Долдугаар сарын сүүлчийн арав хоногийн хөрсний чийгийн тойм
Долдугаар сарын 28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Увсын Баруунтуруун, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Орхон, Баянгол, Орхонтуул, Дархан-Уулын Хонгор сумын 6-р бригад, Алтангадас, Цайдамын талбайд хангалттай, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Тариалан, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд дунд зэрэг байна.
Уринш болон гуурстай талбайн хувьд чийгийн нөөц Дархан-Уулын Хонгор сумын Алтангадас, Цайдамын талбай, Хөвсгөлийн Тариалан, Өвөрхангайн Хархоринд хангалттай байна.
Төмсний талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Сүхбаатарын Баруун-Урт, Сэлэнгийн Мандал, Баянгол, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Төвийн Баянчандмань, Жаргалант, Угтаал, Хэнтийн Өндөрхаанд хангалттай, Өвөрхангайн Хархорин Дорнодын Баян-Уул, Чойбалсанд дунд зэрэг байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.