gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Ганбямба: Монгол Улсын Зэвсэгт хүчин хуучирсан зэвсэг, техникээр байлдааны бэлэн байдлаа хангадаг

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2022-01-14
351
Twitter logo
Г.Тэгшсүрэн
351
Twitter logo
Нийгэм
2022-01-14
С.Ганбямба: Монгол Улсын Зэвсэгт хүчин хуучирсан зэвсэг, техникээр байлдааны бэлэн байдлаа хангадаг Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал С.Ганбямба

Цэргийн албан хаагчид нэгнийгээ дээрэлхэж, шийтгэж буй бичлэг цахим орчинд тархсан. Дээрх зүй бус үйлдлийг гаргасан хал цэргүүд шүүхээс ял сонсов. Мөн Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн, долоон хоногийн дараа халагдаад гэртээ харих байсан байлдагч гэнэтхэн амиа егүүтгэлээ.

Түүнээс гадна Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга согтуурсан үедээ байлдагчийн аминд хүрсэн гээд тоочвол Монголын Зэвсэгт хүчний анги байгууллагад харамсалтай үйл явдал цөөнгүй гарав. Улмаар Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын офицер, ахлагч нарын албандаа хандах хандлага, сэтгэлзүйн түвшинг тогтоох үзлэгийг БХЯ, ЗХЖШ-аас хийсэн. Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал С.Ганбямбаас тодрууллаа.

-Цэргийн ангид гарсан олон харамсалтай явдлын дараа офицер, ахлагч нарын ёсзүй, зан байдлыг шалгасан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Бид өнгөрсөн 2021 онд Зэвсэгт хүчний нийт офицер, ахлагч нарын дунд түвшин тогтоох үзлэг явуулсан. Энэ нь офицер, ахлагч нарын албандаа хандах хандлага, ёсзүй, төлөвшил, сахилга хариуцлагын түвшинг тодорхойлох зорилготой байлаа. Бид энэ үзлэгээр алба хаагчдаа хөгжүүлэх, хандлагыг дээшлүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх  чиглэлээр хийх ажил, арга хэмжээнийхээ чиглэлийг тодорхойлсон.

Түвшин тогтоох үзлэгээр алба хаагчдын 20 хувь нь ёсзүйн төлөвшилгүй, сахилга хариуцлага алдсан байсан.

-Тэдний хандлага, ёсзүйн түвшинг хэрхэн дүгнэсэн бэ?
-Нийт хамрагдсан бүрэлдэхүүний дийлэнх буюу 80 гаруй хувийн үүрэг гүйцэтгэх чадвар, ёсзүй, сэтгэлзүйн чадамж өндөр  байна. Үлдсэн 20 гаруй хувьд сахилга хариуцлага алдсан, ёсзүйн төлөвшилгүй, түүнээс үүдэн захиргааны арга хэмжээ тооцуулсан алба хаагчид багтсан. Энд эрүүгийн хариуцлага хүлээсэн хүмүүс ч бий. Захиргааны болон цэргийн алба хаагч хоорондын харилцааны зөрчил, дутагдал гаргасан алба хаагчдаа бид холбогдох хууль, цэргийн дүрмийнхээ хүрээнд арга хэмжээ авч ажилласан.

-ЗХЖШ цаашид дүрмийн бус харилцааг хэрхэн зохицуулах бодлого барьж байна вэ?
-Яагаад, ямар үндэслэлээр харилцааны зөрчил гаргаад байна вэ гэдэг асуудал байдаг. Зөвхөн хугацаат цэргийн алба хаагчаас гадна ахлагч, офицеруудын хооронд, эсхүл байнгын бүрэлдэхүүн дунд ч ийм асуудал бий. Нэгт, хувь хүний төлөвшлийн асуудал. Мөн дээр нь нийгмийн уур амьсгал ч нөлөөлж байна. Хэдийгээр цэргийн хүн ч гэлээ тэд нийгмийн л нэг төлөөлөл шүү дээ. Гэтэл нийгэмд гарч буй зарим сөрөг үйл явдлыг хүлээн авах, тунгаах чадвар хүн бүрд өөр. Тийм болохоор хоорондоо зөрчил гаргах асуудал үүсдэг. Цаашид ЗХЖШ-аас эдгээрийг багасгах, урьдчилан сэргийлэх, бууруулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

-Хувь хүний төлөвшил нөлөөлдөг гэж та хэллээ. Цэргийн албанд үүрэг гүйцэтгэх алба хаагчийг сонгон авахдаа хувь хүний төлөвшил, сэтгэлзүйн байдлыг шалгадаг уу?
-Шалгалгүй яах вэ. Цэргийн албаны тухай хуульд офицер ахлагчид тавигдах шаардлага, ёсзүй төлөвшлийг тодорхой заасан. Гэхдээ энэ бол ил асуудал биш. Таныг хараад л ёсзүй, төлөвшлийг тань шууд тодорхойлж чадахгүй шүү дээ. Офицер, ахлагч нарыг Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэж байна. Дөрвөн жил суралцах хугацаанд тухайн хүний төлөвшил харагддаг. Хэрэв үнэхээр боломжгүй бол сургуулиас нь хасах, өөрөө гараад явах ч тохиолдол бий. Мөн сургуулиа төгсөөд, албанд очоод байлдагч болон бусадтай ажиллаад ирэхээр тухайн хүний үндсэн суурь зан төлөв нь гарч ирдэг. Үүнээс болж асуудал үүсгэх зүйл бий.

Цэргийн ангиудад сэтгэлзүйчийн орон тоо байдаг. Гэтэл цэргийн сэтгэлзүйчээр нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн цөөн.

-Цэргийн албан хаагчдынхаа сэтгэлзүйн асуудалд хэрхэн анхаардаг вэ? Тэр дундаа алслагдсан аймагт хил дээр үүрэг гүйцэтгэж буй хүмүүст сэтгэлзүйн хувьд тулгамдаж буй асуудал бий болов уу?
-Монгол Улсын Зэвсэгт хүчинд өнөөдрийн байдлаар сэтгэлзүйн чиглэлээр бэлтгэгдсэн офицер, ахлагч хангалттай алга. Гэхдээ өнгөрсөн цагийн туршлага, сургамжаасаа үүдээд офицер, ахлагч нарыг болон цаашид сэтгэлзүйн чиглэлээр зэвсэгт хүчинд ажиллах сонирхолтой сэтгэлзүйч мэргэжилтэй залуучуудыг сонгон шалгаруулаад Үндэсний Батлан хамгаалахын их сургууль дээр хоёр дамжааг хичээллүүлж байна. Энэ дамжаагаа дүүргэсэн, зохих шалгуур үзүүлэлт хангасан залуусыг зэвсэгт хүчинд ажиллуулах юм. Цэргийн алба хаагчийн сэтгэлзүйн тогтвортой байдал хангагдах, харилцааны зөрчил буурах болов уу гэсэн бодлогоор энэ сургалтыг явуулж байна.

-Цэргийн ангиудад сэтгэлзүйчийн орон тоог шинээр нэмнэ гэсэн үг үү?
-Уг нь цэргийн ангиудад сэтгэлзүйчийн орон тоо байдаг. Гэтэл цэргийн сэтгэлзүйчээр нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн цөөн. Тиймээс ерөнхий мэргэжил эзэмшсэн залуусыг цэргийн сэтгэлзүйд бэлтгэн Зэвсэгт хүчний анги, байгууллагад ажиллуулъя гээд байгаа юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин хуучирсан зэвсэг, техникээр байлдааны бэлэн байдлаа хангадаг.

-Зэвсэгт хүчний салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Олон байна. Хамгийн том асуудал нь төсөв. Бид эх орноо батлан хамгаалах чиг үүрэгтэй боловч зэвсэг, техникээ хангалттай худалдаж авах, бие бүрэлдэхүүнээ бэлтгэх, орчин нөхцөлийг нь сайжруулахад төсөв маш хүрэлцдэггүй. Бусад улс орнууд хамгийн орчин үеийн зэвсэг, техникээр байлдааны үеийн бэлтгэлээ хангаж байна. Гэтэл Монгол Улсын Зэвсэгт хүчин хуучирсан зэвсэг, техникээр байлдааны бэлэн байдлаа хангадаг.

Гэхдээ бид хуучирсан гээд дэмий зогсоогүй. Байгаа зэвсэг, техникээрээ бид хэрэгцээтэй цагт үүрэг гүйцэтгэнэ гэсэн зорилготойгоор бэлтгэл, сургуулилалтаа хийсээр байна. Бидэнд өндөр төсөв хэрэгтэй байгаагийн шалтгаан нь орчин үеийн хүчин чадал сайтай зэвсэг, техник худалдан авах шаардлага бий. Гэтэл олон улсын зах зээл дээр тэдгээр нь өндөр үнэтэй юм. Ийм учраас бидэнд төсөв хүрэлцээгүй байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан