Инфляц нийслэлд 6.7 хувь, улсын хэмжээнд 6.2 хувь хүрлээ. Энэ хэрээр бидний худалдан авах чадвар буурчээ. Сүүлийн саруудад 2-3 хувьд хэлбэлзэж байсан инфляц ийнхүү өсөв. Цаашид ч өсөх төлөвтэй байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ийнхүү өсөхөд эдийн засгийн идэвхжил, иргэдэд тараасан бэлэн мөнгө болон хүнсний бараа, ус, ундааны бүлгийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ.
Хүнсний бараа, ус, ундааны бүлгийн үнэ хамгийн их буюу 12 хувиар өссөн байна.
Хүнсний бараанд мах, сүү, хүнсний ногоо багтдаг. Өнгөрсөн сард Завхан аймагт нэг кг хонины махны хамгийн хямд буюу 9500 төгрөг, нийслэлд 12500, Дорнод аймагт хамгийн үнэтэй буюу 13200 төгрөг байв. Одоо ч ийм байна. Уг нь бид 67 сая малтай улс. 2010 оноос хойш малын тоо толгой тогтмол өсөв. Нийлүүлэлт өсөх хэрээр үнэ буурах хуультай. Гэтэл өрх бүрийн өдөр тутам хэрэглэдэг хүнс болох махны үнэ хамгийн их савлагаатай буюу тогтмол бус байдгийг дараах графикаас хараарай. Мөн үнэ нь өссөөр.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа махны үнэ өсөхөд тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улаан хар толгойгоороо хариуцна хэмээн зарлаж байв. Тэгэхээр одоогийн сайд З.Мэндсайхан Цагаан сараас хойш буураагүй махны үнийн өсөлтийг хариуцах учиртай. Орон нутагт цар тахал тархсан тул нийслэл рүү оруулдаг махны нийлүүлэлтэд саатал гарав уу, мах тээвэрлэлт буурсан уу гэдгийг Нийслэлийн онцгой комисс, Захирагчийн ажлын албанаас тодруулав. Нийслэл рүү хүнс ачсан авто машинуудыг ямар нэг саадгүй нэвтрүүлж байна гэж хариуллаа.
Тэгвэл махны экспорт өссөнөөс дотоодод нийлүүлэх махны хэмжээ буурчхав уу? Өмнө нь салбар яамнаас урд хөршид нийлүүлэх мах өссөнөөс дотоодод нийлүүлэлт буурсан гэж тайлбарладаг байв.
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр энэ оны эхний таван сард манай улс 7.6 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар өссөн ч 2019 оныхтой харьцуулбал 28 хувиар буурсан дүн юм. 2019 онд экспортолж байснаасаа бага хэмжээтэй мах, махан бүтээгдэхүүнийг хилийн чанадад худалдсан байна. Тэгтэл 2019 онд нийслэлд нэг кг хонины мах 10400 буюу одоогийнхоос хямд байжээ.
Хамгийн харуусалтай нь мах, сүү, хүнсний ногооны үнийн өсөлт орлого багатай, эмзэг давхаргынханд шууд нөлөөлдөг. Орлого багатай өрхүүдийн нийт зардалд хүнс өндөр хувь эзэлдэг бол өрхийн орлого өсөх хэрээр аялал жуулчлал, тээвэр, боловсролын зардал жин дардаг. Өөрөөр хэлбэл дундаж, өндөр орлоготой өрхүүдэд мах, сүү, хүнсний ногооны үнийн өсөлт төдийлөн нөлөөлдөггүй.
Дээр дурдсан 67 сая толгой мал бол 2020 оны эцсийн байдлаарх тоо. Үүнээс хойш өссөн нь лав. Монгол мал аж ахуйн орон атал бид махны үнийн савлагаагаа бууруулж чадахгүй, нөөцийн махаар л нийслэлийн үнийн өсөлтийг түр аргацаах байдлаар өнөөг хүрлээ.
Жил бүрийн хавар барилга, уул уурхай, авто зам гэх мэт олон салбар идэвхэждэг. Үүнийг дагаад эдийн засаг идэвхжин, инфляц өсдөг. Энэ өсөлтийг Монгол банк, Засгийн газраас шууд хянах боломжгүй. Харин мах, сүүний үнийн өсөлтийг салбар яам хянах боломжтой, удирдлага, зохион байгуулалтаар шийдэх боломжтой юм.