gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Залуусыг номд дурлуулсан зохиолч

Бизнес
2019-11-07
544
Twitter logo
544
Twitter logo
Бизнес
2019-11-07

Б.Шүүдэрцэцэг: Би өөрөө CoffeeCell кофед дурлачихаад байна даа

Уран зохиол бол авьяас, эмзэглэл хоёроос бүрэлдэж, зүрх сэтгэл, тархи оюуны охийг дээжлэн бүтдэг юм.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг. Номыг нь уншаагүй юмаа гэхэд энэ нэрийг дуулаагүй, “Ану хатан” түүхэн УСК-г нь мэдэхгүй, эсвэл үзээгүй хүн Монголд ховор.

Тэртээх 2000-аад онд Монголын уран зохиолын ертөнцөд гэнэт л “Хулан” гэдэг туужаараа Шүүдэрцэцэг нэртэй зохиолч гэнэтхэн, дуу шуутайхан орж ирснээр, бие даасан номын дэлгүүр ч үгүй, номын үнэ цэнэ шалан дээр унасан хүндхэн цагт залуус, уншигчдыг байлдан дагуулж, уран зохиолын номонд дахин дурлуулсан  гэхэд хэтрүүлсэн болохгүй.

“Хулан” тууж, “Шүрэн бугуйвч” гээд залуусын хайр сэтгэл, хотын хүмүүс, тус тусын хүсэл мөрөөдөлтэй, амьдралын төлөө тэмцэгч тодхон дүртэй баатрууд, сэхээтнүүд, хүчирхэг ухаалаг эмэгтэйчүүдийг дүрсэлсэн зохиолуудынхаа хойноос “Домогт Ану хатан” түүхэн романаараа Б.Шүүдэрцэцэг томоохон хүүрнэл зохиолч болсноо тунхагласан. Дараа нь “Ану хатан” жүжиг, түүхэн УСК, тэгснээ Ану хатныхаа тухай киног Warrior Princess нэрээр Америкийн зах зээлд гаргаж чадсан худалдсан анхны зохиолч. Сошл-д хамгийн олон дагагчтай монгол зохиолч, “Шүрэн бугуйвч”,  “Домогт Ану хатан”, “Үүлэн хээтэй орчлон”, “Улаан пальто” гээд хамгийн олон номоор нь кино бүтээгдсэн зохиолч бол Шүүдэрцэцэг юм.

Өнөөдөр Б.Шүүдэрцэцэг зохиолч нэгэнт Монголын уран зохиолын ертөнцөд тод гэрэлтсэн орон зайгаа бий болгож чаджээ.

Сүүлийн үед ямар шинэ  бүтээл дээр ажиллаж  байна? Шинэ романаа эхэлсэн үү? Бас, нэг кофены нүүр царай болсон юм шиг харагдсан шүү.

“Улаан могой” гэж нэг роман дөнгөж л эхэлж байна даа. Тэр кофе юу? Их учиртай эд дээ. Хүн орхоодойгоор баяжуулсан, дээд зэргийн үрийн кофе. Анх Монгол дахь CoffeeCell брэндийн нээлтэнд уригдахдаа бэлгэнд 1 уут үрлэн кофе аваад амтанд нь орчихсон. Тэгээд удалгүй энэ брэндийн Монгол дахь нүүр царай болооч гэсэн саналыг нь хүлээн авсан юм. Би өглөөг 1 аяга мовьёс, аяга кофе ууж л эхлүүлдэг. Гэхдээ чанасан кофег шингэн сүүгээр сүлж уудаг байлаа. Одоо өглөөдөө CoffeeCell-ийн latte ууж байгаа. Ер нь номоо бичээд суухдаа кофе ууж оюун санаагаа төвлөрүүлж, тархиа сэргээдэг. Зохиолчид цай, кофенд их донтоно шүү. Энэ брэндийн бас нэг онцлог нь маш гоё сав баглаа боодолтой. Бэлгэнд өгөхөд их гоё юм гэж бодоод байгаа.

CoffeeCell нь 6 настай, цагаан хүн орхоодойн үндсээр баяжуулсан учраас мэдрэл сэргээх, ой тогтоолт сайжруулах, цусан дахь холестиринийг бууруулах, түрүү булчирхайн ажиллагааг сайжруулах, залуу эсийг сэргээх, хөгшрөлтийг удаашруулах гээд олон талын эрүүлжүүлэх шидтэй бүтээгдэхүүн юм билээ. Дорно дахины анагаах ухаанд хүн орхоодойн анагаах хосгүй шид, нас уртасгадаг нөлөөг эртнээс нээж, ашиглаж ирсэн шүү дээ. Би багадаа “Хүн орхоодойн домог” гэж сонирхолтой ном уншиж байснаа огт мартдаггүй юм. Тэр номд, Байгаль Амарын хязгаарт хөвч тайгад ургадаг зэрлэг хүн орхоодойн үндэсийг олж эмийн худалдаачдад зардаг хүн орхоодойн эрэлчдийн адал явдалт амьдрал, хүний дүрст энэ гайхамшигт ургамлын хосгүй ид шидийн тухай сэтгэлд хоногштол бичсэн байдаг юм.

Гэснээс, CoffeeCell кофе, ногоон болон хар цай нь хүн орхоодойтой ямар хамаатай юм? гэхээр зургаан наст, цагаан хүн орхоодойн уусмалаар баяжуулж, усалж ургуулсан, дээд зэргийн үрээр хийдэг юм билээ. 6 наст цагаан хүн орхоодойг сахлыг нь өчүүхэн ч гэмтээлгүйгээр 2 жил уулын бэлд,удаах  2 жил уулын энгэрт, дараагийн  2 жил нь орой хэсэгт зөөвөрлөн суулгаж, гараар арчлан ургуулж, үндэсээ 28 хэмд хатааж байж сапонин гэдэг эрдсийг нь хадгалж үлдээдэг юм билээ. Энэ сапонин гэдэг бодис нь хортой, хоргүй хавдрын эсийн ургалтыг зогсоож, үхжүүлдэг үйлчилгээтэй гэсэн.

Сонирхолтой юм. CoffeeCell кофенээс гадна хар, ногоон цай байдаг юм байна, тийм үү? Чанадаг кофе юмуу?

Латте, самрын үрээр баяжуулсан каппучино, сникерсийн амттай кофе, хар кофе, уудаг шоколад, хар, ногоон цай байдаг. Миний хувьд CoffeeCell-н latte, халуун шоколад, каппучиног нь уух үнэхээр дуртай. Сэнгэнэсэн амттай. Найруулж уудаг кофенууд. Өмнө нь кофегоо зөвхөн чанаж уудаг байсан бол одоо CoffeeCell-д бүрмөсөн донтсоноос хойш кофены машинаа мартах гэж байна даа. Номоо бичээд завгүй сууж байхдаа шууд халуун усанд найруулаад уух нь ч амар байдаг.

Таны яриаг сонсоод бүүр ууж үзмээр санагдчихлаа. CoffeeCell-ийг хаанаас авах вэ?

-Blue Sky 1 давхар дахь Анар номын дэлгүүрээс авч болноо.

Та сүүлийн үед нэлээд ойр ойрхон роман хэвлүүлж байнаа? Бас дахиад л түүхэн кино бүтээх гэж байгаа дуулдаж байна?

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд “Хагацашгүй” гэж хэлмэгдлийн үеийн хайрын түүх, “Уулсын домог Хотулун” гэж түүхэн хоёр ч роман бичлээ. “Уулсын домог Хотулун” нь Хотол цагаан гүнжийн тухай романы хоёрдугаар дэвтэр юм. Хайду хааны охин бөх гүнжийн тухай “Хотулун гүнж” кино төслөө ханьтайгаа хамт бүр дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн юм. Зураг авалтын өмнөх бэлтгэл шатандаа яваа. Санхүүжилт босгож чадвал ирэх жил зураг авалтаа хийнэ. 2020 онд Холливудын “Мулан” кино нээлтээ хийх юм билээ.  Уг нь Мулан бол манай угсаа нэгт нүүдэлчин Тоба вэй бүсгүй аймгийн бүсгүй юм билээ. Гэтэл хятад гүнж мэтээр ойлгогдчихлоо.

Гэхдээ бидэнд нэг сайхан завшаан байна. Тэр нь дэлхий даяар манай The Hu хамтлаг эрчээ авч байгаа үед Монголын соёлын контент улам их сонирхол татах үндэс нь соёолчихоод байгаа юм.

Би андуураагүй бол жүжигчин Энэрэл “Хагацашгүй” кинонд нь тоглох гэж байгаа юм биш үү? Өдөн цагаан малгайтай зураг нь яваад байсан?

Номын хавтасны зураг дээрх Сүнжидмаа, Чулуун хоёрын дүрд жүжгчдийг хувиргаж зураг авсан юм. Тэгээд жүжигчин Энэрэлийг өдөн цагаан малгай мөсгөн Сүнжидмаа, хөтлөгч жүжигчин Ц.Чойжилсүрэнг гучаад оны цэргийн хувцас өмсгөн Чулуун дэслэгч болгон зураг авсныг уншигчид маань кино хийх нь гэж бодсон юм шиг байна лээ. Энэ романыг уншсан хүмүүс Сүнжидмаа, Чулуун хоёрыг уулзуулахгүй яав даа. Зөндөө уйллаа, кино хийгээч гэх мэтийн сэтгэгдлээр булдаг юм. Энэ романыг кино төсөөлж, их  өрнөлтэйгээр бичсэн л дээ. Хэрэв энэ романыг сонирхох студи, продюсер байвал татгалзахгүй. Олон улсад гарахаар кино болно доо. Харин, сониноос “Хагацашгүй” тун удахгүй моно жүжиг болно. Бас, 2003 онд бичиж байсан “Хулан” туужаа уншигчдын хүсэлтээр саяхан хэвлүүллээ.

Нээрээ,  “Ану хатан” кино Америкийн зах зээлд хэрхэн гарсан бэ?

Warrior Princess  нэрээр Америкийн Lion S Gate компани эрхийг нь авч 2014 онд DVD нь гараад одоо худалдаанд дууссан гэсэн. Дараа нь арваад оронд зарагдаж, ноднин Болгарын үндэсний BTV-гээр гарсныг Болгар дахь консул Б.Болдбаатар дуулгаж, манай киноны тухай мэдээлсэн сониныг явуулсан. Хонконг дистрибьютер маань Warrior Princess киног худалдах 10 жилийн гэрээтэй юм. Киноны мэргэжлийн IMDB сайт, Wikipedia-гаас манай киноны мэдээллийг олж уншиж болно.

Киногоо олон улсын зах зээлд гаргасан юм байна. Одоо романуудаа гадаадад гаргах зорилго тавдаг уу?

Монгол бол цөөхөн хүн ярьдаг, дүрэм нь их адармаатай хэл учраас манай уран зохиолыг гадаад хэл рүү дуун хөрвүүлэх нь тун ч амаргүй. Уран зохиолын хэлтэй чадварлаг орчуулагч олдохгүй. Олдлоо гэхэд ажлын хөлс гэж их чанга. Миний “Хотол цагаан гүнж” романыг герман руу хөрвүүлэх тухай яриа эхэлсэн байгаа. Харин,  “Турандот” дуурийн гүнжийг Монголын Хотулун гүнж юм шүү гэдгийг Жек Уотерфордын ачаар дэлхий мэдэж эхэлжээ. Энэ зун Иеурсалимын их сургуудийн профессор, нэрт түүхч Michiel Biran гэж эрдэмтэн “Princess Khutulun” гэсэн судалгааны ажилдаа миний романы хавтасны зургийг ашиглах зөвшөөрөл авсан.

Шүүдэрээгээ одоо юу бичих бол? гэж хүлээж байдаг хэмээн Ардын жүжигчин Н.Сувд гуай нэг номын нээлтэн дээр  хэлж байсан гэж ярианаас тань сонссон юм? Нээрээ дараагийн роман чинь юуны тухай бол гэж уншигчид хүлээж байгаа даа?

Нээрээ  АЖ, Төрийн шагналт Н.Сувд эгч маань Эх дагины тухай романы нээлтэнд ирээд “Одоо энэ хүүхдийг ямар түүхэн роман бичих бол? Ямар кино бүтээх бол?” гэж хүлээдэг болчихжээ.” гэж хэлсэн нь асар их урам шүү. Кино төслийн хажуугаар шинэ зохиолоо эхэлсээн. Адал явдалтай, өрнөл ихтэй, дундад зууны Монголд үйл явдал нь буцлах юм. Харин сэдвийг нь одоогоор нууцалж байна. Хатан, гүнжийн тухай огт бишээ. Нэр нь “Улаан могой”.

Зохиол бүтээлийнхээ зэрэгцээ гоё торгон алчуур гаргасан харагдсан?

Сонирхлоороо Монголынхоо эмэгтэй зураачдын бүтээл, бас өөрийнхөө бүтээсэн контент Хотулун гүнжийн дүртэй торгон алчуур гаргасан юмаа. “Хотулун” алчуурыг “Уулсын домог Хотулун” романыхаа хавтасны зургаар хийлгэсэн. Зуоаач нь Б.Гэрэлцэцэг. Монгол зургийн аргаар зурдаг МУЭХ-ны шагналт зураач Т.Нурмаажавын “Бороотой бодрол” зураг, алдарт зураач МУЭХ-ны шагналт С.Төгс-Оюуны зургаар “Цагаан уултай хатан” гэж алчуур бас гаргасан.

Монголд эмэгтэй зохиолчдын давалгаа түрж орж ирсэн юм шиг санагддаг. Тэр хэрээрээ шүүмжлэлд эмэгтэй зохиолчид илүү их өртдөг. Эмэгтэй зохиолч байхын онцлог юу юм? Та бусад эмэгтэй зохиолчидтойгоо хэр дотно харилцаатай вэ?

Гоё асуулт байна. Уран зохиол бол авьяас, эмзэглэл хоёроос бүрэлдэж, зүрх сэтгэл, тархи оюуны охийг дээжлэн бүтдэг юм. Тэгэхээр миний зохиол түүхийн нугачаан дунд мөнхөрсөн монгол эмэгтэйчүүд, эмэгтэй хүний адлагдсан, дарлагдсан хувь тавиланг, эмзэг мэдрэмтгий зүрх сэтгэлийнх нь хатан тэвчээрийг хөндөж бичсэн миний эмзэглэл юм. 1990-ээд оныг хүртэл роман бичсэн ганцхан эмэгтэй зохиолч байсан нь С.Удвал гуай. Монголын уран зохиолд  роман бичсэн 3 дахь эмэгтэй зохиолч нь би. Түүхэн роман бичсэн 2 дахь эмэгтэй зохиолч. Адлагдаж, бас хайрлагдаж, том бүтээл,  том төслийн ард гарах гэж зүрх сэтгэлийн шаналал, тархи оюуны зүдрэлийг туулж яваа нь зохиолчийн тавилан юм даа.

Намайг дэмждэг СГЗ С.Оюун, АУЗ, СГЗ Ш.Дулмаа, УГЗ Б.Пүрэвдорж эгч гээд эгчмэд зохиолчдынхоо хайран дунд байдаг. Бямбын Сарантуяа, Л.Сарантуяа, Ц.Оюунгэрэл, Б.Эрхэмбаяр, Р.Батрэгзэдмаа, Дашийн Оюунчимэг нарын зохиолчидтойгоо эвсэг сайхан харилцаатай.

21 дүгээр зуун Эмэгтэйчүүдийн зуун. Азийн зуун. Цаг ирж явна. Эмэгтэйчүүд эвтэй байх ёстой!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан