УИХ-ын гишүүд Н.Ганибал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, Асуулга тавьжээ. Тэрээр асуулгадаа “Монгол Улсад тулгамдаж буй асуудлын нэг бол хог хаягдал.
- 2009 оны байдлаар улсын хэмжээнд 840 мянган тонн хог хаягдал гаргасан бол
- 2019 онд 3.3 сая тонн хог хаягдал үүсч, 10 жилийн дотор 4 дахин нэмэгджээ.
Энэ нь жил ирэх тусам хүний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай шууд холбоотой. Тухайлбал, 2011 оны байдлаар импортоор авсан химийн бодис 8.9%, албан тасалгааны тоног төхөөрөмж, электрон бараа 28.6%, аккумлятор, хуучин дугуй 28.1%, хуучин авто тээврийн хэрэгсэл 71.8%-иар тус тус өссөн байна.
Хог хаягдал Монгол төдийгүй дэлхий нийтийн тугамдсан асуудал болсон. Хүн төрөлхтөн гаргаж буй хатуу хог хаягдлаа дахин боловсруулахад онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, Швед улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулдаг бол бид 20 гаруй хувийг л дахин боловсруулж байна. Иймд нийтээрээ хогоо ангилж хэвших, дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх нь хүрээлэн буй орчны аюулгүй байдал, өнөө үеийн болон ирээдүйн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад нэн тустай.
Манай улсын нэг иргэнд ногдож байгаа хог хаягдал олон улсын дундаж үзүүлэлтээс даруй 3 дахин их байгаа нь анхаарал татав.
Хог хаягдлын тухай хуулийг 2017 онд баталсан, “Хог хаягдлын менежмент” үндэсний хөтөлбөр, Хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө /2017-2030/ зэрэг энэ салбарын харилцааг зохицуулах хууль эрхзүйн баримт бичгүүд хангалттай батлагдсан ч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байна. Иймд Улсын Их Хурлын гишүүн миний бие Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус үндэслэн Танд дараах асуулгыг тавьж байна.
- Одоогийн байдлаар ердийн хог хаягдлыг зөвхөн газарт дарж булах аргаар устгаж байна. Харин уул уурхайн үйл ажиллагаанаас гарах хүнд металл, химийн хорт бодис агуулсан хаягдал, чанарын шаардлага хангахгүй болсон химийн бодис, пестицид, тэдгээрийн сав, баглаа боодол, ашигласан тос, зай хураагуур, мөнгөн ус агуулсан хэмжлийн багаж, хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн лаг зэрэг үйлдвэрлэл, ахуйгаас гарах аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж байхгүйгээс их хэмжээний хуримтлал үүссэн. Эдгээр нь хүрээлэн байгаа орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна. Иймд аюултай хог хаягдлын нэгдсэн бүртгэл хийх, устгалд нь хяналт тавих чиглэлээр Засгийн газраас ямар ажил хийж байгаа талаар;
- Хог хаягдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-т “Энэ хуулийн 8.1.14-т заасан жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав, баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, экспортлох үүрэгтэй.” хэмээн хуульчилсан.
Мөн “Хог хаягдлын менежмент” үндэсний хөтөлбөрийн гуравдугаар зүйлийн 3.1.2.-т “сав, баглаа боодол, хаяг шошгын үйлдвэрлэл, импорт, худалдаа болон хуучин савны устгал, шилжилтийг хянах, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх” гэж заасан байдаг.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 тоот тушаалаар “Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалт”-ыг баталсан. Үүнд хуванцар сав суулга, нийлэг уут, бүх төрлийн зай хураагуур, хими цэвэрлэгээний бодис, шилэн лонх сав, өндөр даралтат сав, химийн хорт болон аюултай бодисын сав баглаа боодол, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн сэлбэг хэрэгсэл, дугуй, бүх төрлийн машин механизмын тос, тосолгооны бүтээгдэхүүн, мөнгөн ус агуулсан бараа бүтээгдэхүүн, аюултай хог хаягдал зэрэг 11 төрлийн бүтээгдэхүүн багтсан байдаг. Дээрх хууль, сайд нарын хамтарсан тушаалын хэрэгжилтийн талаар;
- Өнөөдрийн байдлаар бүртгэлтэй байгаа дахин боловсруулах үйлдвэрүүд голдуу гялгар уут, хуванцар, цаас боловсруулж байна. Тэгвэл барилгын хог хаягдал, гэр хорооллоос гарч байгаа үнс, малын сэг зэм устгах үйлдвэрүүд байгуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар;
- БОАЖЯ-ны 2019 оны тайлангаас үзвэл, Монгол Улсын хэмжээнд 329 сум, суурин газар, 21 аймгийн төвд 1-2, Улаанбаатар хотын хэмжээнд 5, нийт 370 хог хаягдлын төвлөрсөн цэг ажиллаж, 3774,12 мян.га талбайг хамарч байна.
2017 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Монголын хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ хамтран “Эко парк” төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Уг төслийн хүрээнд Нарангийн энгэрт 81.47 га талбайд 9 үйлдвэр, Цагаан даваанд 92.6 га талбайд 10 үйлдвэр байгуулах зураг төсөл, ТЭЗҮ гаргасан ч дэд бүтэц тавиагүйн улмаас өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж чадалгүй ирсэн байна.
Мөн Улаанчулуутын ойролцоо үйлдвэрээ барьсан ч газрын зөвшөөрөл авч чадаагүйн улмаас үйлдвэртээ дорвитой хөрөнгө оруулалт хийж чадахгүй, хэзээ нэгэн цагт газраа чөлөөл гэвэл хөрөнгө оруулалт нь үнэгүйднэ гэсэн айдастай компаниуд ч байна.
Хог хаягдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.8.-т “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах байгууламж болон хог хаягдлын төвлөрсөн цэг, үйлдвэр технологийн паркийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгоно.” Гэж тус тус заасан байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд төрөөс дэмжлэг үзүүлж, эрчим хүчээр хангах асуудал Засгийн газрын ойрын хугацааны төлөвлөгөөнд байгаа эсэх талаар;
- Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хогны хураамжийн орлого төвлөрүүлэлт 2007-2012 онд жилд дунджаар 2.3-3.6 тэрбум төгрөг байсан бол уг хураамжийг татварын нэг төрөл болгож, орлогын биелэлтэд орон нутгийн татварын алба хяналт тавих болсноор 2019 онд зөвхөн нийслэлийн хэмжээнд 16 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ.
Гэтэл нийслэлийн хог хаягдлын менежментийн төсөв мөн оны байдлаар 53 тэрбум төгрөгт хүрсэн байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 онд гаргасан тайлангаас харахад, нийслэлийн нэг иргэнд жилд 1,3 тн хог ногдож байна. Гэтэл Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан олон улсын дундаж нь нэг хүнд 430 кг байдаг. Манай улсын нэг иргэнд ногдож байгаа хог хаягдал олон улсын дундаж үзүүлэлтээс даруй 3 дахин их байгаа нь анхаарал татав. Энэ нь хог тээвэрлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрүүд болон хувийн хэвшлийн компаниудын зардлыг зохиомлоор өсгөх замаар эрх баригчдын "саалийн үнээ" болгоод байна гэсэн хардлагыг Хог хаягдал дахин боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд илэрхийлж байна. Тэгвэл нэг хүнд ногдох хог хаягдлыг багасгах мөн тээвэрлэлтийн зардлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа талаар; - 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурал баталсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн уг хуулийн хүрээнд 27 салбарын 641 нэр төрлийн 1600 гаруй тоног төхөөрөмжийг 3.8 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлсөн мэдээлэл байна. Гэвч уг хуульд Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд хамрагдаагүй. Тус салбарт үйлдвэрлэл эрхлэгчид гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх, мөн эрчим хүчний төлбөрт хөнгөлөлт олговол бүтээгдэхүүний өртөг хямдарч, ижил төрлийн импортын бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөх чадвартай болох боломжтой гэдгийг хэлдэг. Энэ чиглэлээр Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус тус мэдээлэл өгнө үү!
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлж, Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулахыг Танаас хүсье" гэжээ.