Нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эмнэлэг ачааллаа дийлэхээ болиод удаж байна. “Тэгш дүүрэн хүслэн” нэртэй уг эмнэлгийн эмч Э.Сарнайн ярьснаар 31 мянган иргэн бүртгэлтэй, 45 мянган хүн амьдардаг энэ хороонд өрхийн дөрвөн эмнэлэг байх ёстой. Гэвч угийн ачааллаа дийлдэггүйн дээр ковидын хүндрэл нэмэгдсэнээр иргэддээ хүрч үйлчлэхэд улам бэрх болжээ.
ӨРХИЙН ЭМНЭЛЭГ АЧААЛАЛТАЙ БОЛОХООР ХУВИЙН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ
Тиймээс хорооны оршин суугчид нэмж эмнэлэг байгуулж өгөхийг удаа дараа шаардаж буй. Тэд эмнэлгийн ажилтнууд ажлын стрессээс болоод харилцаа хандлага, үйлчилгээ тааруу гэж ярьж байв.
Иргэн н.Жавзмаа:
“Ковидын үед маш хүндрэлтэй байна. Өглөөд дараалал маш их. Дээр нь эмнэлгийн зохион байгуулалт тааруухан, ажилчид нь харилцаа хандлага байхгүй. Ажлын ачааллаасаа болдог гэж ойлгоод заримдаа дуугүй л өнгөрдөг. Эмч нар нь байнга солигддог” гэв.
Иргэн н.Бат-Эрдэнэ:
“Өрхийн эмнэлэг рүү орох хүндрэлтэй. Гадна талаас зөвхөн Олимп Виллаж хотхоны оршин суугчдын машин л орох боломжтой, хаалттай учраас өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн хүмүүс машинтайгаа орж болдоггүй. Өвчтэй зовлонтой хүүхэд хөгшдөө авчирч үзүүлэхэд хэцүү байдаг. Ялангуяа эндээс хол амьдардаг захын зүүн талын хотхонуудаас ирэх хүндрэлтэй. Бас үйлчилгээ тааруу, ачаалал ихтэй байдаг болохоор хувийн эмнэлэг барааддаг” гэлээ.
Харин эмнэлгийн их эмч Э.Сарнай:
“Энэ хорооны хувьд ганцхан асуудал байна. Хүн ам нь маш их. Бид хэд яаж ч ажиллаад хүрэлцэхгүй. Манай өрхийн эмнэлгийн утас чөлөө завгүй ажилладаг. Бид хүн амдаа хүрч ажиллахын тулд утасныхаа дугаараа сайтад тавьсан. Өдөр шөнөгүй залгадаг. Аль чадахаараа ажиллаж байна“ гэж ярьсан юм. /Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншина уу/
ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ ГАЗАР БИЙ. ГЭХДЭЭ...
Хорооны нутаг дэвсгэрт төр өөрийн мэдлээр эмнэлэг байгуулж өгөх газар хорооны нутаг дэвсгэрт байхгүй ч барилга бариагүй сул талбай бий.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө БЗД-ийн 26-р хороонд цэцэрлэг болон өрхийн эмнэлэг барих газрын байршлыг тусгажээ. Энэ нь “Ай Би Эй групп” компанийн эзэмшлийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын Парксайд хотхоны ард талын талбай юм.
2017 онд Монголын Жүдо бөхийн холбоо 6968 мкв талбай бүхий энэ газрыг Жүдогийн ордон, тамирчдын амрах байр, бөхийн 20 айлын орон сууц барих зориулалтаар эзэмшиж байжээ. Гэвч 2019 онд Жүдогийн холбоо газраа дээрх компанийн нэр дээр шилжүүлсэн байна. 0,69 га бүхий дөрвөлжин газар байгаагаас гурвалжлан хуваажээ. Талд нь цэцэрлэг, талд нь өрхийн эмнэлэг барих боломжтой гэж үзсэн байна. Эзэмшигч тал дахин орон сууц, үйлчилгээний төв барих зориулалтаар эзэмшиж байна.
Хэдийгээр хувийн байгууллагын мэдлийн асуудал ч 26 хотхонтой, 400 ААН-тэй байшин барилга нь хэтэрчихсэн энэ газарт дахин барилга барих хэр зөв бэ.
Хувийн эзэмшлийн газрыг улс авах боломжтой юу?
Газрын тухай хуульд "Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно" гэж заажээ.
3.1.9.“Нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг.
"26 ДУГААР ХОРООГ ХОЁР ХУВААНА"
Зарим иргэдийн зүгээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог хоёр хувааж, нэг хороонд ногдох хүн амын тоог бууруулах нь зүйтэй гэж үзэж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын тоо нэмэгдэхгүй бол хороо хуваагаад асуудал шийдэгдэхгүй
Тус хорооны Засаг даргаар ажиллаж байсан Г.Отгонбаатараас хороог хуваах боломжтой эсэхийг асуухад "Хүмүүс хоёр хуваахаар ачаалал нь буураад аятайхан болох байх гэж ярьдаг. Нийслэлийн хамгийн олон хүн амтай хороо учраас болох байх. Гэхдээ миний сонссоноор СХД-ийн зарим хороо хороогоо хувааж, хүн амынхаа тоог багасгасан ч өрхийн эмнэлэг байхгүйгээс болж өрхийн эмнэлгийн ачаалал буурахгүй байна. Дүүргийн дарга нартай уулзахад, хороо хуваасан тохиолдолд хамгийн түрүүнд өрхийн эмнэлгийг шийдсэн байх ёстой. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын тоо нэмэгдэхгүй бол ачаалал урьдын хэвээр өндөр байх болно" гэв.
Хороо өөрчлөгдсөнөөр орон сууц эзэмшигчдийн бүртгэл дээр өөрчлөлт орж, хороонд амьдарч байгаа хүмүүсийн тал нь иргэний үнэмлэх, байрны ордероос эхлээд олон бичиг баримтаа өөрчлөхөөс эхлээд төрийн данхар бүтэц нь бий болохоос биш иргэдийн амьдралд төдийлөн өөрчлөлт харагдахгүй байна.
Харин одоогийн Засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч О.Түвшингээс тодруулахад "Өрхийн эмнэлэг хувийн байгууллага учраас заавал төрөөс тусламж дэмжлэг хүсэлгүй дотоод зохион байгуулалтын хүрээнд шийдэж болох асуудал гэж харж байна" гэв. Түүнчлэн тэрээр "Хороог хуваах асуудлыг судалж байна. Хороо хуваавал ямар нэг байдлаар шинэ хороо, өрхийн эмнэлэгтэй болох асуудал шийдэгдэнэ. Ингэснээр ачаалал хоёр дахин буурна" гэлээ.
2022 ондоо багтаагаад хэд хэдэн хороог хуваахаар төлөвлөсөн.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх: “Хүн амын тооноос шалтгаалаад төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүрэхгүй байгаа учраас 26 дугаар хороог хуваахаар төлөвлөж байна” гэв.
Гол асуудал болох өрхийн эмнэлгийг хэрхэн шийдэх талаар асуухад “Хороогоо хуваагаад цогцоор нь шийднэ. Нэг дор өрхийн эмнэлэг, хорооны үйлчилгээ, цагдаагийн газартай нэгдсэн хорооны цогцолборын зургийн дагуу төлөвлөдөг. Бид хороог хуваах асуудлыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, иргэдээс санал авна. Энэ мэт олон үйл явц бий. 2022 ондоо багтаагаад хэд хэдэн хороог хуваахаар төлөвлөсөн.
Хороог хуваахад зарцуулагдах төсөв санхүүг нийслэл шийдэх гэх мэт биднээс үл хамаарах ажил их бий. Хороог хувааж байж л асуудал шийдэгдэнэ” гэв. Тэгвэл шинээ хороо байгуулах, ялангуяа өрхийн эмнэлэг байгуулах газар байгаа эсэхийг лавлахад “Ямар нэгэн аргаар шийднэ. Сонгинохайрхан дүүрэгт хороо хуваасан. Өрхийн эрүүл мэндийн төв, цагдаа, хороо нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.
Үргэлжлэл бий...