Монголын спортын 15 холбоо хамтарсан Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхэлнэ.
Арав хоногийн турш Мөсөн өргөөд үргэлжлэх тус тэмцээнийг зохион байгуулж буй Монголын спортын корпорацын Гүйцэтгэх захирал Б.Хосбаяртай ярилцлаа.
Монголын спортын корпорац (Спок) нь спортын менежментээр үйл ажиллагаа явуулж буй Монгол дахь анхны компани юм.
-Улсын аварга шалгаруулах тэмцээний тухай ярихаас өмнө өөрийгөө танилцуулаач? Спортын салбартай ямар холбоотой вэ?
-Би спортын салбарт 19 дэх жилдээ ажиллаж байна. Анх 2003 онд ТВ9-д спортын сэтгүүлчээр ажилд орсон. Багаасаа сонирхолтой, спорт үзэх дуртай, статистик хөтөлдөг байсан тул найзуудтайгаа хамт “Спортын цонх” сэтгүүлийг үүсгэн байгуулж байлаа. Энэ нь Монголын спортын анхны өнгөт сэтгүүл болсон.
2009-2014 онд Монголын үндэсний олимпын хороонд ажилласан. Энэ хугацаандаа туялзуур сэлэмний холбоог үүсгэн байгуулж найман жилийн хугацаанд ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан. Математикч мэргэжилтэй ч спортын менежментэд сонирхолтой болж 2015 онд Швейцарт спортын менежментээр магистрт сурсан. 2017-2021 онд Саудын Арабын олимпын хороонд ажиллаж ирээд өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Спок-ыг байгуулан ажиллаж байна.
Хөдөлгөөн хоолтой адил бидний анхдагч хэрэгцээ
-Саудын Арабын олимпын хороотой яаж холбогдов?
-Спортын менежментэд ажилладаг хүн олон улсад цөөхөн. Дэлхий даяар энэ салбарт идэвхтэй ажилладаг 10 мянга орчим хүн байдаг. Гадаадад суралцаж байх хугацаандаа тэдний олимпын хорооны хүмүүстэй танилцаж, ажлын санал хүлээн авснаар явж байсан
-Саудын Арабын олимпын хороо манайхаас юугаараа ялгаатай вэ?
-Хүн ам, соёл нь өөр учраас ажиллах хэлбэр, спортыг үзэх үзэл нь өөр. Тус улсад спорт маш хурдан хөгжиж байна. 2030 он хүртэлх төлөвлөгөө гаргачихсан яарч буй. Тэр хэмнэлийг нь сурч авсан. Долоон өөр улсын хүмүүстэй ажиллаж байсан тул олон шинэ санаа, сонирхолтой зүйлсийг мэдэж түүнийгээ Монголын хөрсөнд буулгахыг хүссэн.
ХҮМҮҮСИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ЗАХ НЬ СПОРТЫН КОРПОРАЦ БАЙХ ЮМ
-Монголын спортын корпорац гэдэг старт-ап компани юу хийдэг юм бэ?
-Хүмүүс хөдөлгөөнийг хэрэгцээ гэж мэддэггүй байсан. Цар тахлын улмаас тусгаарлалтад олон хоног байсны дараа хөдөлгөөн нь хүний анхдагч хэрэгцээ юм байна гэдгийг ойлгосон. Хөдөлгөөн хоолтой адил бидний анхдагч хэрэгцээ.
Хүмүүсийн хоолны, тэр дундаа махны хэрэгцээг хангахын тулд Хүчит шонхор, Барс зэрэг зах ажилладаг. Тэгвэл үүнтэй адил хөдөлгөөний хэрэгцээг хангах зах нь Спортын корпорац байх юм. Спортын тэмцээн уралдаан зохион байгуулах нь бидний ажлын ердөө нэг хэсэг. Үүнээс гадна бид спортын холбоо, хамтрагч байгууллагуудын хооронд холбоос болж ажилладаг. Мөн ахуй, үе хоорондын ялгааг зөв залгамжлуулах зорилгоор шинэчлэл хийж буй.
-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулж байна. Ямар ач холбогдолтой тэмцээн бэ?
-Монголын спортын корпорацаас энэ жил олон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ. Спортын холбоод улсын аварга шалгаруулах тэмцээнээ жил бүр хийдэг. Эдгээр тэмцээн нь ихэвчлэн нэгдүгээр сард болдог. Холбоод тус тусдаа тэмцээн зохиоход зардал их гардаг байсан бол ийнхүү нэгтгэснээр зардлыг хэмнэж буй. Тухайлбал нэг холбооны тэмцээний 50-60 медаль хэвлүүлэхийн оронд 15 холбооны тэмцээний мянга орчим медалийг хэвлүүлэхэд нэгжийн үнэ буурна. Нэг газар зохиож, нэгдсэн журмаар телевизүүдтэй гэрээ байгуулж байгаа тул илүү хялбар болж байна.
Бид хамтын үнэ цэнийг бүтээж тэгш оролцоо, хүртээмжтэй байдлыг анхаарч ажиллаж байна. Үүний нэг жишээ нь тэргэнцэртэй туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулна. Хувь хүн ямар олонлогт харьяалагддаг нь хамаарахгүйгээр манай нэгдсэн тэмцээнд оролцож болно. Хэн ямар нөхцөл байдалд байгаа нь чухал биш. Хөдөлгөөн хийх хэрэгцээтэй. Тэр хэрэгцээг нь хангах боломжоор бид хангана.
Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний спортын төрлүүд:
- Жиү жицү
- Хүндийн өргөлт
- Байт харваа
- Уран гимнастик
- Аэробик
- Паркур
- Спортын гимнастик
- Тэргэнцэртэй сэлэм
- Олон улсын шага
- Шатар
- Холимог тулаан
- Break dance
- Cheerleading
- Сэлүүрт завь
- Pubg mobile
- Тусгай олимпын боче
- Тусгай олимпын ширээний теннис
- Тусгай олимпын заалны хоккей
Бид спортоо аль болох солонгоруулж, хүртээмжтэй байлгахыг зорьсон. Спорт гэдэг бол хэрэгцээ, энэ хэрэгцээг хангах спортын төрөл нь ямар ч байж болно. Жишээ нь бид сэлүүрт завины танхимын төрлийн улсын аваргыг хийнэ. Хүн спортоор хичээллэхэд нөхцөл байдал ямар ч хамаагүй гэдгийг хүргэхийг хүссэн. Спортыг заавал танхимд, бүрэн эрүүл байж хичээллэхгүй. Хэн ч спортоор хичээллэж болно.
-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохиоход спортын холбоодоо хэрхэн сонгосон бэ?
-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн нь миний болоод манай хамт олны олон жил бодож явсан, багаасаа мөрөөдөж байсан зүйл. Монголын спортын корпорац дээр хэрэгжиж буй төсөл бүрийг бид эртнээс төлөвлөж байсан.
Бид өнгөрсөн зургаадугаар сараас спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Спортын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажил их хэцүү. Хүн хүч, цаг хугацаа их зарцуулдаг бэрхшээлтэй ажил. Иймээс бид ерөнхий нарийн бичгийн дарга нарын арыг даадаг. Тодруулбал, бичиг цаасыг нь цэгцэлж, гадаад харилцааны орчуулгыг нь хийж, визийн анкетыг нь бөглөх, тэмцээний анонс, медаль хэвлэх зэргээр холбооны бодлогод оролцохгүйгээр тусалдаг. Энэ үйлчилгээгээр дамжуулан 15 холбоотой хамтран ажиллаж байгаа ба тэдгээр холбоодыгоо нэгтгэн улсын аварга шалгаруулах тэмцээн зохиож байгаа нь энэ. Ингэснээр холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нь тэмцээний зохион байгуулалтад санаа зовохгүйгээр тэмцээний шүүлт, тамирчдыг олон улсад гаргах зэрэгтээ анхаарах боломжтой болж байна.
-Цаашдаа Монголын бүхий л спортыг нэгтгэсэн тэмцээн болгон өргөжүүлэх үү?
-Бид 7-8 жилийн ирээдүйг харж төлөвлөж буй. 2024 онд компаниа олон нийтэд нээлттэй болгоно. Тэмцээнээ Азийн наадмын хэмжээнд зохион байгуулахаар тэмүүлж байна. Яваандаа бид Азийн наадмыг зохион байгуулахыг үгүйсгэхгүй.
-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд цаашид олон улсын тэмцээнд оролцох эрхээ авах уу?
-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зохиогдох спортын төрөл бүр албан ёсны аваргаа тодруулж байгаа бөгөөд 2022 оны улсын аварга гэдэг цолыг хүртэнэ. Цаашид олон улсын тэмцээнд орох эрх нь баталгаажиж буй.
ЗАРИМ ДҮРМИЙГ НЬ ӨӨРЧИЛЖ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛСЭН ШАГАЙН ХАРВААН АНХНЫ ТЭМЦЭЭН БОЛНО
-Спортын корпорацын бусад чухал ажлуудаас дурдвал?
-Бид спорттой холбоотой олон чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ. Оюуны болон тулааны спортын наадам зохионо.
-Корпорацад ямар баг ажиллаж байна вэ?
-15 үндсэн ажилтан, 6 дадлагажигч, сайн дурын 100 гаруй ажилтан, 8 зөвлөхтэй ажиллаж байна. Сайн дурын хүмүүсээ нээлттэй зараар сонгон шалгаруулаад, сургалт явуулж байна. Амралтын үе таарчихсан болохоор хүмүүс идэвхтэй байгаа ажиглагдлаа.
-Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж буй зарим спорт сонирхол татаж байна. Жишээ нь сэлүүрт завь, шагайн харвааг хэрхэн зохион байгуулах вэ?
-Сэлүүрт завины спортоор хаана ч хичээллэж болно. Бид Олон улсын спортын хорооноос зөвшөөрч тэмцээн зохиогоод эхэлсэн виртуал хувилбарын улсын аваргыг зохионо. Тамирчид төхөөрөмж дээр 2000 метр зайнд уралдах юм.
Сэлүүрт завины виртуал хувилбарын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тамирчид төхөөрөмж дээр 2000 метр зайнд уралдах юм.
Мөн манай компаниас "Олон улсын шага" гэж төсөл хэрэгжүүлж буй. Үндэсний шагайн харвааг олон улсын стандартад нийцүүлж, олимпын наадмын хөтөлбөрт оруулах зорилготой анхны тэмцээнээ зохионо. Олон улсын шаардлагын дагуу уламжлалт шагайн харваанаас зарим дүрэм, онооны системийг өөрчилсөн. Бид АНУ-д олон улсын холбоог нь байгуулчихсан.
Үндэсний шагайн харваа нь ямар байж ирсэн тэр өв соёлоороо явж байх ёстой. Өв соёлыг хөндөж болохгүй. Харин өөрсдийнхөө чиглэлийг хөгжүүлж олон улсын тэмцээнийг зохион гадаад хүмүүсийг чөлөөтэй хичээллэх боломжоор хангана. Энэ бол Монголын спортыг олон улсад сурталчлах нэг хэлбэр юм. Спорт олон улс руу гарахын тулд гарцаагүй жендэр, эрх тэгш байдлыг хангах хэрэгтэй. Иймээс эмэгтэй хүн шагай харваж, бөх барилдах боломжтой.
И-спортын тамирчид мэргэжлийн болох тусам биеийн тамираар хичээллэх цаг нь нэмэгддэг
-Спортын корпорац нь хөдөлгөөнийг дэмжих зорилготой гэлээ. Тэгвэл их спорттой харьцуулахад хөдөлгөөн бага хийдэг и-спортыг хэрхэн тайлбарлах вэ?
-Бид и-спортыг хориглож чадахгүй. Харин идэвхтэй хөдөлгөөнөө хийж зөв хэрэглэх ёстой гэж уриална. И-спортын тамирчид мэргэжлийн болох тусам биеийн тамираар хичээллэх цаг нь нэмэгддэг. Хүн төрөлхтөн хүссэн хүсээгүй дэлгэц, онлайнтай уягдана. Харин хажуугаар нь хөдөлгөөнөө заавал хийх ёстой гэдгийг уриална.
-Тэмцээнийг ямар телевизүүдээр шууд дамжуулах вэ?
-Монгол HD телевиз, SPS National суваг бүтэн дамжуулна. ETV, MNB телевизүүд мөн хамтран дамжуулна. Бид 2.1 сая монголчуудад хүргэхээр төлөвлөж байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа
-Баярлалаа