“Мандчиран наран” ТББ-аас санаачлан Богд хааны ордон музейтэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд өнөө цагийн уран хатгамалчдын сор болсон бүтээлүүдээс гадна Богд хааны ордон музейн хосгүй нандин үзмэрүүдийг тавьсан байна.
Тухайлбал хас тэмдэг бүхий хөдрөг, Манжийн үед Хан, Ван зэрэгтэй хүмүүс эдэлж хэрэглэж байсан задгай хатгамал бүхий луун хээтэй фүс тэмдэг, эдүгээ цагт "гар утасны гэр" хэмээн андуурахуйц уран хатгамал бүхий мөнгөний хэтэвч, алтан утас даруулан оёж, задгай хатгамлаар урласан хөшиг гэх мэт хүний гараар бүтээсэн гэхэд итгэмээргүй бүтээлүүдийг дэлгэжээ.
Монгол үндэсний зүү ороох оёдол нь тансаг, чамин учраас нягт нямбай оёдол шаарддаг. Өнгө зохицол, бэлгэдлийг нь үл анзааран хазгай муруй оёж, хайнга хандвал дахин давтагдашгүй шинж чанараа алддаг байна. Ур ухаан, сэтгэл мэдрэмжээ бүрэн зориулж, нягт нямбай урлаж чадвал даалимбан дээр ч урлагийн бүтээлийг амилуулж болох нь ээ.
“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн ирэх сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс сонирхоорой.