gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     8.21
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 17
Зурхай
 8.21
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 8.21
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа

Г.Тэгшсүрэн
Нийслэл
2021-10-08
134
Twitter logo

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах “Сэлбэ” дулааны станц шинээр ашиглалтад орлоо.

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан “Сэлбэ” дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай юм.

“Сэлбэ” дулааны станцыг байгальд ээлтэй технологиор бүтээсэн. Нүүрсийг шатаах үед ялгарах үнсийг 99 хувь барих уутан шүүлтүүртэй. Нүүрсний тээвэрлэлт, бусад технологийн ажиллагаа бүхэлдээ иргэдийн болоод орчны эрүүл ахуйд нийцсэн, орчин үеийн технологитой цахилгаан станц юм” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолж байлаа.

“Сэлбэ” дулааны станцын зураг төсөл зохиогчоор ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, техникийн хяналтын гүйцэтгэгчээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ажиллажээ. Харин ерөнхий гүйцэтгэгчээр “Хүрд” ХК ажилласан байна. “Сэлбэ” дулааны станц ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 280 дугаар цэцэрлэг, 50 айлын орон сууц, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, 35 дугаар сургууль зэрэг байгууллагууд  төвлөрсөн дулаанаар хангагдаж буй юм.

Сэлбэ дэд төвд өнөөдрийн байдлаар 3260 өрх айл амьдарч, 117 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ирээдүйд бий болох 7000 гаруй айл өрх, 300 гаруй аж ахуй нэгжийн дулааны ачааллыг “Сэлбэ” дулааны станцаас хангахаар тооцжээ. Мөн дэд төвийн доторх улсын болон хувийн аж ахуй нэгж, иргэд болон дэд төвд шинээр бий болох орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, нийгмийн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангахаар тооцсон байна.  

Цаашид станцын ашиглалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ хариуцах бөгөөд хэрэглэгчид энэхүү байгууллагад холбогдож, журмын дагуу хүсэлтээ гарган, төвлөрсөн дулаанаар хангагдах боломжтой.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан