Арванхоёрдугаар
сар айлчлан ирж буй энэ цаг мөчид цас мөсний одод бэлтгэл сургуулилтаа жигдлэн,
уралдаан тэмцээнд жигдрэн жагслаа. Тэднээс уран гулгагчид хамгийн түрүүнд
тэмцээнээ эхэлсэн бол биатлончид сүүл хамах нь. Ихэнх төрлийнхөн эхний шатаа
давжээ.
Шорт-трек. Дэлхийн цомын III шат Голландын Хееренвенд өнгөрөгч амралтын
өдрүүдэд боллоо. Азийнхны ноёрхол энд ч тасраагүй бөгөөд хувийн гурав, багийн
хоёр медаль л бусад тивийнхэнд оногдсон. Эмэгтэйчүүдийн 1500 метрт БНСУ-ын Жүн
Ынь-Жү, Жинь Сүнь-Ю, Хятадын Жоү Ян, 1000 метрт мөнөөх Жинь Сүнь-Ю, Хятадын Ван
Мэнь, Жоү Ян нар медаль хүртэв. 500 метрийн эхний уралдаанд түрүүлсэн
олимпийн аварга Ван Мэнь дараах гараанд мултарчээ. Түүний нутаг нэгтнүүд
(Л.Чьюхион, Ж.Наньнань, Ф.Тянью) медалийн тавцанд гишгэсэн. Буухиад БНХАУ,
Итали, Оросын баг тэргүүлэв.
Эрчүүдийн бүх алтыг БНСУ дангаар эзэгнэж, “Турин-2006” олимпийн баатар Ан
Хён-Сү 1000 метрт 1.24,385-аар дэлхийн рекордыг шинэчлэв. Тэрбээр 2004 онд Хятадын
Ж.Жянь-жүний тогтоосон рекордыг 0,3 секундээр ахиулсан нь энэ.
Ан Хён Сүгээс гадна Со Кён Сү, Ли Хо Сүк, Сүн Ши-Бэк, Квак Юн Ги нар тус бүр
2-4 медаль зүүж, 500 метрт Канадын Ф.Тремблэ, Ч.Хэмлин нар мөнгө, Японы
Х.Тэрао, 5000 метрийн багийн буухиад БНХАУ-д мөнгө, Японд хүрэл медаль оногдсон
юм.
Дараагийн Дэлхийн цом XI.30-XII.2-нд Италийн Торинод болно.
Уулын цана. Канадын Панорамад болсон Дэлхийн цомын слалом төрөлд
Австрийн 26 настай тамирчин Марлис Шильд ялалт байгуулав. Чехийн Ш.Захробска,
Хорватын А.Иелюшич нарт түүнийг гүйцэх боломж гарсангүй. Дэлхийн цомын нийлбэр дүнгээр
ч М.Шильд 262 оноотой тэргүүлж, Италийн Дениз Карбон 209, Австрийн Николь Хосп
162 оноогоор удаалж явна.
Эрэгтэйчүүдээс ноднингийн дэлхийн цомын эзэн Аксель Лунд Свиндаль (Норвег) 234 оноогоор
өнгөлж, М.Шильдийн дурлалт залуу, олимпийн аварга Б.Райх 166, Финландын
К.Паландер 140 оноогоор удаалж буй. Канадын Лейк-Луизд болсон супер-жи гараанд
эхний хоёр нь байраа хадгалж, Швейцарийн Дидье Кушь гуравлажээ.
Биатлон. 2007/2008 улирлын эхний гараа өчигдөр Финландын Контилахтид
эхэллээ. Биатлоны хамаг шилдгүүд тэнд чуулсан мэдээ байна. Улмаар Дэлхийн цом
Хохфильцен (XII.6-9), Поклюка (XII.12-16), Оберхоф (2008.I.2-6), Рухпольдинг
(I.8-13), Антхольф (I.16-20), Пёнчан (II.27-III.2), Ханты-Мансийск (III.5-9),
Холменколленд (III.12-16) явагдах юм. Харин ДАШТ 2008 оны хоёрдугаар
сарын 8-17-нд Шведийн Остерсунд хотноо болно.
Чарга. Калгарид болсон Дэлхийн цом уламжлал ёсоор герман нисэгчдийн
ялалтаар өндөрлөв. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд дэлхийн хошой аварга Давид Мёллер
тэргүүлж, Ян Айхорн (Герман), олимпийн хошой аварга Армин Цоггелер (Итали)
удаалсан. Дэлхийн цомын нийлбэрээр Я.Айхорн, А.Цоггелер нар байраа солилцжээ
(Мёллер 185, Цоггелер 170, Айхорн 155).
Хосоор 2002 оны олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга П.Ляйтнер-А.Решийн
баг тасархай түрүүлж, тэдний нутаг нэгтнүүд медалийн байрыг алдаагүй байна.
Дэлхийн цомд аваргууд 185, К.Оберштольц-П.Грубер (Итали) 135, ах дүү Лангерууд
(Австри) 132 оноотой яваа.
Эмэгтэйд Германы дэлхийн аварга Татьяна Хюфнер, олимпийн аварга
С.Краузхаар-Пилах, дэлхийн залуучуудын аварга Н.Гайзенбергер нар Калгарид
дараалав. Нийлбэр дүнгээр олимпийн аварга (185) тэргүүлж, Гайзербергер 155,
Хюфнер 136 оноотой байна.
Тэшүүр. Соли-Лейк-Сити, Калгари зэрэг олимпийн нийслэлд уралдсан
тэшүүрчдийн гурав дахь буудал нь ОХУ-ын Коломна. Будаг нь ханхалсан шинэхэн
ордноороо оросууд их бахархаж буй аж.
Цана. Улирлын хоёр дахь Дэлхийн цом Норвегийн Бейтостоленд дөрвөн зайд явагдав.
Нутгийн эзэд гурван зайд түрүүлснээс хамгийн сонирхолтой нь эрэгтэй буухиад М.Сундби,
Т.Хофстад, Т.Хетланд, Й.Свартедаль нараас бүрдсэн “Norway II” баг нь I багаа
ялсан аж.
Эр. 15 км:1.А.Тайхманн (Герман) 36,31 2.Л.Бауэр (Чех) +6,3 секунд хоцров
3.А.Содергрен (Швед) +13,3…Норвегийн домогт биатлонч Оле-Эйнар Бьорндален
лидерээс 6,97 секунд хоцрон V байр эзлэв.
4х10 км буухиа: 1.Норвег-2 1.39.47,1 2.Норвег-1 +0,4 3.ОХУ-1 +11,0
Эм. 10 км:1.М.Бьорген (Норвег) 26.16,3 2.В.Скофтеруд (Норвег) +20,3 3.Ш.Калла
(Швед) +21,2
4х5 км буухиа:1.Норвег-1 55.30,7 2.Герман-1 +8,9 3.Финланд +13,2
Норвегийн багт А.Якобсен, М.Бьорген, Т.Йохауг, В.Скофтеруд зэрэг шилдэг залуу цаначид
уралдсан бол тэдний гол өрсөлдөгч Финланд хууччуулаа (А.Сааринен, Р.Ропонен)
залуустай илгээжээ.
Уран гулгалт. Дэлхийн цомын тав дахь шат “Cup of Russia” энэ сарын 23-25-нд
Москвад боллоо.
Өнөөдөр Японы Сендайд эхэлж буй NHK Trophy нь сүүлчийн шат бөгөөд төрөл бүрийн “ТОП-6”
Торинод (XII.13-16) ISU Grand Prix-д өрсөлдөнө.
Хос:1.Дан Жан-Хао Жан (БНАУ) 192,68 2.А.Савченко-Р.Шелковы (Герман)
185,95 3.Ю.Кавагүчи-А.Смирнов (ОХУ) 181,71
Эм:1.Ким Ю-На (БНСУ) 197,20 2.Ю.Накано (Япон) 172,77 3.Ж.Рошетт
(Канад) 169,91
Эр:1.Ж.Вейр (АНУ) 229,96 2.С.Ламбьель (Швейцар) 218,84
3.А.Грязев (ОХУ) 206,13
Бүжиг:1.О.Доминина-М.Шабалин (ОХУ) 205,24 2.Н.Пешала-Ф.Бурза (Франц) 184,38
3.А.Задорожнюк-С.Вербило (Украин) 161,64
Б.Цагаанбаатар