gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Японы Засгийн газраас сургуульгүй хороог олон улсын жишигт нийцсэн сургуультай болголоо

О.Хандмаа
Боловсрол
2021-10-20
497
Twitter logo
О.Хандмаа
497
Twitter logo
Боловсрол
2021-10-20

Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 1-нд сурагчдаа хүлээж авч эхэлсэн Монголын боловсролын салбарын отгон сургуулиудын нэг Чингэлтэй дүүргийн 149-р сургуулиар бид зочиллоо.

Япон Улсын засгийн газрын 2 тэрбум 379 иений буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэгч байгууллага болох ЖАЙКА-гаар дамжуулан нийслэлийн дөрвөн дүүрэгт дөрвөн сургуулийн барилга, өргөтгөлийг 2017-2021 оны хооронд барьсан. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 149-р сургууль аж.

Хороондоо сургуульгүй, гэр хорооллын бүсийн эцэг эхчүүдэд олон улсын жишигт нийцсэн, хүүхдэд ээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сурах боломжоор бүрэн хангасан сургуулийн барилга ашиглалтад орсон нь магнайг нь тэнийлгэсэн үйл явдал болжээ.

Биднийг сургуулийн үүдээр ороход шалан дээр хар зураас гаргахгүй, цэвэр байлгах үүднээс улавч өмсүүлдэг гэсээр гутлын гадуур угладаг улавч тараав. Харин багш, ажилтнууд өөрсдөө яг л гэртээ байгаа мэт эсгий улавч өмссөн байв.

Урлаг зааланд нь очсоноор сургуультай танилцаж эхлэв. Цэлгэр том зааланд хүн хоорондын зайг барин сандал засжээ. Ингээд тус сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн танилцуулга хийв. Тэрээр “Манай сургууль 5040 мкв талбайтай. 18 анги танхимтай ба үүний хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан. Манай хороонд хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй хүүхэд байдгаас дөрөв нь манайд суралцдаг.

Технологи, хүүхэд хөгжил, урлагийн танхимтай, байгалийн ухаан, мэдээллийн технологийн хичээлийн лаборатори, номын сан, спорт заал, багшид хичээлээ бэлтгэх өрөөг мөн бий болгосон.

Сургууль маань 720 хүүхдийн хүчин чадалтай. Хоёр ээлжид 1400 хүүхэд хичээллэх боломжтой.

Хувийн онцлог буюу хөгжлийн бэрхшээл, нас, хүйс, өндөр, нам зэргээс үл хамааран сургуульд суралцаж буй хүүхэд бүрд тохирох орчныг олон улсын стандартын дагуу бүрдүүлсэн. Барилгын материал нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг нэвтрүүлсэн.

Сургуулийн хэрэглээнээс гарч буй бохир усыг цэвэрлэх байгууламждаа 99,9 хувь цэвэршүүлэн газрын хөрсөнд шингээдэг технологийг ашигладаг” хэмээв.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН 8 БАЛЛД ТЭСВЭРТЭЙ ЖИШИГ СУРГУУЛЬ

Манай улсын 656 сургуулийн 242 нь газар хөдлөлтөд тэсвэргүйг судалгааны үр дүнд тодорхойлсон байдаг. Тэгвэл уг сургууль газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй ба газар хөдлөлтийн үед хоргодох байр, агуулах болгон ашиглах боломжтой.

Онцлох зүйл нь сургуулийн бүх давхрыг холбосон налуу зам байв. Үүгээр тэргэнцэртэй хүүхдүүд ээж аавтайгаа чөлөөтэй зорчих аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээсээ гараад л нийгмийн асуудалтай тулгардаг. Харин уг сургуульд хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тэргэнцэрт суудаг хүүхдүүдийн сурах таатай орчныг бүрдүүлж, торох зүйлгүй сургууль дотроо явах боломжийг нээжээ.

Түүнчлэн ариун цэврийн өрөөний угаалтуур, суултуур нь хүртэл хүүхдийн бие бялдрын онцлогт зориулсан жижиг, том сонголттой байх аж.

Сургуулийн орчинд хаалга онгойлгох гэж байгаад нэгнээ гэмтээсэн тохиолдол олон бүртгэгддэг. Тэгвэл тус сургуулийн хичээлийн танхимын хаалганууд аюулгүй байдлыг хангасан нь бас нэг эерэг үзүүлэлт байна.  

Сургуулийн шатны бариул дээрх брайль үсгийн тэмдэглэгээ нь харааны бэрхшээлтэй хүүхдийг хөтлөх, хаана, юу байгааг хэлж өгөх түлхүүр болдог. Мөн шатны бариул нь ахлах болон бага ангийн хүүхдүүдийн биеийн онцлогт зориулсан хоёр хэмжээстэй аж.

Анги бүр тольтой угаалтуур, хувцас, эд зүйлсээ хийх шүүгээтэй. Давхар бүрдээ ариун цэврийн өрөөтэй. Түүнчлэн гал тогооны хоол үйлдвэрлэлийн хэсэг болон ариун цэврийн өрөөний шаланд бактери үрждэггүй хулдаас дэвсжээ. Энэ нь тус сургууль хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрхийг хэр зэрэгт хангасныг харуулна. Биеийн тамир, урлаг заалны хулдаас нь эко буюу дуу шингээгчтэй. Халтирахаас сэргийлсэн нано хивсэнцрийг налуу зам болон хүүхэд хөгжлийн өрөөндөө дэвсжээ.

Шохойгоор бичдэг самбар үеэ өнгөрөөснийг илтгэх шиг тус сургууль шилэн самбарыг анги бүрдээ тогтоожээ. Үүн дээр зориулалтын маркераар бичдэг ба бусад үед проекторийн дэлгэц болгон ашигладаг байна.

Биеийн тамирын зааландаа хувцас солих өрөө болон шүршүүртэй аж. Бид сургуулийн онцлох танхим бүрээр орж, эмчийн өрөө, тусгаарлах өрөө, нийгмийн ажилтан, менежер, захирлынх нь өрөөгөөр ч мөн зочиллоо.

149-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М.Пүрэвсүх “Тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан бид ханын самбар гаргадаг. Монгол уламжлал, түүхтэй холбоотой зарим хичээлийн танхимаа хэрэглэгдэхүүнээр баяжуулах шаардлага бий. Манай сургууль бол хүүхдэд ээлтэй, багш нарыг хамтарч ажиллах боломжоор хангасан ардчилсан сургууль юм. Шинэ сургууль учраас багш, ажилтнууд бүгд нэг гараанаас эхэлж байна” гэлээ.

149-р сургуулийн багш Г.Мөнхтуул математикийн хичээлээ 1г ангийн сурагчдад зааж байв. Хүүхдийн сарвууны хөгжлийг сайжруулах зорилгоор шагай ашиглан хүүхэд хөгжлийн өрөөндөө бататгах хичээлийг давтуулж буй нь энэ аж.

Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ танай сургуульд сургахыг хүссэн эцэг эхийн хүсэлтийг хүлээж авах боломжтой юу хэмээн захирал Э.Пүрэвсүрэнгээс асуухад “Бид журмынхаа дагуу хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлдэг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургах зорилготой эцэг эхчүүдийн хүсэлтийг хүлээж авах боломжтой. Эрүүл мэндийн байгууллагаас тухайн хүүхдийг суралцах боломжтой гэж баталсан эсэхийг нь бид шалгана. Учир нь манай багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэшээгүй. Тиймээс цаашдаа багш нарыгаа шинэ хөтөлбөрүүдэд хамруулан сургана” гэж хариулав.

ХҮҮХДҮҮД МОДООР САНДАЛ, СҮҮНИЙ ЦАЦАЛ ХИЙХЭЭС ГАДНА ХАЯГДАЛ МАТЕРИАЛААР БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛСИЙГ УРЛАДАГ

Технологийн хичээлээр хүүхдүүдийг биеэ даахад нь туслах зорилгоор хувцас индүүдэхийг хүртэл заадаг аж. Мөн хүүхдүүд сонирхолдоо тулгуурлан технологийн хичээлээр юу сурахаа сонгодог. Эрэгтэй хүүхдүүдийн технологийн өрөөнд машин, төхөөрөмжүүд элбэг харагдана. Хүүхдүүд энд модоор сандал, сүүний цацал хийхээс гадна хаягдал материалаар бэлэг дурсгалын зүйлсийг хүртэл өөрсдөө урладаг аж.  

Хичээлийнхээ агуулгын хүрээнд зургаадугаар ангийнхан жижиг бэлэг дурсгалын зүйлс, ахлах ангийнхан амьдралд илүү ойр буюу гэрийн сандал эвдэрвэл хэрхэн засах, өөрийн гараар сандал хийхийг суралцдаг. Хүүхдэд зориулсан жижиг оврын тоног төхөөрөмжтэй учир гэмтэх эрсдэл бага гэдгийг Дизайн технологийн багш Г.Аварзэд хэлсэн юм.

“Би яг одоо химийн атомын бүтэц гэдэг хичээлийг зааж байна. Сурагчид маань макетаар молекул загвар бүтээж байна. Энэ лаборторид химийн бүх төрлийн туршилтыг хийж болно. Шатаах зуухаас эхлүүлээд Японы хөрөнгө оруулалтаар ирсэн багаж, төхөөрөмж хангалттай бий. Сурагчид маань өөрсдөд сонирхолтой зүйлсээ туршиж, ажиллах бүрэн боломжтой” гэдгийг химийн багш Д.Батбаяр онцлов.

Япон Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Акира Ичиока “Би энэ сургуультай анх удаа ирж танилцлаа. Анхи танхим төдийгүй биеийн тамирын заал, биологи, химийн лабораторитой өндөр түвшний чанар сайтай сургууль юм байна. Монголын бага болон ахлах ангийнхан бүгд ийм сайхан сургуульд хичээлээ хийснээр сурч хөгжих чанар нь илүү дээшилнэ гэж бодож байна” хэмээв.

149-р сургуулийн 3б ангийн сурагч Б.Тэргэл “Сургуульд сурах, хичээлдээ явах гоё. Би баганан бичлэгийн хичээлд дуртай. Манай сургуулийн маш олон зүйл надад таалагддаг. Ангидаа хувцасны шүүгээтэй болохоор их амар байдаг. Ширээ, сандал маань тухтай” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Ингээд бид Монголын боловсролын салбарт жишиг болохуйц сургуулиар зочилсон аяллаа өндөрлөв. Дүрэмт хослолоор жигдэрсэн сургуулийн багш ажилтнууд биднийг гараа далласаар үдэв. Сургуулийн үүдэнд хүүхдээ тарахыг хүлээх эцэг эхчүүд зогсоно. Нэг зүйл нэмж дуулгахад тус сургуульд сурахын тулд хүүхдүүд алхаж ирдэг байсан бол одоо таван ээлжээр автобусаар зорчдог болжээ.

Японы ард түмний хөрөнгөөр босгосон уг сургууль Монголын хүүхдүүдийн оюунд үнэлж баршгүй хөрөнгө оруулах нэгэн хүчин зүйл болох болтугай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан