Шүхэрдоржийн Баасанмөнх гэдэг залуутай ярилцлаа. Тэрээр МУИС-ын Байгаль-эх лицей сургуульд биологийн чиглэлээр, МУИС-Биологийн тэнхимд дөрвөн жил Био органик химич гэдэг мэргэжлээр суралцаж төгссөн. Биологийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюунцэцэг багшийн удирдлагад зүүн гарын говь, Байтаг Богд уулын сонгинын морфологи, молекул генетик гэдэг сэдвээр 10 зүйл сонгино судалж магистраа хамгаалж байсан, одоо ч судалгааны ажил хийсээр яваа залуу докторант юм.
-Яагаад сонгино судлах болсон юм бэ?
-Манай улсад 3160 зүйлийн дээд ургамал бүртгэгдсэн байдаг. Дэлхий дээр сонгино судалдаг хамгийн алдартай 3-4 хүн байдаг юм. Тэрний нэг нь Германы нэр нь орох гэж хүн байдаг. Энэ хүн манай Оюунцэцэг багштай 20-оод жил хамтран ажиллаж байгаа. Оюутан байхад тэр хүний судалгааны багт багтан Байтаг Богд руу явсан юм. Тэр судлаачийн “Монголоос сонгино судалдаг нэг шавьтай болъё” гэсэн бодол, миний магистр хамгаалсан сэдэв, сонирхол давхцаад би сонгино судлах ажилд эргэлт буцалтгүй орсон.
-Ургамлыг дээд, доод гэж ангилж байна уу?
-Ургамлыг дээд доод гэж хоёр ангилж байгаа юм. Доод ургамал гэдэгт замаг хөвд мөөг гээд л энэ төрлийн ургамал багтана. Дээд ургамал гэдэг нь үрээр үрждэг гуурст ургамлууд гэсэн үг.
-Сонгино гэхээр хүүхэд байхад түүж зажилдаг байсан хээрийн ургамал санаанд бууж байна.
-Бидний ярьдаг халиар, жууцай, таана, хөмүүл цөм сонгины төрөлд орно. Манай орны хувьд 52 зүйлийн сонгинотой. Харин дэлхий дээр 920 орчим зүйлийн сонгино тэмдэглэгдсэн. Сонгино гэдэг нь латинаар Allium L. гэсэн төрөл.
-Солонгост доктороор суралцсан гэдэг?
-Солонгосын Чангвоны их сургуульд докторын оюутан болохдоо монгол орны сонгиныг судалъя гэж багштайгаа ярьсан. Тухайн үед Б. Оюунцэцэг багш болон манай Солонгос багш нар монгол оронд гуурст ургамлын судалгаа хийхээр болж, гуурст ургамлын судалгааг 2016-2021 онуудад таван жилийн хугацаатай хийх төсөл авсан. Энэ төслийн зорилго нь төсөл дуусахад доод тал нь 1500 зүйлийн зурагт ном хийхээр төлөвлөсөн. Саяхан бид “Монголын 100 ховор ургамлын хамгааллын үнэлгээ” гэсэн номыг хэвлүүллээ.
Одоо үүн дээр дахиад нэмж хийнэ гэсэн үг. Номоо хийхдээ монгол улсын газар нутгийг таван жилийн хугацаанд гурав хувааж авсан гэсэн үг:
- Улаанбаатараас баруун тийшээ 2016, 2017 онд
- Улаанбаатараас зүүн тийшээ 2018, 2019 онд
- Говийн чиглэлд сүүлийн жилдээ гэсэн гурван хэсэг.
Төсөл маань одоо дөрөв дэх жилдээ орж байна. 1500 зүйлийн ургамал дээр зурагт ном хийх юм чинь бид бас зураг авах ёстой. Одоогийн байдлаар бидэнд 1100 орчим ургамлын зураг авчээ.
-1500 ургамал гэдэг нь сонгинын төрлийн ургамал уу?
-Үгүй. Монгол орон даяар ургадаг нийт 3160 зүйлийн ургамлаас 1100 орчим нь байгаа гэсэн үг.
-Монголынхоо 52 зүйл сонгиныг бүрэн судалчихсан уу?
-Дээж материал цуглуулна гэдэг нь их төвөгтэй. Ийм том уудам газарт 52 зүйлийг байгаль дээрээс нэг зун яваад түүх боломжгүй. Миний хувьд дөрөв дэх жилдээ 40-өөд төрлийх нь дээжийг цуглуулчихсан. Ахиад 10 гаран үлдсэн. Монгол улс өргөн уудам газар нутагтай, дөрвөн улиралтай. Яваад очиход үрлээд дуусчихсан, танигдахгүй, ургаагүй гэдэг ч юм уу олон асуудал бий.
-Сонгинын судалгаанд ингэж олон жилийг зарцуулж байгаа нь зарим хүний хувьд их сонин санагдаж байж ч магад.
-Энэ бол шинжлэх ухаан. Миний судалж байгаа чиглэл нь энгийнээр хэлвэл “энэ хүн үнэхээр Баасанмөнх гэдэг хүн мөн үү, яг ямар шинжтэй юм” гэдгийг л судалж байгаа юм. Би жишээ нь тавдугаар сард Монголд ирээд байх гурван сарын хугацаандаа долоо хоногт нь л хотод, бусад үед нь дандаа хөдөө байдаг. Аав, ээж хоёр маань хүртэл “Хашаанд нь зөндөө ургамал байхад хөдөө явж яах гэсэн юм” гэдэг.
-Судлаачдын эрхэм зорилго нь юу вэ?
-Монголдоо шинэ төрөл зүйл олж нээх эсвэл дэлхийд шинэ зүйл нээх. Дээрээс нь өөрсдийнхөө ажлыг хийнэ. Мөн хамгаалалтын үнэлгээг хийнэ. Уг нь ямар ургамал Монголд ховордоод байна, ямар ургамлыг хамгаалах вэ гэдэг дээр бодлого боловсруулагч нар няхуур хандах ёстой. Монголын судлаачид нийлж 2011 онд “Монгол Улсын red list” гэж ном гаргасан. Тэр номонд 148 зүйлийн ургамлыг устаж болзошгүй гэж тэмдэглэсэн байдаг. Олон улсын категори нь устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг гэх зэрэг 5 шатлалтай байдаг.
Гэхдээ Монгол оронд 3160 зүйлийн ургамал байхад 148 зүйлийг л хамгаалалтын статустай болгоно гэдэг нь аягүй дутмаг. Манай Өмнөговь аймаг шиг гэлцдэг Солонгост ургах орчин сайтай байдгаасаа шалтгаалж 4500 зүйлийн ургамалтай. Тэгэхэд тэднийх 1200-1500 ургамлыг олон улсын стандартын дагуу үнэлээд ховор, цаашид хамгаалах бодлогод оруулж байгаа юм. Судлаачид нь суурь судалгааг хийж байж хамгаалах бодлого хэрэгждэг гэсэн үг. Зургаадугаар сард Өмнөговь аймагт говийн ургамлыг хамгаалах “Ургамал оршихуй дор амьдрал оршино” сэдэвтэй БОАЖЯ, Оюу толгой компанийн хамтарсан хурал хоёр дахь жилдээ болсон. Тэгээд ер нь бараг монгол орны бүх ургамал судлаачид тэр хуралд удаагаа болсон. Судлаачид өөрсдийн хийж байгаа ажлыг танилцуулж, би ч гэсэн нэг илтгэл тавьлаа. Энэ хурлаар говийн ургамлыг яаж хамгаалах, загийг яаж баяжуулах вэ, хармаг гэдэг ургамлыг хэрхэн буцааж байгаль дээр сэргээх вэ зэрэг олон санал гарсан. Саналуудыг яамнаас зохион байгуулж байгаа хүмүүс нь нэгтгээд удахгүй яам руу танилцуулна.
-Монголд хичнээн ургамал судлаач байдаг юм?
-Манайд 15-20 судлаачид байдаг буюу харьцангуй цөөхөн. Гэтэл Солонгост 200-250 ургамал судлаач байдаг. Би өөрөө солонгост сурдаг болохоор жишиж харьцуулаад байгаа юм. Бусад оронд бас их л байдаг байх. Солонгос жишээ нь 150-200 хүний ургамал ангилал зүйн нийгэмлэгтэй, тэр хүмүүс жилд 1-2 удаа хурал хийдэг. Харилцан туршлага солилцдог.
-15-20 судлаач нь ямар байгууллагад хамаарагддаг вэ?
-Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд “Ургамлын ангилал зүйн лаборатори”, МУИС, МУБИС, Ховдын их сургууль, ХААИС-т ургамал судалдаг судлаач, багш нар бий. Эдгээр дээр нэмэгдээд ганц нэг хувиараа судалгаа хийдэг хүн байгаа байх. Бидний үед ургамал судлалын группт 10-аад оюутан байлаа. Гэтэл энэ жил ганц, хоёр хүүхэд элсэн оржээ. Байгальд явж чадах хүүхдийн чадамж буураад байгаа юм болов уу. Одоогийн хүүхдүүдийн бие физиологиос нь ч болдог юм уу шууд л лабораторийн судалгаа хийх дуртай, хөдөө гадаа явах судалгаа хийх оюутны тоо эрс багассан.
-Мөнгө олох боломжийг нь хардаг юм болов уу? Ер нь ургамлаар мөнгө олох боломжтой юу?
-Ний нуугүй хэлэхэд өөрөө сэргэлэн, шинийг эрэлхийлсэн байх юм бол болно. Гэхдээ бидний мэргэжил хамгийн их аз жаргалтай хөгширдөг. 80 90 гарсан хүмүүс голдуу байна. Хийж байгаа ажил нь өөрөө хөдөө гараад л явчихна, дуртай зүйлээ хийнэ, ямар ч стрессгүй.
-Сонгино ургамлын хувьд байгальд ямар ашигтай вэ?
-Говийн бүсэд хөмүүл, таана гэх хоёр зүйл бол говийн бүсийн индикатор гэгддэг. Ер нь бэлчээрийн ургамал гэсэн үг. Даац болж өгдөг. Говьд бороо орсон байхад нов ногоон байдаг ургамал бол таана, хөмүүл. Энэ нь говийн бүх л амьд организмийг тэтгэдэг, цөлжилтийг бууруулдаг зүйлүүдийн нэг. Дэлхий дээр илүү юм гэж байхгүй. Бүх л зүйл өөр өөрийн ач холбогдолтой. Хятадууд сая бас таана, хөмүүл нь цаг уураас хэрхэн нөлөөлж ургаж байна, үнэхээр индикатор ургамал мөн үү гэдгээр эрдэм шинжилгээний судалгаа, өгүүлэл гаргасан байна лээ.
-Манай улсын хувьд уурхай, бэлчээрийн даацын хэтрэлт гээд олон асуудал бий. Энэ нь ургамлын устаж үгүй болоход бас нөлөөлдөг л байх?
-70 сая малын зохистой ашиглалт, менежмент байхгүй. Өнгөрсөн жил бид Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд явж байхад нэг сайхан ойг бүхэлд нь алт гаргах гээд ухчихсан байсан. Одоо уурхайнуудтай зэрэгцээд нөхөрлөл гэдэг юм бий болчихсон, нөхөн сэргээлтгүйгээр алт ухаад байна. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд маш олон зүйлийн ховор ургамал ургаж байгаа. 1980-аад оны үед тэмдэглэгдсэн ганц төрөл зүйлийн ургамлыг бид тэнд өнгөрсөн жил олсон. Тэгсэн чинь яг тэрний доод талд алт ухаж байсан. Тэгэхээр нь хадгалж үлдээх гээд хатаамал хийгээд авчихсан. Уг нь бол тэр ховор ургамлыг авч болохгүй л дээ. Гэтэл одоо доороос нь ухаад байгаа юм чинь үхээд алга болохоос нь өмнө ядаж тэнд байсан гээд баримтыг ургамлын цуглуулгаар нь авч үлдье гэж шийдээд цуглуулга хийгээд авсан. Өөр ерөөсөө олдооогүй. Мөн Ноён ууланд олон төрлийн ховор ургамал бүртгэгдсэн байдаг. Гэхдээ ганц хоёр зүйлийн ховор ургамал тэмдэглэгдсэн газраа бас байхгүй л байна. Тэгэхээр ер нь тэр ургамлууд устаад байна л гэсэн үг. Түүнчлэн манай иргэд бас эх орноо гэсэн сэтгэлтэй баймаар санагддаг. Хэрвээ “энэ ургамал үнэтэй” гээд л хэлчихвэл бүгдийг нь түүхээс сийдэггүй. Одоо ч гэсэн ховор ургамлыг түүгээд хатаачихсан байдаг. “Энүүгээр яах гэж байгаа юм бэ” гэхээр “мэдэхгүй, нэг юманд сайн л гэсэн” гэнэ. Бид хамгаалах гээд үзээд байдаг, иргэд маань ийм сэтгэлтэй байхаар нэмэргүй л дээ.
-Нэгэнт устаад эхэлсэн бол яаж хадгалж үлдэх арга тал байх вэ?
-Устаад эхэлсэн ургамлыг хамгаалах ганц, хоёр л боломж байгаа. Цэцэрлэгт хүрээлэн байгуулж нутагшуулах, үрийг нь хадгалж авах, эсвэл ген-дата үүсгэх. Бүх орон цуглуулгын сан, мөн цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг. Манай орны хувьд 2 цуглуулгын сан байдаг юм. Нэг нь Шинжлэх ухааны академийн сан, нөгөөдөх нь Монгол улсын их сургууль дээр байдаг. Тэр хоёр нь Нью Иоркоос гаргадаг олон улсын цуглуулгын сангийн вэб сайтад бүртгэлтэй. Академийн хувьд 130.000-140.000 орчим цуглуулгын сантай. Их сургууль бол 13.000-14.000 орчим. Бид сүүлийн 3 жилийн хугацаанд 5000 орчим ургамлын цуглуулга хийгээд нэр, хаягтай нь бүртгэлд оруулсан. Ер нь ургамлын зүйлийн цуглуулга гэдэг нь музей л гэсэн үг. Харин тэр музейг олон нийтэд нээлттэй болгож, сурталчлах шаардлагатай юм.
Одоо дэлхийн улс орнууд дижитал гербарын сан гэдэгтэй болчихсон. Онлайн сайт гэсэн үг. Москвагийн их сургууль гэхэд л нэг сая ургамлын мэдээллийг гурван жилийн хугацаанд оруулаад вэб сайт хийчихсэн байгаа юм. Энэ нь Оросын ургамал судлалын түүхэнд хамгийн том төсөл болсон. Манай улсад энэ төслийг мөн хэрэгжүүлэх шаардлагатай.
-Энэ хугацаанд олон төрлийн ургамал судалсан байх. Монголдоо хараад, тойруулаад гэрээ барьчих юм сан гэхээр ургамал харж байв уу?
-Хүмүүс хараад гоё ургамал гээд л хэлдэг. Надад бол бүх л ургамал өөрийн үзэмжтэй. Сайн ажиглавал шарилж ч гэсэн. Байгал дээр харж үзээгүй маш олон гоё ургамлууд байгаа түүний нэг нь (Сalypso bulbosa буюу Булцуут Түдэн хавх) гээд нэртэй ургамал юм. Ноён ууланд тэмдэглэгдсэн. Түүнийг л зэрлэгээр нь харж үзэхийг мөрөөддөг. Бид сая цэцгийн аяллаа гурав дахь жилдээ хийж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу очсон.
Яагаад тийшээ явсан бэ гэвэл өнгөрсөн жил бид Хүдэрт явж байгаад 4 зүйл СААДГАН ЦЭЦЭГ-ийг нэг доороос олсон юм. Энэ бол дэлхийд нэлээд ховордож байгаа цэцэг. /зураг үзүүлсэн/. Дэлхийд 50 орчим зүйлийн саадган цэцэг байдгаас манайд 4 зүйл нь ургадаг. Өнөө үед хүмүүс ургамал судлах, сонирхох нь харьцангуй ихэссэн. Бид бас фэйсбүүк дээр FLORA of MONGOLIA гээд 4000 гаруй гишүүдтэй бүлгэмтэй. Хүн бүр зургаа тавьдаг, мэдээлэл солилцоод өөрийн мэддэг зүйлсээ бусдад түгээдэг. Ангилал зүй, монгол нэр гээд л.
-Байгальд ургаж байгаа ургамал, тасалгааны ургамал хоёр хоорондоо их зөрүүтэй юу?
-Тийм. Шал өөр. Ургамал судлаач гэхээр л гэр, ажлын байраараа дүүрэн ургамал тариад байж байдаг гэж хүмүүс боддог. Би бол тасалгааны ургамлыг сонирхдоггүй, нэрийг нь ч бараг мэддэггүй. Би хашаандаа нэг цэцэрлэг нээж байгаа. Сонгино судалдаг учраас одоогоор 30-аад төрлийн сонгино хашаандаа тарьчихсан байгаа. 50-аад зүйлийн сонгинын төрлийг хашаандаа тарьчих юм бол насаараа судалгаа хийсэн ч болохоор болж байгаа юм. Сонгино бусад ургамлыг бодвол харьцангуй арчилгаа багатай ургадаг.
-Ноён ууланд нэг сайхан ургамал ганц л ширхэг байсан гээд ярилаа. Тэгэхээр энэ устах гэж байгаа ургамлыг шилжүүлэн суулгаж болохгүй юу?
-Хамгаалах арга зүй байна. Авч ирээд эд эсийн өсгөвөр хийдэг. Саяхан би Солонгост 20 жилийн ойн хуралд суусан. Бүх том цэцэрлэг, хүрээлэнгийн захирлууд ирээд илтгэл тавьсан л даа. Тэгээд харж байхад хөгжсөн оронд хүртэл ургамал хамгаалах тал дээр асуудал байгаа юм. Манай улсын хувьд уул уурхай, бэлчээрийн даац гээд асуудал байгаа бол тэнд газар тариаланг хэрхэн шийдэх вэ гэдэг зовлон байна. Тэдний ярьж байгаа гол зүйл нь ерөөсөө л цэцэрлэгт хүрээлэн байгуулъя гэж байна. Энэ нь ургамлыг авч үлдэх ганц арга зам юм.
-Ярилцсанд баярлалаа.