gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.01
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.01
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.01
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Багш нар үндсэн ажлаасаа гадна 419 төрлийн нэмэлт ажил гүйцэтгэж байна

Б.Сондор
Боловсрол
2019-03-29
0
Twitter logo

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, тоймчидтой уулзаж, боловсролын салбарыг тойрсон асуудлуудад мэдээлэл өглөө.

Бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгад тандалт хийж, багш, сурагчийн ачааллыг бууруулж, сургалтын зохион байгуулалтыг боловсронгуй болгох боломжийг судалж, санал зөвлөмж боловсруулах үүрэг бүхий “ҮНДЭСНИЙ БАГ”-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/293 дугаар тушаалаар байгуулж ажиллуулсан.

Багш сурагчдын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд хийсэн судалгааны үр дүнд багш нар үндсэн ажлаасаа гадна олимпиадад бэлтгэх зохион байгуулах, аймаг, сумын удирдлагын илтгэл бэлтгэх, алдаа засах, тайлан мэдээ гаргах зэрэг элдэв бичиг цаасны ажлаа жагсаахад 419 төрлийн ажлын жагсаалт гарчээ. Өөрөөр хэлбэл, багш нарын өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг ажлуудыг жагсааж эрэмбэлж үзэхэд үндсэн ажилд 37 хувийг  нэмэлт ажилд 63 хувийг зарцуулдаг гэсэн дүн гарч байна. Багш үндсэн ажлаасаа давсан нэмэлт ажил гүйцэтгэж байгаа нь хүүхдэд танхимаар олгох мэдлэгээ бүрэн олгож чадахгүй, бие даалт, гэрийн даалгавар байдлаар олгож сурагчдын ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна гэсэн дүгнэлтийг Үндэсний багт ажилласан багш нар гаргажээ.

Тиймээс бага ангийн багшийн хичээл заах нормт цагийг 17 цаг болгох... (2 цагийг хүүхдийн хөгжилд зарцуулах)... Мөн тусгай сургуулийн багшийн ачааллыг бага ангийн багшийн ачаалалтай адил болгох, Багшийг төлөвлөгөөт бус, элдэв ажилд хүчээр татан оролцуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийхээр төлөвлөж байгаагаа сайд танилцууллаа.

Үндэсний багийн гаргасан өөр нэг дүгнэлт нь сургалтын ЦӨМ хөтөлбөрийн агуулга юм. Жигд биш, зарим ангид ачаалал хэт өндөр, агуулга давхардсан байна. Тухайлбал, Суурь боловсролын газарзүй, мэдээллийн технологи, дүрслэх урлаг, 9 дүгээр ангийн химийн агуулга их, цагтаа багтдаггүй байна. Иймд Цөм хөтөлбөрийн агуулгын 10 хувьд тохиргоо хийхээр Боловсролын Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид ажиллаж байна. Ирэх есдүгээр сарын 1 гэхэд багш, сурагчдын ачаалал тодорхой хувиар буурна гэлээ.

Сурагчдын ачааллыг бууруулахын тулд Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагийг орон нутгийн хөгжлийн бодлого, сургуулийн эрхэм зорилгод нийцүүлэн сургалтын цагаар эзэмшиж буй мэдлэг, чадвар, хандлагыг дэмжихүйц, чанартай зохион байгуулах, сургалтын төлөвлөгөөнд тусгаагүй өөр сургалт, үйл ажиллагааг хориглох, нэмэлт, ном, гарын авлагыг хэрэглэж сурагчдад ачаалал нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг хийх шаардлагатай нь харагджээ. 

Эх сурвалж: БСШУСЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан