Business.mn сайтын редактор Г.Даваадорж гадаад хэл сурсан арга барилаасаа хуваалцсан юм. Түүний зөвлөгөөнөөс хүргэе.
Англи хэлийг өөртөө төвөггүй, сонирхолтой хэлбэрээр хэрхэн сурах вэ?
Хэл сурах гэж байгаа хүн эхлээд дотоод сэтгэлзүйдээ тохиргоо хийх хэрэгтэй. Хэл сурах нь таны хувьд сонирхолтой явц байх ёстой. Тиймээс сурахдаа ялархах бус дурлах хэрэгтэй. Хэлийг хэрэглэх тусам илүү сайжирдаг. Хэл сурах нь өдөр бүр шүдээ угаадаг шиг дадал байх ёстой. Хэлийг механикаар цээжилж сурдаггүй. Хэрэглэж суралцдаг.
Яагаад монгол хэлний хэл зүй, өгүүлбэр зүйн мэдлэг гадаад хэл сурахад чухал вэ?
Бидний сурч байсан Монгол хэлний өгүүлбэр зүйн зарчим нь гадаад хэл сурахад маш чухал. Үгийг хурдан цээжлэх, тогтоохыг хүсвэл сонирхолтой сэдвээ сонго.
Тольтой хэрхэн зөв ажиллах вэ?
Толь бичиг дэх үгийн хамгийн эхэнд гарч ирсэн утга нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Толины үндсэн хэсгээс гадна өмнөтгөл, тайлбарыг сайн унших хэрэгтэй. Мөн орчуулсан үгнээс гадна тэмдэглэгээнүүдийг анхаарч ажигла. Тус тэмдэглэгээнүүд нь үгийг үр дүнтэй ашиглах заавар юм.
Үгийг яаж мартахааргүй цээжлэх вэ?
Үгийн сангийн цөмийг бүрдүүлдэг зүйл нь үйл үг. Мэдээллийн гол хэсэг нь үйл үгээр дамжин ойлгогддог. Хэлийг сурахдаа хамгийн их цээжлэх ёстой үг нь үйл үг юм.
Дүрмийг тогтоох энгийн арга бол тухайн хэл дээрх ном унших. Унших гэдэг бол хэрэглээ. Англи хэлэнд хамгийн өргөн ашиглагддаг 8 цаг бий:
- Simple present
- Present Continuous
- Simple past
- past progressive
- Simple present perfect
- Present perfect progressive
- Simple past perfect
- Simple future
Гадаад хэл дээрх сонирхолтой сэдвээ унших хэрэгтэй. Орчуулга хийвэл илүү үр дүнтэй бөгөөд мэдээллийн сайтуудыг сонирхож унших байх нь зүй.
Мөн тухайн хэл дээрх подкаст, дуу сонсох хэрэгтэй. Өөрийгөө тухайн хэлээр хүрээлүүл.