Өвлийн олимпын тамирчдын хувцас, хэрэгслийн загвар цахим орчинд олны шүүмжлэлийг дагуулаад буй. Үүнтэй холбоотойгоор Michel&Amazonka брендийн зүгээс уучлал хүссэн мэдэгдэл гаргажээ.
Үүнд “Өвлийн олимпын хувцас хэрэглэлд парад дээл, бүс, гутал, малгай, куртка, цасны өмд, спорт гутал, ноосон цамц, ороолт, малгай, бээлий, оймс, үүргэвч, цүнх, чемодан, ханцуйтай болон ханцуйгүй футболк, комбинзон, үслэг малгай, хуруугүй бээлий, биеийн тамирын хослол, маск зэрэг 22 төрлийн бүтээгдэхүүний загвар дээр ажилласан. Үүнээс өвлийн олимпод хувцас хэрэглэлийн загварыг 13 бүрдэл хэсэгтэй сет болгон сонгон баталсан.
Загварын судалгаа зургуудаа гаргаад Зуны олимпын зарим элементүүдийг авч гар зургуудыг эхлээд гаргасан. Эцсийн загваруудыг гаргахад Зуны олимпод хэрэглэсэн өнгөөрөө дагнах буюу далбааны өнгө дээрээ тогтохоор шийдвэрлэсэн. Та бүхэнд эхний гар зургууд буюу өнгийг харуулж байна. Мөн өмнөх өнгөөр өөрчилж зурсан зургуудыг орууллаа.
Цаашид өнгөөрөө дагнах байдлаар өмнөх өнгөнүүдээ авч үлдэх болсон нь Dior загварын хувцастай ижил төстэй харагдуулж байгаад бид уучлал хүсэж байна. Бидний алдаа!!!
Зуны олимпын ёслолын хувцас болох оргил загварын оргилыг төлөөлүүлсэн гурвалжин дүрсийг ноосон цамцанд оруулж доор нь MONGOLIA нэрээ Зуны олимпод хэрэглэсэн фонтын дагуу оруулсан нь нэхмэл бүтээгдэхүүн дээр C мэт харагдаж байгааг Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC -ныхон анхааруулж буцаан авч засварласан. Хугацаа шахуу байсан тул Төрийн далбаа гардуулах ёслолд өмссөн нь олны шүүмжлэлийг дагуулж Ц.Шаравжамц таньд хүндрэл учруулсанд уучлал хүсч байна” гэжээ.