gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.19
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үндэсний бөхийн нэгэн шинэ од

Спорт
2019-05-01
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2019-05-01
Үндэсний бөхийн нэгэн шинэ од

Өнгөрсөн аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Мягмарцэрэнгийн Гантулга гэдэг залуу урамтай сайхан барилдаан үзүүлж дунд шөвгийн наймд үлдлээ. Түүх сөхвөл сүүлийн жилүүдэд хуучны анагаахын буюу одоогийн АЦЦБЗББ-д шөвгөрсөн сумын цолтой бөх тун цөөн юм. Тав давсан гэсэн үг. Г.Ганжад начин, Э.Оюунболд арслан, Д.Энхбаяр начин, Р.Пүрэвдагва арслан нарын сайчууд л ийм амжилтыг үзүүлдэг байв. Хамгийн сүүлд шөвгөрсөн сумын заан нь Хэнтий аймгийн заан Г.Бадрах байгаа билээ.

АНХНЫ ТҮҮХ

2015 оны үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга Дорноговь аймагт болов. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын тэмцээн гурван насны ангиллаар болдог юм. 16, 17, 18 насаар. Том насны хөвгүүд бол ерөнхийдөө танигдсан, зарим нь аймгийн цолонд хүрчихсэн байхад дунд насныхан арай бага танигдсан, бага насныхан бол анх удаа тэмцээний утаа үнэрлэж байгаа шинэ бөхчүүд байдаг түүхтэй. Энэ шинэ бөхчүүд дотор Өвөрхангайн М.Гантулга гэдэг бор хүү сайхан барилдаан үзүүлж тавд шалгарав. Зүүн талтай, хутгадаг, морддог гэхээс илүү нарийн ширийн юм ч харсангүй. Харин нэлээд золбоотой барилддаг бөх юм даа гэж таамаглаж байсан санагдана.

АМЖИЛТАА АХИУЛАВ

Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга жил бүр аймаг дамжин болдог юм. Өнөө жил гэхэд Дундговь аймагт болно. 2016 оны үндэсний бөхийн өвсөр үеийн улсын аварга Өвөрхангайд болов. Нутаг дээрээ Өвөрхангайнхан тун ч сайн бэлтгэлтэй иржээ. Б.Лхагвадорж арслангаа 18 насанд оруулж, 17 насанд хүч үзэх М.Гантулгаа Чингэлтэй дүүрэгт оронд нь өгчихсөн байв. 17 насанд Өвөрхангайг Хархорины Б.Баянсүх хүү төлөөлөв. Бас ярвигтай нь эхний тойрогт М.Гантулга, Б.Баянсүх нар таарчээ. Нутгаа төлөөлж байгаа нь даваагаа авлаа.

Б.Баянсүх нь явсаар хүрэл зүүж, түүнд унаснаараа М.Гантулга дөрөвт шалгарчээ. Гэхдээ Сүхбаатар аймгийн харьяат Нямдоржийн Өсөхбаяр гэж тодорч байгаа залуу одыг М.Гантулга шороодуулж дуулиан тарив. Өсвөрт гурван жил барилдахдаа Н.Өсөхбаяр өөр өвдөг шороодоогүй юм. Өвөрхангайн спортын ордны зүүн захад дунгуйлдаад дугтрахад нь зөрөөд дунгуйлдчихаж билээ. Сүүлд үндэснийн бөхийн залуучуудын улсын аваргад барилдаж байхад нь тайлбарлагч “Гантулгаа өсвөрийн хэдэн медальтай билээ...” гэхэд нэг хүрэлтэй, бас хүрэл шиг дөрөвдүгээр байртай гэсэн юм гэнэлээ. Ийм л зовхи нь өөдөө хүү л дээ.

ХҮНД ХЭЦҮҮГ ДАВЖ ХҮССЭНДЭЭ ХҮРЭВ

2017 оны өсвөр үеийн улсын аварга Өмнийн цэнхэр говьд болов. М.Гантулга аймагтаа аваргалаад улсын аваргад гурав дахь жилдээ барилдлаа. Нэг дөрөвдүгээр байр, нэг тавдугаар байртай хүнийг бүгд медальд нэрлэв. Барилдаан үнэн хүнд боллоо. Н.Өсөхбаяр тасардгаараа тасарч, даваа бүхнээр илүүрхсээр мориор бол саахалт хол түрүүллээ. Арын найман хүүхдийн байр барилдаан бүрээр солигдож байлаа. Мөнгөн медалийн байранд байгаа хүүхэд хоёр унаад наймдугаар байрт ухрах жишээний тэмцэл явагдаж байлаа.

Энэ хэд дунд М.Гантулга цохиж л явлаа. Улсын аварга болж байгаа ордонд олон удаа цахилгаан тасрав. М.Гантулга Завханы А.Нармандахтай  (хожим үндэснйи бөхийн залуучуудын улсын аварга болсон) хүч үзэв. Цахилгаан тасарлаа. Хоёр бөхийн барилдаан талбайд үлдэв. Тал талаас нь утасны гэрэл асааж байгаад барилдуулав. Яг л оройтсон сумын наадам машин мотоциклийн гэрэлд барилддаг шиг. Хоёр бөх шодлоо. Хаялцах барьцыг А.Нармандах нь сонгох болжээ. Бяртай залуу хангалттай барьцаа аваад мордоод дайрлаа. Дагуулаад хөмөрчихөв. Ингэж Өвөрхангайн М.Гантулга чухал нэгэн даваагаа утасны гэрэлд авч хүрэл медаль зүүх замаа засч билээ. Н.Өсөхбаяртай золгоонд хүрч барилдсан бараг цорын ганц бөх байх шүү.

19 НАСАНДАА

2016 онд Уянга суманд начин, 2017 онд 18 насандаа сумын заан цолыг Нарийнтээл сумандаа түрүүлж хүртэв. Үндэсний бөхийн улсын залуучуудын аваргад Дарханд 19 насандаа очиж барилдаад шагналт байрт шалгарсан. Тэмцээний дараа “Бэлтгэл сургуулилт жаахан сул байлаа. Хойтон 20 насандаа л нэг гайгүй барилдана даа...” гэж байв. Тэр жил түүнтэй нөгөө харанхуйд барилдаж дуулиан тарьдаг Алтанхуягийн Нармандах залуучуудын улсын аваргад болж билээ...

САЯХАН

Ердөө хоёр хоногийн өмнө тэр Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд дунд шөвгийн наймд үлдэж цооров. Монгол бөхийн өргөөнд болдог сумын заануудын том барилдаанд ч шөвгөрч чадаагүй байж аймаг цэргийн цолтны барилдаанд түрүүлж содон амжилт гаргав. Баарангийн Отгонбаатар, Эрдэнэбатын Нямаа нарын эвгүй барилдаантай аймгийн арсланг төвөггүй хаясан нь нэгийг хэлээд байгаа юм. Ийм нэгэн зовхи нь өөдөө, золбоолог хүү Өвөрхангайгаас гарч ирж байна.

Ирэх намар Дарханд болох үндэсний бөхийн залуучуудын улсын аваргад медаль хүртэх бараг тодорхой байхаа. Бэлтгэл сургуулилтаа жүдогийн шилдэг мастер Д.Төмөрхүлэг дээр базааж байна. Илт зүүн ташаагаа тавьж өрдөг, зоригтой, золгоон дээрээс сайн барилддаг, зүүн морддог, хавирдаг, хөл мэхэнд үлдэцтэй, мэдрэмжэй бөх юм. Хэрхэхийг цаг хугацаа харуулах бизээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан