Монголын үндэсний бөхийн тайлбарыг өнөө цагт мэргэжлийн хэмжээнд авчирсан хүний нэг нь бөх тайлбарлагч Ц.Цогтбаатар юм. Тэрээр үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын завгүй ажлынхаа хажуугаар бөх судлалын чиглэлээр ажилладаг юм. Түүнтэй ярилцлаа.
-Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрсөн жилд хийсэн ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?
-МҮБХ хийсэн ажлуудаа цагаан сараас цагаан сарын хооронд дүгнэн хэлэлцдэг уламжлалтай. Манай бөхийн холбоо 2012 оныг судалгаа сурталчилгааны жил хэмээн зарласан. Энэ хүрээнд үндэсний бөхийн их нэвтэрхий толь бичих ажлыг эхлүүлсэн. Одоогоор номын бичлэг нь дуусч байгаа. Мөн энэ жил аймгуудын бөхийн холбоотой хамтран “Их шөвөг” хэмээх болзолт уралдаан зарласан билээ. Энэ уралдаанаар аймгуудын бөхийн холбоо ямар ажил өрнүүлж буйг дүгнэнэ. МҮБХ энэ онд улс аймгийн алдар цолтой гучин барилдаан, аймаг цэргийн цолтой болон залуу бөхийн найм, сумын цолтны 10 удаагийн, мөн өсвөр болон нийтийн монгол бөхийн таван удаагийн барилдааныг тус бүр зохиосон.
-Монгол бөхийн их нэвтэрхий толийн онцлог нь?
-Улсын наадамд шөвгөрч цол хүртсэн 1200-гаад бөхийн намтар, мөн даншиг тайлгын наадмуудын амжилтыг оруулсан байгаа. Нэвтэрхий толийг уншигчид Монгол бөхийн жаяг дэгийн тухай ерөнхий ойлголттой болох юм.
-Танай холбоо бөхчүүдийн ёс зүй, сэргээш, цолны найраа гэх мэт зохисгүй үйлдэлтэй хэр тэмцэж байна вэ?
-Манай холбоог өмнө хэнд ч хариуцлага тооцоог үй гэж ойлгож болохгүй. Шударга бус бүхэнтэй тэмцсээр ирсэн. Жишээ нь улсын харцага А.Бямбажавыг залуу бөх Дашдондогт илт бууж өгсөн хэмээн тухайн барилдаанаас хоёр бөхийг хасч байсан. Мөн саяхан улсын начин О.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нарыг бөхийн дэвжээн дээр ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн хоёр бөхийн барилдах эрхийг хоёр сараар хязгаарласан. Мөн бид сэргээшийн тал дээр хатуу байр суурьтай байгаа. Энэ жил сэргээш илэрсэн хоёр бөхийн нэрийг хариу ирмэгц зарласан.
-Танхайрсан гэх хоёр бөхийг төрийн өндөр албан тушаалтнуудын өмнө ёс зүйгүй авирлалаа гэж шийтгэсэн гэв үү?
-Өмнө дэвжээнд ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасч байгаагүй. Зарим бөхчүүд үл ойлголцон дэвжээн дээр биеэ барихгүй нэгнийгээ цохиход тухайн үед хөлийн цэцүүд сануулаад өнгөрдөг байсан. Улсын начин Б.Пүрэвсайхан наадмаар зохисгүй үйлдэл гаргаж байсан юм. Тухайн үед түүнийг шинээр цол чимэг хүртсэн болохоор дуугүй өнгөрсөн. Гэтэл тэрээр саяхан Ардчиллын 23 жилийн ойн барилдаанд мөн зохисгүй үлдлээ давтлаа. Наадмаар түүнд арга хэмжээ аваагүй нь буруу боллоо гэж бөх үзэгчдээс шүүмжлэл ирсэн. Дэвжээн дээр танхайрсан бөхийн барилдах эрхийг хязгаарлах шийтгэлийг МҮБХ тэргүүлэгчдээрээ зөвлөлдөн ямар шийтгэл оногдуулахаа эцэслэн шийдвэрлэсэн юм.
-Шийтгүүлсэн бөх зохисг үй үйлдлээ удаа дараа давтвал ямар шийтгэл оногдох вэ?
-Барилдах эрхээ хасуулсан бөх дахин зохисг үй үйлдэл гаргавал барилдах эрхийг гурван сараар хасах хүртэл буюу давааны шагналыг МҮБХ-ны орлого болгоно гэсэн дүрэм гарсан. Ид үедээ яваа бөхчүүд барилдах эрхээ хоёр, гурван сараар хасуулах нь их хохиролтой байх нь мэдээж. Тухайлбал улсын начин О.Пүрэвдавга, Б.Пүрэвсайхан нар хоёрдугаар сарын 18-ныг хүртэл барилдах эрхгүй.
-Арван хоёрдугаар сарын 29-нд чансаа өндөр 128 бөхийн барилдаан болох сурагтай?
-Ирэх бямба гаригт Монгол бөхийн өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойн барилдаан болно. Энэ барилдаанд чансаа өндөр 128 бөх барилдах юм. Манай холбоо луу жилд амжилттай барилдсан 128 бөхийг чансаагаар нь жагсаан гаргасан. Эдгээр чансаа өндөр 128 бөхөөс түрүүлсэн бөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг гардах юм. Харин шилжин явах цомын хувилбар нь аварга С.Мөнхбатад үлдэх учиртай.
-Ирэх онд ямар ажил төлөвлөж байна вэ?
-Ирэх онд “Нутгийн салхи” хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж үндэсний бөхийг хөгжүүлэхэд анхаарна. Мөн Боловсролын яамтай хамтарч ерөнхий боловсролын сургуулиудад үндэсний бөхийн хичээл оруулах талаар хөөцөлдөнө.
-Сүүлийн үед Монгол бөхийн өргөөнд бөх үзэх үзэгчдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Үүнийг үндэсний бөхийн хөгжил эерэг талруугаа эргэж байна уу гэж ойлгож болох уу?
-Монгол бөхийн өргөө рүү хэсэг бүлэг хүмүүс дайрч удирдлагыг авч солино гэхэд үндэсний бөхийг үзэх үзэгчдийн тоо эрс буурсан. Харин сүүлийн үед бөхчүүдийн барилдаан сонирхолтой болж үзэх үзэгчдийн тоо сэргэж байх шиг байна. Бөхчүүд шударга сайхан барилдаан гаргаж байвал үзэгчдийн тоо тэр хэрээрээ нэмэгддэг юм.
-Монгол бөхийг цаашид дэлхий нийтээр түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх нь зөв үү?
-А.Сүхбат аварга Монгол бөхийг “Монгол туургатан”-ы хэмжээнд хөгжүүлнэ гэж ярьж байна лээ. Тэгэхээр улсын наадмаар Тува, Халимагийн бөх түрүүлээд байвал олон түмэн яаж хүлээж авах бол. Манайхан жалга довны үзлээсээ салаагүй л байгаа шүү дээ.
-Та бөхтэй хэрхэн холбогдчихсон юм бэ?
-Би 1990-ээд онд заал танхимын барилдаануудыг алгасалгүй үздэг байсан бөхийн хорхойтон байлаа. Би тэр үед ХААИС-д сурч байв. Манай сургуульд улсын заан Д.Амгаа, улсын арслан Л.Сосорбарам багш нар хичээл ордог байсан юм. Гэтэл хоёр багш маань намайг хөтөлж аваачаад нэг өдөр соёлын гавьяат зүтгэлтэн Агвааны Ганбаатарт шавь оруулсан юм. Тэгээд нэг намаржингаа бөх тайлбарлах хичээл заалгаад 1991 онд МҮБХнд жаяг дэгийн багийн сонгон шалгаруулах уралдаан болж түүнд тэнцэж албан ёсны бөх тайлбарлах эрхтэй гэсэн үнэмлэхээ авч байсан юм. Тэгээд тэр жил Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадмаар Батмөнх гуайтай Монголын радиогоор анх бөх тайлбарлаж байлаа. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрчээ. Мөн 1995 онд Ш.Чанарав багшийг дагалдаж бөх тайлбарлах завшаан тохиосон. Дунд нь хөдөө орон нутгийн наадмуудын бөхийн тайлбарыг хийж яваад 1998 онд МҮБХ-ны албан ёсны бөх тайлбарлагч болсон юм.
-1990 онд үндэсний бөхийг шимтэн үздэг байхдаа хэн гэдэг бөхийг дэмждэг байв?
-1990 онд Спортын төв ордон, Хөдөлмөр, Хоршооллын болон анагаахын заал гээд олон газар барилдаан болдог байсан. Би барилдаан бүрийг алгасалгүй үздэг байлаа. Барилдаан болж байвал шалгалттай байсан ч бөхөө үзнэ дээ. Оюутан байхад 450-500 төгрөгийн стипент авдаг байсан. Түүнийхээ дийлэнх хэсгийг бөхийн тасалбар, зураг, сонинд зарцуулсан.
-Тэр үед манай бөхийн хорхойтнууд тэмдэглэл хөтөлдөг байсан уу?
-Тэгэлгүй яахав. Би үзсэн барилдаануудаа нэгийн даваанаас л тэмдэглэдэг байлаа. Сүүлийн үед бөх тайлбарлаад тэр бүр тэмдэглэл хөтлөх боломж олдохгүй байна. Тэмдэглэл хөтлөдөг бөхийн хорхойтон олон бий.
-Бөхийг заалнаас үзэх, тайлбарлан үзэх хоёрын хооронд ямар ялгаа ажиглагдав?
-Ямар бөх уран барилдаж байна гэдгээс бөх тайлбарлах чинь өөр ойлголт шүү. Бөх тайлбарлагч хүн нэг талыг дэмжин тайлбарлах нь ёс зүйд нийцэхгүй. Дэвжээнд барилдаж буй хоёр бөхийн хэн нэгнийг нь дэмждэг ч байсан шударга сайхан тайлбарлах ёстой. Миний хувьд амны залуу бөхөөс аварга арслан хүртэл бүгдийг алагчлалгүй тайлбарлахыг боддог. Үзэгч бөх хоёрыг холбож байдаг гүүр нь тайлбарлагч юм. Бөхийн тайлбарлагчгүйгээр бөх үзнэ гэхээр давсгүй хоол идэж байгаа юм шиг санагддаг биз дээ.
-Та хувь хүнийхээ хувьд хэн гэдэг бөхийг дэмждэг вэ?
-Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, харцага Ц.Содномдорж гээд хурдан шуурхай барилддаг гэдэг утгаар нь дэмждэг. Би энэ хоёр бөхийг дэмждэг гээд нэг талыг барьж магтамгүй байна.
-Сүүлийн асуултыг таньд үлдээе?
-Монгол бөхөө хөгжүүлэн өв уламжлалыг авч үлдэх гэдэг нь зөвхөн МҮБХ-ны ажил биш. Үүнд хүн бүрийн оролцоо чухал шүү. Жишээ нь бааранд нэг бөх зодоон хийжээ гэж сониноор, телевиз радиогоор шуугидаг. Хэвлэл мэдээлэлийнхэн ажлаа хийж байгаа нь тэр. Тэд бөхийн мууг үзэх гэж бичээд байгаа юм биш. Монгол бөхийнхөө нэр хүндийг аварч муу зүйлийг нь засч залруулах гэсэндээ шүүмжилдэг юм шиг санагддаг.
Д.Жавхлан