gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа Үндэсний тэтгэврийн албанд шимтгэл төлж байсан бол буцаан авч болно

Нийгэм
2013-10-17
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-10-17
БНСУ-д өдгөө 35 мянга гаруй Монгол иргэн хөдөлмөрлөж байгаа гэсэн албан бус баримт бий.

Харин олон жилээр гадаадад хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч буцаан авч чаддаггүй.

Харин БНСУ-д ажиллаж байсан иргэдийн шимтгэлийн НДЕГ-аас буцаан олгохоор болсон байна. Энэ талаар НДЕГ-ын Санхүү бүртгэлийн газар, Гадаад дахь төлөөлөгчийн газрын бүртгэл тооцоо, буцаан олголт хариуцсан мэргэжилтэн Т.Болорчимэгээс тодрууллаа.

-БНСУ-д ажиллаж байсан иргэдийн шимтгэлийг НДЕГ-аас буцаан олгож байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-БНСУ болон Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн 2007 оны гуравдугаар сараас эхэлж гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 4-нд хоёр улсын хоорондын хэлэлцээр болсон. Дээрх хэлэлцээрийн дагуу БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа Үндэсний тэтгэврийн албанд шимтгэл төлж байсан иргэдэд шимтгэлийг нь буцаан олгохоор болсон байгаа.

-Нийт хэчнээн иргэд шимтгэлээ буцаан авах тооцоо байгаа вэ?

-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа Үндэсний тэтгэврийн албанд шимтгэл төлсөн нийт 2273 хүн шимтгэлээ аваагүй байсан. Эдгээр иргэд шимтгэлээ буцаан авч болно. Тус улсын хуулиар дээрх иргэд нутагтаа очсоноосоо хойш шимтгэлээ таван жилийн дотор буцаан авахгүй бол хугацаа нь өнгөрөөд 60 настайдаа авах боломжтой байдаг. Тиймээс дээрх иргэдийн таван жилийн хугацаа нь болох гэж байгаа учир яаралтай авахыг уриалж байна.

-Дээрх иргэдтэй хэрхэн холбоо барьж байгаа вэ?
-Манай байгууллагаас иргэдтэй холбоо барих ямар нэгэн утасны дугаар, хаяг гэх зэрэг зүйл байхгүй байгаа учир Мобиком корпорацитай гэрээ байгуулан 1199 дугаарын лавлах утастай хамтран ажиллаж байгаа. Тиймээс Мобикомын дугаар барьдаг бүх хэрэглэгчдэд мессэж явуулсан. Тодруулбал, “Хэрэв та БНСУ-ын үндэсний тэтгэврийн албанд шимтгэл төлж байсан бол тухайн шимтгэлийн мөнгөө бүгдийг нь буцаан авах боломжтой. Хэрэв асууж лавлах зүйл байвал 1199 дугаарын утаснаас лавлаарай” гэсэн утгатай мессэж явуулж байгаа.

-Гэрээгээр ажиллаж байсан иргэд тэтгэврийн шимтгэлээ Солонгос эсвэл Монголын талын алинд нь төлж байснаа яаж мэдэх вэ?

-Хэрэв БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан иргэд тэтгэврийн шимтгэлээ Солонгос эсвэл Монголын талд төлж байсан эсэхээ мэдэхгүй байгаа бол 1199 дугаарын лавлах утас руу утасдаад регистрийн дугаараа хэлээд шалгуулах боломжтой. Хэрэв 2273 нэрний дунд тухайн хүний нэр байвал БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанд төлсөн бүх шимтгэлээ буцааж авна гэсэн үг.

-БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа тэтгэврийн шимтгэл төлж байсан ч эдгээр нэрс дотор нь байхгүй байвал иргэд хаана хандах хэрэгтэй вэ?
-Хэрэв ийм тохиолдол гарвал 1199 дугаарын утсаар холбогдож, шүүлгээд нэр нь гарч ирэхгүй байвал НДЕГ-т ирж шалгуулах бүрэн боломжтой байгаа. Гэхдээ шалгуулахаар ирэхдээ БНСУ-д амьдарч байхдаа авч байсан түр үнэмлэхнийхээ дугаарыг мэдэж ирэх хэрэгтэй. Тэгвэл энэ дугаарын дагуу бид шалгаад өгнө.

-Нийгмийн даатгалын шимтгэлээ буцаан авах иргэд ямар бичиг баримт бүрдүүлж ирэх вэ?
-Тухайн иргэний нэр 2273 хүний жагсаалтад байвал гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар хэрэгтэй. Гэхдээ нүүрэн болон визтэй хэсэг мөн орсон гарсан тамга дарсан хэсгүүдийг нь бүгдийг нь тус бүр гурван хувь хувилсан байна. Түүнчлэн бүртгэлийн хураамж 45 мянган төгрөгийг Улаанбаатар банкинд тушаасан баримтаа бүрдүүлээд өөрийн харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын газарт очиж, нэхэмжлэл бичээд, түүнийг нь БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба руу явуулж, шимтгэлийн мөнгийг нь олгуулна.

-Ер нь танай байгууллага хэчнээн улстай нийгмийн даатгалын чиглэлээр хамтран ажиллаж байгаа вэ?

-Манай байгууллага энэ тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн улстай хамтран ажиллаж байна. Тодруулбал, БНСУ, Казахстан, ОХУ, Унгар зэрэг дөрвөн улстай хамтран ажиллаж байгаа.

Ж.Отгонмягмар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан