gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Батсүх: Шинэ технологи нэвтрүүлбэл иргэдийг хямд орон сууцаар хангаж чадна

Эдийн засаг
2013-09-27
0
Twitter logo

Барилгын салбарын зарим асуудлаар “Барилгын зөвлөгөө мэдээллийн төв”-ийн захирал Г.Батсүхтэй ярилцлаа.

-Барилгын салбарт нэн түрүүнд анхаарах ямар асуудал байна. Үүнийг яаж сайжруулах вэ?
-Барилгын салбарын хүнд суртал, тусгай зөвшөөрлийн асуудал хамгийн ихээр тулгамдаж байдаг. Тиймээс барилгын салбарт бизнес эрхэлж буй хүмүүс, мэргэжилтнүүд нэн яаралтай тусгай зөвшөөрөл олгох асуудлыг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх талаар ярьдаг.

Төр бүхий л тусгай зөвшөөрөл, зургийн магадлалын ажил, мэргэшсэн инженерүүдийн сургалт, норм дүрмийн шинэчлэлийн асуудлыг өөрөө хариуцаж байгаа нь бизнес эрхлэгчдэд саад учруулж байгаа юм. Тиймээс төр ганцаараа ажиллах биш, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй.

Хоёрдугаарт, барилга болон үл хөдлөх хөрөнгийн салбар гэх хоёр том салбарыг барилга гэдэг нэрийн дор нэгтгэж яриад байна. Барилга гэдэг нь үйлдвэрлэлийн процесс. Тухайн барилгыг чанартай материалаар чадварлаг боловсон хүчин барьж дуусгах асуудал. Харин барилгыг барьж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зохицуулалтаар явах ёстой. Тиймээс энэ хоёр зах зээлийг хооронд нь ялгаж салгаж бодлого, үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай байгаа юм. Барилгын ажлаасаа илүү урт хугацаа шаарддаг олон гарын үсгээ цөөлөх хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийн салбарт бодлого зохицуулалт дутагдаж байна. Үнийн өсөлт, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх иргэдийн оролцоо зэргийг судлах шаардлагатай байна.

-Орон сууцны үнэ өсч байна, цаашид улам өснө гэх юм. Үнийн өсөлтийг яаж барих вэ?

-Яамны зүгээс барилгын материалын үйлдвэрлэлд анхаарлаа хандуулахаас биш, орон сууцны үнийг тодорхойлох нь гол ажил биш. Хэрхэн орон сууцыг олноор нь чанартай, хямд өртөгтэйгээр барих вэ гэдэг асуудлыг л бодлогоо болгох хэрэгтэй. Түүнээс биш орон сууцны ам.метрийн үнийг нэг сая төгрөг болгоно гэж тооцох биш, яг тэр үнэдээ хүргэх ажлыг хийж, хэрэгжүүлэх ёстой.

-Тэгвэл орон сууцны үнийг хямдруулах ямар арга байна?
-Бизнес эрхлэгчдийн хурд, хөгжлийн хурдацыг төрийн байгууллагууд гүйцэж чадахгүй байна. Бизнес эрхлэгчид шинэ дэвшилтэт технологи, барилгыг хямд өртөгтэйгээр барих технологиудыг оруулж ирье гэтэл эдгээр шинэ технологиуд нь манай барилгын норм дүрэм стандартад тохирохгүй гэсэн шалтгаанаар үйлдвэрлэлд нэвтрэх боломжгүй болдог. Тиймээс манай улсын хувьд норм дүрмээ шинэчилж, шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, барилгыг хурдан барьдаг арга аргачлалыг нэвтрүүлж байж олон иргэдийг орон сууцаар хямд өртгөөр хангах боломжтой болно. Одоо байгаа байдлаараа иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангаж чадахгүй.

Өнөөдрийн байдлаар олон зөвшөөрөлгүй барилгууд байна. Тэдгээрээс олон ч барилгуудыг зогсоож, заримыг нь нураах арга хэмжээ авсан. Гэтэл энэ барилгуудыг барьж байгаа компаниуд бас л орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Тэднийг янз бүрийн байдлаар нүд үзүүрлэж, зөвшөөрөлгүй гэж хааж боохын оронд зөвшөөрлүүдийг нь аль болох хурдан гаргаад өгчихвөл “зөвшөөрөлгүй” гэж нэрлээд байгаа барилгууд байхгүй болно.

Одоогоор Улаанбаатар хотод 66 техникийн нөхцөлгүй барилга баригдаж байна. Эдгээрийг зогсооно гэж ярих биш, харин зөвшөөрөл олгох ёстой байгууллагуудыг нь хурдан олгохыг шаардах хэрэгтэй. Одоо зөвшөөрөлгүй гэж хааж боодог сэтгэлгээнээсээ салах цаг болсон. Тэр зөвшөөрлүүдийг нь өгөөд барилга барьж байгаа үйл явцыг нь төр засгаас дэмжих хэрэгтэй байна.

-Барилгын норм дүрэм, стандартыг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай юу. Ер нь энэ ажлыг яаж зохион байгуулах ёстой вэ?
-Монгол Улсын барилгын салбарт нийтдээ 500 гаруй норм стандартыг мөрддөг. Эдгээрийн 80 орчим хувь нь хуучин социализмын үед буюу 1990-ээд оноос өмнө боловсруулсан норм стандартууд байгаа юм. Тиймээс зайлшгүй шинэчлэх хэрэгтэй байна. Шинэчлэлийн ажлыг төрийн байгууллага гартаа авсан. Энэ байгууллага барилгын компаниудаас жил болгон орлогынх нь 0.18 хувийг авдаг. Одоогийн байдлаар энэ мөнгө нь хуримтлагдаж, тэрбум гаруй төгрөг болчихоод байна. Үүгээр норм дүрэм, стандартуудыг шинэчлэх ёстой байтал ашиглахгүй зүгээр байлгаад байдаг. Тиймээс төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн компаниуд үүнийг шинэчлэх ажлыг хариуцъя гэж байгаа ч тэр боломжийг нь олгохгүй байна. Энэ ажлыг хийхээр барилгын салбарын 11 төрийн бус байгууллага нэгдэж “Барилгын хөгжлийн үндэсний төв”-ийг байгуулсан.

Уг нь энэхүү байгууллагад төрийн байгууллагын эрх үүргийг шилжүүлэх үйл ажиллагаа өмнөх Засгийн газрын үед яригдаж, гэрээ хийсэн. Гэтэл одоо гэрээ хэрэгжихгүй байна. Тиймээс нэн даруй энэ асуудлыг хувийн хэвшлийнхэнд шилжүүлэх хэрэгтэй.

-“Хас” банк найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгааг нэмсэн, уул уурхайн салбарын ажилтнуудад зээл олгохгүй байна гэх иргэдийн гомдол гарч буй. Үүнтэй холбоотойгоор цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа нэмэгдэнэ гэсэн яриа гарч байна. Ийм байх боломжгүй биз дээ?
-Зээлийн урьдчилгаа 30 хувь байгаа. Үүнээс дээш хувийн урьдчилгаа авч байгаа банк байх юм бол хариуцлага тооцно гэдгийг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгдсэн. Орон сууцны зээлийг уул уурхайн ажилчин, хувиараа бизнес эрхлэгч гэж ялгаварлахгүйгээр олгох ёстой. Ажилтай орлоготой Монгол иргэн бүр хамрагдах эрхтэй гэж үндсэн зээлийн дүрэм журамд заасан байгаа болохоор ийм асуудал байх ёсгүй.

М.Ариунсувд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан