gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Африктай "НАЙЗЛАХ" Хятадын 5 ДҮРЭМ

Э.Онон
Дэлхийд
2019-04-27
0
Twitter logo
Э.Онон
0
Twitter logo
Дэлхийд
2019-04-27
Африктай "НАЙЗЛАХ" Хятадын 5 ДҮРЭМ

Нийт 30,370,000 км² газар нутагтай Африк тив нь 1,2 тэрбум хүн амтай бөгөөд хүн амын тоогоор Евроазийн дараа орно. Дэлхийн 6 хувь, хуурай газрын 20.4 хувийг эзэгнэх энэ тивд 55 тусгаар тогтносон улс оршдог. 

АФРИК ТИВИЙН ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ АЖИЛЛАХ ХҮЧ 2034 ОН ГЭХЭД БНХАУ БОЛОН ЭНЭТХЭГИЙГ ГҮЙЦНЭ

Олон улсын байгууллага, гаднын тусламж Африк тивийн хөгжлийг удаан хугацаанд дэмжсээр ирсэн. 2012 он гэхэд л Африкчууд хамгийн том цахим мөнгө босгодог “M-Changa” сайтаас 29 мянган төсөлд 340 мянган ивээн тэтгэгчээс хандив авч байв.

Харин өнөөдөр Африкчууд өөрсдөдөө хөрөнгө оруулах чадамжтай болжээ. Сүүлийн жилүүдэд тус тивийн эдийн засаг хурдацтай өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 оны байдлаар 1,890 ам.доллар болов. Африкчуудын өрхийн зардал 2025 он гэхэд 2.1 их наяд ам.доллар, бизнесийн зардал 3.5 их наяд ам.доллар нийт зардал нь 5.6 их наяд ам долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь тус тивийн үйлдвэрлэгчдийн хувьд боломж гэсэн үг. 

2030 он гэхэд хагас тэрбум Африкчууд боломжийн орлоготой болно.

“Deloitte”-ийн тооцоолсноор 2030 он гэхэд хагас тэрбум Африкчууд боломжийн орлоготой болох юм. Түүнчлэн Африк тивийн хөдөлмөрийн насны ажиллах хүч 2034 он гэхэд БНХАУ болон Энэтхэгийг гүйцнэ хэмээн тооцоолж байна. Кот-д’Ивуар, Этиоп, Кени, Танзани зэрэг хурдацтай хөгжиж буй Африкийн орнууд өргөн хэрэглээний экспортын барааны хувь хэмжээг дорвитой ихэсгэж чаджээ. 

Санхүүгийн нөхцөл сайжрах тусам хүмүүсийн боловсрол дээшилнэ.

Африкчууд гадны хөрөнгө оруулагчдаас бүрдүүлсэн татварын орлогоороо үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээсээ илүү урт хугацаанд өгөөжөө өгөх зөв стратеги баримталжээ. Тэд эхлээд дэд бүтцээ барьж, технологийн шийдэл, хууль, татварын зохицуулалтаа сайжруулсан.

Африкчууд зөв стратегийн дагуу санхүүгийн нөөцөө ашигласнаар ядуурлыг багасгаж, өвчний тархалтыг устгаж, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулж, үр хүүхдээ боловсролтой болгож байна. Тэд одоо дэлхий дахин өөрсдийг нь аварна гээд хүлээх шаардлагагүй болсон. Олон жилийн турш гаднын тусламжаас хамааралтай байсан энэ тив одоо ядуурал бус баялгаа бүтээх цаг болжээ.

ДЭЛХИЙ ДЭЭР ҮЛДСЭН АШИГТ МАЛТМАЛЫН 30 ОРЧИМ ХУВЬ НЬ АФРИК ТИВД БАЙДАГ

Газрын тос болон байгалийн баялгаараа алдартай Африк тив дэлхийд стратегийн чухал байр суурь эзэлдэг. Дэлхий дээр үлдсэн ашигт малтмалын 30 орчим хувь нь энэ тивд байдаг.

Умард Африкын орнууд газрын тос, байгалийн хийгээрээ баялаг бол Сахарын цөлийн орнууд дэлхийд тэргүүлэх хүдрийн ордтой. Үүнээс гадна алт, зэс, алмаз, титан зэрэг олон төрлийн стратегийн чухал орд газруудтай. 

Газрын тос болон байгалийн хий                     

Дэлхийн тэргүүлэх газрын тос үйлдвэрлэгч улсуудын тав нь Африк тивд байдаг. Нийт экспортын орлогын 57 хувийг нүүрстөрөгчөөс бүрдүүлдэг.

  • Алжир, Ангол, Камерун, Чад, Бүгд Найрамдах Конго улс, Египет, Эритрей, Габон, Гана, Кени, Ливи, Нигери, Өмнөд Судан, Судан, Тунис, Мозамбик улсууд газрын тос болон байгалийн хийгээрээ баялаг.
  • Газрын тосны нөөц 1980 оноос 2012 он хүртэл 53.4 тэрбум баррель-аас 130.3 тэрбум баррель хүртлээ өсжээ.
  • Дэлхийн тэргүүлэх 30 газрын тосны компанийн тав нь Африк тивд байдаг. 2036 он гэхэд 2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвтэй байна.

Бусад байгалийн баялаг

Африк тив газрын тос байгалийн хийнээс гадна олон төрлийн үнэт эрдэс баялгуудтай. Үүнд:

  • Алмаз эрдэнэ- Ангол, Бүгд Найрамдах Конго улс, Ботсвана, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс
  • Алт- Бенин, Буркина Фасо, Жибути, Танзани, Өмнөд Африк, Мали
  • Никель ба уран- Бурунди
  • Загас- Сенегал, Мавритий
  • Титан- Гамбиа
  • Бал чулуу- Мадагаскар
  • Тамхи- Малави
  • Төмөр хүдэр- Мавритан
  • Фосфор- Баруун Сахар, Марокко
  • Хөнгөн цагаан- Гвиней, Мозамбик
  • Зэс- Уганда, Замби улс тус тус баялаг аж.

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНПИНЬ АФРИКЧУУДТАЙ
"НАЙЗЛАХДАА" 5 ДҮРЭМ БАРИМТАЛНА

БНХАУ сүүлийн есөн жил Африкийн орнуудын худалдааны гол түнш байсаар ирлээ. Хятад болон Африкийн орнуудын худалдааны эргэлт 2018 онд 170 тэрбум ам.долларт хүрсэн. Хөрөнгө оруулалтын гол салбаруудад үйлдвэрлэл, санхүү, аялал жуулчлал, нисэх зэрэг салбарууд орж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн онд Хятад улсаас Африкийн орнуудад олгох санхүүжилтийн хэмжээг нийт 60 тэрбум доллар болгосон. 2015 онд мөн Хятад улс 60 тэрбум ам.долларын санхүүжилт олгож байв.

Ши Жинпинь Африктай тогтоосон харилцаандаа “5 үгүй” гэдэг зарчмыг баримтална. Үүнд:

  1. Африкийн улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй,
  2. Хятад улс өөрийн хүсэл зоригийг Африкийн орнуудад тулгахгүй,
  3. Африкт тусламж үзүүлэхдээ улс төрийн болзол тавихгүй,
  4. Африкт хөрөнгө оруулж хамтран ажиллахдаа улс төрийн ашиг хайхгүй. 
  5. Африкийн улсууд өөрсдийн хөгжлийн замыг сонгоход хөндлөнгөөс оролцохгүй,

2010 онд Хятад улсын эдийн засаг дэлхийн 2 дахь том эдийн засаг болсон. Цаашдаа дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болох нь нөөц баялгийн бааз суурьгүйгээр бүтэшгүй зүйл билээ. 1999 онд Хятад улс хэрэгцээт газрын тосныхоо 15-20 хувийг импортолж байсан бол энэ үзүүлэлт одоо 80 гаруй хувьд хүрээд байна. Иймээс тус улс Африкийн орнуудтай тогтоосон улс төр, эдийн засгийн хэлхээ холбоогоо улам гүнзгийрүүлэх нь зорилтдоо хүрэх арга замуудын нэг болж байгаа юм.

Африк бол Хятадын хувьд Ойрхи Дорнодын дараа түүхий нефть импортлох хоёр дахь том эх үүсвэр. Африкийн орнуудын газрын тосны нөөц 16,6 тэрбум тонн буюу дэлхийн нөөцийн 10 хувийг бүрдүүлдэг. Газрын тосноос гадна Хятад улс төмрийн хүдэр, зэс, цайр, уран зэрэг түүхий эдийг Замби, Зимбабве, ӨАБНУ, Конго, Габон, Марокко зэрэг улсаас импортолдог.

Африк тивд 1,2 тэрбум хүн амьдарч байгаагийн дотор залуучуудын эзлэх хувь маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, тус тивд асар том хэрэглээний зах зээл байна гэсэн үг. Ирэх 20 жилийн хугацаанд Африк тив дэлхий дээрх хамгийн том хэрэглэгч болох төлөв харагдаж байна.

Эх сурвалж: World economic forum, aljazeera.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан