Боловсролын салбарын мэргэжилтнүүд, багш нарын төлөөлөл бүхий 45 хүний бүрэлдэхүүнтэй баг нийт зургаан сарын турш ЕБС-ийн 174 сурах бичигт дүн шинжилгээ хийжээ. Тэд агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг судалсан байна. Дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийн журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болжээ. Бид энэ талаар тус ажлын хэсгийг ахалсан Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очиртой ярилцлаа.
- Та бүхэн сурах бичигт дүн шинжилгээ хийхэд ямар үр дүн, тайлан гарсан бэ?
- БШУ-ны Л.Энх-Амгалан сайд ажлаа эхлүүлснийхээ дараахан өмнө нь боловсролын сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзах үеэр би өнөөгийн сурах бичиг шаардлага хангахгүй байгаа талаар уламжилсан. Харин намайг ажлын хэсгийг ахалж, сурах бичигт дүн шинжилгээ хийх санал тавьсны дагуу ажиллалаа. Үүнд их дээд сургуулийн буюу МУИС, МУБИС, ЕБС-ийн багш, мэргэжилтнүүд гээд нэг сурах бичигт гурван хүн дүн шинжилгээ хийхээр багаа бүрдүүлсэн. Нийт зургаан сарын хугацаанд одоо ашиглагдаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийсэн. Ингэхдээ гурван хүн гурвуулаа уншаад саналаа нэгтгэж дүгнэснээр энэ нь харьцангуй үнэнд ойр дүгнэлт болсон юм.
Хүнд нэг загас өгвөл нэг өдрийнх нь хоол болно, загас барих аргыг нь зааж өгвөл насных нь хоолтой залгуулна.
Сурах бичиг бол тухайн сурагчийн ямар мэдлэг, чадвар эзэмшихийг бүрэн илтгэж байдаг. Гаднын туршлагад сурах бичгийн мэдлэг гэсэн тусгай судлагдахуун байдаг. Өөрөөр хэлбэл сурах бичигт өдөрт тутмын болон шинжлэх ухааны ямар мэдлэг оруулах, түүнийг нь аль ангид хэдэн хувийн агуулгатай оруулах вэ гэдгийг тооцоолсон судалгаа байдаг. Бид ЕБС-ийн сурах бичгийн 2008 онд батлагдсан стандартыг мөрддөг ба үүний дагуу шинжилж үзсэн. Мэдээж 174 сурах бичгээс маш их үзүүлэлт гарсан.
Судалгааны эхний материал болох 2500 орчим хуудас хэвлэгдсэнээс тэдгээрийг нэгтгэсэн тайланг яаманд хүлээлгэж өглөө. Заримд нь давуу тал, сул тал байна гэх нь харьцангуй юм. Жишээ нь Монголын зан заншил, түүх, дурсгалт газруудын талаарх мэдээлэл сурах бичигт байхгүй байна. Үүнийг нь Монголын түүх, Монгол хэлний хичээлд бүтэн агуулгаараа байхад бусад сурах бичигт оруулах шаардлагагүй гэж зөвтгөх бүлэг байна. Тийм биш юм. Дүрслэх урлаг, дуу хөгжим гээд өөр бусад хичээлд тодорхой хэмжээнд тусгагдах ёстой. Тэгэхээр тэр нь муу, энэ нь сайн гэж тодорхойлохоос илүүтэй ерөнхийдөө бүх сурах бичигт тусгагдсан байх шаардлагатай гэдгийг дүн шинжилгээндээ онцолсон.
Хоёрдугаарт, агуулгын хувьд ямар мэдлэг олгох ёстойг тодорхойлсон. Бид ЮНЕСКО-гоос гарсан тодорхойлолтыг ихэвчлэн баримталдаг. Хүүхэд боловсрол эзэмших шалтгаан нь мэдэх, хийх, хүн болох, нийгэмших гэсэн үндсэн гол тулгуур байдаг. 21-р зууны боловсролын хамгийн шинэлэг бөгөөд гол зүйл нь хүн өөрөө бие дааж суралцах зарчим руу шилжих хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл хуучных шиг ЕБС-ийн багш хэлж, зааж өгөхөөр түүнийг нь эргүүлэн хариулж дүн авчихдаг байснаас өөр болсон. Азийн орнуудад ихэвчлэн хэрэглэгддэг нэг зүйр цэцэн үг бий. Хүнд нэг загас өгвөл нэг өдрийнх нь хоол болно, загас барих аргыг нь зааж өгвөл насных нь хоолтой залгуулна. Тиймээс хүүхдэд суралцахуйд суралцах арга барилыг нь эзэмшүүлэх нь чухал бөгөөд сурах бичигт ч үүнийг нь тусгах шаардлагатай байгаа юм.
- Сурах бичиг нь хөтөлбөртэйгөө мөн уялддаг шүү дээ.
- Сурах бичгийн агуулгыг яг дээрх зарчмаар үнэлж болохгүй юм. Учир нь хөтөлбөрийн уялдаа холбоо чухал бөгөөд үүнд тохирсон агуулгатай байх нь зүйтэй. Нөгөөтээгүүр зарим сурах бичиг шаардлага хангахгүй байгаа нь түүнийг зохиогч, редакторуудын буруу гэж шууд хэлэх боломжгүй бөгөөд үүний цаана сургалтын хөтөлбөртэйгөө уялдсан байдаг. Тиймээс цаашдаа сурах бичгийг сайжруулахын тулд сургалтын хөтөлбөрийг ч мөн өөрчлөх шаардлагатай юм.
Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь дутагдалтай.
Ер нь сурах бичгээс хүүхэд агуулгын хувьд баримтын, ухагдахуун, үйлийн, ахуйн, танин мэдэхүйн гэсэн таван төрлийн мэдлэгийг олж авах ёстой байдаг ба эдгээр нь сурах бичиг бүрд харилцан адилгүй. Жишээ нь бага ангид баримт, ухагдахууны мэдлэг давамгайлдаг бол анги ахих тусам үйлийн болон танин мэдэхүйн мэдлэг нэмэгдэх хэрэгтэй байдаг. Харин бидний дүн шинжилгээгээр баримтын, ухагдахууны, ахуйн мэдлэг нь голлож шинжлэх ухааны мэдлэгийг олгодог үйлийн болон танин мэдэхүйн мэдлэгийг бага олгодог үзэгдэл байна. Ялангуяа ахлах ангийн сурах бичигт үйлийн болон танин мэдэхүйн мэдлэгийн агуулгыг ахиу багтаах шаардлагатай, энэ тал дээр дутагдалтай байна гэсэн дүгнэлт гарсан.
Хоёрдугаарт сурагчдын сурах бичгээс авч буй чадварыг дээд, доод эрэмбийн хэмээн хоёр ангилдаг. Доод түвшинд сэргээн санах, ойлгох, хэрэглэх чадвар байдаг бол дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, бүтээх чадварыг дээд эрэмбэд хамааруулдаг. Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь дутагдалтай. Өөрөөр хэлбэл орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч байх биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой юм.
Анги дэвших бүрд сурах бичиг хоорондоо сэдвийн хувьд логик дэс дарааллаар холбогдох ёстой ч дүн шинжилгээгээр энэ нь ажиглагдаагүй
- Сурах бичигт үг үсэг, найруулга, логикийн алдаа хэр их байна вэ?
- ЕБС-ийн сурах бичигт үг үсэг, дүрмийн алдаа нэлээн байна. Тэнд нь их, энд нь бага гэхээргүйгээр ер нь ажиглагдсан. Энэ нь монгол хэлний дүрэм өөрчлөгдөж буйтай холбоотой юм шиг байна. Сүүлд гарсан Монгол хэлний зөв бичгийн дүрмийн толийг баримталж сурах бичгийг гаргахгүй бол одоогийн зарим сурах бичигт үг үсгийн алдаа байна.
Хоёрдугаарт сурах бичгүүд нь хоорондоо логик холбоо дэс дараалалтай байх ёстой юм. Жишээ нь монгол хэл, уран зохиол, дуу хөгжимтэйгөө уялдаа холбоогүй байна. Гуравдугаарт анги дэвших бүрд сурах бичиг хоорондоо сэдвийн хувьд логик дэс дарааллаар холбогдох ёстой ч дүн шинжилгээгээр энэ нь ажиглагдаагүй. Өөрөөр хэлбэл энэ нь нэг болон хоёрдугаар ангийн сурах бичгийг өөр, өөр хүн зохиодогтой холбоотой юм. Тиймээс зохиогчид дээд, доод ангийн сурах бичгийг судалж, харьцуулалт хийн хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай юм.
Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Тиймээс цаашид сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатай юм.