Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын шүдлэн морьдын уралдааны түрүү магнайд Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат Г.Батсүхийн зээрд халзан үрээ хол тасархай түрүүлэн явав. Харамсалтай нь барианы зурхайд хүрч амжилгүй хадууран нүхэнд бүдэрч хүүхэд, морь хоёул унасан. Тэрхэн зуурт унаач хүү овсгоо самбаа гарган эргэж мордоод айргийн гуравт хурдалсан нь наадамчин олны сэтгэлийг хөдөлгөсөн билээ.
Тэр авхаалжтай, сэргэлэн хүүг Ц.Баярбат гэдэг. Манай сурвалжлах баг, хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчид амралтаа хэрхэн өнгөрүүлсэн, наадамгүй зун хурдан морь унаач хүүхдүүдийн хувьд ямархан байсныг сонирхож Ц.Баярбат хүүтэй уулзахаар Налайх дүүргийг зорилоо.
-ХАМГИЙН МУУХАЙ ЗУН БАЙЛАА-
Үндэсний их баяр наадмын уралдаан зүүдэлж, мөрөөссөөр зуны амралтаа өнгөрүүлсэн хүү одоо л нэг сэтгэл тогтож хичээлдээ шамдахаар зэхэж сууна. Энэ зуны амралт түүний хувьд хамгийн муухай өнгөрсөн гэнэ. Учир нь морьдоо өвөлжин, хаваржин тэжээж, зунжин уяа сойлгыг нь тааруулж, нар салхинд борлож, гандсан уяач, унаачид наадмын өглөөг сэтгэл дотроо өөрсдийнхөөрөө зурж суув. Эв нь таарвал энэ жилийн наадмын түрүү хэнийх нь ч байж мэдэхээр. Гэтэл хот явсан нэг нь "Наадам болохгүй" гэх мэдээтэй харьжээ.
Энэ тухай Ц.Баярбат хүү "Би энэ зуны наадмыг маш их хүлээсэн. Үндэсний их баяр наадмын 100 жилийн ойд морь унаж уралдаад түрүүлнэ гэдэг унаач хүүхэд бүрийн л мөрөөдөл байлаа. Гэтэл наадам болоогүй. Би одоо есдүгээр ангид орно. Бие жижигхэн ч гэлээ хурдан моринд томдох өдөр дөхөөд л байна. Гэтэл энэ жил уралдаж чадаагүй болохоор харамсалтай байна" гэв.
-ХАЛЗАН ҮРЭЭТЭЙГЭЭ ТҮРҮҮЛНЭ ГЭЭД ИТГЭЧИХСЭН, ӨМНӨХ ОРОЙ НЬ НОЙР ХҮРЭЭГҮЙ-
Адуунд даанч хайртай хүү аав, ээжийгээ ажилдаа явсан хойгуур дүүтэйгээ нийлж айлын адуу хашин барьж унасаар нэг л өдөр моринд эрэмгий болжээ. Хааяа эмнэг адуунаас унах ч үе бишгүй. Тэр үед ах, дүү хоёрын дунд "Ээжид битгий хэлээрэй" хэмээх аминчхан яриа өрнөнө. Хааяа дүү нь гэнэ алдаж "Агаа өнөөдөр морьноос ойчсон. Гэхдээ ээжид битгий хэлээрэй гэсэн шүү" гээд ээждээ хэлчихдэг байж.
"Анх хүүгээ хориглоод их загнадаг байлаа. Тэгсэн ч эзгүй хойгуур догшин адуу унах гэж байгаад бэртэх гээд болохгүй тул эрхгүй зөвшөөрсөн" хэмээн хүүгийн ээж Г.Золзаяа хуучиллаа. Тэр даруйд Ц.Баярбат Төв аймгийн Эрдэнэ сумын наадамд уралдаж түрүүлээд бүр ч урамшжээ. Удалгүй "Танай хүүхдээр л морь унуулмаар байна" гээд ирсэн уяачийн өөдөөс тас гүрийсэн ч Ц.Баярбат хүү нулимс бөмбөрүүлсээр ээжийгээ дийлжээ. Үүнээс хойш тэрбээр дөрвөн жил хурдан морь унаж, улс бүсийн олон уралдаанд айрагдаж, түрүүлсэн байна. Харин олны хайрыг татсан, Ардын хувьсгалын 98 жилийн ойн шүдлэнгийн уралдаан түүний хувьд анхны улсын наадам байв.
Энэ уралдааны тухай Ц.Баярбат "Тэр жилийн, тэр наадам миний хамгийн гоё дурсамж. Учир нь би улсын наадамд анх удаа морь унаж уралдсан юм. Халзан үрээ бид хоёр сунгаан бүрт өнгөлөөд би ч улсын наадамд түрүүлэх нь тодорхой гээд итгэчихсэн өмнөх өдөр нь нойр хүрэхгүй хоносон. Бусад хүүхэд халзан үрээг унана гэж уйлж булаацалдаад л, уяач ах маань зөвхөн надаар л унуулна гэхэд үнэхээр догь санагдаж байсан.
Хүүхдүүд халзан үрээг унана гэж уйлж булаацалдаад л, уяач ах маань зөвхөн надаар унуулна гэхэд үнэхээр догь санагдаж байсан
Уралдаан эхлээд морьд эргэсэн даруйд би амыг нь татаад, зугуухан давхиулж байгаад бариа дөхөөд ирэнгүүт шахаж уралдсан. Арын морьдоос хол тасраад "Түрүүлчихлээ дээ" гэж бодтол үрээ маань олон хүмүүс рүү ханарсан. Амыг нь татаад ч дийлэхгүй явтал жижигхэн нүх таарааад бүдрээд уначихсан юм. Цагдаа, цэрэг хоёр гүйж ирээд "Чи зүгээр үү, мордох уу" гэхэд нь "Гялс туслаарай" гэж гуйсан. Ингээд л халзан үрээ бид хоёр айргийн гуравт орсон юм. Түрүүлээгүй ч гэсэн айрагдсандаа их баярласан шүү. Дараа өдөр нь дахиж уралдаад мөн л айрагдсан. Тэр жил улсын наадамд дөрөв айрагдаад, их одтой байж билээ" хэмээн ярилаа.
-БАЯН БОЛБОЛ БОЙНЫ АДУУГ БҮГДИЙГ НЬ ХУДАЛДАЖ АВНА-
Морь унах хэцүү биш үү гэхэд "Огтхон ч хэцүү биш. Уяан дээр унтаж байгаа нь, унаад давхихад салхи татуулж байгаа нь гээд адуутай холбоотой бүх юм гоё" гэж хариулна лээ.
Би баян байсан бол аав, ээжийгээ байранд оруулна. Тэгээд дараа нь бойны адууг бүгдийг нь худалдаж авна.
Том болоод алдарт уяач болох мөрөөдөлтэй, үгүй бол цагдаа болох сонирхолтой Ц.Баярбат хүү Нийслэлийн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн сурагч. "Цахим хичээлийг ойлгохгүй юм билээ. Ангийнхнаа зөндөө санасан. Удахгүй уулзана гэхээр сайхан санагдаж байна" хэмээсэн.
Хүү бойны хашаанд адууны хоолойг боогоод дүүжилсэн байхыг харж чаддаггүй гэнэ. "Би баян байсан бол аав, ээжийгээ байранд оруулна. Тэгээд дараа нь бойны адууг бүгдийг нь худалдаж авна. Адууг хэрхэвч тийм байдлаар тамлан зовоож болохгүй" гээд санаа алдсан.