Төрийн их баяр наадамд хоёр айрагдаж, улсын бүсийн уралдаанд гурав түрүүлж, хоёр айрагдсан нэгэн аварга түмэн эхийн цаг үед бид амьдарч байна. Халзангийн эзэн улсын манлай уяач Б.Лхагва-Очир тун богино хугацаанд унаган адуугаараа төрийн том цол хүртсэн юм. Халзан морины эцэг хүрэн азарга хэдхэн хоногийн өмнө Алтан азарга өргөмжлөл хүртээд байна. Дархан түмэн эх хонгор халзан морины эхийн тал нь хэдэн үеэрээ Хулд нутгийн адуу юм. Эцэг нь говийн бүсийн их даншиг наадамд хоёр түрүүлсэн Б.Баярсайханы хурдан хүрэн азарга билээ. 90-ээд оны эхээр Цагаандэлгэр чигийн унаган сайхан хонгор халзан азарга Хулд нутагт гарч ирээд хэдэн эзэн дамжсан юм. Энэ азаргыг улсын алдарт уяач М.Энэбишээс аймгийн алдарт уяач Ц.Содномбаатар сувай үнээ, сайн эр үхэр, унагатай гүүгээр худалдаж аваад 1995 онд сумандаа аман хүзүүдүүлжээ.
Харин төл гүүг нь Хулд сумын уяач Батчулууны Мөнхбат авч 2008 Дундговь аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн хурдан хул азаргандаа тавьж гарсан гүүг нь Баярын хүрэнд өгч энэ хурдан халзан адуу гарчээ. 2013 оны цагаан сараар Хулд суманд шүдлэн уралдахад Нарангэрэлийн Энхтайваны хурдан зээрд үрээ барианы адагт тасран түрүүлж, дөрвөн үрээ бөөн орж маргаан дэгдэж байж билээ.
Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан, Могоогийн хул (суманд олон түрүүлж айрагдсан ) хоёрын аль нь түрүүлж зурхай гишгэсэн талаар багагүй шуугицгааж хонгор халзанг нь аман хүзүүнд барьж байв. Тэр зунаа Хулд сумынхаа түүхт 90 жилийн ойд гуравт хурдалж (Мандал-Овоогийн А.Баярсайханы хурдан хар үрээ түрүүлж, алдарт мөндөр зээрд аман хүзүүдсэн), Сайхан-Овоо сумын 90 жилийн ойд айрагдаж, Дэлгэрхангай сумын 90 жилийн баяр наадамд түрүүлсэн (энэ наадамд Б.Лхагва-Очир гурван шүдлэн угсраагаар нь оруулж азарга соёлон айрагдуулж одтой наадсан) хурдан буян юм.
Соёолондоо Дэлгэрхангай уулын тахилга, Сайнцагааны хайрхан уулын тахилгад хурдан байгаагаа нотолж байсан юм. Долдугаар сарын 12-ны өглөө мордсон 264 соёолонгоос Б.Лхагва-Очирын уясан Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан үрээ айрагт уралдсаар барианы адагт яльгүй ташсан ч айргийн дөрөвт хурдалсан билээ. Тэр жилийнхээ уяачдын холбооны ойд айрагдаж, хавчиг морь говийн бүсийг Ж.Эрдэнэтөгийн хүрэнг дийлэн түрүүлж билээ. 2017 онд долоон настай өнжиж, 2018 оны төрийн их наадамд айрагдаж, Дорноговьд болсон улсын бүсийн уралдаанд түрүүлж говьд дархалж байгаа хүлэг гэдгээ нотлов.
Өнөө жил төрийн их баяр наадам, Их хурдад аргагүй долоолсон юм. Харин говийн бүсийн уралдаанд араас нэвтхэн туулаад түрүү магнай болж говьчуудаа баярлуулав. Халзан морийг онцгой хурдтайгаас гадна зоригтой адуу хэмээн уяач, судлаачид дүгнэдэг юм.