсан. Хөдөө орон нутгаар аялж явахад малчин айлын амьдрал ахуй, найрсаг зочломтгой зан их таалагдсан. Үүнээс хойш Монгол хэлийг сурах сонирхол болсон л доо. Би монгол хэл сурахын хажуугаар МУИС-д солонгос хэл заадаг” гэж сонирхуулав.

-Тэгвэл чи Монголын цагаан сарын талаар нэлээд ойлголттой байх нь ээ?
-Цагаан сарын тухайд гэвэл солонгосчууд ч ялгаагүй хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг цагаан сар болгон тэмдэглэдэг. Солонгосын Цагаан сар гурван хоног үргэлжилдэг. Цагаан сарын өглөө эртлэн босож, угаалга үйлдээд, шинээр зэхсэн хувцсаа өмсөцгөөн, сар шинийн идээ будаа, сархадын дээжээрээ бурхан болсон өвөг дээдэстээ тахилга өргөдөг. Тахилга өргөж дуусмагц үндэсний хувцас болох өнгө өнгийн хамбуг өмсөн аав ээж, дотнын хүмүүстээ зочлон золгодог. Эцэг эх, эмээ өвөөдөө үр хүүхдүүд нь гүн хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл болгон мөргөж золгодог. Харин ахмад настнууд нь үүний хариуд хүүхдүүдэд мөнгө бэлэглэдэг.

-Яагаад мөнгө бэлэглэдэг юм бол?
-Том хүмүүст архи, зоог, хүүхдүүдэд жигнэмгийг мөнгөний хамтаар ерөөлийн үг хэлж, бэлэглэдэг уламжлалтай. Хүүхдүүдэд өгдөг золголтын мөнгөний утга учир нь хураах хуримтлуулах ухааныг багаас нь суулгаж, өндөгнөөс тахиа, тугалнаас үхэр болтол өсгөж үржүүлэх, тариалан эрхлэх талбай хүртэл бэлтгээрэй гэсэн утга илэрхийлдэг юм.

-Танай цагаан сарын тавагны идээ Монголынхоос юугаараа ялгаатай вэ?
-Цагаан сарын гол зоог нь цагаан дог юм. Нэг таваг доггун идэж байж нэг нас илүү насална гэсэн утга илэрхийлдэг.  Тутаргыг гурил болгон нүдэж янз бүрийн хэвэнд оруулаад, усаар шүршиж, цацлын догийг хийдэг. Догоор доггуг, дог мандү, шарсан дог, жигнэсэн дог, догны шөл, догон бууз, дог жабчэ зэргийг хийдэг. Солонгосын цагаан сарын Монголоос ялгаатай тал нь мөр гаргахгүй, засал хийлгэх гэж сүм орохгүй.

Абдул Али Мегдад: Би цагаан сараар нэг дор 108 бууз идсэн

Абдул Али Мегдад Афганистанаас иржээ. Түүнд найзууд нь Мөнхбат гэж монгол нэр  өгчээ. Тэр 2009 оны есдүгээр сард Монголд ирсэн.

Эхний жилд хэлний бэлтгэл ангид сураад, дараагийн жилээсээ МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд элсэн орсон. Одоо дөрөвдүгээр курсын оюутан болжээ. Монголд ирсэн нь миний хүсэл. Надад Монголын түүх, соёл, ёс заншил их сонирхолтой санагддаг. Түүх гэвэл Чингис хааны түүхийг сонирхдог байсан. Монголд ирэхээсээ өмнө интернэтээр Монголын тухай хайлт хийж, зураг үздэг байсан. Тэгээд гадаадад амьдардаг монголчуудын “Цахим өртөө” холбооны тэтгэлгээр сурч байгаа. Анх ирээд хэл мэдэхгүй, хоол унд нь таарахгүй хэцүү байлаа.

-Амралтаараа эх орон руугаа явдаг уу?
-Монголд таван жил сурах хугацаандаа Афганистан руу нэг л удаа очсон. Тэр үед Монголыг их санасан. Миний хамгийн дуртай хоол бол хорхог, цуйван. Анх Монголд ирээд хэл мэдэхгүй хэцүү байлаа. Гэхдээ манай ангийнхан, миний багш нар, ер нь монгол хүмүүс их найрсаг тусархаг, нөхөрсөг. Тиймээс хэл сурахад минь хүндрэл гараагүй.

-Тэгвэл цагаан сараар айлд очдог уу?
-Жил болгон найзуудынхаа гэрт очиж аав, ээжийг нь золгодог. Монголд ирсэн эхний жилийн цагаан сараар Төв аймаг руу явж, найзындаа зочилсон. Тэр үед анх удаа бууз идэж, айраг ууж үзсэн. Бууз надад их таалагдсан. Нэг дор бараг 108 бууз идсэн байх шүү. Тэр жил манай найз надад монгол дээл бэлэглэсэн. Монголын хөдөө хээр тал, Монголын цагаан сарын баяр надад их таалагддаг.

-Чи сургуулиа хаана ажиллах бодолтой байгаа вэ?
-Би Монголын нэлээд хэдэн аймгаар аялсан. Ажил санал болговол Монголд үлдэх сонирхолтой.

Х.Шинээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан