НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ажлын байран дээрээ архидан согтуурсан ажилчдадаа хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөгдсөн тус газрын мэргэжилтнүүд өнөөдөр хариу мэдэгдэл хийлээ.
НЭМГ-ын мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нарантуул "Бид Б.Бямбадорж даргатай есөн сар хамтран ажилласан. Тэрбээр ор үндэслэлгүй тушаал гаргачхаад ажилтнуудаа архидан согтуурсан учир халсан гэж мэдээлж, эрүүл мэндийн салбарынхны нэр хүндийг унагаалаа. Ажлын байрандаа архидаад суух ёс зүй бидэнд огт үгүй. Б.Бямбадорж дарга өөрийнх нь ашиг сонирхолд нийцээгүй мэргэжилтнүүдээ олон сар дарамталж байгаа. Ажлаас халагдах тушаал нэг л өдөр үндэслэлгүйгээр гаргасан. Иймд бид хууль бус тушаалаа хүчингүй болгохыг шаардаж байна" гэлээ.
Мөн н.Бурмаа "Б.Бямбадорж дарга арваннэгдүээр сарын 8-ны өдөр надад халагдах тушаал өгсөн. Гэхдээ өөрөө биш гэрээгээр ажилладаг хуулийн зөвлөхөөр дамжуулсан юм. Тушаал гаргасныхаа дараа бидэнтэй огт уулзахгүй явсан хэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль бус тушаалынхаа талаар ор үндэслэлгүй зүйл ярьсан. Бид нэр төрөө гутаан доромжлуулж, гүжирдүүлсэндээ гомдолтой байна.
Миний хувьд НЭМГ-т гурав дахь жилдээ ажиллаж байсан. Миний зүгээс ажлын байран дээр архидан согтуурсан үйлдэл огт гаргаж байгаагүй. Худал мэдээлэл тарааж эрүүл мэндийн салбарын ажилчдыг нийгэмд муухайгаар харагдуулж байна. Ер нь ажлаа үнэн ч шударгаар хийснийхээ төлөө хэлмэгддэг, дарамтлуулдаг байдлыг болиулах хэрэгтэй.
Б.Бямбадорж дарга ирсэн цагаасаа хойш төрийн жинхэнэ албан хаагчдыг ямар нэг байдлаар дарамталж байгаа. Санхүүгийн хэлтсийн ажилтнуудыг 100 хувь, эмнэлгийн тусламжийн хэлтсийг 50 хувь өөрчилж төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, танил хүмүүсээ ажилд томилдог" гэв.
Харин НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Хүнд цаг үед зарим албан хаагч зохисгүй үйлдэл гаргасан асуудал үүслээ. Тодруулбал, ажлын байран дээрээ архидан согтуурсан ажилчдыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэ шийдвэр зарим хүнд таалагдахгүй байх, үүнээс үүдэн нийгэмд буруу ойлголт төрүүлэх асуудлууд үүсэж байна" хэмээн ярьсан.